Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2024/0484

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “А*******” ХХК, РД:5*******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Б*******, З.М*******, Б.Г*******,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар,

Хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Б нарын хоорондын “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/ дугаар захирамжийн хавсралтын 8 дахь хэсэг, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/6 дүгээр захирамжийн 17 дахь хэсгийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээг “А*******” ХХК-д олгохыг хариуцагчид даалгах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*******, Б.Г*******, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Номин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

1.1. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1/522 тоот бичгээр төсөл шалгарсан тухай мэдэгдэж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 255 дугаар захирамжаар тус дүүргийн ны нутаг дэвсгэрт төмс хүнсний ногоо, малын тэжээлийн ургамал, олон наст ургамал буюу мод үржүүлгийн зориулалтаар 34 иргэн, 30 аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлсний 61 дугаарт ““А*******” ХХК Жын аманд, тэжээлийн ургамал, 300000 мкв, 5жилийн хугацаагаар эзэмшүүлэх” гэж шийдвэрлэжээ.

1.2.  Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/ дугаар захирамжаар “А*******” ХХК-ийн тус дүүргийн , Жын аманд байрлах 300,000 мкв газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгасан байна.

1.3. “А*******” ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн газрын албанд хандан 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 38 дугаартай албан бичгээр “... төсөл сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан тул зохих журмын дагуу зөвшөөрөл олгож бидний ажилд дэмжлэг үзүүлэхийг хүсье” гэсэн хүсэлт гаргажээ.

1.4. “А*******” ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хандан 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаартай албан бичгээр “... үйл ажиллагааны чиглэлээс хамаарч ихээхэн хэмжээний газар шаардлагатай байгаа тул 20 га газар олгож бидний ажилд дэмжлэг үзүүлнэ үү” гэсэн хүсэлт гаргасан.

1.5. Мөн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хандан 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр болон 06 дугаар сарын 08-ны өдрийн албан бичгүүдээр “... 2011 онд Нийслэлийн захирагчийн ажлын албанаас зарлагдсан мал бордох тендерт шалгарч 20 га эзэмших болсон ... газрын гэрчилгээний асуудал шийдэгдээгүй өдий хүрсэн тул зохих хууль дүрмийн дагуу газрын гэрчилгээг гаргуулах асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтүүдийг тус тус гаргасан байна.

1.6. Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын 2 дугаар албаны 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 21/112, 2022 оны 06 дугаар сарын -ний өдрийн 21/267 тоот албан бичгүүдээр “... 30 га газрыг танай байгууллагад эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна ... газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор захирамжийн төсөл бэлтгэж дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуулийн хэлтэст хүргүүлээд байна ... заасан хугацаанд чөлөөлөөгүй тул газар албадан чөлөөлж, гарсан зардлыг төлөх болохыг үүгээр мэдэгдэж байна” гэж тус тус хариу өгсөн.

1.7. Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргад хандан 20 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 20 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01-05/2268 тоот алба бичгээр хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын хоёрдугаар албанд шилжүүлсэн.

1.8. Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын хоёрдугаар албанаас 20 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19/620 тоот албан бичгээр “... газар албадан чөлөөлөх арга хэмжээ авч, гарсан зардлыг гэм буруутай этгээдээр төлүүлэх болохыг анхааруулъя” гэсэн хариу өгсөн.

1.9. Нэхэмжлэгчээс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/ дугаар захирамжийн хавсралтын 8 дахь хэсэг, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/6 дугаар захирамжийн 17 дахь хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргажээ.

1.10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Газар эзэмших эрхийн гэрчилгээг “А*******” ХХК-д олгохыг хариуцагчид даалгах” гэж нэмэгдүүлсэн байна.

 

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь Сонгинохайрхан дүүргийн , Жын аманд 2010 оноос хойш 66 га газрыг ашиглаж эзэмшиж байгаа болно. Уг 66 га газар нь уулын үерийн улмаас битүү том чулуугаар дүүрсэн, атаршсан хогийн цэг шиг газар тариалан эрхлэх боломжгүй газрыг өөрсдийн хөрөнгө болон техник хэрэгслээ /Экскватор, Хово, самосвал, машин техникийг/ түрээсээр ашиглаж байгаль орчныг цэвэрлэж 2011 оноос 30 га газар эзэмшиж арван гурван жилийн хугацаанд 1 жил ч өнжилгүй байгаль цаг уурын нөхцөл байдлаас үл хамааран эрсдэлээ өөрсдөө хариуцаж, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2011 онд Улаанбаатар хотын Нийслэлийн захирагчийн албанаас зарлагдсан Улаанбаатар хот орчимд сүүний үхрийн аж ахуй болон мал бордох аж ахуй байгуулах тендерт төсөл маань шалгарч харьяаллын дагуу дүүрэгтээ хандахад нэмж 20 га газар эзэмшихийг тухайн үеийн Засаг дарга болон газрын албанаас дэмжсэн юм.

Дээрх дэмжигдсэн төслийн хүрээнд 2011 оноос хойш нэмэлт зөвшөөрөгдсөн 20 га газрынхаа бичиг баримтыг авахаар хөөцөлдөж тухайн үеийн Засаг дарга н.Ч зөвшөөрөл өгч байсан ба газрын албанаас дэмжсэн тул удаа дараа дүүргийн засаг дарга н.Ч, газрын албаны дарга н.Б нартай газраа шийдвэрлүүлэх тухай уулзаж ярилцаж байсан. Тодруулбал, 2011 оноос нэмэлт зөвшөөрөгдсөн 20 га газрынхаа бичиг баримтыг авахаар хөөцөлдөж эхэлсэн бөгөөд газрын байцаагчтай (Б) ирж уулзахад дүүргийн Засаг дарга н.Ч газрын асуудлыг шийдсэн, удахгүй хурлаар орно, газрын гэрчилгээгээ авахаар очиход гарыг үсэг зурагдаагүй байна, дараагийн удаа очиход гэрчилгээ гарсан байгаа өгье гээд архивд шүүгээд мөн өөрийн ажлын байранд хайгаад олоогүй зэрэг асуудлууд гарч удалгүй Б.Б, Т.Т нар нь өөр ажилд шилжсэн /нийт 3-4 байцаагч хариуцан ажиллаж байсан/ зэрэг шалтгаанаас газрын албаны байцаагч нарын гар дамжсан, нэг нэгнийхээ хийсэн ажлыг дуусгадаггүйн улмаас газрын гэрчилгээгээ авч чадаагүй.

Иймд “А*******” ХХК-ийн зүгээс 2011 онд Нийслэлийн захирагчийн албанаас албан бичгээр зөвшөөрөгдсөн мөн дүүргийн газрын албанаас газрын гэрчилгээгээ хүлээж байх хугацаандаа компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлж /тухайн үед газраа хашаа л гэдэг байсан/ үйл ажиллагаа явуулах газартаа блокон хашаа, 500 тонны хүнсний ногооны зоорь, 120 тонны багтаамжтай үрийн агуулах, бүтэн усалгааны системтэй Солонгос улсад үйлдвэрлэсэн 2 ширхэг нарийн ногооны хүлэмж, 300-400 өсвөр үхэр бордох, 2000 хонь, хурга бордох байр, хашаан дотроо 10 км гаруй 110 квт цахилгаан газар доогуур кабель татаж цахилгаанжуулсан, талбайдаа усалгааны гурван газарт гүний худаг ухаж бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Энэ хугацаанд буюу 2010-2023 оныг хүртэл 3 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, өөрсдөө эрсдэлээ дааж ажиллаж ирсний сацуу улирлын чанартай малчин, тариаланч, агрономич, тракторчин, ногоочин, сахиул зэрэг хүмүүсийг ажиллуулж ирсэн.

Өнгөрсөн цаг хугацаанд Нийслэлийн захирагчийн ажлын албаны 2011 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1/522 тоот албан мэдэгдлийн дагуу 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 5, 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 4, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 12, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 18, 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 23 тоот компанийн албан тоотуудаар зөвшөөрөгдсөн газрын гэрчилгээ авах тухай хүсэлт гаргаж байсан ч өдийг хүртэл газрын асуудал шийдэгдэж хариу өгөөгүй байна.

Гэтэл 2021 оны 5 дугаар сард компанийн ээлжит газар тариалангийн ажил эхэлсэн байх үед Сонгинохайрхан дүүргийн ны олон тооны иргэд талбай руу дайран орж хашаа эвдэж овьёос тарьж маргаан үүсгэсэн. Учир шалтгааныг нь лавлахаар газрын байцаагч н.М******* танай хашаанд байгаа илүү газрыг сонгуулийн үед бидэнд өгсөн гэж хэлдэг. Ийм байдалтайгаар 2021, 2022,2023 онуудад иргэд маргаан үүсгэж компанийн үйл ажиллагааг явуулаагүйн улмаас бодит тооцоогоор 310,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байгаа болно. Гэтэл одоо дахиад 20 оны газар тариалалтын ажил эхлэхэд уг асуудал шийдэгдээгүйн улмаас Сонгинохайрхан дүүргийн иргэд компанийн хашаа руу дайрах эвдэх асуудал дахин үүсгэгдэж үйл ажиллагаа явуулалгүй компанийн үйл ажиллагаа доголдоход хүрч байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь өөрсдөө асуудал үүсгэчхээд иргэд, компани хоёрыг турхираад зүгээр байгаад байгааг ойлгохгүй байна. Тухайн үедээ газрыг эзэмшлийг дүүргийн Засаг даргын тамгын газар хан захирамж гаргасан талаар компанийн зүгээс мэдээгүй бөгөөд албан ёсоор 2023 оны 5 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.А******* 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/6 тоот захирамжийн талаар мэдэж мөн өмнөх Засаг дарга Ж.Сгийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/ тоот захирамжуудыг шийдүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.А*******д хүсэлт, өргөдлийг 2023 оны 05 дугаар сарын -ны өдөр гаргасан боловч шийдвэрлэж хариу өгөөгүй тул 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд газрын асуудлаар нэхэмжлэл гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан болно.

Үүний дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.А*******тай уулзах гэсэн боловч улсын наадам, хүмүүсийн амралт таарсан учир хариуцагчийн хаягийг тогтоож нэхэмжлэлийг дахин 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүгч В.А******* Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасныг баримтлан шүүхийн харьяалал зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул 20 оны 02 дугаар сарын 16-ны өдөр захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоосны дагуу бүрдүүлбэрийн заалтуудыг хангаж 20 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийг өгсөн боловч 20 оны 03 дугаар сарын 14-ний өдөр захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч Н.Д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасныг үндэслэн Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлыг биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан болно.

Дээрх захирамжийн дагуу 20 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нт хүсэлт гаргасан бөгөөд 20 оны 04 дүгээр сарын -ний өдөр шуудангаар ирүүлсэн 20 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 01-05/2268 тоот албан бичигт манай компанийн хүсэлтийг буцаад л Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар хэсэгт хүргүүлж асуудлыг шийдвэрлээгүй болно. Уг албан бичигт “А*******” ХХК-иас гаргасан хүсэлтийг хууль тогтоомжийн хүрээнд судалж, хариуг түүгээрээ хүргүүлж ажиллана уу гэсэн байна. Иймд төрийн байгууллагууд нь ажлаа хийхгүй өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалж олон жил болж буй асуудлыг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

“А*******” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн , Жын аманд байрлах компанийн гэрчилгээтэй 30 га газар мөн гэрчилгээ авч амжаагүй тариалангийн зориулалтай 41 га (эрүүл, тойрсон техник эргэх талбай ороогүй болно, энэхүү 41 га-д трансформатор суурилуулж, блокоор хашаалж усалгаатай талбайтай болгох зорилгоор худаг ухуулж маш их хөрөнгө оруулсан) 41 га газраас дүүргийн Засаг дарга нар захирамж гарган 39 га газрыг хууль бусаар авсан байгаа тул уг хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан болно”. “А*******” ХХК-ийн хашаалсан газарт газар олгосон бол яагаад дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн газар зохион байгуулалтын албанаас мэдэгдэх хуудас болон хашаагаа чөлөөлөх асуудлыг төрийн алба нь мэдэгдэлгүй гурван жил болж байгаа асуудлыг гайхаж байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 20 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 128/Ш320/4038 тоот нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах захирамжийг 20 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн “А*******” ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын 2 дугаар албанд албан тоот хүргүүлж хариуг авсан боловч хүсэлтээ дутуу уншиж танилцдаг юм болов уу, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/ тоот захирамжийн талаар дурдаагүй байсан тул дахин албан тоот хүргүүлж хариуг авсан боловч Нийслэлийн Засаг даргад гаргасан хүсэлт ямар ч байдлаар хангагдаагүй байна.

Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны Сонгинохайрхан дүүргийн , Ж, Ц, Х, Б, Мын амнуудыг хариуцсан газар зохион байгуулагч Н.Стэй уулзаж “А*******” ХХК-ийн эзэмшил газар Жын аманд байршилтай нь үнэн үү гэхэд Сонгинохайрхан дүүргийн , Жын аманд байршилтай гэсэн болно. Цын ам хаана байдаг талаар лавлахад Жын амны хойд талын тусдаа ам болно. Тэгээд Цын ам гэж дүүргийн Засаг даргын захирамжид бичигдсэн нэгж талбарын дугаар бичигдээгүй байсан газарт яагаад Жын аманд газар олгогдож байгаа юм бэ гэхэд энэ талаар мэдэхгүй дүүргийн Засаг дарга нараас тодруул гэсэн болно.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/ тоот захирамжийн хавсралтын 8 дугаарт малын тэжээлийн зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн , Цын аманд 20 га газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт арван таван жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр захирамж гаргасан. Мөн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/6 тоот захирамжийн 17 дугаар хэсэгт Сонгинохайрхан дүүргийн Цын аманд тэжээлийн ургамлын усалгаагүй тариалангийн зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт 19 га газрын 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр захирамж тус тус гаргасан байдаг.

Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/607 тоот захирамжууд нь анх гарахдаа нэгж талбарын дугаар байхгүй, Цын ам гэж дурдагдсан байгаа. Харин “А*******” ХХК-ийн эзэмшил газар нь Сонгинохайрхан дүүргийн , Жын ам болно. Ингэж компанийн эзэмшил хашаалсан газрыг дүүргийн Засаг даргын Тамгын газраас албадан буулгаж хүчингүй болгосон захирамж гаргаагүй мөртлөө нөгөө нэгж талбарын дугааргүй Сонгинохайрхан дүүргийн , Цын ам гэсэн газраа Жын ам болгон өөрчлөн гаргасан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/ захирамжийн 8 дахь хэсэг, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/607 тоот захирамжийн 17 дахь хэсэгт дурдсан газрын эзэмшлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.

Өнгөрсөн хугацаанд 2011 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Нийслэлийн захирагчийн ажлын албаны 1/522 тоот албан мэдэгдлийн дагуу 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 5 тоот, 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 4 тоот, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 12 тоот, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 18 тоот, 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 23 тоот, 2023 оны 05 дугаар сарын -ний өдрийн 14 тоот, 20 оны 03 дугаар сарын 22-ны өдөр компанийн албан тоотуудаар зөвшөөрөгдсөн газрын гэрчилгээ авах тухай хүсэлт гаргаж байсан ч өнөөдрийг хүртэл газрын асуудал шийдэгдэж хариу өгөөгүй хэвээр байна. Иймд манай компанид газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү” гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид 2009 онд Сонгинохайрхан дүүргийн ны нутаг дэвсгэр Жын аманд үйл ажиллагаагаа явуулж эхлээд 2010 оны эхээр тэжээлийн ургамал тарих зориулалтаар газар олгож өгөөч ээ гэсэн хүсэлтийг гаргаж байсан. Үүний дагуу 2010 он билүү 2011 онд бид нарт газар олгогдсон. Сунгасан асуудал байгаа. Тэр нь бидний өмнөх тэжээлийн ургамлын зориулалттай газрыг сунгасан. Энэ захирагчийн ажлын албанаас зарласан тендер нь мал бордох тендерт шалгарсан асуудал байгаа.

Бид 2013 онд төсөл сонгон шалгаруулалтад шалгарчхаад шат дамжлагын дагуу хэлсэн газар болгонд нь очсон. Тэгээд тухайн үед хариуцсан газрын байцаагчтай уулз гэсэн. Тухайн үед ажиллаж байсан газрын байцаагч нь н.Б гэж байсан. н.Бд учир байдлаа хэлэхэд эхлээд нэг хэсэг хүмүүсийн асуудал байгаа гэж хэлсэн. Сар болгон очоогүй ч тодорхой хугацааны давтамжтайгаар очиж уулзахад нэг компанийн асуудлыг шийдвэрлээгүй нэлээн хэдэн хүмүүсийн асуудал шийдэгдэж байгаа учир нэгдсэн журмаар шийдвэрлэнэ гэсэн. Хамгийн сүүлд н.Б бид нарт өгсөн хариундаа “Та нарт угаасаа Засаг дарга зөвшөөрлөө олгочихсон юм чинь та нар үйл ажиллагаагаа явуулж бай” гэсэн. Сүүлийн хоёр, гурван удаа очиход нэгдсэн шийдвэр нь гарсан, одоо ингээд гарын үсэг зурагдах гэж байна, тамга дараад өгнө гэсэн” гэв.

2.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн ярьж байгаа зүйл манай архивт байхгүй гэсэн шалтгаан, тайлбарыг хэлээд байх шиг байна. Энэ нь тухайн байгууллагын асуудал байх. Миний ойлгож байгаагаар н.Б гэж газрын байцаагч газрын хувийн хэргийг удаа дараа харуулж байсан байдаг. 2020 онд н.А******* гэдэг Засаг дарга бусдад газар олгосон асуудлаа хаацайлах гэж манай компанийн гаргасан хүсэлт, газрын хэмжээ, байршил, газрын нэгж талбарыг хүртэл өөрчилж ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тийм учраас энэ маргааны үндэс болсон 2020, 2021 оны захирамжуудын 8,17 дахь заалтуудыг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Удаа дараа газар эзэмших хүсэлтээ гаргасаар байтал газар эзэмших хүсэлтээ гаргасан эсэх нь ч тодорхойгүй дүүргийн Засаг даргын Тамгын газарт газар эзэмшүүлсэн асуудал яриад байгаа. Захирамж нь өөрөө хууль бус, ийм асуудал байгаа. Тийм учраас манай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү. Энд ямар нэгэн хууль эрх зүйн зөрчил байхгүй гэж харж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

2.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай тендерт өгсөн материалыг н.Б гээд байцаагч бид хоёр Засаг дарга дээр орж танилцуулах гээд зөндөө бариад явдаг байсан. Сүүлдээ тэр цаас алга болсон. Шүүх нотлох баримт цуглуулах эрхийнхээ хүрээнд сонгон шалгаруулалтын материалыг нийслэлээс татаад авсан байсан. Хамгийн гол нь н.Ч Засаг дарга дээр ороход мал бордох зориулалтаар шийдвэрлэе гээд өөрөө цохож өгсөн албан бичгийн хуулбар манайд үлдсэн. Тэр нь хэрэг дотор байгаа. Н.Ч Засаг дарга ямар нэг захиргааны эх үүсвэр, бичиг юманд үндэслэж байж зурсан байгаа. Тэр нь наад 2013 онд гэчихсэн баримт байгаа юм. 30 га газраар төлбөрөө төлж байсан. Нөгөө газрынхаа төлбөрийг төлье гэдэг ч гэрчилгээ нь одоо гарах гэж байгаа, зурах гэж байгаа гэдэг байсан. Н.Б бүр гэрчилгээ үзүүлж байсан” гэв.

 

Гурав. Хариуцагч болон гуравдагч этгээдийн хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ““А*******” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/ тоот газар эзэмших эрх олгох захирамжийн хавсралтын 8 дахь хэсэг, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/6 тоот газар эзэмших эрх олгох захирамжийн 17 дахь хэсэг дурдсан газрын эзэмшлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10/05 тогтоолоор батлагдсан дүүргийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2.1.3.26-д тусгагдсан байршлыг дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/ дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт 200000 м.кв газрыг тэжээлийн ургамлын усалгаагүй тариалан зориулалтаар эзэмшүүлж нэгж талбарын 1802621767 дугаарт бүртгэж шийдвэрлэсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03/03 тогтоолоор батлагдсан дүүргийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2.4.17-д тусгагдсан байршлыг дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/6 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт 1996 м.кв газрыг тэжээлийн ургамлын усалгаагүй тариалангийн зориулалтаар эзэмшүүлж нэгж талбарын 1802******* дугаарт бүртгэж шийдвэрлэсэн байна. “А*******”.ХХК нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг зөрчсөн үйлдэл юм.

Мөн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах тухай хууль батлагдан гарсантай холбоотой Газрын тухай хууль 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өөрчлөлт орж, дүүргийн Засаг дарга газар эзэмших эрх олгох эрх хэмжээгүй болж өөрчлөгдсөн, иймд нэмэгдүүлсэн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.2.Хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, татгалзаж, дараах хариу тайлбараа өгч байна. Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 5 дугаар тогтоолоор батлагдсаны дагуу 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2.1.3.26-д тусгасан байршилд заасны дагуу дүүргийн Засаг дарга 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/ дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн Тамгын газарт 20,000 мкв газрыг тэжээлийн ургамлын усалгаагүй тариалан зориулалтаар газар эзэмших эрхийг олгосон. Уг захирамж нь дүүргийн иргэдийн нд амьдарч байгаа мал бүхий иргэдийн амьжиргааг дэмжих, өвлийн тэжээлээ хагаад тарих боломж олгох зорилготойгоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдэгдээд захирамж гарсан.

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 03/03 дугаар тогтоолоор 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2.4.17-д тусгагдсан байршилд заасны дагуу 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/6 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт 1996 мкв газрыг тэжээлийн ургамлын зориулалтаар эзэмшүүлэхээр эрх олгосон. Мөн нэхэмжлэгч нь 30,000 мкв газрыг маргаан бүхий газрын хажуу талд байрлах газар эзэмших эрхтэй байгаа. Үүнийг төсөл сонгон шалгаруулах зарчмаар 2011 онд авсан үйл баримтууд байгаа. Маргаан бүхий захирамж гарсны дараа буюу 2022 онд “А*******” ХХК-иас 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 18 дугаартай, 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаартай албан бичгүүдийг тус тус захирамжууд гарсны дараа хүсэлтүүд өгсөн. Үүний дагуу 2022 оны 06 дугаар сарын -ний өдөр Газар зохион байгуулалтын албанаас 21/267, 21/112 албан тоотуудаар газар эзэмших эрх давхцалтай байна гэдэг хариу өгч байсан.

“А*******” ХХК нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасны дагуу хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл болохоос биш нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Дагалдах шаардлагын хувьд Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль батлагдаж, үүний дагуу 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Газрын тухай хуульд дагалдан өөрчлөлт орсон. Үүнд дүүргийн Засаг дарга газар эзэмших эрх олгох эрхгүй гэдэг өөрчлөлтүүд орсон. Иймд Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний асуудал учраас дагалдах шаардлагыг хангах боломжгүй байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “АТҮҮСҮ” ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/ дугаар захирамжийн хавсралтын 8 дахь хэсэг, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/6 дугаар захирамжийн 17 дахь хэсгийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээг “А*******” ХХК-д олгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “... газрын албанаас гэрчилгээ гарсан, удахгүй олгогдоно гэх байдлаар удаа дараа хойшлуулж байсан, газрын хэмжээгээ нэмэгдүүлэхээр удаа дараа хандаж байхад зөвшөөрсөн гэсэн атлаа захирамж гаргаж гэрчилгээ өгөөгүй, одоо бидний ашиглаж байгаа, жил бүр өнжилгүй малын тэжээл тарьж, хашаалж ашигласан газрыг бусад этгээдэд эзэмшүүлсэн нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

3. Маргааны үйл баримтын тухайд:

3.1. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1/522 дугаартай албан бичигт “... “Улаанбаатар хот орчимд сүүний үхрийн аж ахуй болон мал бордох аж ахуй” байгуулах төсөл сонгон шалгаруулалтад танай төсөл шалгарсан тул Нийслэлийн Хөдөө аж ахуйн газартай гэрээ байгуулж хамтран ажиллахыг мэдэгдье” гэжээ.

3.2. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 255 дугаар захирамжаар тус дүүргийн ны нутаг дэвсгэрт төмс хүнсний ногоо, малын тэжээлийн ургамал, олон наст ургамал буюу мод үржүүлгийн зориулалтаар 34 иргэн, 30 аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлсний 61 дугаарт ““А*******” Жын аманд, Тэжээлийн ургамал, 300000 мкв, 5жилийн хугацаагаар эзэмшүүлэх” гэж шийдвэрлэжээ.

3.3.  Улмаар мөн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/ дугаар захирамжаар “А*******” ХХК-ийн тус дүүргийн , Жын аманд байрлах 300,000 мкв газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгасан байна.

3.4. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хандан:

3.4.1. 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 38 дугаартай албан бичгээр “... “Улаанбаатар хот орчимд сүүний үхрийн аж ахуй болон мал бордох аж ахуй” байгуулах төсөл сонгон шалгаруулалтад танай төсөл шалгарсан тул зохих журмын дагуу зөвшөөрөл олгож бидний ажилд дэмжлэг үзүүлэхийг хүсье” гэсэн,

3.4.2. 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаартай албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хандан “... үйл ажиллагааны чиглэлээс хамаарч ихээхэн хэмжээний газар шаардлагатай байгаа тул 20 га газар олгож бидний ажилд дэмжлэг үзүүлнэ үү” гэсэн,

3.4.3. 2022 оны 05 дугаар сарын 16 болон 06 дугаар сарын 08-ны өдрийн албан бичгүүдээр “... 2011 онд Нийслэлийн захирагчийн ажлын албанаас зарлагдсан мал бордох тендерт шалгарч 20 га эзэмших болсон ... газрын гэрчилгээний асуудал шийдэгдээгүй өдий хүрсэн тул зохих хууль дүрмийн дагуу газрын гэрчилгээг гаргуулах асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтүүд,

3.4.4. “Сүүний үхрийн аж ахуй болон мал бордох аж ахуй” саалийн үнээний ферм төсөл тус тус гаргасан нь газар баталгаажилтын хувийн хэрэгт авагдсан байна.

3.5. Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 21/112, 06 дугаар сарын -ний өдрийн 21/267 тоот албан бичгүүдээр “... 30 га газрыг танай байгууллагад эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна ... газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор захирамжийн төсөл бэлтгэж дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуулийн хэлтэст хүргүүлээд байна ... заасан хугацаанд чөлөөлөөгүй тул газар албадан чөлөөлж, гарсан зардлыг төлөх болохыг үүгээр мэдэгдэж байна” гэж тус тус хариу өгсөн.

 

4. Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10/05 дугаартай тогтоолоор батлагдсан “Дүүргийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-ний 2.1.3.“Төрийн болон төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд” хэсгийн 25-д “Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо, Ц, Иргэний ахуй, 3.5, I-IV улиралд, СХД-ийн татварын хэлтэс” гэж, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03/03 дугаартай тогтоолоор батлагдсан “Дүүргийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-ний 2.4.“Төрийн болон төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд” хэсгийн 17-д “Сонгинохайрхан дүүргийн 21 дугаар хороо, Ц, Нарийны шар хад, Тусгалт, Саалийн аманд, Рашаант өртөө, Оорцгийн хөндий, Малын бүхий иргэдийн малын тэжээл тариалах талбай, 80.0, I-IV улиралд, ДГЗБА, ДЗДТГ”  гэж тусгагджээ.

5.   Нэхэмжлэгч “А*******” ХХК нь 2011 оны Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас зарласан төсөл сонгон шалгаруулалтад оролцсон “Улаанбаатар хот орчимд сүүний үхрийн аж ахуй болон мал бордох аж ахуй байгуулах” төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан тухайд хариуцагч маргаагүй.

6. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн одоо эзэмшиж буй газар нь дээрх зориулалтаар бус тэжээлийн ургамлын зориулалтаар олгогдсоноос үзвэл, нэхэмжлэгч талын “одоо эзэмшиж байгаа газар нь төслийн хүрээнд авсан газар биш” гэх тайлбар үндэслэлтэй, харин тухайн төслийн хүрээнд хүссэн 20 га газрын хэмжээг нэмэгдүүлж 30 га хэмжээтэйгээр 2011 оны 255 дугаар захирамжаар нэхэмжлэгч хуулийн этгээдэд эзэмшүүлсэн гэх тайлбар нь нэхэмжлэгчийн эрхийг үгүйсгэх хангалттай үндэслэл болохооргүй байна.

 

7. Харин Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/ дугаар захирамжаар тус дүүргийн , Цын аманд 200,000 мкв газрыг, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/6 дүгээр захирамжаар тус дүүргийн Цын аманд байрлах 1993 мкв газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газарт тус тус “малын тэжээл, тэжээлийн ургамлын усалгаагүй тариалан” зориулалтаар эзэмшүүлсэн байх ба эдгээр газрыг тус дүүргийн Жын аманд байрлах нэхэмжлэгчийн эзэмшлийн дээрх газартай зэрэгцээ байдлаар мэдээллийн санд бүртгэсэн болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас ирүүлсэн 20 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2/1656 тоот лавлагаагаар тогтоогдов.

8. Мөн нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмшлийн газар нь Сонгинохайрхан дүүргийн ны Жын аманд байршилтай, харин гуравдагч этгээдийн эзэмшлийн дээрх газрууд нь тус дүүрэг, хорооны Цын аманд байршилтай байхаар Засаг даргын захирамжид заасан байхад газрын кадастрын зурган мэдээллийн санд зэргэлдээ байдлаар бүртгэгдсэний улмаас нэхэмжлэл гаргах үндэслэл бүрджээ.

9. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэх”-ээр зохицуулсан.

10. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу дүүргийн Засаг даргын газар эзэмшүүлэх шийдвэрийн дагуу газрыг мэдээллийн санд бүртгэх нь Газар зохион байгуулалтын албаны үүрэг бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020 оны А/6, 2021 оны А/ дугаар захирамжуудаар Цын аманд олгогдсон газрыг Жын аманд байршуулж мэдээллийн санд бүртгэсэн байх тул маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй буюу зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй гэж үзэхээр байна.

11. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн эзэмшлийн 30 га газар нь гуравдагч этгээдийн эзэмшлийн газруудтай кадастрын зургийн хувьд давхцалгүй боловч нэхэмжлэгчийн бодитоор хашаалж, малын тэжээл тариалж буй талбайтай давхцал үүсгэснээс нэхэмжлэгч хуулийн өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзсэн, кадастрын зургийн энэхүү давхцал нь хариуцагч Засаг даргын шийдвэр, үйл ажиллагаанаас бус кадастрын зургийг мэдээллийн санд бүртгэх үүрэг бүхий захиргааны байгууллагын үйл ажиллагаанаас үүдэлтэй байна.

12. Иймд нэхэмжлэгч нь газрын байршлыг зөвтгөж бүртгүүлэхээр холбогдох газарт хүсэлт, гомдол гаргах замаар зөрчигдсөн гэж үзэж буй эрхээ сэргээлгэх боломжтой, харин маргаан бүхий актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байх тул маргаан бүхий актууд нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан эрх хэмжээний хүрээнд гарсан, хуульд нийцсэн гэж үзнэ.

 

13. 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 21.2.4-т “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэх” гэж зохицуулснаар дүүргийн Засаг даргаас газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх хэмжээгүй болсон, нэхэмжлэгчээс нийслэлийн Засаг даргад хандаж хүсэлт гаргаагүй, маргаагүй.

14. Иймд нэгэнт гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн захирамжууд хуульд нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул “газар эзэмших эрхийн гэрчилгээг “А*******” ХХК-д олгохыг хариуцагчид даалгах”  шаардлага бүхий “А*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.2-д заасныг баримтлан “А*******” ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/ дугаар захирамжийн хавсралтын 8 дахь хэсэг, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/6 дугаар захирамжийн 17 дахь хэсгийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээг “А*******” ХХК-д олгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.МӨНХЗУЛ