Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 120/ШШ2024/0016

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгын дагуу мөн аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан *******-******* чиглэлийн замаас ******* хийд хүртэл хатуу хучилттай автозамыг барьж ашиглалтад оруулах ******* дугараатай тендерийн ажлын гүйцэтгэгчээр ******* ХХК-г шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, ******* ******* ХХК-ийн тендерийн материал шаардлагад нийцсэн болохыг тогтоож гэрээ байгуулахыг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРМАА