Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 130/ШШ2024/00897

 

 

 

 

    2024           11             13     

                       130/ШШ2024/00897

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Н сумын 8 дугаар багт оршин суух, У овогт Кн Ү,

Нэхэмжлэгч: Б аймгийн Н сумын 8 дугаар багт оршин суух, С овогт Сы Б,

Нэхэмжлэгч: Б аймгийн Н сумын 8 дугаар багт оршин суух, Т овогт Мны Т,

Нэхэмжлэгч: Б аймгийн Н сумын 8 дугаар багт оршин суух, С овогт Жын А нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Н сумын 8 дугаар багт оршин суух, Х овогт Дны С,

Хариуцагч: Б аймгийн Н сумын 8 дугаар багт оршин суух, А овогт Сн Д

Нэхэмжлэлийн шаардлага: 6 машин өвсний үнэ гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч буюу нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З,

Хариуцагч С.Д, Д.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д,

Орчуулагч А.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч К.Ү, С.Б, М.Т, Ж.А нар нь хариуцагч Д.С, С.Д нарт холбогдуулан 6 машин өвсний үнэ гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч М.Т, К.Ү, Ж.А, С.А, С.Б бид Б аймгийн Н сумын 8 дугаар багт оршин суудаг, мал аж ахуй эрхлэхээс гадна хувиараа хөдөлмөр эрхэлж амьдардаг иргэд байгаа юм.

1.2. Мал аж ахуй эрхэлж байгаа учраас тус сумын өвс хадлангийн зориулалттай бүс нутгаас бусад иргэдийн нэгэн адил сумын ИТХ-аас баталж өгсөн хэмжээ, хуваарийн дагуу Н сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Хадлангийн талбай ашиглуулах тухай” 39 дугаартай захирамж, мөн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Хадлангийн газар ашиглуулах тухай” А/32 дугаартай захирамжийн хавсралтад зааж баталгаажуулсан хадлангийн талбай болох “хар тахар” гэх газар байршилтай газраас нэхэмжлэгч М.Тд 1.5 га, С.Бд 1.5 га, К.Үд 1.5 га, Ж.Ад 1.5 га, С.Ад 1.5 га буюу нийт 7.5 га газрыг тус тус хадлангийн зориулалтаар ашиглуулсан байдаг юм.

1.3. Гэтэл хариуцагч Д.С, С.Д нар нь нэхэмжлэгч М.Т нарын ашиглах эрх бүхий нийт 5 иргэний 7.5 га хадлангийн талбайн 3 иргэнд ногдох 4.5 га газрыг 2023 оны 09 дүгээр сард дур мэдэн хадаж аваад “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” болох нь газрын маргаан шийдвэрлэх ажлын хэсгийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн гомдлыг шалгасан тэмдэглэл, ажлын хэсгийн шийдвэр зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

1.4. Хариуцагч Д.С, С.Д нарын дур мэдэн, эзэмшигч нарын зөвшөөрөлгүй хадаж авсан 4.5 га хадлангийн талбайн өвс болох 6 машины өвсний үнэ гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч С.Д, Д.С нар хариу тайлбартаа: Хариуцагчийн хувьд нэхэмжлэгч нараас гаргаж буй 6 тэвш өвсний үнэ болох 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Д.С болон С.Д нар тухайн нэхэмжлэгч нарын газраас өвс хадаагүй. Мөн нэхэмжлэгч нэг жилийн өмнөх буюу 2023 оны өвсний үнийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлдээ нэхэмжлэгч нар бид нарын хадлангийн талбайг хадаж авсан гэж дурдсан байдаг. Мөн нэхэмжлэлийн үндэслэл болгож, сумын Засаг даргаас томилсон ажлын хэсгийн тэмдэглэл, гэрч нарын тэмдэглэл, Засаг даргын захирамж зэргийг хавсаргасан байна. 2010 онд С.Б нь газар хуваарилах үед  Б гэх хүнд хуваарилагдсан хадлангийн талбайг өөрөө албан ёсоор нэр дээр шилжүүлэн авсан. Тэр хадлангийн талбай нь Хос харагай хоршооны хадлангийн талбайд хил залгаа байсан.Түүнээс хойш одоо хүртэл С.Б нар манай байшингийн хажууд майхан барьж, сар гаруй хугацаа хамт өвс хаддаг байлаа.  Бас 2023 онд ч гэсэн өөрсдийн талбайг бид нартай хамт хадланд буугаад, өвсөө бүхэлдээ хадаж аваад, түүнийг ачаад явчихсан. Бид бүгд дандаа 08 дугаар сарын 10-ны үед хадлангаа хадах ажиллагааг нэгэн эхэлж, 09 дүгээр сарын сүүлд хадлангаа дуусгавар болгодог. С.Б нарын хадлангийн талбайд Хос харагай хоршоо, Х.Д, А.А, Х.Р, Д.Б, Д.С, Ж.Х зэрэг хүмүүсийн хадлангийн талбай хил залгаа байгаа. Хос харагай хоршооны хадлангийн талбай 2010 онд хуваарилагдсан. Тус хоршоо нь тухайн газарт 10 га хадлангийн талбайтай. 2015 оны ИТХ-наар хадлангийн тухай асуудлыг хэлэлцэж, тогтоол гарсан. Тухай үед Хос харагай хоршоонд 14.5 га талбайг олгохоор  шийдвэр гарсан. Уг ИТХ-аас гарсан тогтоолыг үндэслэн 2019 онд сумын Засаг даргаас захирамж гарсан. Д.Сы хувьд 7-8 жилийн өмнө толгой хэсэгт маш хүнд гэмтэл авсан. Тийм учраас түүнд хар бор ажил хийж болохгүй. Түүнээс хойш одоо хүртэл хүнд ажил хийж байгаагүй. Нэг ёсондоо хадлан хадаж байгаагүй, тийм боломж ч байхгүй. Өөрөө болохоор Н сумын ахлах сургуульд багшаар ажилладаг. Өөрийн үүрэгт ажил болох багшийн ажлаа хийж гүйцэтгэсэн. Тэр талаарх цагийн бүртгэлээ шүүхэд гаргаж өглөө. Хичээлээ зааж сургуульд байгаа хүн хадлан хадах ямар ч боломж байхгүй. Мөн тухайн сарын цалингаа бүтэн авсан. Мөн түүний өвчтэй талаарх эмчийн магадалгаа хүртэл хэрэгт авагдсан. С.Дын хувьд Хос харагай хоршооны хадлангийн ажилд туслаад, хөлсөнд нь хэдэн машин өвс аваад 4-5 жил болж байна. Нэг ёсондоо зөвшөөрөлгүйгээр хариуцагч С.Д болон Д.С нар бусдын хадлангийн талбайгаас өвс хадаж аваагүй. Д.Сы биеийн байдлыг сумын бүх ард иргэд мэддэг. Тэр бол сонсгол муутай, татал өгдөг хүн эмчийн байнгын хяналтад байдаг юм. Одоо ч гэсэн эмчилгээ хийлгэхээр хотод явчихсан тул шүүх хуралдаанд биечлэн оролцож чадаагүй. Ж.Т, М.А нарт тухайн маргаан бүхий хадлангийн талбайн ойр хавьцаанд хадлангийн талбай байхгүй. Тэд нар хаанаас өвс хаддагийг би мэдэхгүй. 2010 онд хадлангийн газар хуваахдаа тэд нарт тухайн газраас хадлангийн талбай хувааж байгаагүй. 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Засан даргын захирамжаар газрын маргааныг хянан шийдвэрлэхээр ажлын хэсэг байгуулсан байна. Тэр нь миний мэдэхээр 5 хүний бүрэлдэхүүнтэй буюу багийн Засаг дарга нар болон газрын даамлын нэр байсан.  Урьд өмнө газрын маргааны тухайн асуудал гарч байгаагүй.  Нэг ёсондоо С.Д болон Д.С нарт холбогдуулан хэн нэгнээс гомдол ирж байгаагүй. Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг шүүхэд ирээд хэрэгтэй танилцах үед мэдсэн. Нэхэмжлэлийн үндэслэл болгож, ажлын хэсгийн тэмдэглэл нь албан ёсны тэмдэглэл биш байна. Учир нь ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нэр нь дурдагдсан гишүүд тухайн маргаан бүхий хадлангийн талбайд очоогүй.  Багийн Засаг дарга нар болон газрын даамал бүгд очоогүй байдаг. Тухайн үед зөвхөн нэр нь дурдагдсан ганц Нурахмет л очсон. Тэр бол нэхэмжлэгч С.Б төрсөн эгчийн хүүхэд буюу хамаарал бүхий хүн байгаа.  2023 оны 08 дугаар сард өөр Засаг даргын захирамжаар газрын маргааныг хянан шийдвэрлэх ажлын хэсэг байгуулагдаагүй байна. Мөн маргаан бүхий газарт очсон цагдаа нарын нэр нь газрын маргаан хянан шийдвэрлэх ажлын хэсэгт нэр нь байгаагүй. Тухайн үед бид хадлангийн талбайдаа өвсөө хадаж байсан. Ажлын хэсэг ирсэн гэдгийг харсан хүн байхгүй. Тэгэхээр сумын Засаг даргын хөдөлсөн ажлын хэсгийн тэмдэглэл нь хууль ёсны биш байна. Түүнийг хуурамчаар үйлдсэн тэмдэглэл гэж үзэж байгаа. Хавтаст хэрэгт А гэх гэрчийн тодорхойлолтыг гаргаж өгсөн байна. Тэр бид нартай хамт хил залгаа байгаа. Түүний гэрчийн тодорхойлолт хууль ёсны биш юм. Учир нь би асуухад тийм тодорхойлолт өгөөгүй гэж бид нарт өөрөө гэрчийн тодорхойлолтоо өгсөн. Сүүлийн хэдэн жил хадлангаас өвс авч чадахгүй байгаа. Нэхэмжлэгч С.Бы хэлсэнчлэн нэг айлын хадлангийн талбайгаас 2-3 машин гарна гэдэг нь илт худлаа. Тийм байдлаар өвс гарч байгаагүй. Хамгийн сайн ургасан үед нэг айлын хадлангийн талбайгаас 1 машин өвс гардаг. Гэрчээр мэдүүлэг өгсөн С, А нар тухайн маргаан бүхий хадлангийн талбайд хил залгаа байдаг. Гэхдээ тухайн газраас сүүлийн хоёр жил дараалан нэг ширхэг ч машин өвс авч чадаагүй. Бас нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагыг нотолж чадахгүй байна. Учир нь хэн чухам хэний хадлангийн талбайг хадсан гэдгийг нотолж чадаагүй. Мөн хэний хадлангийн талбайг өөрөө хадаж аваад, хэний талбайг хариуцагч нар хадаж авсан гэдгийг ч хэлж чадахгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө нотлох ёстой. Тухайн маргаан бүхий газарт ерөөсөө хэмжилт хийгдээгүй. Албан ёсоор хэний газрыг хэн хадсан гэдэг нөхцөл байдал тогтоогдоогүй. Тухайн 6 машин өвсийг 2 хүн хэдэн өдөр хадах ёстой гэдгийг тогтоох хэрэгтэй. Тэр хоёр хүн 6 машин өвс хадаж байх хугацаандаа эсвэл ачаад явах хүртэл хугацаандаа нэхэмжлэгч нар цагдаад мэдэгдэх боломж нь байсан. Мөн цагдаа байтугай тэр хариуцагч нарт хүртэл хэлэх боломжтой байлаа. Гэхдээ тийм нэхэмжлэгч нарын хэлж байгаа нөхцөл байдал бодит байдал болоогүй. С.Б бол бид нартай хамт өөрийн талбайгаа дандаа өөрөө хадаж авдаг. Харин бид нар өөрсдийн хадлангаа өөрсдөө хадаж авдаг. 2023 онд С.Бы талбайг маш олон хүн хадаж, дуусгасан. Бид нарт тэд нарын хадлангийн талбайг хадах боломж байгаагүй. Ханахай тухайн газраас С.Д, Д.С нар өвс хадсан гэж мэдүүлээгүй. Тэгэхээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгч нараас газрын маргаан шийдвэрлэх ажлын хэсгийн ажлын явцын тэмдэглэл, Б аймгийн Н сумын Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 39 дугаартай захирамж, 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/32 дугаартай захирамж, Х.Зтай байгуулсан өмгөөллийн гэрээ, нэхэмжлэгч К.Ү, М.Т, Ж.А нараас С.Бд олгосон итгэмжлэл, Х.Ж, н.А, М.С нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, өвсний үнэлгээ тогтоох комиссын акт, Б аймгийн Н сумын Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/120 дугаартай захирамж, хадлан ашиглах зөвшөөрлийн бичиг 2 ширхэг, Б аймгийн Н сумын 8 дугаар багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 8/171 дугаартай тодорхойлолт, Б.Хны нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, С.Бы ашиглаж байгаа хадлангийн талбайны кадастр зураг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

4.Хариуцагч талаас Д.Сы амбулаториор эмчлүүлэгсдийн картын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.С нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, цалингийн мэдээллийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Н сумын ИХТ-ын тэргүүлэгчдийн 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 39 дугаартай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Саас Х.Дд олгосон итгэмжлэл, Н сумын Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 55 дугаартай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн комиссын хуралдааны тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Н сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/88 дугаартай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, газар ашиглуулах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х.Б, Х.М, С.Х нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Н сумын 8 дугаар багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2 ширхэг тодорхойлолт,  Хадлагийн талбай дахин хуваарилах тухай 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гэсэн тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ашиглуулах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн иргэдэд хадлангийн албай ашиглуулах газрын гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хаан банкны баримтууд, С.Даас Х.Дд олгосон итгэмжлэл, Д.Бын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Хос харагай хоршооны тодорхойлолт, Е.Аы нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Б аймгийн Н сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/50 дугаартай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хос харагай хоршооны 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 8 дугаартай тодорхойлолт, Б аймгийн Н сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаартай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Н сумын 2016 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хос харагай хоршооны 2016 оны улсын тооллогын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хос харагай хоршооны 03089 0501 дугаартай хадлан ашиглах зөвшөөрлийн бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Сы эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зургийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хос харагай хоршооны эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зургийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х.Ды эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зургийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Бын эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зургийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х.Рийн эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зургийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, А.Аын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Е.Дийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, мессенжер цахим сүлжээний зурвас болон фото зургууд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахыг хүссэн хүсэлт гаргасан Хос Харагай хоршооны дарга С.Ааас Хос харагай хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хадлан ашиглах зөвшөөрлийн бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Н сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтыг гаргаж өгсөн.

6. Шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр М.С, С.Х нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, Б аймгийн Н сумын газрын даамлын албан бичиг, хариуцагч талын хүсэлтээр К.Н, Ө.Б, Т.М, Б.Х, С.Ж нарыг гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

7. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

8. Нэхэмжлэгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч М.Т, К.Ү, Ж.А, С.Б нарт Б аймгийн  Н сумын Засаг даргын захирамжаар хадлангийн талбайг ашиглуулсан байх ба уг газрын Д.С, С.Д нар 3 айлын газрыг зөвшөөрөлгүй хадаж авсан тул үндэслэлгүй олж авсан 6 машины өвсний үнэ гаргуулж өгнө үү гэжээ.

9. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбарласан байна. Үүнд: Хариуцагчийн хувьд нэхэмжлэгч нараас гаргаж буй 6 машины өвсний үнэ болох 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Д.С болон С.Д нар тухайн нэхэмжлэгч нарын газраас өвс хадаагүй гэв.

10. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

10.1. Нэхэмжлэгч М.Т, К.Ү, Ж.А, С.Б нар нь Б аймгийн  Н сумын Засаг даргын захирамжаар хадлангийн талбайг ашиглуулсан уг хадлангийн газраас хариуцагч Д.С, С.Д нар 3 айлын газрыг зөвшөөрөлгүй хадаж авсан тул үндэслэлгүй олж авсан 6 машины өвсний үнэ болох 9,000,000 /есөн сая/  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан болно.

10.2. Хариуцагч С.Д, Д.С нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан ба хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй танилцаж, гарын үсэг зурсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ нотлох, нотлох баримтаа гаргаж өгөх үүргээ биелүүлж гаргаж өгөөгүй болно.

10.3. Хавтаст хэрэгт нотлох баримтаар нэхэмжлэгчийн гаргаж өгсөн Б аймгийн Н сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 39 дугаартай “Хадлангийн талбай ашиглуулах тухай” захирамж болон захирамжийн хавсралт, мөн сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/32 дугаартай “Хадлангийн газар ашиглуулах тухай” захирамж болон түүний хавсралтаар М овогтой Т, К овогтой Ү, Ж овогтой А, С овогтой Б нарын тус бүрт Хартахарын ганц бургас гэх газрын доод талаас 1,5 га газрыг хадлан бэлтгэх зориулалтаар 5 /таван/ жилийн хугацаатай ашиглуулах тухай захирамжийн дагуу дээрх иргэд тус газрыг хадлан бэлтгэх зориулалтаар ашиглуулсан байна.

10.4. Газар ашиглах гэдэг нь хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг хэлнэ гэжээ. 

Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2-д Сум, дүүргийн Засаг дарга хадлан авах бололцоотой талбайг жил бүр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулахаар баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн хуваарилж, түүний хэрэгжилтийг зохион байгуулна гэсэн байна.

10.5. Нэхэмжлэгч К.Ү, С.Б, М.Т, Ж.А нарт 5 жил хугацаагаар хадлангийн газрыг ашиглуулах талаар Н сумын Засаг даргаас захирамж гарсан байх ба харин хариуцагч Д.С, С.Д нар нь уг маргаан бүхий хадлангийн газраас хадлан бэлтгэх зориулалтаар газар авсан нь, хадлангийн газар ашиглуулах тухай газрын тухай хуульд зааснаар эрх бүхий этгээд захирамж гарч байсан нь тодорхойгүй байх ба энэ талаар хариуцагч нар нотлох баримт гарган өгч нотолж чадаагүй болно.

10.6. Нэхэмжлэгч нарын гаргаж өгсөн хавтаст хэрэгт авагдсан 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Газрын маргаан шийдвэрлэх ажлын хэсгийн ажлын явцын тэмдэглэлд  тус сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дарга К.Н, гишүүд багийн засаг дарга Б.Х, цагдаагийн тасгийн цагдаа цагдаагийн дээд ахлагч Ө.Б, цагдаагийн дээд ахлагч С.Жс нарын бүрэлдэхүүнтэйгээр С.Б, К.Ү, С.А, Ж.А, М.Т нарын Хар тахар гэх газарт байрлалтай хадлангийн талбайг иргэн Д.С, хүргэн ах нь болох С.Д нар зөвшөөрөлгүй хадаж авсан гэх гомдлын дагуу ажлын хэсэг газар дээр нь үзэж танилцаад ... С.Б, К.Ү, С.А, Ж.А, М.Т нарын хадлангийн талбайг иргэн Д.С, С.Д нар зөвшөөрөлгүй 3 өрхийн талбайг хадаж авсан нь тогтоогдсон тул тэмдэглэл үйлдэж сумын холбогдох байгууллага, иргэдэд хүргүүлэхээр болов гэж тэмдэглэлд тусгаж, уг тэмдэглэлд тус тус гарын үсэг зурж баталгаажуулсан байна. 

10.7. Уг 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Газрын маргаан шийдвэрлэх ажлын хэсгийн ажлын явцын тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн гэж хариуцагч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгэж, К.Н, Т.М, Б.Х, Ө.Б, С.Ж нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргаснаар гэрч Н сумын Засаг даргын орлогч К.Н ... хадлангийн талбайд очсон Д.Стай уулзсан, Д.С нь бид нарт хэлэхдээ саяхан С.Д явчихлаа, би хадах ёстой газраа хадсан гэж хэлсэн. Д.С нь Бы газрыг нэлээн хадсан нь харагдсан, би тухайн үед та нар заавал шүүхэд хандаад байлгүй хоорондоо эвээ олоорой гэж хэлсэн. Д.С надад ямар нэгэн бичиг баримт байхгүй, би жил бүр дураараа хадаж байгаа гэсэн гэж,

гэрч Н сумын 6 дугаар багийн Засаг дарга Б.Х .... сумаас комисс байгуулсан. Би хадлангийн газарт өвс хадаж байсан ба багийн засаг даргын хувьд очсон.Бид маргаан бүхий газарт очиж Д.Стай уулзахад Д.С “ би мэдэхгүй миний эцэг мэднэ гэж хэлсэн”, 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Газрын маргаан шийдвэрлэх ажлын хэсгийн ажлын явцын тэмдэглэлд гарын үсэг зурсан миний гарын үсэг мөн байна гэж, 

гэрч Н сумын хэсгийн цагдаа Ө.Б ... С.Бы гаргасан гомдлын дагуу комиссын бүрэлдэхүүнтэй хамт очсон, газрын даамал очоогүй.Миний бие хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс очсон. Иргэн С.Б Хар тахар гэх миний хадлангийн газрын өвсийг хурааж авсан гэж мэдүүлж гомдол гаргаснаар мэдсэн гэж,  

гэрч С.Ж .... он сар өдрийг нь санахгүй байна. С.Б гомдол гаргаад ажлын комисс маргаан бүхий хадлангийн талбайд очсон. Хадангийн талбайд Д.С байсан. Д.С учир байдлыг хэлсэн, би өөрийн газраа хадсан, бусад хүний хадлангийн талбайг хадаагүй гэсэн. С.Б өөрийн газрын талбайг гараар заасан, тухайн үед хэний газрыг хадсан гэдгийг мэдэхгүй гэхдээ нэлээн хадсан газар байсан гэж тус тус мэдүүлгээр хариуцагч Д.С маргаан бүхий хадлангийн талбайд байсан, учир байдлыг хэлэхэд би мэдэхгүй, миний аав мэднэ гэсэн хариулт өгсөн, нэхэмжлэгч нарын хадлангийн талбайгаас хууль бус өвс хадсан байсан гэж мэдүүлж байгаа гэрч нарын мэдүүлэг болон уг тэмдэглэлээр нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу маргаан бүхий хадлангийн талбайд очиж нөхцөл байдалтай танилцаж дээрх тэмдэглэлийг үйлдсэн байна.

10.8. Нэхэмжлэгчийн хүсэлтээр асуугдсан гэрч Н сумын иргэн, өндөр настан М.С .... Хадлангийн талбай хувьд иргэнд 1,5 га, харин компани, хоршоо, нөхөрлөлд 10 га хадлангийн талбайг хуваарилсан. ... өмнө талын газраас С.Б, М.Т, Ж.А нарын 3 айлын 4,5 га газрыг хуваарилсан. Хос харагай хоршоонд 10 га газрыг хуваарилсан. Тухайн үед Бейбит, Д.С, С.Д нарт газар хуваарилаагүй.  Хадлан хадах үед сүүлийн 2 жилд хадлангийн талбай дээр 2 удаа очсон. С.Бы хадлангийн газрын талбайн доод талд жаахан орсон байсан. Хос харагай хоршооны  хуваарилагдсан газарт гэрээ бариад тэндээ хадлан хаддаг байсан гэтэл энэ жил гэрийн буйраа орхиод С.Бы хадлангийн талбай дээр гэрээ барьсан, С.Бы хадлангийн газрыг С.Д ирээд хадаад авсан. Д.С, С.Д хаанаас хадлангийн талбай авсныг мэдэхгүй. Би 25 жил тэжээлийн аж ахуйд ажилласан болохоор газрыг сайн мэддэг учир газар хуваарилах бүрэлдэхүүнд иргэдийн төлөөлөл гэж оруулсан. Мөн миний хуваарилсан газраас ээж Риза, тусгай өрх Д.С, Б нар газар аваагүй гэж, гэрч С.Х ... 2010 оноос хойш С.Б хадлангийн газраас хадлан хаддаг, өмнөх оноос хойш тус газрын хадланг Д.С, С.Д хоёр хадаж авсан гэж тус тус мэдүүлсэн гэрч нарын мэдүүлгээр хариуцагч Д.С, С.Д нар нь нэхэмжлэгч нарын хадлангийн талбайгаас хууль бус өвс хадаж авсан нь давхар нотлогдож байна.  

10.9. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б аймгийн Н сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/50 дугаартай “Газрын маргааныг хянан шийдвэрлэх ажлын хэсэг байгуулах тухай” захирамжаар газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулсан байхад  2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Газрын маргаан шийдвэрлэх ажлын хэсгийн ажлын явцын тэмдэглэл үйлдэгдсэн энэхүү тэмдэглэл хуурамчаар үйлдсэн гэж маргаж байгаа боловч хуурамчаар үйлдэгдсэн гэдэг тогтоогдохгүй байна.

10.10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр шүүхээс хариуцагч Д.С, С.Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д нарт маргаан бүхий хадлангийн газраас хадлангийн талбайгаас газар хуваарилагдаж байсан эсэх, газрын зааг тогтоосон схем зураг байгаа эсэхийг тодруулахад Н сумын газрын даамал нь ... Н сумын нэр бүхий иргэн хадлангийн талбайн хуваарилагдсан газрыг зааг тогтоосон схем зураг байхгүй гэж албан бичиг ирүүлсэн байна.

10.11. Хариуцагч Д.С, Х.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д нь Хосхарагай хоршоо болон бидний 4 хүний авсан газрын дэргэдээс хил загаас бидний хажуугаас 2010 онд хадланг дахин хуваарилах комиссын шийдвэрээр газар хуваарилагдаагүй, М.Т, Ж.А нар Хосхарагай хоршоо болон бидний авсан газраас өвс хадаж байгаагүй. Тэдний хадлангийн талбай хаана байгааг мэдэхгүй, тэдний талбайгаас С.Д бид хоёр 2023 онд  өвс хадаагүй тул зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч Д.С, Х.Д болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д нар нь маргаан бүхий газарт хадлангийн талбайтай эсэх нь тодорхойгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн иргэдэд хадлагийн талбай ашиглуулах гэрээг гаргаж өгсөн ба энэхүү гэрээнд Д гэж бичигдсэн байх ба ямар нэртэй, хаанахын хадлангийн талбайг ашиглуулах талаар хийсэн гэрээ болох тодорхойгүй, хадлангийн талбайн газрын нэр байхгүй, хаанаас хаа хүртэл хадлангийн талбайн ашиглуулах гэж байгаа нь тодорхойгүй байна. 

10.12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д нь тухайн маргаан бүхий газраас тухайн үед Д.Б газар авсан гэж тайлбарлаж газар ашиглах гэрээ гаргаж өгч байгаа боловч  энэ нь нотлогдоогүй буюу тухайн үед Д.Б нь бага насны хүүхэд байсан гэж гэрч болон нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдох ба мөн Б.Хны тодорхойлолт, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 08/171 дугаартай Н сумын 8 дугаар багийн засаг даргын тодорхойлолтоор давхар нотлогдож байна.

11. Нэхэмжлэгч нарын хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Х.Жт, Е.А нарын ... Н сумын Хар тахар гэх хадлангийн талбайгаас иргэн С.Б, Ж.А, К.Ү, М.Т нар олон жил хадлан эзэмшиж байсан ба уг хадлангийн талбайг 2023, 2024 онд дараалан иргэн Д.С, С.Д нар зөвшөөрөлгүй хадаж авсан нь үнэн гэсэн тодорхойлолтууд, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Х.Б, Х.М, С.Х, Д.Б, Е.А нарын ... иргэдийн хадлангийн талбайгаас зөвшөөрөлгүй огт өвс хадаж авч байгаагүй гэх тодорхойлолтууд нь маргаан бүхий үйл баримтын эх сурвалжийг тодорхой зааж чадаагүй, мөн Н сумын 8 дугаар багийн Засаг дарга Д.Е ... иргэн Х.Д, Д.С, Д.Б нар болон Хосхарагай хоршоо 2010 оны 6 дугаар сард урьд өмнө өөрсдөө хадаж байсан Хар тахар гэх газрын хадлангийн талбайгаас сумын Хурлаас баталж өгсөн хэмжээ, хуваарийн дагуу болон комиссын шийдвэрээр бусад иргэдийн нэгэн адил хадлангийн талбай хуваарилуулан авч олон жил хадлан эзэмшиж байсан, ... газрын хадлангийн талбайн ургац нь сүүлийн жилүүдэд ялангуяа 2023 онд маш муу гарч тус газраас газар эзэмшиж ирсэн ард иргэд олонхи нь эзэмшсэн газраа хадаагүй өвсөө бусад газраас бэлтгэж авсан гэж ... тодорхойлолт өгсөн байх ба энэхүү баримтаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа нь нотлогдохгүй байна.

11.1. Мөн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Хадлангийн талбайг дахин хуваарилах” комиссын дарга Е.Д /Засаг даргын орлогч/, гишүүд А.А /Засаг дарга/, С.А /Багийн засаг дарга/, Б.А /газрын даамал/, М.Е /иргэдийн төлөөлөл/ тус тус гарын үсэг зурж тодорхойлсон тодорхойлолт нь 2010 оны хадлангийн талбайг хуваарилсан талаар дурдсан байх ба нэхэмжлэлийн шаардлага буюу үйл явдал 2023 оны хадлангийн талбайгаас хууль бус хадлан хадсан асуудал яригдаж талууд маргаж байх тул хамааралгүй буюу 13 жилийн өмнө болсон үйл баримтын талаар тодорхойлсон нь үндэслэлгүй байх тул    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасан нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзлээ.

11.2. Мөн 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гэх тодорхойлолтыг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн ба энэхүү тодорхойлолтыг чухам хэн бичсэн тодорхойгүй мөртлөө нотариатын үүрэг гүйцэтгэгч энэ хуулбарын үнэн зөвийг гэрчлэв гэсэн нь Нотариатын тухай хуулийг зөрчсөн байна.

12. Хариуцагч Д.С, Х.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д нар нь Хос харагай хоршоо нь 2010 оноос 10 га газрыг хадлан, өвс бэлтгэх зориулалтаар ашиглаж ирсэн, тэр газраас өвс хадсан гэж тайлбарлан, маргаж хавтаст хэрэгт гаргаж өгсөн 2010 оны 10 дугаар сарын 12 өдрийн хадлан ашиглах зөвшөөрлийн бичиг /030890501 дугаартай/ Б аймгийн Н сумын Хос харагай хоршоо Б аймгийн Н сумын Хос харагай багийн Бэлчирийн дээд хэсэг Аы дээд тал хэмээх нутаг дэвсгэрт сумын Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 55 тоот шийдвэрийг үндэслэн 10,0 га газрыг 10 жилийн хугацаатай хадлан, өвс бэлтгэх зориулалтаар ашиглуулахаар зөвшөөрлийн бичиг олгов. Энэхүү зөвшөөрлийн бичиг нь гэрээний хамт хүчинтэй. 2010 оны 10 дугаар сарын 12 өдөр гэжээ.

12.1. Дээрх хадлан ашиглах зөвшөөрлийн бичиг буюу 10.0 га газрыг 10 жилийн хугацаагаар олгосон байх ба 10 жилийн хугацаа өнгөрсөн байхад нотлох баримтаар гаргаж өгсөн нь учир дутагдалтай бөгөөд маргаан бүхий хадлангийн талбайд хамааралтай гэдэг нотлогдохгүй байна.  

12.2. Мөн “Хос харагай” хоршооны дарга С.А нь .... 2010 онд хадлангийн талбайг хуваарилах комиссын шийдвэрээр буюу Засаг даргын захирамжаар 14,5 га газрыг хуваарилан авч хадлангийн зориулалтаар эзэмшүүлэн ашиглуулсан. С.Д нь 2018 оноос эхлэн одоо хүртэл хадлангийн үеэр манай Хос харагай хоршооны ажилд байнга тусалж ажиллаж ирсэн, С.Д нь 2023 буюу 2024 онд иргэн С.Б, С.А, К.Ү, М.Т, Ж.А нарын хадлангийн талбайгаас зөвшөөрөлгүй огт өвс хадаж байгаагүй ... гэж тодорхойлолтыг гаргаж байгаа боловч энэхүү үйл баримт бусад хөдлөнгийн нотлох баримтуудаар нотлогдоогүй, мөн Хос харагай хоршоонд хадлан ашиглах зөвшөөрлийн бичиг буюу 10.0 га газрыг 10 жилийн хугацаагаар олгосон гэж байхад 14,5 га газрыг хуваарилан авсан гэж тодорхойлолт гаргаж байгаа нь үндэслэлгүй болсон байна.   

12.3. Мөн нэхэмжлэгч нарын гаргаж өгсөн 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Сны Б, 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн С.А, М.Т нарын хадлан өвс бэлтгэх зориулалтаар нэг жилийн хугацаатай ашиглуулахаар зөвшөөрсөн зөвшөөрлийн бичгийн хугацаа дуусгавар болсон байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

13. Нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч нарын хууль бус үйлдлийн улмаас учруулсан эд хөрөнгийн хохирлыг арилгуулах агуулгатай тул шүүх маргаантай харилцааг Иргэний хуулийн зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаа гэж үзлээ.

14. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлохоор дээр дурдсан нотлох баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд хариуцагч дээрх баримтуудыг үгүйсгэх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ.

15. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Н сумын Засаг даргын “Үнэлгээ тогтоох ажлын хэсэг байгуулах тухай” А/120 дугаартай захирамж болон 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Өвсний үнэлгээ тогтоох комиссын акт ... нэг иргэнд ашиглуулах талбай 1,5 га, 1,5 га газраас жилд 2 машин өвс гарах нормтой. 2023 оны намрын улиралд нэг машин өвсний үнэ 1,500,000 төгрөгийн үнэтэй гэж тодорхойлсныг үндэслэн нэг машин өвсийг  1,500,000 төгрөг тооцож, 6 машин өвсний үнэ 9,000,000 төгрөг байх ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс харьцуулан дүгнэж 6 машин өвсний үнийн 50 хувийг хариуцагч Д.С, С.Д нараас гаргуулах зүйтэй гэж үзэж, хариуцагч Д.С, С.Д нараас 4,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Б, Ж.А, К.Ү, М.Т нарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

16. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Д.С, С.Д нараас хадлангийн талбайгаас хууль бусаар хадаж авсан өвсний үнэ 4,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Б, Ж.А, К.Ү, М.Т нарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

17. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын 2010 оны 05 дугаар сарын 27-ний өдрийн 39 дугаартай “Хадлангийн талбай хуваарилах тухай”  тогтоол, Н сумын засаг даргын 2010 /засвартай/ оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 55 дугаартай “Хадлангийн талбай  ашиглуулах тухай” захирамж, 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Комиссын хуралдааны тэмдэглэл, Н сумын засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн А/88 дугаартай “Хадлангийн талбай ашиглуулах тухай” захирамж, мөн сумын ИТХ-ын ээлжит 8 хуралдааны 08 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт гэрээгээр эзэмшүүлэх, ашиглуулах хадлангийн талбай / тогтоол байхгүй/, 2018 оны 06 дугаар сарын 15-ний өдрийн газар ашиглуулах гэрээ, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн иргэдэд хадлагийн талбай ашиглуулах гэрээ, 2017 оны 06 дугаар сарын 15-ний өдрийн газар ашиглуулах гэрээ, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн газар ашиглуулах гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн ашиглуулах гэрээ /бүдэг/,  2010 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн газар ашиглуулах тухай, 2017 оны 06 дугаар сарын 15-ний өдрийн газар ашиглуулах гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 15-ний өдрийн газар ашиглуулах гэрээ, ХААН банк мөнгөн шилжүүлгийн  2013, 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019, 2022 оны баримтууд, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2023 оны татвар төлсөн баримт, мөн Д.Сы амбулаториор эмчлүүлэгсдийн картын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.С нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, цалингийн мэдээллийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

18. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 16,750 төгрөгийг гаргуулан нөхөн төлүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагчид хариуцуулна гэж зааснаар хариуцагч С.Д, Д.С нараас 86,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.С, С.Д нараас хадлангийн талбайгаас хууль бус хадаж авсан өвсний үнэ 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К.Ү, С.Б, М.Т, Ж.А, нарт олгож, нэхэмжлэгч нарын илүү нэхэмжилсэн 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч К.Ү, С.Б, М.Т, Ж.А нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг төлснийг, нэхэмжлэгч К.Ү, С.Б, М.Т, Ж.А нарын дутуу төлсөн 16,750 /арван зургаан мянга долоон зуун тавин/ төгрөг нөхөн төлүүлж тус тус улсын орлого болгож, хариуцагч Д.С, С.Д нараас 86,950 /наян зургаан мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К.Ү, С.Б, М.Т, Ж.А нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.БҮЛДИРГЕН