Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 130/ШШ2024/00943

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: С . Хаяг:Б аймаг, Ө сум 8 дугаар багт оршин суух,

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Б сумын 01 дүгээр багт 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж, малчин байснаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч С ,

Гэрч Х , С ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е  нар оролцов.

Шүүх хуралдааны товыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М д шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч өөрийн эзгүйд шүүх хуралдааны хийх тухай хүсэлттэй ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагч С гаас Б аймгийн Б сумын 01 дүгээр багт 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж, малчин байснаа тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

1.1 Миний бие 1985 онд 8 дугаар ангиа төгсөж, илгээлтээр эцэг, эхийнхээ хамт малчин байсан. Дараа нь 1991 онд Б аймгийн А сумын 5 дугаар багийн иргэн Б гэх залуутай гэр бүл болсон. Улмаар бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй болсон боловч таарамжгүй байдлаас болж 1999 оны сүүлээр 2000 оны эхээр хоёр тийшээ болж салсан. Миний бие тус аймгийн Б сумын Хөх эрэг буюу 01 дүгээр багт байдаг төрхөмдөө буцаж ээж О.Т а болон дүү нарын хамт 2000 оноос 2006 он хүртэл мал маллаж, малчин байсан.

1.2 Түүнээс өмнө буюу 1991-1999 он дуустал А суманд өмнөх талийгаач нөхөр Б тэй хамт байсан хугацаандаа том хүүхдээ хадам талд үрчлүүлсэн тул надад өгөөгүй юм. Миний том хүүхэд 1994 онд төрсөн, харин бага хүүхэд маань 1998 онд төрсөн. Би 2000 оноос 2006 он хүртэл ээжийн хамт амьдарсан. Тийм учраас тэр хугацаандаа би ээжийн хамт мал тоолуулж байсан. Ямар учраас мал тооллогын баримт гарахгүй байгааг өөрөө ч мэдэхгүй байна. Миний ээж бол насаараа мал маллаж ирсэн малчин хүн юм. Би 2006 онд Ө суманд нүүж ирж хоёр дахь гэр бүлээ зохиож Баатарсүх гэдэг хүнтэй гэр бүл болсон.

1.3 Иймд шүүхээс миний Б аймгийн Б сумын 01 дүгээр багт 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг маань тогтоож өгөхийг хүсье гэв.

 

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тус аймгийн архивын тасгаас хуулбарлаж олгосон Т гийн 2002, 2004, 1996 оны, Б ийн 1999 он, С гийн 2004 оны тус тус мал тооллогын баримт, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2024.08.15-ны өдрийн №03-08/4484 дугаартай архивын лавлагаа, М , Н нарын иргэний үнэмлэх, Б ын нэр өөрчилж М гэж олгосон төрсний гэрчилгээ, Б ыг М болгож нэр өөрчилсний дараах олгосон гэрчилгээ, 2024.10.29-ний өдөр хүсэлт гаргагчаас С олгосон итгэмжлэл зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагчийн НДДА№0 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, №0 дугаартай Баталгаажилтын хуудас, УБЕГ Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан М -ийн төрсний бүртгэлийн лавлагаа, мөн сангаас 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан М -ийн үрчилсний бүртгэлийн лавлагаа, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан Н н төрсний бүртгэлийн лавлагаа, М ийн төрсний гэрчилгээ зэргийн хуулбар, хүсэлт гаргагчийн 2024.11.17-ны өдөр итгэмжлэлээсээ татгалзсан хүсэлт, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 0 дугаартай шийдвэр, хамт мал малласан гэх Х , С нарын тодорхойлолт, мал толлогын 2002 оны баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтыг хүсэлт гаргагчаас шүүх нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

3.Шүүхийн журмаар тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 0 дугаартай шүүгчийн захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр тус аймгийн Нийгмийн даатгалын газрыг татан орлуулсан ба тус газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 536 дугаар албан бичгээр Захиргаа хяналтын хэлтсийн дарга М д олгосон итгэмжлэл, түүнийг шүүх хуралдаан өөрийн эзгүйд хийх тухай хүсэлт, тус 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1238 дугаар албан бичгийн дагуу Б аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 363 дугаар албан бичгээр С гийн Б сумын өмч хувьчлалаар мал хөрөнгө авсан жагсаалтыг хуулбар ирүүлсэн, тус шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 0 дугаартай шийдвэртэй иргэний хэргээс тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12/1112 дугаар албан бичгээр хуулбар ирүүлсэн С болон түүний нөхөр хүүхдүүдийн ХААТР маягтууд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж түүний хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

5.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...миний бие тус аймгийн Б сумын Хөх эрэг багт байдаг ээж Т а, дүү нарын хамт 2000 оноос 2006 он хүртэл мал маллаж амьдарч байсан юм. 2006 онд Ө суманд нүүж ирж Баатарсүх гэдэг хүнтэй гэр бүл болсон. Иймд миний ээжтэй хамт Б сумын 01 дүгээр багт 2000 онд мал маллаж байсан хугацааг маань хуулийн дагуу тогтоож өгөхийг хүсье гэжээ.

6.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн үндэслэлээ 1991 онд А сумын Борбургас багийн иргэн Б огтохын Б гэдэг хүнтэй гэр бүл болсон боловч таарамжгүй байдлаас болж 1999 оны сүүлээр 2000 оны эхээр хоёр тийшээ болж салсан. Миний бие тус аймгийн Б сумын Хөх эрэг багт байдаг төрхөмдөө буцаж ээж О.Т а болон дүү нарын хамт 2000 оноос 2006 он хүртэл мал маллаж, малчин байсан гэж тайлбарлаж Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 130/0 дугаартай болон 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 0 дугаартай шийдвэрүүд, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн №03-08/4484 дугаартай архивын лавлагаа, хамт мал малласан гэх Х , С нарын тодорхойлолт, тус аймгийн архивын тасгаас хуулбарлаж олгосон ээж нь болох Т гийн нэр дээрх 2002, 2004,1996 оны, Б ийн нэр дээрх 1999 оны, С гийн нэр дээрх 2004 оны тус тус мал тооллогын баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгчээ.

7. Гэтэл хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлийг нотлохоор шүүхэд гаргаж өгсөн дээрх бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

7.1 Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2024/00675 дугаартай шийдвэрээр хүсэлт гаргагч С гийн Б аймгийн Б сумын Н нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоож, Б аймгийн Б сумын Н нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус малчнаар ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон байна.

7.2 Мөн тэрээр тус шүүхэд Б аймгийн А сумын 3 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаанд мал маллаж, малчин байснаа тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргасныг тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 0 дугаартай шийдвэрээр түүний тус аймгийн А сумын 3 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацааны мал маллаж, малчин байсныг тогтоож, үлдсэн тус сумын 3 дугаар багт 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж, малчин байснаа тогтоолгохыг хүссэн тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байжээ.

7.3 Хүсэлт гаргагч С нь анхны нөхөр Б тэй 2000 он хүртэл тус аймгийн А суманд хамт амьдарч байгаад таарамжгүй байдлаас болж 1999 оны сүүлээр тусдаа төрхөмдөө явж ээж, дүү нарын хамт амьдарч байгаад хоёр дахь удаа Б гэх хүнтэй гэрлэсэн болох нь 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр бүртгэсэн Гэрлэсний бүртгэл буюу ИУБ-15 (А) маягтын бүртгэлээр, түүний анхны нөхөр Б огтохын Б нь 2010 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Б аймгийн А суманд нас барсан болох нь Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр олгосон 0 дугаартай Нас барсны бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, архивын лавлагаагаар тус тус нотлогдож байна.

7.4 Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн №03-08/4484 дугаартай архивын лавлагаа, хүсэлт гаргагчийн тайлбараар 2000 онд хүсэлт гаргагч С ээж нь болох өрхийн тэргүүлэгч Ожоогийн Т гийн ам бүлд бүртгүүлж, дүү нарын хамт Б аймгийн Б сумын Хөх эрэг багт амьдарсан болох нь тогтоогдсон.

7.5 Тус аймгийн архивын тасгаас хуулбарлаж олгосон мал тооллогын А дансны 2002, 2004,1996 онуудын баримтууд нь хүсэлт гаргагчийн ээж О.Т гийн нэр дээр, 1999 оны мал тооллогын баримт түүний өмнөх талийгаач нөхөр Б ийн нэр дээр, 2004 оны мал тооллогын баримт хүсэлт гаргагчийн нэр дээр тус тус мал тоолуулж байсан байна.

8.Эдгээр бичгийн нотлох баримтууд нь хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагаас өмнөх түүний тус аймгийн А сумын 3 дугаар багт талийгаач өмнөх нөхөр Б тэй хамт 1996-1999 он дуустал хугацаандаа мал маллаж, малчин байсныг тогтоосон үйл баримтууд ба уг үйл баримтуудыг тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 0 дугаартай шийдвэрт үндэслэл болгосон байна.

9.Харин хүсэлт гаргагчийн тухайн цаг хугацаанаас хойших 2000 онд тус аймгийн Б сумын Хөх эрэг буюу 01 дүгээр багт ээж нь болох О.Т атай хамт амьдрах хугацаандаа мал маллаж, малчин байсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

10.Тус аймгийн архивын тасагт хадгалагдаж буй Б сумын мал тооллогын А дансны 2000 оны баримтыг шүүж үзэхэд С , О.Т гийн нэр дээр мал тоолуулсан тухай баримт гараагүй байх тул хамт мал малласан гэх Х , С нарын тодорхойлолт болон гэрчийн мэдүүлгийг үндэслэн тухайн хугацаанд мал маллаж, малчин байсан гэж дүгнэх хууль ёсны зарчимд нийцэхгүй гэж шүүх үзлээ.

11.Хэдийгээр гэрч нарын мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нотолгооны нэг хэрэгсэл мөн боловч тэд нарын мэдүүлэгт дурдсан баримтат мэдээллүүдийг харьцуулах өөр нотолгооны хэрэгсэл хавтаст хэрэгт байхгүй байгаа тул гагцхүү гэрчийн мэдүүлгээр хүсэлт гаргагчийн тухайн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлгүй болно.

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн өөрийн санаачилгаар бүрдүүлсэн болон хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн нотлох баримтуудаар хүсэлт гаргагч С гийн Б аймгийн Б сумын 01 дүгээр багт 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаанд мал маллаж, малчин байсан нь тогтоогдохгүй байгаа тул хүсэлтийн шаардлагыг шүүхээс бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

13.Хүсэлт гаргагч С нь аймгийн архивын тасагт буй Б сумын мал тооллогын А дансны 2000 оны баримтаас шүүж үзэхэд нэр дээр нь мал тооллогын баримт гаргаагүйн улмаас тэрээр тухайн хугацаандаа мал маллаж, малчин байснаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлтийн шаардлагаа шүүхэд гаргах эрхтэй байна.

14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

15.Харин хүсэлт гаргагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн М , Н нарын иргэний үнэмлэх, Б ын нэр өөрчилж М гэж олгосон төрсний гэрчилгээ, Б ыг М болгож нэр өөрчилсний дараах олгосон гэрчилгээ, хүсэлт гаргагчийн НДДА№0 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, №00 дугаартай Баталгаажилтын хуудас, УБЕГ Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан М -ийн төрсний бүртгэлийн лавлагаа, мөн сангаас 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан М -ийн үрчилсний бүртгэлийн лавлагаа, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан Н гийн төрсний бүртгэлийн лавлагаа, М ийн төрсний гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтуудыг Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 0 дугаартай шийдвэрээр үнэлэлт дүгнэлт хийгдсэн, мөн хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад ач холбогдолтой бичгийн нотлох баримт биш учраас шүүхээс шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч С гийн Б аймгийн Б сумын 01 дүгээр багт 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж малчин байснаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ