Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2023/ДШМ/01

 

                                           *******т холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай   

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Энхтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэсэн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/192 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр *******т холбогдох эрүүгийн 22*******1000840167 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 12 дугаар сарын 1*******-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

******* овгийн ******* Ариунбаяр, Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 2******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *******, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* 2-1******* тоотод оршин суух, /РД: *******/; урьд

 

Дархан-Уул аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хорих ял шийтгүүлсэн. 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хугацаа дуусч суллагдсан.

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын *******0-ны өдрийн 10 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* тосгоны нутаг дэвсгэр “Хүнгүйч” гэх газарт “DAEWOO, SOLAR 280LV-III” маркийн экскаваторыг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, газрын хэвлийд халдаж, байгаль экологид 2*******.290 /хорин гурван мянга хоёр зуун ерэн/ төгрөгийн шууд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овогт ******* Ариунбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4.19 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* Ариунбаярт холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж,

 

Шүүгдэгч нь нь байгаль орчинд шууд учирсан хохиролд 2*******.290 /хорин гурван мянга хоёр зуун ерэн/ төгрөг, техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардалд 5*******.8*******9 /тавин гурван мянга найман зуун гучин есөн/ төгрөг, нийт 77.129 /далан долоон мянга нэг зуун хорин есөн/ төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд төлсөн болохыг дурьдан,

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх гийн эзэмшлийн “DAEWOO, SOLAR 280LV-III” маркийн 5080 УБ улсын дугаартай, экскаваторыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид буцаан олгож,

 

Шүүгдэгч нь энэхүү хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдан,

 

Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2022 оны 12 сарын 05-ны өдрийн 29 дугаартай эсэргүүцэлдээ:

...Цагаатгах тогтоолыг 2022 оны 11 дүгээр сарын 2*******-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын *******0-ны өдрийн 10 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* тосгоны нутаг дэвсгэр “Хүнгүйч” гэх газарт “Daewoo 280” маркийн экскаваторыг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж газрын хэвлийд халдаж байгаль экологид 2*******.290 /хорин гурван мянга хоёр зуун ерэн/ төгрөгийн шууд хохирол учруулсан үйл баримт шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад бэхжүүлсэн гэрч ын “...2022 оны 01 дүгээр сарын сүүлээр манай хүргэн ******* уул руу явж манай эхнэрийн эзэмшлийн “Оаемоо 2800” маркийн экскаваторыг засаж, янзалж авч ирнэ гэхэд нь би гэх таньдаг хүний хамт явсан. Тэгээд ууланд очоод ******* экскаватороо янзлаад тусалж байсан. Тухайн үед нь би хоол, унд хийгээд байж байсан. Тухайн үед ******* экскаватороо шалгаж байна гээд хөдөлгөж, гол дээр гарчихсан ухаж үзэж байсан. Тэгээд ууландаа байж байгаад, сар шинийн баяр болох гээд 2022 оны 01 дүгээр сарын *******1-ний өдөр ******* тосгоны төв рүү гэр лүүгээ буцсан” гэх мэдүүлэг,

“Эрдэнийн ногоолин” ХХК-ний 2022 оны 05 дугаар сарын *******1-ний өдрийн 22/0*******6 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн “...******* нь нийт 19.1 метр квадрат талбайд үйл ажиллагаа явуулсан нь хэмжилтээр тогтоогдсон бөгөөд экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нийт 2*******.290 төгрөг болж байна. Дээрх талбайг нөхөн сэргээх ажлын техникийн нөхөн сэргээлтийн ажлын нийт зардал 29.922 төгрөг, ...Нөхөн төлбөрийн хэмжээ 5*******.8*******9 төгрөг гэсэн дүгнэлт болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байх ба Ашигт малтмал газрын тосны газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 8/2604 дугаартай “..тухайн солбицол бүхий газар нь хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй, бичил уурхайн дүгнэлт гараагүй байна...ойн сан бүхий газрын хилийн зааг, усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай тус тус бүхэлдээ давхцалтай байна гэх албан бичгээр *******ын нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар ашигт малтмал олборлох зорилгоор голын хайрга ухаж газрын хэвлийд халдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэргийн газрын үзлэгийг *******ын хууль бус үйл ажиллагаа явуулснаас 9 хоногийн дараа буюу 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хийхэд голын мөс цөмлөж голын хайрга ухсан ул мөр “...гол хэсгээрээ мөс шингэрч голын ус хойноос урсаж байв. Үзлэг хийх явцад ямар нэгэн хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулаагүй, экскаватор гитаран буу зэрэг техник хэрэгсэл тоног төхөөрөмжүүд нь голын эрэг дээр байрлуулсан байв” гэх тэмдэглэл,

Мөн өдрийн экскаваторт үзлэг хийсэн “...баруун гинж нь гадна болон дотор талаараа бүхэлдээ мөстөж хөлдсөн, шавар чулуу наалдсан, хүрдний урд болон хойд хэсэг нь мөстөж хөлдсөн байв” гэсэн тэмдэглэлээр бэхжүүлэгдсэн байна. Гэтэл шүүх тухайн экскаватор ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй мөстсөн байдалтай байгаа учир ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулаагүй гэж үзсэн нь хэргийн бодит байдал, мөрдөн шалгах ажиллагаагаар бэхжүүлсэн нотлох баримтыг буруугаар үнэлж хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийжээ.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/192 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.1 дүгээр зүйлийн 1, *******8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцож байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/192 дугаартай цагаатгах тогтоол нь хэргийн материалд авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн шударга ёсыг тогтоосон шийдвэр гарсан гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.9 дүгээр зүйлд давж заалдах шатны шүүхээс гаргах шийдвэрийг хууль тогтоогч зааж өгсөн байна. Прокурорын эсэргүүцэл нь давж заалдах шатны шүүхээс гаргах шийдвэрт хамаарахгүй байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.1 дүгээр зүйлийн 1, ******* дахь хэсэгт зааснаар  прокурорын эсэргүүцлээр *******т холбогдох эрүүгийн 22*******1000840167 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

1.Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын *******0-ны өдрийн 10 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* тосгоны нутаг дэвсгэр “Хүнгүйч” гэх газарт “DAEWOO, SOLAR 280LV-III” маркийн экскаваторыг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, газрын хэвлийд халдаж, байгаль экологид 2*******.290 /хорин гурван мянга хоёр зуун ерэн/ төгрөгийн шууд хохирол учруулсан гэж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг  хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэсэн  хууль зүйн үндэслэлээр гэмт хэргийн шинжгүй  гэж үзэн  шүүгдэгч *******т холбогдох хэргийг  хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгасан байна.

Тус шүүхийн шийдвэрийн эс зөвшөөрч прокурор эсэргүүцэл бичсэн байх ба  эсэргүүцлийн үндэслэлээ шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан хэрэглэсэн гэжээ.

2.Хэргийг судлан үзвэл: Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын *******0-ны өдрийн 10 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* тосгоны нутаг дэвсгэр “Хүнгүйч” гэх газарт “Daewoo 280” маркийн экскаваторыг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулах зорилгоор буюу голын голдирол дунд газрын хэвлийд халдсан үйл баримт хэрэгт авагдсан мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн “...надад тусгай зөвшөөрөл байхгүй, экскаваторыг засаж асаагаад голын мөсийг цоолж, цооног гаргаж үзсэн ... хууль зөрчсөн гэм буруугаа хүлээж байна...” гэсэн  мэдүүлэг, гэрч ын ”...******* экскаватороо шалгаж байна гээд хөдөлгөж, гол дээр гарчихсан ухаж үзэж байсан...” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн газрын хэвлийд халдсан үйлдлийн улмаас байгаль экологид 2*******.290 /хорин гурван мянга хоёр зуун ерэн/ төгрөгийн шууд хохирол учирсан болох нь Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Эрдэнийн Ногоолин” ХХК-ний 2022 оны 05 сарын *******2-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр “ ...иргэн *******ын эвдрэлд оруулсан талбай нь гол мөрний урсац бүрэлдэж эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай  давхцалтай боловч голын голдрилыг өөрчлөөгүй болно. Түүнчлэн усан орчинд учруулсан хохирлын хэмжээг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Иргэн ******* нь нийт 19.1 м2 талбайд үйл ажиллагаа явуулсан, тус талбай нь голын голдирол дунд байх тул  шимт хөрсөөр хучих болон биологийн нөхөн сэргээлтийн ажил хийх боломжгүй,  учирсан  хохирлыг үнэлгээг байгалын бүрэлдэхүүн тус бүрээр тооцож нийт 2*******.290 төгрөг бөгөөд үүнийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтын дагуу  нэмэгдүүлэн тооцоход 5*******.8*******9 төгрөг болж байна.” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон байх тул түүнийг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар газрын хэвлийд халдсан гэж үзнэ.

*******.Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан хууль зүйн үндэслэлээр  гэмт хэргийн шинжгүй гэж үзэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй  болгож түүнийг цагаатгасан байна.

4.Анхан шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4-д заасан гэмт хэрэгт тооцохгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байх гэсэн эрх зүйн ойлголтуудыг  нэг ойлголт мэтээр тайлбарлаж хэрэглэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэл болж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар, тухайн нэг этгээдийн үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь “гэмт хэргийн шинжгүй” байх тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй буюу хэргийг “хэрэгсэхгүй” болгож, шийдвэрлэдэг.

Ямар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохыг Монгол улсын Эрүүгийн хуулиар тодорхойлж өгсөн. Гэмт хэргийн энэ мэт онцлог шинжийг нийтэд нь гэмт хэргийн бүрэлдэхүүн гэх ба үр дүнд нь гэмт хэргийг бусад гэмт хэргээс ялгах эсхүл тухайн гэмт хэргийг гэмт хэрэг бус бусад зөрчлөөс ялгах боломжтой юм.

Гэмт хэргийн бүрэлдэхүүн нь объект, субъект, объектив тал, субъектив тал гэсэн 4 хэсгээс бүрддэг ба эдгээрээс аль нэг нь үгүйсгэгдсэн буюу нотлогдоогүй тохиолдолд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй буюу гэмт хэргийн шинжгүйд тооцогдох хэрэг хэрэгсэхгүй болох шууд нөхцөл үүснэ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4-д заасан гэмт хэрэгт тооцохгүй байх гэсэн ойлголт нь эрүүгийн эрх зүйгээр хамгаалагдсан эрх ашигт ялимгүй хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг “хэлбэрийн” төдий агуулсан, гэмт хэргийн зайлшгүй чухал “нийгэмд аюултай” шинж чанараар нь үнэлэх тухайн этгээдийн гэм буруутай үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч ялимгүйн учир нийгэмд аюулгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэсэн  зохицуулалт гэж ойлгоно.

5.Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох  гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тусгай зөвшөөрөлгүйгээр ... хууль бусаар газрын хэвлийд халдсан...”  гэж хуульчилснаас үзвэл хохирол шаардахгүй, үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг боловч шүүгдэгч *******ын үйлдсэн үйлдэл нь гэмт хэргийн гол шинж болох нийгэмд аюултай шинж болон түүний үйлдлийн улмаас байгаль экологид үлэмж бага хэмжээний буюу 2*******.290 төгрөгийн ялимгүй хохирол учирсан, шүүгдэгчийн хувийн  байдал зэргийг харгалзан түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж түүний үйлдсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хохирол хор уршиг шаарддаггүй, эрх зүйн ойлголтоор хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг боловч газрын хэвлийд халдсан үйлдэл бүрийг эрүүжүүлж буюу эрүүгийн гэмт хэрэг болгож шийдвэрлэх нь учир дутагдалтай гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн бөгөөд шүүгдэгч *******ын үйлдлийн тухайд голын мөсийг цөмлөж шанагаар хутгаж авсан гэмт үйлдлийн улмаас байгаль экологид 2*******.290 төгрөгийн хохирол учирсан нь нийгмийн хор аюул ялимгүй бага, уг үйлдлийн улмаас нийтийн эрх ашигт ноцтой хор уршиг учруулаагүй байгааг анхаарч газрын хэвлийд халдсан зөрчил байж болно гэж үзсэн болно.

6.Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ын үйлдлийг хэрэгсэхгүй болгохдоо хуулийн өөр ойлголтуудыг нэг мэтээр тайлбарласныг зөвтгөн  шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй бус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн  шинжийг хэлбэрийн  төдийн агуулсан гэж үзэн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт  оруулахаар шийдвэрлэв.

Мөн шүүхийн шийдвэрт шүүгдэгчийн овгийг хоёр өөрөөр бичсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

7.Анхан шатны шүүх шийдвэрийнхээ тодорхойлох хэсэгт Байгаль орчинд учруулсан  хохирлыг нөхөн төлөх тухай  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн *******, 6 дахь хэсгийг  тайлбарлан шинжээч нь хууль зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүйгээр хуулийг буруу тайлбарласан гэж үзнэ.

Байгаль орчинд учруулсан хохирол, түүний хэмжээг тогтоох, байгалийн нөөцөд  учруулсан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн тогтоох, нөхөн төлбөрийг ногдуулах эрх бүхий этгээд зэргийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд тодорхой зааж өгсөн.

Тус хуулийн зохицуулалтаар байгаль орчинд учирсан хохирлыг байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулахаар, харин газрын хэвлийд болон хөрсөнд учруулсан хохирлыг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний эрх авсан мэргэжлийн байгууллагаар хөлсийг төлж тооцуулахаар тусгажээ.

 Шүүгдэгч *******т холбогдох хэрэгт байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний эрх авсан мэргэжлийн байгууллага болох “Эрдэнийн Ногоолин” ХХК-ийг шинжээчээр томилж байгаль орчинд учруулсан хохирлыг тооцон гаргуулсан нь хууль зөрчөөгүй, мэргэжлийн байгууллага тус хуульд зааснаар хохирлын хэмжээг тооцон гаргах эрхтэй бөгөөд зөвхөн байгаль орчны хяналтын байцаагчийн хувьд хохирол тооцох, хохирлыг буруутай этгээдээр төлүүлэхээр нөхөн төлбөр ногдуулахаар хуульчилсан байгааг цаашид анхаарах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/192 дугаартай цагаатгах тогтоолын Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овгийн ******* Ариунбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.” гэж өөрчлөн, 2 дахь заалтыг хүчингүй болгосугай.

2. Цагаатгах тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.   

*******. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                               ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН