Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2024/01221

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2024/01221

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: ************** банк ХК-ийн,

Хариуцагч:  Э-ын П-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Хохирол 17,960,000 (арван долоон сая есөн зуун жаран мянга) төгрөг гаргуулах тухай 102/2024/06232/и дугаар индекстэй, иргэний хэргийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч ************** банк ХК-ийн гүйцэтгэх захирлын орлогч Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Худалдаа, хөгжлийн банкны харилцагч Э-ын П- /РД: РД***********/ нь 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Худалдаа, хөгжлийн банк дахь өөрийн эзэмшлийн ************ тоот данснаас Э-ын П- /РД: РД***********/-гийн Ард кредит ББСБ-ын *************** тоот данс, Э-ын П- /РД: РД***********/-гийн ХААН банкны ************* тоот данс, Э-ын П- /РД: РД***********/-гийн ХААН банкны ***************** тоот данснуудад шилжүүлэг хийгдэж, нийт 18,080,000 (арван найман сая наян мянга) төгрөгийн гүйлгээ хийсэн. Тодруулбал, эдгээр шилжүүлгээр банк хоорондын системийн алдаанаас шалтгаалж, Э-ын П- /РД: РД***********/-гийн Худалдаа, хөгжлийн банкны ************ тоот данснаас:

1)  Э-ын П- /РД: РД***********/-гийн Ард кредит ББСБ-ын *************** тоот данс руу 40,000 төгрөгөөр 3 удаа шилжүүлэг хийгдэж, 120,000 төгрөг,

2)  Э-ын П- /РД: РД***********/-гийн ХААН банкны ************* тоот данс руу 40,000 төгрөгөөр 448 удаа шилжүүлэг хийгдэж, 17,920,000 төгрөг,

3)  Э-ын П- /РД: РД***********/-гийн ХААН банкны ***************** тоот данс руу 40,000 төгрөгөөр 1 удаа шилжүүлэг хийгдэж, 40,000 төгрөг, нийт 452 удаагийн алдаатай шилжүүлгээр 18,080,000 (арван найман сая наян мянга) төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Дээрх 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр банк хоорондын системийн алдаа гарч, хүлээн авагч Э-ын П- /РД: РД***********/-гийн Ард кредит ББСБ-ын *************** тоот данс, Э-ын П- /РД: РД***********/-гийн ХААН банкны ************* тоот данс, Э-ын П- /РД: РД***********/-гийн ХААН банкны ***************** тоот данснуудад дээрх мөнгөн төлбөр орсон боловч Э-ын П- /РД: РД***********/-гийн Худалдаа, хөгжлийн банкны ************ тоот харилцах данснаас хасагдаагүй Худалдаа, хөгжлийн банкны ********** (бага дүнтэй гүйлгээ хоорондын тооцооны данс) тоот данснаас хасагдсан.

Э-ын П- /РД: РД***********/-гийн Ард кредит ББСБ-ын *************** тоот данс, Э-ын П- /РД: РД***********/-гийн ХААН банкны ************* тоот данс. Э-ын П- /РД: РД***********/-гийн ХААН банкны ***************** тоот данснуудад нийт 452 удаагийн шилжүүлгээр хийгдсэн 18,080,000 (Арван найман сая наян мянга) төгрөгийн гүйлгээ нь Худалдаа, хөгжлийн банкны хөрөнгө болно. Хариуцагч Э-ын П- /РД: РД********/ нь алдаатай гүйлгээний улмаас шилжин орсон 18,080,000 (арван найман сая наян мянга) төгрөгийг дур мэдэн захиран зарцуулж, үрэгдүүлж, Худалдаа, хөгжлийн банкинд хохирол учруулаад байна. Худалдаа, хөгжлийн банкны зүгээс хариуцагч Э-ын П- /РД: РД***********/-тэй удаа дараа холбогдож, үүссэн төлбөрийн асуудлыг барагдуулах тухай мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд учирсан хохирлыг төлж барагдуулаагүй, банкны хөрөнгө гэдгийг мэдсээр байж, завшин шамшигдуулсаар байна. Э-ын П- /РД: РД***********/-гийн Худалдаа, хөгжлийн банкны ************ данснаас 120,000 төгрөгийг 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр суутгаснаар 17,960,000 (арван долоон сая есөн зуун жаран мянга) төгрөгийн гүйлгээний үлдэгдэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн Э-ын П- /РД: РД***********/-д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Иргэний Э-ын П- /РД: РД***********/ дур мэдэн захиран зарцуулж, үрэгдүүлж Худалдаа, хөгжлийн банкинд учруулсан бодит хохирлын мөнгө болох 17,960,000 (арван долоон сая есөн зуун жаран мянга) төгрөгийг буцаан гаргуулан, нэхэмжлэгч ************** банкинд олгуулахаар шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С- шүүхэд гаргасан тайлбартаа: Э.П-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С- би нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Э.П- нь өөрийн ************** банкны данснаас гүйлгээ хийхэд зарлага гарахгүй, харин цаашаа орлого болж орсноор нийт 18,080,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн юм байна. Одоо нэхэмжилж байгаа 17,960,000 төгрөгийг хариуцагч Э.П- төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болно гэжээ. (хавтаст хэргийн 50 дахь)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ************** банк ХК нь хариуцагч Э.П-д холбогдуулан хохирол 17,960,000 (арван долоон сая есөн зуун жаран мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.П-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С- нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ...Одоо нэхэмжилж байгаа 17,960,000 төгрөгийг хариуцагч Э.П- төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болно гэх тайлбарыг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлага хохирол 17,960,000 (арван долоон сая есөн зуун жаран мянга) төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,750 төгрөгийн тал хувь болох 123,875 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.П-гээс улсын тэмдэгтийн хураамж 123,875 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ************** банк ХК-ийн нэхэмжилсэн хохирол 17,960,000 (арван долоон сая есөн зуун жаран мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.П- хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,750 төгрөгөөс 123,875 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.П-гээс улсын тэмдэгтийн хураамж 123,875 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч ************** банк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА