| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0019/Э |
| Дугаар | 64 |
| Огноо | 2018-01-15 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., 11.7.1.2., 11.7.2.1., |
| Улсын яллагч | Б.Байгалмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
Улсын яллагч Б.Байгалмаа,
Шүүгдэгч Ж.Х, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг,
Хохирогч Х.Боролзойбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэндэв овогт Ж.Хт холбогдох эрүүгийн 1711007290276 дугаартай хэргийг 2017 оны 12 сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч, Дэндэв овогт Ж.Х, Монгол Улсын иргэн, 1974 оны 9 сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Засагт констракшн” ХХК-д арматурчин ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 24-126 тоотод оршин суудаг боловч Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Баа-2 дугаар гудамжны 7 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ................
Шүүгдэгч Ж.Х нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2013 оноос 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 24-126 тоотод өөрийн эхнэр, хохирогч Х.Боролзойбаатарыг байнга зодож, харгис хэрцгий харьцаж догшин авирлан тарчлааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Хаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..би архидан согтуурсан үедээ гэр бүлийн болон бусад гишүүнд сэтгэл санааны дарамт үзүүлж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, харин зодож цохидог .. хүлээн зөвшөөрч байна. Би дахин ийм үйлдэл гаргахгүй ..” гэсэн мэдүүлэг /хх-24-25х/,
Шүүгдэгч Ж.Хаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би архи уухаараа эхнэрээ зоддог. Миний буруу. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Х.Боролзойбаатараас мөрдөн шалган ажиллагааны үед мэдүүлсэн: “Би Хатанбаатартай 2012 онд танилцаад тэр ондоо хамт амьдарч эхлээд 2015 онд гэрлэлтээ батлуулсан. Хатанбаатар бид хоёр дундаасаа 2015 оны 11 дүгээр сарын 26-нд 2 ихэр охинтой болсон ..Манай нөхөр өөрийнх нь аясаар байхгүй болохоор уурлаад элдэв янзын хараал хэлээд доромжилдог. Согтуу үедээ агсам тавьж хэл амаар доромжилдог, урдаас нь үг хэлэхээр цохиж зоддог. Эрүүл үедээ хэл амаар доромжилж цохиж зоддоггүй, огт дуугардаггүй. Онцын шалтгаангүй, хүүхдүүдийн янз бүрийн үгээр үг хийж агсам тавьж эхэлдэг ..2015 онд намайг жирэмсэн байхад болон төрсний дараа манай нөхөр Хатанбаатар согтуудаа юм авч шидэж хэл амаар доромжилж, үсдэж цохиж байсан. Тэгээд хэсэг гайгүй болсон байснаа 2017 оны 9 сарын 15-наас 16-нд шилжих шөнө согтуу агсам тавьж хэл амаар доромжилж, үсдэж нүүр лүү цохисон. 2017 он гарснаас хойш олон удаа архи ууж гэр бүлдээ агсам тавьж эд зүйл авч чулуудаж намайг янхан пизда гэх мэтээр доромжилж айдастай амьдруулж байна. 2017 он гарснаас хойш 7-8 удаа цагдаа дуудсан байх, болохоо болиод л цагдаа дууддаг, цагдаа дуудалгүй өнгөрөөсөн тохиолдол байгаа. Он гарснаас хойш энэ асуудлаас болж 1-2 удаа баривчлагдсан. Манай нөхөр Ж.Х архинд дуртай, 7 хоногт 2-3 удаа ууж байна ..Нөхөр согтуу ирэхээр гэрт айдастай байдаг. Ээжийн үгэнд ордоггүй. Найз нөхөдтэйгээ муудалцаад ирсэн үедээ сэтгэл санаа нь тогтворгүй болоод бид нарт уураа гаргаад байдаг гэж бодож байна ..Намайг хэл амаар гутаан доромжилдог, мал тэнэг, ухаан муутай малнууд, хүний гарт алуулж байсан пизда нар гэх мэтээр доромжилдог ..Нөхрөөсөө хол баймаар байна, надад салаад яваад өгвөл амар байна эсхүл архинаасаа гарчихвал амьдраад явмаар байна гэсэн мэдүүлэг /хх 43/,
Хохирогч Х.Боролзойбаатараас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Бид хоёр 1 ангийн 2 хүүхэд. Тэгээд уулзаж учирдаг болоод эмэгтэй хүний хайр халамжаар өөд нь аваад явбал засагдах байх гэсэн сэтгэлээр хандаж, 1 гэрт орж хамтран амьдрах болсон. Манай хүн жаахан дотогшоо хүнтэй ярилцахдаа муу хүн. 2015 онд 2 ихэр хүүхэд гаргасан боловч зан нь засагдаагүй. Барилгачдын баяраар ирээд гэр лүүгээ ороод явахгүй байя. 2 хүүхэд зууралдаад байна байх гэж бодож байгаад орой гэртээ ирсэн. Орой орж ирэхэд уурлаж байгаад намайг зодсон. Тэгээд манай охин цагдаа дуудсан. Би үсдээд зодоод байхаар нь тавиулах гэж ноцолдож байгаад нүүр амыг нь самардсан. Манай нөхөр ер нь юмыг их боддог. Тэгээд шууд хэлдэггүй. Би яаж байна, хоёулаа ярилцъя гээд зөндөө гуйдаг, надтай ярилцдаггүй. Тэгээд хэлье гэсэн зүйлээ архи уусан үедээ хэлдэг. Эрүүлдээ ерөөсөө ярилцдаггүй. Би энэ хүнээс сална гэж бодож байгаа” гэсэн мэдүүлэг,
Насанд хүрээгүй гэрч Б.Отгонцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Ж.Х бол миний хойд аав байгаа юм. 2015 оноос хойш цуг амьдарч байгаа. Эрүүлдээ дуу цөөтэй, зурагт үзээд байж байдаг. Архи уухаараа олон янзын юм яриад агсам зантай болдог ..Архи ууж ирчихээд ээжийг пизда, наахуу, гичий, үхэл минь гэж хэл амаар доромжилж унтаж байхад нь чимхэж цохидог юм шиг байна лээ. Уул нь аав гайгүй байсан. 2016 оны намраас хойш зан ааш нь муухай болоод архи ууж агсам тавих болсон. 2017 оны 9 сарын 15-ны өдөр би гэрт байж байхад эгч Пүрэвцэцэг /88999105/ надад ээж өнөөдөр ирэхгүй гэж тоглоомоор хэлэхэд би аан тийм үү худлаа яриад бай гэсэн. Тэгэхэд Хатнаа ах ээж чинь ирэхгүй юм уу гээд хөмсөгөө зангидаад уурлаад хэвтээд байсан. Тэгээд 2017 оны 9 сарын 16-ны шөнийн 02-03 цагийн үед намайг унтаж байхад чимээ гараад сэрэхэд Хатнаа ах согтуу орж ирээд эгч Пүрэвцэцэгийг ээжид танай охин янхан, гичий, миний ээж ирэхгүй гэж хэлдэг юу бэ гэж ээж рүү дайрахаар нь ээж миний охин тэгэж хэлэх чамд ямар хамаатай юм бэ гэж хэлэхэд ээжийг үсдэж аваад 2-3 удаа хацар луу нь гараараа цохихоор нь би салгаад цагдаад дуудлага өгсөн. Хатнаа ах 2017 оны 02 сарын 01-ний өдрөөс хойш 7 удаа ээжийг доромжилж цохиж зодож агсам тавьсан. Ээж рүү л дайраад хэл амаар доромжлоод гэрийн эд зүйл авч чулуудаад байдаг. Уух болгондоо агсам тавьдаг” гэсэн мэдүүлэг /хх-21х/,
Гэрч Д.Доржсүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Миний охин Х.Боролзойбаатар хүргэн Ж.Х нар 2015 онд дундаасаа 2 ихэр охинтой болсон. Тэрнээс хойш цуг амьдарч байгаа. 2016 оны 10 сараас хойш хоорондоо таарамж муутай байх болсон. Хүргэн Ж.Х архи ууж ирэхээрээ эхнэр Х.Боролзойбаатарыг пизда, гичий минь гэж хэл амаар доромжлон үсийг нь зулгааж туг тугаар нь унагааж хацар, чих рүү нь алгадаж зоддог. Тэгээд гэр орны эд зүйлийг авч чулуудаж агсам согтуу тавьж тэр цагдаагаа дууд гэж хэлдэг. Тэгээд бид нар цагдаа дууддаг ..Хүргэн Ж.Х 2017 оны 02 сарын 01-ний өдрөөс хойш 7 удаа эхнэрээ доромжилж цохиж зодож агсам тавьж цагдаад дуудлага өгсөн ..Хатанбаатар харахад гайгүй юм шиг мөртлөө ширүүн харцтай, хүнээс үг хүлээж авах дургүй, архи уухаараа агсам зантай. Би хүргэнээсээ битгий ингээч гуйхаар улам асаад байдаг ..Дахиад хүрч ирээд агсам тавьж эхнэр хүүхдээ зодох болов уу гэж айдастай байна. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулах хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг /хх-20/,
Гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл /хх-8х/,
Аюулын зэргийн үнэлгээ: /эрсдлийн түвшин дунд/ /хх-11х/,
2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн илтгэх хуудас /хх-12х/,
Х.Боролзойбаатараас цагдаагийн 2 дугаар хэлтэст бичгээр гаргасан өргөдөл /хх-13х/,
Шүүгдэгч Ж.Хын гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан талаарх Цагдаагийн газрын АСАП сангийн мэдээлэл /хх-26-29х/,
Хорооны хамтарсан багийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-31-38х/,
Шүүгдэгч Ж.Хын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-50х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-49/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-51х/ зэрэг болно.
Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.
Шүүгдэгч Ж.Х нь 2013 оноос 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 24-126 тоотод өөрийн эхнэр, хохирогч Х.Боролзойбаатарыг байнга зодож, харгис хэрцгий харьцаж догшин авирлан тарчлааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Ж.Хын өгсөн: “Би архи уухаараа эхнэрээ зоддог. Миний буруу. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,
Хохирогч Х.Боролзойбаатарын өгсөн: “Бид хоёр 1 ангийн 2 хүүхэд. Тэгээд уулзаж учирдаг болоод эмэгтэй хүний хайр халамжаар өөд нь аваад явбал засагдах байх гэсэн сэтгэлээр хандаж, 1 гэрт орж хамтран амьдрах болсон. Манай хүн жаахан дотогшоо хүнтэй ярилцахдаа муу хүн. 2015 онд 2 ихэр хүүхэд гаргасан боловч зан нь засагдаагүй. Барилгачдын баяраар ирээд гэр лүүгээ ороод явахгүй байя. 2 хүүхэд зууралдаад байна байх гэж бодож байгаад орой гэртээ ирсэн. Орой орж ирэхэд уурлаж байгаад намайг зодсон. Тэгээд манай охин цагдаа дуудсан. Би үсдээд зодоод байхаар нь тавиулах гэж ноцолдож байгаад нүүр амыг нь самардсан. Манай нөхөр ер нь юмыг их боддог. Тэгээд шууд хэлдэггүй. Би яаж байна, хоёулаа ярилцъя гээд зөндөө гуйдаг, надтай ярилцдаггүй. Тэгээд хэлье гэсэн зүйлээ архи уусан үедээ хэлдэг. Эрүүлдээ ерөөсөө ярилцдаггүй. Би энэ хүнээс сална гэж бодож байгаа” гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй гэрч Б.Отгонцэцэгийн өгсөн: “.. ээжийг үсдэж аваад 2-3 удаа хацар луу нь гараараа цохихоор нь би салгаад цагдаад дуудлага өгсөн. Хатнаа ах 2017 оны 02 сарын 01-ний өдрөөс хойш 7 удаа ээжийг доромжилж цохиж зодож агсам тавьсан. Ээж рүү л дайраад хэл амаар доромжлоод гэрийн эд зүйл авч чулуудаад байдаг. Уух болгондоо агсам тавьдаг” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Доржсүрэнгийн өгсөн: “..Хүргэн Ж.Х архи ууж ирэхээрээ эхнэр Х.Боролзойбаатарыг пизда, гичий минь гэж хэл амаар доромжлон үсийг нь зулгааж туг тугаар нь унагааж хацар, чих рүү нь алгадаж зоддог. Тэгээд гэр орны эд зүйлийг авч чулуудаж агсам согтуу тавьж тэр цагдаагаа дууд гэж хэлдэг. Тэгээд бид нар цагдаа дууддаг ..Хүргэн Ж.Х 2017 оны 02 сарын 01-ний өдрөөс хойш 7 удаа эхнэрээ доромжилж цохиж зодож агсам тавьж цагдаад дуудлага өгсөн ..Хатанбаатар харахад гайгүй юм шиг мөртлөө ширүүн харцтай, хүнээс үг хүлээж авах дургүй, архи уухаараа агсам зантай. Би хүргэнээсээ битгий ингээч гуйхаар улам асаад байдаг ..Дахиад хүрч ирээд агсам тавьж эхнэр хүүхдээ зодох болов уу гэж айдастай байна. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулах хүсэлтэй байна” гэх мэдүүлгүүд,
Хавтаст хэрэгт цугларсан Гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл /хх-8х/, Аюулын зэргийн үнэлгээ: /эрсдлийн түвшин дунд/ /хх-11х/, 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн илтгэх хуудас /хх-12х/, Х.Боролзойбаатараас цагдаагийн 2 дугаар хэлтэст бичгээр гаргасан өргөдөл /хх-13х/, Шүүгдэгч Ж.Хын гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан талаарх Цагдаагийн газрын АСАП сангийн мэдээлэл /хх-26-29х/, Хорооны хамтарсан багийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-31-38х/, Шүүгдэгч Ж.Хын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-50х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-49/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-51х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Ж.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлан тарчлааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Ж.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзсан бөгөөд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хохирогч Х.Боролзойбаатар нь шүүгдэгчээс гэм хорын хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.