Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2024/01220

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2024/01220

Хөвсгөл аймаг

 

 

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч:  ***** ХК-ийн Хөвсгөл салбарын,

Хариуцагч:  Д-гийн Э-,

Хариуцагч:  Ч-гийн С- нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн өр 11,720,062.84 төгрөг, зээлийн үндсэн хүү 2,716,870.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 58,495.96 төгрөг, нотариатын төлбөр 13,000 төгрөг, нийт 14,508,429.24 (арван дөрвөн сая таван зуун найман мянга дөрвөн зуун хорин ес) төгрөг (хорин дөрөв) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 155/2024/01187/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ***** ХК-ийн Хөвсгөл салбарын захирал Л.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *****ны Хөвсгөл салбараас зээлдэгч Д.Э-, хамтран зээлдэгч Ч.С- нар 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр № ЗГ14/23 тоот зээлийн гэрээ /цаашид гэрээ гэх/-ний үндсэн дээр 23,000,000 (хорин гурван сая) төгрөгийн орон сууц худалдан авах зээлийг 180 сарын хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй авсан. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нар нь үндсэн зээлээс 11,279,937.16, зээлийн хүүнд 9,097,987.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,028.96 төгрөг төлсөн байна. Хариуцагч Д.Э-, Ч.С- нар нь банктай байгуулсан зээлийн гэрээг зөрчиж, төлөх ёстой үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбогдон гарсан бусад төлбөр зардлыг бүрэн хариуцаж барагдуулах үүргээ биелүүлээгүй 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 607 хоногоор хугацаа хэтрүүлсэн байна.

Иймд үндсэн зээлийн өр 11,720,062.84 төгрөг, зээлийн үндсэн хүү 2,716,870.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 58,495.96 төгрөг, нотариатын төлбөр 13,000 төгрөг нийт 14,508,429.24 төгрөгийг хариуцагч Д.Э-, Ч.С- нараас гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-6 дахь)

2. Хариуцагч, хариуцагч Ч.С-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э- шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Э-, Ч.С- бид *****наас орон сууцны зээл авсан нь үнэн. Зээлийн төлбөрийг цаг хугацаанд нь төлж явж байгаад Ч.С-гийн эрүүл мэндийн байдал муудаж, эмнэлгийн ажилтай байсан тул зээлийн гэрээ зөрчигдөж хугацаа хэтэрсэн.

Одоо нэхэмжилж байгаа үндсэн зээл 11,720,062.84 төгрөг, зээлийн хүү 2,716,870.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 58,495.96 төгрөг, нотариатын хөлс 13,000 төгрөг, нийт 14,508,429.24 төгрөгийг Д.Э-, Ч.С- бид төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 50 дахь)

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ***** ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Д.Э-, Ч.С- нарт холбогдуулан үндсэн зээлийн өр 11,720,062.84 төгрөг, зээлийн үндсэн хүү 2,716,870.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 58,495.96 төгрөг, нотариатын төлбөр 13,000 төгрөг, нийт 14,508,429.24 (арван дөрвөн сая таван зуун найман мянга дөрвөн зуун хорин ес) төгрөг (хорин дөрөв) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч, хариуцагч Ч.С-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э- нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ...Одоо нэхэмжилж байгаа үндсэн зээл 11,720,062.84 төгрөг, зээлийн хүү 2,716,870.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 58,495.96 төгрөг, нотариатын хөлс 13,000 төгрөг, нийт 14,508,429.24 төгрөгийг Д.Э-, Ч.С- бид төлж барагдуулна гэх тайлбарыг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230,492 төгрөгийн тал хувь болох 115,246 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Э-, Ч.С- нараас улсын тэмдэгтийн хураамж 115,246 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ***** ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжилсэн үндсэн зээлийн өр 11,720,062.84 төгрөг, зээлийн үндсэн хүү 2,716,870.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 58,495.96 төгрөг, нотариатын төлбөр 13,000 төгрөг, нийт 14,508,429.24 (арван дөрвөн сая таван зуун найман мянга дөрвөн зуун хорин ес) төгрөг (хорин дөрөв) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Э-, Ч.С- нар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,492 төгрөгөөс 115,246 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 115,246 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч ***** ХК-ийн Хөвсгөл салбарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА