Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2024/01222

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2024/01222

Хөвсгөл аймаг

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: ************** банк ХК-ийн Хөвсгөл салбарын,

Хариуцагч: Д.О-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 9,331,728.45 төгрөг, зээлийн хүү 1,229,840.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52,733.30 төгрөг, нийт 10,614,302.20 (арван сая зургаан зуун арван дөрвөн мянга гурван зуун хоёр) төгрөг (хорь) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 155/2024/01265/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч ************** банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирал Л.Бшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гэрээ байгуулсан огноо: 2023 оны 9 дүгээр сарын 08. Гэрээ дуусгавар болох огноо: 2026 оны 4 дүгээр сарын 25. Зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн: 1,731,190.83 төгрөг, зээлийн гэрээний үүрэг анх зөрчигдөж эхэлсэн огноо: 2023 оны 11 дүгээр сарын 25.

Зээлдэгч Д.О нь нэхэмжлэгч ************** банк ХК-тай 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр ЗГ/***************тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг, жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Мөн 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 100,000 төгрөгийг, жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 100,000 төгрөгийг, жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 340,000 төгрөгийг, жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус нийт 540,000 төгрөгийг нэмж онлайн цалингийн зээл авсан. Дээр дурьдсан цалингийн зээлийн гэрээнд зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт, эргэн телелтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттэй тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцохоор харилцан тохиролцсон байна. Зээлийн барьцаанд өөрийн ирээдүйд орж ирэх цалингийн орлогоо барьцаалуулсан байна. Зээлдэгч 2024 оны 11 дүгээр сарын 11-ний байдлаар үндсэн зээлд 140,382.79 төгрөг, зээлийн хүүд 327,461.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,547.79 төгрөг, нийт 1,731,190.83 төгрөгийг төлсөн байна. Харин үлдэгдэл зээлийн төлбөрийн зээл олголтын эргэн төлөлтийн хуваарийг 352 хоног хугацаа хэтрүүлэн төлөлт хийгээгүй байх бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 9,331,728.45 төгрөг, зээлийн хүү 1,229,840.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52,733.30 төгрөг, нийт 10,614,302.20 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчиж, дээрх зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Тус үүргийн зөрчлөөс үүдэн талуудын хооронд байгуулагдсан онлайн цалингийн зээлийн гэрээний 6.1.2-т Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд банкны санаачлагаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардах урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэхээр байна гэжээ. (хавтаст хэргийн 1-6 дахь)

2. Хариуцагч Д.О шүүхэд гаргасан тайлбартаа: Би ************** банкнаас онлайн цалингийн зээл 10,000,000 төгрөг 2023 онд авсан. Үүнээс хойш нэмэлтээр мөн зээл авч байсан. Авсан зээлээ ч төлөөд, эргүүлж аваад байсан. Би Хил хамгаалах байгууллагад ажиллаж байгаад гэмтлийн улмаас ажлаас өөрийн хүсэлтээр гарсан. Тэгээд цалингийн орлогогүй болоод зээлийн төлбөр хоцорсон.

Одоо банкнаас нэхэмжилж байгаа үндсэн зээл 9,331,728.45 төгрөг, зээлийн хүү 1,229,840.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52,733.30 төгрөг, бүгд 10,614,302.20 төгрөгийг төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 61 дэхь)

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ************** банк ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Д.Оад холбогдуулан үндсэн зээл 9,331,728.45 төгрөг, зээлийн хүү 1,229,840.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52,733.30 төгрөг, нийт 10,614,302.20 (арван сая зургаан зуун арван дөрвөн мянга гурван зуун хоёр) төгрөг (хорь) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.О нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ...цалингийн орлогогүй болоод зээлийн төлбөр хоцорсон. Одоо банкнаас нэхэмжилж байгаа үндсэн зээл 9,331,728.45 төгрөг, зээлийн хүү 1,229,840.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52,733.30 төгрөг, бүгд 10,614,302.20 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбарыг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 184,779 төгрөгийн тал хувь болох 92,389.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Оаас улсын тэмдэгтийн хураамж 92,389.5 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ************** банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжилсэн үндсэн зээл 9,331,728.45 төгрөг, зээлийн хүү 1,229,840.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52,733.30 төгрөг, нийт 10,614,302.20 (арван сая зургаан зуун арван дөрвөн мянга гурван зуун хоёр) төгрөг (хорь) мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.О хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,779 төгрөгөөс 92,389.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Оаас улсын тэмдэгтийн хураамж 92,389.5 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч ************** банк-ийн Хөвсгөл салбарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА