Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 133/ШШ2024/00523

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: ***********-н нэхэмжлэлтэй

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.

Нэхэмжлэгч ********* нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1987 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******** аймгийн ********* сумын ********* нэгдэлд тууварч малчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие нь 1964 оны 11 сарын 18-ны өдөр төрсөн. Одоо 60 настай. Би 1987 оны 03 сарын 30-ны өдрөөс эхлэн 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******** аймгийн ********* сумын ********* нэгдэлд тууварч малчнаар тасралтгүй ажилласан юм. Тухайн үеийн малчны хөдөлмөрийн дэвтэр алга болсон бөгөөд аймгийн архиваас лавлагаа авахад ажилд орсон тушаал байдаг, чөлөөлсөн тушаал, цалингийн лавлагаа тасралттай гарч байна. 2013 онд ажилласан жил нөхөн тооцох тухай хуулинд хамрагдан 1990 оны 01 сарын 01 өдрөөс 11 жилийг тооцуулан баталгаажуулж авсан. Иймд 1987 оны 03 сарын 30-ны өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ********* аймгийн ********* сумын ********* нэгдэлд тууварч малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

3.  Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-********* аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 125 дугаартай лавлагаа,

-******** аймгийн ********* сумын ********* нэгдлийн даргын 1987 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар тушаал, хавсралт,

-мөн нэгдлийн даргын 1988 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 29 дүгээр тушаал, хавсралт,

-мөн нэгдлийн даргын 1989 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 26 дугаар тушаал, хавсралт,

-*********-н ******* дугаар Нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч ******** нь 1987 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн ********* сумын ********* нэгдэлд тууварч малчнаар ажиллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

3. ********* нь дээрх хугацаанд ажиллаж байсан болох нь:

-********* аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 125 дугаартай “...Мөн аймгийн ********* сумын ********* нэгдлийн ****** бригадад малчин байсан ******* нь 1. 1991 оны 09 сард 1500 төгрөг, 2. 1992 оны 1-12 сард 11336 төгрөгийн цалин авч байсан байна. Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтанд ********* сумын ********* нэгдлийн 1992 оноос хойших баримтууд шилжиж ирээгүй, ********* нэгдлийн даргын 1985-1986, 1990-1991 оны тушаалыг шүүж үзэхэд *********-д холбогдох баримт байхгүй болно” гэх лавлагаа,

-******** аймгийн ********* сумын ********* нэгдлийн даргын 1987 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар тушаалд “1. Нэр бүхий хүмүүсийг 1987 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тууварч малчнаар томилж, 1 дүгээр хавсралтаар баталсугай. 2. ...тууварчдыг 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг бригадын дарга нарт даалгасугай...” гээд хавсралтад “...17. ******, нас 23, хүйс эр, хэдэн удаа туусан 7...” гэх тушаал, хавсралт,

-мөн нэгдлийн даргын 1988 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 29 дүгээр тушаалд “1. Нэр бүхий хүмүүсийг 1988 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тууварч малчнаар томилж, 1 дүгээр хавсралтаар баталсугай. 2. ...тууварчдыг 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж өгөхийг хэсгийн ахлагч нарт даалгасугай...” гээд хавсралтад “...********, нас 23, хүйс эр, хэдэн удаа 2...” гэх тушаал, хавсралт,

-мөн нэгдлийн даргын 1989 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 26 дугаар тушаалд “1. Нэр бүхий хүмүүсийг 1989 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тууварч малчнаар томилж, 1 дүгээр хавсралтаар баталсугай...” гээд хавсралтад “...*********, нас 24, хүйс эр, хэдэн удаа мал тууварласан 3...” гэх тушаал, хавсралт,

-*********-н ******** дугаар Нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт “1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож, бичилт хийсэн зэргээр тогтоогдож байна.

4. Шүүх малчны хөдөлмөрийн онцлог, жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажилладаг зэрэг нөхцөл байдал, хэрэгт цугласан бусад бичмэл нотлох баримтыг харилцан бие биенээ дэмжин нотолж байгаа талаас нь үнэлж, нэхэмжлэгч *********-н 1987 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ********* аймгийн ********* сумын ********* нэгдэлд тууварч малчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 *********-г улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *********-г 1987 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ********* аймгийн ********* сумын ********* нэгдэлд тууварч малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                        

                        

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.ҮЙТҮМЭН