Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2023/ДШМ/02

 

                                         *******д холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай   

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор П.Даваасүрэн /цахим/

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум  дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан  даргалж, шийдвэрлэн 2022 оны 11 дүгээр сарын 2*******-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ЗШ/17******* дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр *******д холбогдох эрүүгийн 22**************000750085 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овгийн ******* *******, Монгол Улсын иргэн, 1988 оны 0******* дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, *******4 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамтаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ******* дугаар баг ******* ******* гудмын ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:*******/

Яллагдагч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 15 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 4 дугээр баг Жимстэй хорооллын уулзвар Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн 55-56 дахь километрт “Хово” маркийн 91-16 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас иргэн ын эзэмшлийн 70-59 СЭА улсын дугаартай Тоёота марк-2 загварын тээврийн хэрэгсэл болон авто машинд жолоодож явсан ын бие махбодид биед шагай тахилзуурын урд холбоос шагайнд бэхлэгдэх хэсгийн урагдал, баруун шагайнд цус хуралт зүүн өвдөг, цээжинд зулгаралт бүхий хүдэвтэр гэмтэл иргэн ын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 4.82*******.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас: *******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум  дахь сум дундын шүүхээс:

Яллагдагч   *******д холбогдох эрүүгийн 22**************000750085 дугаартай хэргийг прокурорт буцааж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, дагалдаж ирсэн бичиг баримтгүй болохыг тус тус дурдан шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум  дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор 2022 оны 12 сарын 05-ны өдрийн 07 дугаартай эсэргүүцэлдээ:

...Шүүгчийн захирамжийг 2022 оны 11 сарын 29-ны өдөр 17 цаг 20 минутад прокурор хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журамд нийцээгүй гэж үзэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **************.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтад зааснаар талуудын хүсэлтээр, талууд хүсэлт гаргаагүй бол шүүгч өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг товлож, талуудад мэдэгдэж, урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг явуулж, тодорхой асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсний эцэст, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **************.******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.******* дахь заалтад заасан үндэслэлээр шүүхээс хэргийг прокурорт буцаахаар хуульчилсан байхад шүүх энэхүү заалтыг зөрчиж, урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг явуулалгүйгээр, шүүгч өөрийн санаачилгаар хэргийг прокурорт буцаасан 17******* дугаартай захирамж гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

Дээрх 17******* дугаартай шүүгчийн захирамжид хохирлын 4.82*******.000 төгрөгийг хохирогчид төлсөн асуудал нь учир дутагдалтай, мөн прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэргийн улмаас хэнд ямар хохирол учирсан байгааг дутуу дурдсан гэж дүгнэсэн боловч хохирлын асуудлыг хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас тодруулах, мөн яллах дүгнэлтэд гарсан алдааг засаж зөвтгөн дахин гардуулах эсэх зэргээр эдгээр асуудлыг урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 11 сарын 2*******-ны өдрийн 2022/ШЗ/17******* дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **************.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор эсэргүүцлийг  дэмжиж оролцож байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.1 дүгээр зүйлийн 1, ******* дахь хэсэгт зааснаар  прокурорын эсэргүүцлээр *******д холбогдох эрүүгийн 22**************000750085 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

1.Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн яллагдагч ******* нь хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасны дагуу түүний хүсэлтийг хүлээн авч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2022 оны 11 сарын 17-ны өдрийн *******7 дугаартай тогтоол гарган хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

Шүүх хэргийг хүлээн авч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх байдал хангалттай тогтоогдоогүй, шүүгдэгчээс хохиролд 6.82*******.000 төгрөг төлсөн боловч хохирогч нарын хэнд нь төлсөн нь тодорхойгүй  гэсэн үндэслэлээр  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

2.Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам бөгөөд энэхүү ажиллагааг хэрхэн явуулах журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зохицуулсан.  Тус хуулийн зохицуулалтаар прокурор яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл  хэргийн зүйлчлэл түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг  шүүхэд даруй  шилжүүлж шийдвэрлүүлэхээр заажээ.  

Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  ердийн журмаас  гадна тусгай журмыг баримтална.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эрүүгийн *******иуцлага хүлээлгэх эсхүл мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх нөхцөл байдал  хангагдаагүй гэсэн үндэслэлээр  хэргийг прокурорт буцаах шийдвэрийг гаргахаар зохицуулсан.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **************.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэргийг прокурорт буцаах үндэслэлийг заасан бөгөөд хэргийг прокурорт буцаахдаа урьдчилсан хэлэлцүүлгийг шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг *******галзан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж прокурорт буцаахаар шийдвэрлэнэ гэжээ.

 Дээрхи хуулийн зохицуулалтуудаар шүүгч хэргийг урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр шууд прокурорт буцаах хуулийн зохицуулалтгүй. Гэтэл шүүгч өөрийн санаачилгаар хэргийг прокурорт буцаах тухай  захирамж гаргасан нь шүүхийн шийдвэр  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий  байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

*******.Иймд давж заалдах шатны шүүх  “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх...”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч *******д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.5 дугаар зүйлийн 1.*******, *******9.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум  дахь сум дундын шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 2*******-ны өдрийн 2022/ЗШ/17******* дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                                        

                                ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

 

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН