Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 130/ШШ2024/00919

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: М . Хаяг: Б аймаг, Б сум, 01 дүгээр багт оршин суух,

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Б сумын 01 дүгээр багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж, малчин байснаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч М ,

Гэрч Е , З , Т ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д нар оролцов.

Шүүх хуралдааны товыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох тус аймгийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е д шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба хүсэлт гаргагчаас түүний эзгүйд хийх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хүсэлт гаргагчаас гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагч М нь Б аймгийн Б сумын 01 дүгээр багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж, малчин байснаа тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

1.1 Миний бие 1987 оны 6 дугаар сард сургуулиасаа гарч, нэгдэлд эцгийн туслах малчнаар ажиллаж, айлын том учраас эцгийн өвөлжөөг авч одоо хүртэл тухайн өвөлжөөнд мал маллаж, сумын, аймгийн аварга малчин болсон.

1.2 Харин эцэг маань 2002 онд нас барсан. Тухайн цагаас хойш эцгийнхээ мал аж ахуйг өвлөн авч, мал маллаж байгаа. Малчнаар ажилласан хугацаа нь улсаас тогтоож өгсөн 11 жилийн хугацаатай. Өөр малчнаар ажилласан хугацаа маань тогтоогдохгүй байна. Удахгүй өндөр насны тэтгэвэрт гарна.

1.3 Миний мал тооллогын А данс архивын газраас гаргахгүй байна. Учир нь, 1995 оноос 2000 он дуустал хугацааны Б сумын мал тооллогын А дансны баримтаа аймгийн төв архив болон сумын ЗДТГ архивд шилжүүлээгүй, байхгүйн улмаас бүхэл бүтэн нэг сумын иргэдийн эрх ашиг зөрчигдөж байна. Нийгмийн даатгалын байгууллагаас тухайн хугацаанд мал маллаж малчин байснаа шүүхээр шийдвэрлэхээр зөвлөсөн тул шүүхэд хандсан.

1.4 Иймд миний тус сумын 01 дүгээр багт 1995-2000 он дуустал хугацаанд мал маллаж, малчин байснаа шүүхээр тогтоолгохоор хүсэлтээ шүүхэд гаргасан гэв.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон НДД №А0796435 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, 0 дугаартай Баталгаажилтын хуудас, 1998 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Б аймгийн Б сумын гүйцэтгэх захиргаанаас олгосон IIA№0 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, М ын 1987 оны 6 дугаар сарын 18-ны өдөр олгосон 0 дугаартай Бүрэн бус дунд боловсролын гэрчилгээ, түүний эхнэр Г гийн 1989 оны 6 дугаар сарын 22-ны өдөр олгосон 0 дугаартай бүрэн бус дунд боловсролын 0 дугаартай үнэмлэх, 2016 онд Б аймгийн Б сумын ЗД-аас 2015 оны сумын аварга малчин үнэмлэх, 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр тус сумын газрын даамлаас олгосон гэр бүлийн хамтын хэрэгцээний өвөлжөөний зориулалттай 0 дугаартай газар эзэмших гэрчилгээ, 2010.05.24-ний өдөр тус аймгийн Б сумын газрын албанаас олгосон өвөлжөөний зориулалттай 0 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, Б аймгийн ИТХ -аас 2019.02.05-ны өдөр олгосон хүндэт өргөмжлөл, Б аймгийн ЗД-аас 2020 онд олгосон аймгийн аварга малчин өрх-өөр шалгаруулсан үнэмлэх, Б аймгийн Б сумын ИТХ, тус сумын ЗД нараас 2016 онд олгосон 2015 оны сумын аварга малчин хүндэт өргөмжлөл, М т 2013.04.25-ны өдөр Х сайдуудаас тус тус олгосон 0 дугаартай малчин мэргэжлийн үнэмлэх, М , Г , А , А , Т нарын иргэний үнэмлэх, М , А , Н , Т , А нарын төрсний гэрчилгээ, Н ийн 0 дугаартай суралцагчийн хувийн хэрэг, Т н 2016.06.06-ны өдөр олгосон суурь боловсролын гэрчилгээ,Х БӨ№534301 дугаартай иргэний паспорт, хамт мал малласан гэх А , Ж , Т , П нарын тодорхойлолт зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Б сумын орлогч дарга Е ын 2024.09.12-ны өдрийн 1/170 дугаар албан бичиг,мөн сумын 01 дүгээр багийн Засаг дарга З ийн 2024.09.09-ний өдрийн 1/164 дүгээр албан бичгээр олгосон тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

3.Шүүхийн журмаар тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0 дугаартай шүүгчийн захирамжаар аймгийн Нийгмийн даатгалын газрыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах, тус газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 492 дугаар албан бичгээр тус газрын тэтгэмжийн тогтоолт, олголтын байцаагч, мэргэжилтэн Е д олгосон итгэмжлэл, тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1166, 1167, 1168 дугаартай албан бичгүүдийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 12/1151 дугаартай албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн хүсэлт гаргагч М болон түүний хүүхдийн ХААТР маягтууд, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 345 дугаартай албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Б аймгийн Б сумын өмч хувьчлалаар мал хөрөнгө авсан жагсаалт, Б аймгийн Б сумын орлогч даргын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/198 дугаартай албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Б аймгийн Б сумын 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн өвөлжөө, хаваржааны доорх газрын эзэмшүүлэх тухай 83 дугаартай захирамж, түүний хавсралт, М д 2012.06.20-ны өдөр тус сумын газрын даамлаас олгосон өвөлжөөний 000476321 дугаартай газар эзэмших гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхийн санаачилгаар бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлтийн шаардлагын зарим хэсэг болох М ын Б аймгийн Б сумын 01 дүгээр багт 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж, малчин байсныг тогтоож үлдсэн тус багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж, малчин байснаа тогтоолгохыг хүссэн тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... миний бие сургуулиасаа гарч, эцгийнхээ туслах малчнаар ажилласан. Харин эцэг маань 2002 онд нас барсан. Эцгийнхээ мал аж ахуйн өвлөн авч, мал маллаж байгаа. Тус сумын 1995 оноос 2000 он дуустал хугацааны Б сумын мал тооллогын А баримт аймгийн төв архив болон сумын ЗДТГ архивд шилжүүлээгүй, байхгүйн улмаас бүхэл бүтэн нэг сумын иргэдийн эрх ашиг зөрчигдөж байна. Удахгүй өндөр насны тэтгэвэрт гарах тул Нийгмийн даатгалын байгууллагаас тухайн хугацаанд мал маллаж, малчин байснаа шүүхээр шийдвэрлэхээр зөвлөсөн тул шүүхэд хандсан гэжээ.

6.Хүсэлт гаргагчийн Б аймгийн Б сумын 01 дүгээр багт 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсантай холбогдуулан хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад уг хүсэлтийн шаардлагатай хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:

6.1 Хүсэлт гаргагч РД:00 М ын 0 дугаартай Баталгаажилтын хуудас-аар 1990 оны 01 дүгээр сарын 01-ээс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл хийгдсэн байдал,

6.2 Тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 12/1151 дугаартай албан бичигтэй хамт ирүүлсэн хүсэлт гаргагч М ын 1999 оны 6 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин А ийн ХААТР-11 дүгээр маягт, мөн түүний үрчилж авсан 2000 оны 7 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Б.Тойылбайн ХААТР маягтуудын эцгийн хөдөлмөр эрхэлсэн байдал гэдэг дээр малчин гэж тус тус бичигдсэн байдлыг түүнийг тухайн хугацаандаа малчин байсан гэх эрх бүхий албан тушаалтан болох тус сумын орлогч дарга Е , тус сумын 01 дүгээр багийн Засаг дарга З , тус сумын Мал эмнэлгийн дарга байсан гэх П , хамт мал малласан гэх Т , Ж , А нарын тодорхойлолт болон шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлгийг харьцуулан үнэлж хүсэлт М ын тус аймгийн Б сумын 01 дүгээр багт 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж, малчин байсан нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

7.Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн өөрийн санаачилгаар бүрдүүлсэн болон хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн нотлох баримтуудаар хүсэлт гаргагч М ын Б аймгийн Б сумын 01 дүгээр багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсан нь тогтоогдоогүй болно.

8.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн үндэслэлээ би 1987 онд сургуулиас гарч нэгдэлд эцгийн туслах малчнаар ажиллаж, айлын том учраас эцгийн өвөлжөөг авч одоо хүртэл тухайн өвөлжөөнд мал маллаж, сумын, аймгийн аварга малчин болсон гэж тайлбарлаж байгаа боловч эрх бүхий албан тушаалтан болох тус аймгийн Б сумын Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 83 дугаартай захирамжаар хуучин ашиглаж байгаа өвөлжөө, хаваржааны доорх газрыг эзэмшихийг хүссэн малчдад хавсралтаар олгосны, хавсралтын 16-рт М т Улаан хөшөө гэх газраас 700 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар олгосон боловч тухайн газрыг 1995-1998 онуудад өвөлжиж байсан эсэх нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоогүй.

9.Мөн хүсэлт гаргагч М нь Б аймгийн Б сумын Гүл хувьцаат компанийн ХОЭБ-ээр цэнхэр тасалбарыг баталгаажуулсан хөрөнгийн товчоогоор 7000 төгрөгийн мал хөрөнгө авсан, тэрээр 2015 онд сумын аварга малчин, 2020 онд аймгийн аварга малчин, түүний малчны мэргэжлийн үнэмлэх, түүний хүүхдүүдийн 2015.09.01-ний өдөр нээлгэсэн сурагчийн хувийн хэрэг, 2014.06.16-ны өдөр тус сумын газрын даамлаас олгосон түүний тус сумын 01 дүгээр баг дунд Н ы эх А гэдэг газарт байгаа өвөлжөөний газар эзэмших гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтууд нь хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагаас өмнөх болон хойших хугацааны бичгийн нотлох баримтууд байх тул хүсэлтийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар үнэлэх нь хууль зүйн үндэслэлгүй байна.

10.Тус сумын орлогч дарга Е , тус сумын 01 дүгээр багийн Засаг дарга З , тус сумын Мал эмнэлгийн дарга байсан гэх П , хамт мал малласан гэх Т , Ж , А нараас хүсэлт гаргагчийг нэгдлийн үеэс эцэгтэй хамт мал малласан 1995-2000 онуудад, мөн одоо хүртэл малчин хүн гэх гэрчийн мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нотолгооны нэг хэрэгсэл мөн боловч тэдгээрт дурдагдсан баримтат мэдээллийг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар бусад нотолгооны хэрэгслүүдтэй харьцуулах өөр нотолгооны хэрэгсэл хавтаст хэрэгт байхгүй, гагцхүү гэрчийн мэдүүлгээр хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлгүй байна.

11.Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хүсэлт гаргагч М ын Б аймгийн Б сумын 01 дүгээр багт 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоож, хүсэлтийн үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12.Хүсэлт гаргагч М нь Б аймгийн Засаг даргын Тамгын газрын архивд Б ын сумын 01 дүгээр багийн 1995-2000 онуудын мал тооллогын А дансыг шилжүүлээгүйн улмаас тэрээр тухайн хугацаандаа мал маллаж малчин байснаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлтийн шаардлага гаргах эрхтэй байна.

13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан М ын Б аймгийн Б сумын 01 дүгээр багт 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоож, үлдсэн тус багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байснаа тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ