Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 130/ШШ2024/00844

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

 

 

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: *****************-т оршин суух, утас ***********, С,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: -----------------т үйл ажиллагаа явуулдаг, регистрийн ********* дугаартай, Н газар (дарга М.А, утас ************)

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Г сумын ** дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч С.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос.

(Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус газарт Сангийн бүртгэл хариуцсан мэргэжилтэн Т.Б-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс гаргах тайлбар байхгүй тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэнэ үү гэж бичгээр мэдэгдсэн тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч С.С нь анх шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэд Б аймгийн Г сумын ** дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг тогтоолгохыг хүссэн.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн шаардлагыг өөрчилж хүсэлт гаргагч С.С нь Б аймгийн Г сумын ** дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг тогтоолгохыг хүсэж хүсэлтийн шаардлага тодорхойлсон болно. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1.Хүсэлт гаргагч С.С Б аймгийн Г сумын ** дугаар багт 1996-2000 он хүртэлх хугацааны мал маллаж байсан үеийн мал толлогын А карт Баян-Өлгий аймгийн архивын тасгаас гарахгүй байгаа учраас тэрээр хөнгөлөлттэй нөхцөлөөр малчны журмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохирч байна. Түүний малчаар ажилласан жил дутаж малчнаар ажилласан хугацааг зөв тооцуулж чадахгүй байна.

1.2.Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч С.Сгийн Б аймгийн Г сумын ** дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг тогтоож өгнө үү гэсэн байна.

2.Хүсэлт гаргагчаас Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2024/00675 дугаартай шийдвэр, Баян-Өлгий аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Мал тооллогын А дансны 1997 оны, 1999 оны, 2002 оны, 2004 оны, 2005 оны баримт-ууд, 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн №03-08/4484 дугаартай Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын лавлагаа, 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нээлгэсэн НДД№********* дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр-ийн хуулбар, №************* дугаартай Баталгаажилтын хуудас, 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан олгосон Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 1994 оны 03 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү М-ийн Төрсний бүртгэлийн лавлагаа, М-ийн Монгол Улсын Иргэний үнэмлэхийн лавлагаа, 1998 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Н-н Төрсний бүртгэлийн лавлагаа, 2002 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Сгийн Мийн 61 дугаартай Төрсний гэрчилгээ, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр олгосон CVL2483000001002822 дугаартай Б.Бийн Нас барсны бүртгэлийн лавлагаа, хамт мал малласанБ, Л.Ц, Б.Э нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Баян-Өлгий аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Б аймгийн А сумын 3-р баг Борбургас салбарын 1998 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А данс, Баян-Өлгий аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Б аймгийн А сумын 3-р баг Борбургас салбарын 2000 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А данс, Баян-Өлгий аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Б аймгийн А сумын 3-р баг Борбургас салбарын 2003 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А данс, 1998 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү Нн Төрсний бүртгэлийн анкет №0035 зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

3.Шүүхийн санаачилгаар тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1133 дугаартай албан бичгийн дагуу Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12/1112 дугаар албан бичгээр хүргүүлсэн С.С болон түүний нөхөр, хүүхдүүдийн ХААТР маягтуудын хуулбарыг шүүхэд хүргүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Шүүхээс хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагын заримыг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

5.Хүсэлт гаргагч С.С дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: С.С нь Б аймгийн Г сумын ** дугаар багт 1996-2000 он хүртэлх хугацааны мал маллаж байсан үеийн мал толлогын А карт Баян-Өлгий аймгийн архивын тасгаас гарахгүй байгаа. Иймд хүсэлт гаргагч С.Сгийн Б аймгийн Г сумын ** дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг тогтоож өгнө үү

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

6.1.Баян-Өлгий аймгийн архивын тасгаас 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хуулбарлан өгсөн Б аймгийн А сумын мал тооллогын А дансны баримтын 1999 оны нэрсийн жагсаалтын 12-д Бу.Б малчин өрхийн тоо гэдэгт: 1, түүний ам бүлийн тоо гэдэгт: 2; малчдын тоо гэдэгт: 2; нийт малчдаас эмэгтэй 1 гэж , мөн 1999 оны эцсийн тооллогоор нийт малын тоо: 11, үүнээс тэмээ-0, адуу-3, үхэр-8 гэж бүртгэгдсэн байна. (хн-10, Д№-07, Х№-03)

Б аймгийн А сумын 3-р баг Борбургас салбарын 1998 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А данс-ны баримтын нэрсийн жагсаалтын 19-д Т.Б хувийн малтай өрхийн тоо гэдэгт: 1, түүний ам бүлийн тоо гэдэгт: 2; малчин өрхийн тоо гэдэгт: 1, түүний ам бүлийн тоо гэдэгт: 2; малчдын тоо гэдэгт: 1; үүнээс малчин эмэгтэй гэдэгт:1 гэж тус тус бүртгэгдсэн байна. (хн-15, Д№-07, Х№-32)

Б аймгийн А сумын 3-р баг Борбургас салбарын 1997 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А данс-ны баримтын нэрсийн жагсаалтын 35-д Т.Б хувийн малтай өрхийн тоо гэдэгт: 1, түүний ам бүлийн тоо гэдэгт: 2; малчин өрхийн тоо гэдэгт: 1, түүний ам бүлийн тоо гэдэгт: 2; малчдын тоо гэдэгт: 1; үүнээс малчин 16-гаас дээш насны малчин эмэгтэй гэдэгт:1; мөн 1997 оны эцсийн тооллогоор нийт малын тоо: 105, үүнээс тэмээ-2, адуу-6, үхэр-14, хонь-52, ямаа-31 гэж тус тус бүртгэгдсэн байна. (хн-15, Д№-07, Х№-32)

6.2.Хүсэлт гаргагч С.С-тай хамт мал маллаж байсан гэх М.Б (РД:*****************)-ний 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Б аймгийн А сумын Борбургас багийн уугуул иргэн миний бие 1977 оноос 1992 он хүртэл Б аймгийн А сумын Ялалтын оргил нэгдлийн Борбургас хэсэгт малчнаар ажиллаж байгаад нэгдэл таарсны дараа Борбургас баг буюу 3 дугаар багт 1993 оноос 2016 он хүртэл мал маллаж, малчин байсан. Миний бие 2016 онд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд бүрмөсөн оршин суухаар нүүж ирээд одоо Өлгий сумын 3 дугаар багт амьдарч байна. Буянт сумын уугуул иргэн Сгийн С нь 1991 онд Алтай сумын 3 дугаар багийн иргэн Бын Б гэдэг хүнтэй гэр бүл болж 1999 оныг дуустал тус багт мал маллаж, малчин байсан юм. Б.Бийн өрх нь цөөн тооны малтай, Алтай сумын Тошин гэдэг газарт өвөлжиж, намаржиж, Гурван булаг гэдэг газарт зусдаг байсан нь үнэн гэсэн байна.

мөн Л.Ц (РД:************)-ийн2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Б аймгийн А сумын Борбургас багийн уугуул иргэн миний бие 1977 оноос 1992 он хүртэл Б аймгийн А сумын Ялалтын оргил нэгдлийн Борбургас хэсэгт малчнаар ажиллаж байгаад нэгдэл таарсны дараа Борбургас баг буюу 3 дугаар багт 1993 оноос 2016 он хүртэл мал маллаж, малчин байсан. Миний бие 2016 онд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд бүрмөсөн оршин суухаар нүүж ирээд одоо Өлгий сумын 3 дугаар багт амьдарч байна. Буянт сумын уугуул иргэн Сгийн С гэдэг эмэгтэй нь 1991 онд Алтай сумын 3 дугаар багийн иргэн Бын Б гэдэг хүнтэй гэр бүл болж 1999 оныг дуустал тус багт мал маллаж, малчин байсан юм. Дараа нь буюу 2000 онд С.С нь Буянт сум руу нүүж явсан. Ер нь Б.Бийн өрх нь цөөн тооны малтай, Алтай сумын Тошин гэдэг газарт өвөлжиж, намаржиж, Гурван булаг гэдэг газарт зусдаг байсан нь үнэн гэсэн байна.

мөн Б.Э (РД:**************)-ийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Б аймгийн А сумын Борбургас багийн уугуул иргэн миний бие 1983 онд Алтай сумын 8 жилийн сургуулийг төгсөөд илгээлтийн эзнээр хөдөө гарч 1992 он хүртэл Б аймгийн А сумын Ялалтын оргил нэгдлийн Борбургас хэсэгт малчнаар ажиллаж байгаад нэгдэл таарсны дараа Борбургас, Улаанхад багт мал маллаж, малчин байсан. Миний бие 2016 онд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд бүрмөсөн оршин суухаар нүүж ирээд одоо Өлгий сумын 3 дугаар багт амьдарч байна. Буянт сумын уугуул иргэн Сгийн С нь 1991 онд Алтай сумын 3 дугаар багийн иргэн Бын Б гэдэг хүнтэй гэр бүл болж 1999 оныг дуустал тус багт мал маллаж, малчин байсан юм. Б.Бийн өрх нь цөөн тооны малтай, Алтай сумын Тошин гэдэг газарт өвөлжиж, намаржиж, Гурван булаг гэдэг газарт зусдаг байсан нь үнэн болно гэсэн байна.

6.3.Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12/1112 дугаар албан бичгээр хүргүүлсэн 1998 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн эрэгтэй Бийн Нн Төрснийг бүртгэх анкет №0035 буюу ХААТР-11(Б) маягтын 8.Эхийн овог, нэр. Сгийн С, гэр бүлийн байдал: гэрлэсэн; гэрлэсэн он: 1992; нийгмийн бүлэг: ардын аж ахуйтан; 11.Эцгийн овог, нэр: Бын Б; нийгмийн бүлэг: ардын аж ахуйтан гэж бүртгэгдсэн байна.

Мөн Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр олгосон CVL2411930001000773 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа-нд 1994 оны 03 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Бийн М; эцгийн овог, эцгийн нэр, өөрийн нэр гэдэгт: Бын Б, эхийн овог, эцгийн нэр, өөрийн нэр гэдэгт: С гэж бичигдсэн байна.

Улмаар 1994 оны 03 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Бийн Мийг эмээ, өвөө Түмэнжээгийн Б, Пааралийн Чулуун нарт үрчлүүлсэн болох нь Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр олгосон CVL23110001006308 дугаартай Үрчилсний бүртгэлийн лавлагаа болон 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр олгосон Б.Мийн Монгол Улсын Иргэний үнэмлэхийн хуулбараар тус тус тогтоогдож байна.

Мөн 2004 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн эрэгтэй Сгин Аын Төрснийг бүртгэх анкет №0041 буюу ХААТР-11(Б) маягтын 8.Эхийн овог, нэр. Сгийн С, гэр бүлийн байдал: салсан, нийгмийн бүлэг: малчин; 9.Оршин суугаа аймаг, сум, баг: Баян-Өлгий аймгийн Буянт сум гэж бүртгэгдсэн байна.

6.4.Хүсэлт гаргагч С.Сгийн нөхөр Бын Б нь 2010 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Б аймгийн А сумын нас барсан болох нь Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр олгосон CVL2411930001002822 дугаартай Нас барсны бүртгэлийн лавлагаа-аар нотлогдож байна.

Мөн хүсэлт гаргагч С.С хоёр дахь удаа Ц.Бтэй гэрлэсэн болох нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр бүртгэсэн Гэрлэсний бүртгэл буюу ИУБ-15 (А) маягтын бүртгэлээр тогтоогдож байна.

6.5.Хүсэлт гаргагч С.Сгийн 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нээлгэсэн НДД№А0918332 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр-т авагдсан С.Сгийн №0299000733 дугаартай Баталгаажилтын хуудас-аар 1990 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сар дуусталх хугацаанд ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл хийгдсэн байна.

Мөн 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан олгосон Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт-оор хүсэлт гаргагч С.С 2019 оны 10 дугаар сараас эхлэн 2021 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд сар бүр сайн дурын нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан байна.

6.6.2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн №03-08/4484 дугаартай Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын лавлагаа-аар 2000 оны хүн амын тооллогоор Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хөг эрэг багт хөдөө ... Сгийн С охин 1970 оны 01 дүгээр сард төрсөн, 29 настай эмэгтэй гэж бүртгэгдсэн байна.

7.Дээрх Баян-Өлгий аймгийн архивын тасгаас 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хуулбарлан өгсөн Б аймгийн А сумын мал тооллогын А дансны 1999 оны, 1998 оны, 1997 оны баримтаар хүсэлт гаргагч С.С нь нөхөр Б.Б, хадам эцэг Т.Б нарын хамт амьдарч байх хугацаанд мал малласан малчин өрх байсан нь, 16 наснаас дээш малчин эмэгтэй 1 гэсэн бүртгэл, мөн хамт мал малласан гэх М.Б, Л.Ц, Б.Э нарын Сгийн С нь 1991 онд Алтай сумын 3 дугаар багийн иргэн Бын Б гэдэг хүнтэй гэр бүл болж 1999 оныг дуустал тус багт мал маллаж, малчин байсан юм. Б.Бийн өрх нь цөөн тооны малтай, Алтай сумын Тошин гэдэг газарт өвөлжиж, намаржиж, Гурван булаг гэдэг газарт зусдаг байсан гэж тодорхойлсон байдал, мөн хүү Б.Мийг хадам эцэг эхэд үрчлүүлж байсан байдал зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч С.С нь Б аймгийн Г сумын ** дугаар баг Борбургаст 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсан нь тогтоогдож байна.

Харин хамт мал малласан гэх М.Б, Л.Ц, Б.Э нарын тодорхойлолт болон 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн №03-08/4484 дугаартай Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын лавлагаа-аар 2000 оны хүн амын тооллогоор хүсэлт гаргагч С.С Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хөг эрэг багт оршин сууж байсан байдал зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч С.С нь Алтай суманд амьдраагүй, Алтай суманд мал маллаж байсан гэдэг нь үгүйсгэгдэж байгаа болно.

8.Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2024/00675 дугаартай шийдвэрээр хүсэлт гаргагч С.Сгийн Баян-Өлгий аймгийн Буянт сумын Нармандах нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоож, Баян-Өлгий аймгийн Буянт сумын Нармандах нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус малчнаар ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон байна.

9.Хүсэлт гаргагч С.Сгаас гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Б аймгийн А сумын 3-р баг Борбургас салбарын 2002 он, 2004 оны, 2005 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А данс нь огноо цаг хугацаа үйл баримтын хувьд энэ хүсэлтийн шаардлагад хамааралгүй болно.

10.Хүсэлт гаргагч С.С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу мал маллаж малчин байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

Иймд дээрх хууль ёсны нотлох баримтуудыг үндэслэн С.С Б аймгийн Г сумын ** дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг тогтоох нь зүйтэй байна.

Харин хүсэлт гаргагч С.С нь Б аймгийн Г сумын ** дугаар багт 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг нотлох баримт байхгүй, хөндлөнгийн бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул хүсэлтийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан хүсэлт гаргагч С Б аймгийн Г сумын ** дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг тогтоож, хүсэлтийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч С.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК