Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 130/ШШ2024/00894

 

 

 

 
 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 
 

 

 

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын *** дугаар багт оршин суудаг, утас ********, Д.С;

Хариуцагч: Б аймгийн Ө сумын *** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, РД:******, С ХХК (захирал К.А, утас **************);

Хариуцагч: Б аймгийн Ө сумын *** дугаар багт оршин суудаг, С ХХК-ийн захирал ажилтай, утас ***********, К.А;

Нэхэмжлэлийн шаардлага: Улаанбаатар хотын А бүсээс хоёр өрөө орон сууцны байрны үнэ 350,000,000 төгрөг, мөн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хийгдсэн барагшуны борлуулалтын нийт үнийн дүнгийн 15 хувь буюу 129,949,237 төгрөг тус тус гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.С,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т (цахимаар Улаанбаатар хотоос),

Хариуцагч С ХХК болон хариуцагч К.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч С ХХК болон К.Ат холбогдуулан анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Улаанбаатар хотын А бүсээс хоёр өрөө орон сууцны байрны үнэ 200,000,0000 төгрөг гаргуулж өгөхийг хүссэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.С нэхэмжлэлийн үнийг нэмэгдүүлэн Улаанбаатар хотын А бүсээс 2 өрөө байрны зах зээлийн хамгийн доод үнэ 200,000,000 төгрөг дээр 150,000,000 төгрөгийг нэмж 350,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн.

Мөн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хийгдсэн барагшуны борлуулалтын нийт үнийн дүнгийн 15 хувь буюу 129,949,237 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Д.С нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие хариуцагч К.А болон түүний 100% эзэмшдэг С ХХК-тай харилцан тохиролцож 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хамтран ажиллах гэрээ-г байгуулсан. Энэхүү гэрээний 1.1-д заасан Д.С миний бие С ХХК-ийн 10 гаруй жил авч чадаагүй барагшун худалдан борлуулах тусгай зөвшөөрлүүдийг авч өгөх үүргийнхээ дагуу холбогдох бичиг баримтуудыг хууль журмын дагуу бүрдүүлэн, холбогдох эрх бүхий байгууллагуудад хандан, улмаар төрийн захиргааны байгууллагаас тавьсан шаардлагуудыг тухай бүрд нь биелүүлэн, шинжээчийн дүгнэлт гаргуулах зэрэг ажлуудыг гардан гүйцэтгэсэн юм. Энэ бол нэг удаагийн ажил бус олон удаа захиргааны байгууллагад очиж, холбогдох заавар зөвлөгөө журам дүрмийг судлан, эрх бүхий албан тушаалтнуудтай уулзах, бүрдүүлэх материалуудыг хугацаанд бүрдүүлэн өгөх, дутуу материалаа нэмж бүрдүүлэн өгөх, тодруулах, хариугаа авах зэрэг шат дараалсан арга хэмжээг авч ажилласны үр дүнд хүссэн зөвшөөрлийг авч өгч өөрийн үүргээ биелүүлсэн. Хариуцагч С ХХК-ийн захирал К.А нь миний хөдөлмөрийг өндрөөр үнэлж, баярлаж талархсанаа илэрхийлэн, тус компани ашиг олоход нь том гавьяа байгуулсан гээд намайг шагнан урамшуулан, мөн тус компанийн хувьцаа эзэмшигч болгосон. Энэ үйл баримтын талаар 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэлд тодорхой тусгасан.

1.2.Улмаар С ХХК-тай 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ-ний 2.7-д Компани нь Б тал болох Сд гадаад улс руу эхний борлуулалт хийсний дараа түүнд 2 өрөө байрыг Улаанбаатар хотын А бүсэд худалдан авч, түүний өмчлөлд шилжүүлнэ гэж заасан. Гэтэл өнөөдрийг хүртэл гэрээнд заасан дээрх үүргээ биелүүлээгүй байгаа тул Хотын төвийн 2 өрөө байрны зах зээлийн дундаж үнэ 350,000,000 төгрөгөөр тооцож нэхэмжилж байна.

1.3.2020 оны 11 дугаар сараас хойш хариуцагч нь Ковид гарсныг шалтгаалан борлуулалт хийгээгүй гэж гэрээний дээрх үүргээ биелүүлээгүй явсан бөгөөд хариуцагч компанийн гүйцэтгэх захирал К.А тул худалдан борлуулалт хийсэн банкны дансны гүйлгээг шалгах боломжгүй байсан. 2023 онд К.А нь борлуулалт хийсэн гэж миний дансанд бага хэмжээгээр төлбөр төлж байсан. Голомт банк дахь С ХХК-ийн *********** тоот дансны 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр, 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн арилжаа хийв гэсэн утга бүхий 46765600 төгрөг, 36700000 төгрөгийн 2 удаагийн гүйлгээ нь гэхэд гэрээний 2.7-д зааснаар гадаад улс руу борлуулалт хийсэн гэдгийг нотолж байна. Миний бие анх гадаад борлуулалт хийсэн болохыг сонссон тул түүнээс байр авч өгөхийг шаардсан боловч шалтаг, шалтгаан хэлсээр үүргээ биелүүлээгүй болно. Бусад банкны дансны мэдээлэл хуулгыг авах боломжгүй тул бусад дансаар өндөр дүнтэй гүйлгээ хийсэн байх боломжтой байсан.

1.4.Мөн С ХХК-ийн дүрмийн 5.2-т Компанийн хувь эзэмшигч Д.С нь борлуулалтын орлогын 15 хувийг эзэмшиж болно гэж, 8.9-д 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 01 тоот хувьцаа шилжүүлэх, хамтран ажиллах гэрээнд зааснаар компанийн хувьцаа эзэмшигч Д.Сд түүний тус компанид оруулсан хувь нэмрийг үнэлж гурван жилийн хугацаанд борлуулалт бүрээс борлуулалтын нийт үнийн дүнгийн 15 хувийг шилжүүлнэ гэж тус тус заасан боловч хариуцагч С ХХК нь энэ үүргээ биелүүлээгүй.

Гаалийн ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн ***** тоот албан бичгээр С ХХК нь 2020 оны 6 дугаар сарын 23-аас 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 398тн барагшуныг нийт 254,430.8 $ доллар-аар экспортод гаргасан байна. Энэ нь Монгол банкны 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ханшаар 866,328,253 төгрөг болж байгаа бөгөөд дээрх компанийн дүрэмд заасны дагуу өөрт ноогдох 129,949,237 төгрөгийг нэхэмжилж байна.

1.5.Иймд эдгээр нотлох баримтуудыг үндэслэн Улаанбаатар хотын А зэрэглэлд 2 өрөө байрны үнэ 350,000,000 төгрөг, мөн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хийгдсэн барагшуны борлуулалтын нийт үнийн дүнгийн 15 хувь буюу 129,949,237 төгрөг тус тус хариуцагч С ХХК болон хариуцагч К.А нараас гаргуулж өгнө үү гэсэн байна.

2.Хариуцагч С ХХК болон хариуцагч К.А нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

2.1.Миний бие тус С ХХК-ийг 2007 онд үүсгэн байгуулж хөл дээр нь босгож бүх хэрэгтэй зүйлүүдийг нь бүрдүүлж албан ёсны болгож 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улсын бүртгэлд бүртгүүлж ********** дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Улсын бүртгэлийн дугаар нь 0211002047 байна. Тус компани нь 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хуралдаж 01 дүгээр шийдвэрээр компанийнхаа дүрмийг баталсан юм. Компанийн дүрмээр хөрөнгийн хэмжээ 1000000 төгрөг ба гишүүдийн тоо нэг бөгөөд би өөрөө юм. Энэ гэрчилгээг 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр дахин шинээр өөрчилж авсан ба гэрчилгээний арын хуудсанд: Компанийн зүгээс миний хүү болох А.Бын Хаан банк дахь *************, ***********, ************** дугаарын данснуудаар харилцаж байгаа. Нэмэлт өөрчлөлтөд: Кы Аийг захирлаар томилж бүртгүүлсэн. Эцсийн өмчлөгч 1 хүн иргэн гэж бүртгэгдсэн. Хувьцаа эзэмшигчдийн тоо 2 болж өөрчлөгдөж бүртгэгдсэн ба ажилтнууд миний хүү, эхнэр нар юм.

С ХХК нь олон жил буюу 17 жил гаруй Монгол Улсын зарим газраас Мумия буюу Барагшуны баас гэх байгалиас олдох нэг төрлийн түүхий эдийг зөвшөөрлөөр цуглуулах ажлыг хийж ирсэн бөгөөд энэ түүхий эдийг анхны үйлдвэрлэл явуулж, уух түрхэх зэрэг эмийн зориулалтын бараа бүтээгдэхүүн гарган авч, чанар савлагааны үзлэг шалгалтад оруулж заримаас нь үзэсгэлэн худалдаанд гаргаж байсан юм. Мөн 2007 оноос эхлэн энэ С ХХК буюу жижиг дунд үйлдвэрлэлийг би хариуцаж ажиллуулж байгаа. Цаашид өргөжүүлэх, гадаад оронд бүтээгдэхүүнээ гаргах, борлуулах гэж хичээж байсан.

2.2.Миний бие 2020 оны 4 дүгээр сарын сүүлээр байх Улаанбаатар хотод очихдоо нэг хүн Д.Сг надтай танилцуулсан юм. Д.Стай уулзахад тэр өөрийгөө зөнч, илбэч, хувилгаан, бариач эмч, бүтэхгүй байгаа зүйлийг бүтээж өгнө гэж улмаар миний шуунаас барьж судсыг үзээд чиний бизнест том саад байна. Би аргалж өгнө гэхэд түүнээс нуулгүй би Барагшуны асуудлаар барьцтай байна гэсэн. Тэр би баттай янзалж өгнө миний хий гэснийг хий гэсэн юмыг хийж, хэлсэн болгоныг биелүүлнэ гэж амлаарай гэж шаардлага тавьсан. Би мэргэ төлөг шашны зан үйлд маш их итгэдэг хүн болохоор итгэл хүлээлгэсэн юм. Иймээс миний бие С ХХК-ийн захирлын хувьд Д.Сг тус компанид менежер барагшун ялгагч-аар ажилд авч ажиллуулахаар, авсан тушаалд Д.Сгийн хийх ажлыг тодорхой заасан. Мөн тушаалаас өөр ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. Үүнээс үзэхэд ажил олгогч нь ажилтныг уг тушаалаар дээр дурдсан албан тушаалд авч ажиллуулж хөдөлмөрийн гэрээ хийсэн байдаг.

2.3.Нэхэмжлэгч Д.С нь 2020 оны 10 дугаар сарын дундуур байх миний бүх бичиг баримтууд, компанийн гэрчилгээ, барагшуны бэлэн бүтээгдэхүүн зэргийг авч яваад С компанийн бэлдсэн барагшуны бүтээгдэхүүнийг Орос улсад сурталчлах, зарим туршлага судлах, бүтээгдэхүүн солилцох, борлуулах боломжийг хайх зэрэг зөвшөөрөл авахаар боллоо. Иймд би танай компанийн хувьцаа эзэмшигч болох ёстой юм байна. Мөн С ХХК-ийн шинэчилсэн дүрэм гарахаар боллоо, би тэр дүрмийн төслийг төлөвлөн бичиж авч ирсэн. Эхлээд дүрмийг бичиж батална. Тэр дүрмээр компанийн үүсгэн байгуулагч нь К.А чи, нөгөө нь би байх болно, чи бид хоёр С ХХК эзэн хамтран эзэмшигч болсон тохиолдолд бүх юм сайхнаар болох юм. Түүнээс гадна би энэ бэлдэж бичсэн бичиг баримтаар яам, газар холбогдох байгууллагын албан тушаалтнуудыг элдэв байдлаар хууран мэхэлж байж өөртөө итгүүлээд зөвшөөрөл авахаар болсон тул миний бичсэнийг болон хэлснийг чи зөвшөөрөх ёстой. Гэхдээ би чамд наалдахгүй ажил дуусгахад яваад өгөх бөгөөд хоёулаа хөдөлмөрийн гэрээ байгуулна. Түүнд ажиллах хугацаа 3 жилээр менежер гэх албан тушаалд ажиллахаар тусгана. Би 2023 оны 7 дугаар сарын 01-нд дуусгаад явах болно. Бүх бичиг баримтыг чинь янзлах болно гэж хэлж сард 450,000 төгрөгийн цалин авч байхаар тохирч ажилд орсон ба орсон тушаалын нэг хувийн авсан юм.

2.4.Хөдөлмөрийн гэрээнд Д.Сг компанийн нэг гишүүн орлогын 15 хувийн ашгийг авч 350,000,000 төгрөгийн байр түүний мөнгийг өгнө гэж тусгаагүй болно. Тэгэхлээр Д.С нь ажил олгогчийн ажилд авсан жирийн ажилтны статус буюу албан тушаалтан, ажилтан нь байжээ. Жирийн ажилтан Д.С нь С ХХК-аас жирийн ажилтан байсны хувьд орлогын 15 хувийн ашгийг авах, мөн 350,000,000 төгрөгийн байрны үнэ нэхэмжлэх эрхгүй болно. Д.С нь ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаалуудыг мөн хөдөлмөрийн гэрээг гаргаж авсан бөгөөд ажлаас чөлөөлөгдсөний дараа нь тушаал, хөдөлмөрийн гэрээ ба ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэх талаар ямар ч гомдол гаргаагүй байна.

2.5.Иймд Д.С нь ажилд орсон, гарсан тушаалуудыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Д.С нь ажил олгогчийн гэнэн томоотой, хүнд итгэдэг гүндүүгүй зан, тухайн онуудад бага зэрэг архи согтууруулах ундаа хэрэглэж байсныг, монгол хэлээр сайн ярьж чаддаггүй, бичих чадвараар тааруу зэрэг байдлуудыг нь ашиглан С ХХК-ийн олсон орлогын 15 хувийн ашгийг авах тухай гэрээ гэгчийг бас луйвар аргаар бичиж гарын үсэг зуруулж тэмдэг даруулсан гэж үзэж байна. Ингэхдээ урьдчилан бичиж бэлдсэн байгаа бөгөөд Улсын бүртгэлийн газарт компанийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах нэрийн доор бичиг баримт янзлах явцад энэ бичсэн баримтад тэмдэг даруулж гарын үсэг зуруулаад үүнийгээ баталгаатай болгох зорилгоор Улсын бүртгэлд өгсөн баримт материА хамт өгсөн гэж үзэж байна.

2.6.Миний бие бичиг цаасны хувьд чадварлаг биш болохоор тэр гэрээ дүрэм гэх бичиг баримтыг Д.С өөрөө боловсруулж надаар гарын үсэг зуруулж улсын бүртгэлд бүртгүүлж янзалж явснаас гадна компани маань зарим ажилд тусалж байсан нь үнэн. Иймээс миний бие Д.Сд итгэж дээрх бичиг цаасны бүрдэлтийн ажлыг даалгасан байсан билээ. Миний бие монгол хэлээр бага сага ярьдаг ч гэсэн сайн бичиж чаддаггүй хаяа архи уучихдаг байдлыг минь далимдуулан Д.С нь намайг ийм байдалд хүргэн хохирохоор дараах баримт материал бүрдүүлсэн байна. Үүнд:

а) С ХХК-ийн эзэн захирал миний бие тус компанийн хөдөлмөрийн гэрээ хийж сард 450,000 төгрөгийн цалин өгч ажиллуулж байсан энгийн нэгэн ажилтанд зүгээр байхад нь Улаанбаатар хотын А бүсээс 3 өрөө байр авч өгнө эсвэл 350,000,000 төгрөг үнийг нь өгнө мөн С ХХК-ийн олсон ашиг орлогын 15 хувийг эзэмшүүлнэ гэж мөнгө орлогоос өгөх учиргүй, ямар ч үндэслэлгүй юм.

б) Д.С нь надад огт хамаагүй нэгэн бие хүн бөгөөд компанийн энгийн ажилтан. Тэр миний дотнын хүн ч байх боломжгүй, 68 настай эмгэн хүн билээ. Дотно харьцаа үүсгэх үндэслэл ч байхгүй.

в) Түүнээс гадна Д.С нь хувь хүн надад ямар нэгэн үнэт зүйл, мөнгө бусад хөрөнгө өгөөгүй бөгөөд мөн С ХХК-нд хөрөнгө оруулалт, мөнгө төгрөгийн туслалцаа үзүүлээгүй, орлого оруулаагүй аль нэг хуулийн этгээдээс ашигтай байдлаар тус компанид зуучилсан үүрэг гүйцэтгээгүй юм.

г) Д.С нь ямар том гавьяаг С ХХК-д байгуулж өгсөн гэж дээрх олон зуун сая төгрөгийг, компанийн 15 хувь ашиг орлогыг авах эрхтэй юм. Би Д.С байтугай өөрийн эхнэр хүүхдүүдэд тэгж С ХХК-ийн орлого, хөрөнгийг тараах эрхгүй билээ.

2.7.Нэгэнт компаниас цалин авч байсан ажилтан болохоор Д.Сд компанийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг идэвх, зүтгэл гаргаж ажиллаж биелүүлэх үүрэгтэй юм. С ХХК-ийн гэрчилгээг засаж шинэ болгож байна гэсэн бөгөөд энэ нэрийдлээр Д.С нь өөрийгөө С ХХК-ийн нэг эрх бүхий гишүүн болгож улмаар хувьцаа эзэмшигч гэж бичиж бүх бичиг цаасыг эмхэлж улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулсан байна. С ХХК-ийн гэрчилгээг шинэчилж нэр, гар утасны дугаарууд эхнэрийн болон хүүхдүүдийн (Сауле, Б) банкны данснууд шинээр нэмж бичих шаардлагатай болоод түүнийг нь засаж нэмж бичих ёстой байсан. Би анх бичсэн ноорогтой нь танилцахад бүх нэр, хаяг, утас дансны дугаар бусад байдал нь зөв байсан. Тэгээд би энэ байдлаар нь бичээд улсын бүртгэлд танилцуулъя гэж компьютерт шивэх, материалыг эмхлэн янзлахыг Д.С менежерт үүрэг болгосон.

2.8.Миний бие аймгийн Улсын бүртгэлийн газарт Улсын бүртгэлийн гэрчилгээг шинэчилсэн, дүрэмд өөрчлөлт оруулсан баримт бичиг, материалыг аваачиж бүртгүүлэхэд менежер Д.С нь монгол хэл мэддэг, бичдэг, овсгоо самбаатай, хөнгөн шуурхай ажилтны хувьд гял цал гарын үсэг зуруулж бичиг баримтуудыг авч гүйгээд Улсын бүртгэлд бүртгүүлсэн юм. Д.С нь С ХХК-ийн Улсын бүртгэлийн шинэ гэрчилгээг авах үед болон компанийн дүрэмд өөрчлөлт оруулах баримтуудыг анх надад төслийн эх хувийг танилцуулахад тэдгээр гэрчилгээ, дүрэм дотор ямар ч С гэсэн нэр байхгүй байсан юм. Баахан бичиг баримтад гарын үсэг зуруулж тэмдэг даруулах үед Д.С нь өөрийн хорон санаа, заль мэхээ гүйцэлдүүлж Улсын бүртгэлд бүртгүүлэх, өгөх материалыг 2 хэлбэр янзаар бэлдсэн байна гэж үзэж байна. Ингэхдээ нэг хэлбэр хувилбар нь, миний хянасан зөв бичигдсэн байсан компанийн гэрчилгээ, шинэчлэх дүрэмд өөрчлөлт оруулах хувь байсан бөгөөд нөгөө нэг хэлбэр хувилбар нь, Д.С өөрөө найруулан бичиж янзалсан С ХХК-ийн хувьцаа эзэмшигч болгон бичсэн улсын бүртгэлийн гэрчилгээг өөрчлөх, мөн тус С ХХК-ийн дүрэмд оруулсан өөрчлөлтөд Д.С өөрийгөө дархан эрхтэйгээр С ХХК-ийн үйл ажиллагааг удирдан хөрөнгийг захирах, ашиг шим хувь орлогын 15 хувийг авах, мөн Улаанбаатар хотын А бүсээс 3 өрөө орон сууц эсвэл түүний үнэ 350,000,000 төгрөгийг авах зэргээр бичсэн энэ хувилбар хэлбэрийг нь бэлдээд Улсын бүртгэлд өгөх баримт гэж итгүүлэн надаар урьд нь танилцуулсан гэж итгүүлэн бүгдэд нь гарын үсэг зуруулж авч Улсын бүртгэлийн газарт бичиг баримтуудыг өгөхдөө компанийн албан ёсны жинхэнэ хянагдсан баримтуудыг авч үлдээд өөртөө ашигтай болгон бичиж бэлдсэн хувилбар хэлбэрийг өгсөн гэж үзэж байна.

2.9.Миний бие Монгол Улсын хууль тогтоомжууд, тушаал журам, дүрэм, бусад эрх зүйн актуудыг үндэслэж тэдгээрт зааснаар С ХХК-ийн нэрийн өмнөөс зохих хууль журмын дагуу баримт материалаа бүрдүүлэн холбогдох яам, газар, агентлаг, байгууллагуудад гаргаж өгч байгаад дараах зөвшөөрлийн гэрчилгээнүүдийг гаргуулж авсан. Үүнд: Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас 2020 оны 11 дүгээр сарын 06-нд L20201106 supp02275 бүртгэлийн дугаартай С ХХК нь Цэвэршүүлсэн өтгөрүүлсэн барагшун гаргах эрх авсан юм. Энэ эрхийг хэрэгжүүлэх Биологийн идэвх бүтэгдэхүүний бүртгэлийн ******** дугаарын гэрчилгээг тус яамны хүний эмийн зөвлөлийн дарга Я.Амаржаргал гэдэг хүн олгосон юм. Мөн Монгол Улсын Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэн ********** буюу 0007089 дугаартай гэрчилгээг С ХХК-нд 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр олгосон. Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар нь №**************, РД:************ юм. Үйл ажиллагааны чиглэл нь Биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох зорилготой юм. Энэ гэрчилгээг тусгай зөвшөөрлийн комиссын дарга Я.Амаржаргал гэдэг хүн олгосон юм.

Эдгээр 2 зөвшөөрлийн гэрчилгээг үндэслэн Барагшун цэвэршүүлж, өтгөрүүлсэн бүтээгдэхүүнийг улсын хилээр албан ёсоор гаргаж байсан. Д.С нь дээрх 2 эрхийн гэрчилгээг өөрөө гаргаж өгсөн гэж маргаад байгаа нь луйвардсан үйлдэл юм. Эдгээр зөвшөөрлийг холбогдох захиргааны байгууллага нь хяналт тавьж байгаад зохих журмын дагуу олгосон байгаа юм.

2.10.С ХХК-ний буюу захирал К.А миний бие зохих холбогдох хууль тогтоомж эрх зүйн акт, тушаал журам дүрмийг баримтлан олон баримт материал бүрдүүлж байж хуульд нийцүүлэн авсан юм. Энэ ажилд С ХХК-ийн менежер ажилтай байсан Д.С нь миний өгсөн үүрэг даалгаврын дагуу шинжээчийн дүгнэлт гаргуулах зэрэг зарим ажилд үүрэг биелүүлж ажилласан нь үнэн бөгөөд ингэж үүрэг гүйцэтгэж ажилласан гэж түүнд 350,000,000 төгрөгийн шинэ байр өгөх, С ХХК-ийн орлогын 15 хувийн ашиг өгөх нь ухамсартай ямар ч хүний оюун ухаанд багтахгүй юм. Хөдөлмөрийн гэрээнд харин ч компанийн ажилтнаас гүйцэтгэх үүрэгт ажил, мөн эрх нь авах цалин хөлс урамшуулал шагнал зэргийг заавал тусгасан байдаг. Д.С нь харин ч онцгой гавьяа үүрэг гүйцэтгэсэн тохиолдолд тус С ХХК-аас дээрх мөнгө урамшууллыг авсан бол хөдөлмөрийн гэрээнд тусгасан байх байсан. С ХХК нь Д.Стай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу л үүргээ биелүүлнэ. Д.Сгийн зүгээс намайг хууран мэхэлж, луйвардан байж бичсэн компанийн дүрэм гэгчийг нь хүлээн зөвшөөрөхгүй, зөвшөөрөх ямар ч үндэслэл байхгүй.

2.11.Нэхэмжлэгч Д.С нь компанийн дүрэмд бичигдсэн мөн компанийн бүрэн эрхтэй нэг гишүүний хувьд 350,000,000 төгрөгийг авах, компанийн ашгийн 15 хувийг эзэмших эрхтэй гэдэг нь Иргэний хуулийн 8.16-д үндэслэлгүйгээр эд юмс авах эзэмших эрхгүй юм. 4.4-д заасан болзол тавьж хийсэн хэлцэлд тооцохгүй, нийцэхгүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш, илтэд биелэгдэх боломжгүй болохоор энэ болзол тавьсан хэлцэл хүчин төгөлдөр бус юм. Иргэний хуулийн 51.1-д зөвшөөрлийг хүчингүй болгож болдог талаар заасан. Компанийн захирал зөвшөөрсөн гэж Д.С нь маргаад байвал би Д.С нь ямар нэгэн үр дагавар би болгоогүй гэж үзэж урьдчилан олгосон зөвшөөрлөө хүчингүй болгох эрхтэй юм байна. Миний бие Д.Сд ямар ч болзол тавиагүй, мөн 350,000,000 төгрөг өгөх, компанийн ашгийг хүртээхээр амлаагүй, зөвшөөрөл олгоогүй. Хэрэв Д.С маргаад байвал би олгосон гэх зөвшөөрлийг хүчингүй болгож байна гэдгийг хуульд заасан үндэслэлээр мэдэгдэж байна. Иргэний хуулийн 56.1 дүгээр зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэж байна. Иргэний хуулийн 57 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл, Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл, энэ зүйлчлэлд олон заалт байгааг шүүх анхаарна уу. Тухайлбал: ...монгол хэл, бичгийг мэддэг гэх, бусад ажил хийх чадА гэж итгүүлж, төөрөгдүүлсэн, Иргэний хуулийн 58.6-д зааснаар Д.С нь шүүхэд болзол тавьж хэлцэл байгуулсан гэж нэхэмжлэл өгсөн үед би төөрөгдсөн болохоо мэдсэн. Тайлбартаа зөвшөөрөхгүй тухай бичсэн. Иргэний хуулийн 58.7-д зааснаар хайхрамжгүйгээр ч төөрөгдсөн гэж үзэх үндэслэлийн талаар дээр тодорхой бичсэн. Иргэний хуулийн 59 дугаар зүйлд хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үндэслэлтэй ба хүчин төгөлдөр бус гэж шаардах эрхтэй. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд зааснаар 2007 онд байгуулсан С компанийн шударга эзэмшигч нь К.А би өөрөө мөн бөгөөд Д.С нь уг компанийг хамтран эзэмшигч болох ямар ч үндэслэлгүй ба намайг мэхэлсэн нь тодорхой байна. Иргэний хуулийн 93.1-д зааснаар К.А нь С ХХК-ийн хууль ёсны эзэмшигч болохоор хэн нэгэн этгээд, хүн нь эд хөрөнгийг авахаар шаардах эрхгүй юм. Иргэний хуулийн 195, 207 дугаар зүйлд заасан гэрээ байгуулах тухай заалтаар би Д.Стай зөвхөн Хөдөлмөрийн гэрээ л байгуулсан бөгөөд энэ гэрээний дагуу л үүрэг хүлээнэ гэж үзэж байна. Харин компанийн дүрэм гэгч нь гэрээ биш бөгөөд хууль бус баримт юм.

Иймд Д.Сгийн С ХХК-аас болон К.Аээс Улаанбаатар хотын А бүсэд байрлА орон сууцны үнэ 350,000,000 төгрөг гаргуулах болон С ХХК-ийн олсон орлогын 15 хувийг авах, эзэмших гэсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.

3.Нэхэмжлэгч талаас 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Хувьцаа шилжүүлэх, хамтран ажиллах гэрээ, 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №********** дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээ, С ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэл, С ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, Голомт банкны *********** тоот Дансны хуулга, Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас олгосон №******** дугаартай Биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн гэрчилгээ, С ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танаа гэсэн Хүсэлт тавих тухай албан бичиг, К.Аийн Монгол Улсын Иргэний үнэмлэхийн хуулбар, Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр олгосон №************* дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр олгосон №********* дугаартай С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №01 тоот шийдвэрийн 1 дүгээр хавсралтаар баталсан С хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм зэрэг бичгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

4.Хариуцагч талаас С ХХК-ийн менежер Д.Сд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр олгосон Үнэмлэх, Баян-Өлгий аймгийн Худалдаа, жижиг дунд үйлдвэрийн С ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын даргад гаргасан гомдол, ажил олгогч С ХХК-ийн захирал К.А болон ажилтан менежер Д.С нарын 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 92 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг шийдвэрлэсэн талаар мэдэгдэх хуудас, Баян-Өлгий аймгийн Худалдаа, жижиг дунд үйлдвэрлэлийн С ХХК-ийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Баян-Өлгий аймгийн Худалдаа, жижиг дунд үйлдвэрлэлийн С ХХК-ийн захирлын 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаартай Ажилд томилох тухай тушаал, ажил олгогч С ХХК-ийн захирал К.А болон ажилтан менежер Д.С нарын 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ зэрэг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

5.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган шийдвэрлэсэн тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШЗ2023/03613 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Голомт банкны Баян-Өлгий салбарын захирлын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10/216 дугаартай албан бичгээр хүргүүлсэн С ХХК-ийн Голомт банк дахь MNT төгрөг, USD доллар, CNY юань, RUB рубль-ийн данснуудын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацааны Дансны хуулга-ууд, Хаан банкны Баян-Өлгий салбарын захирлын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 5180/646 дугаартай албан бичгээр хүргүүлсэн С ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацааны Дансны хуулга-ууд, Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр олгосон 01/286 дугаартай албан бичгээр хүргүүлсэн С ХХК-ийн нэрээр гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн барааны мэдээлэл, Монгол Улсын Эрүүл мэндийн яамны 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 3/5902 дугаартай албан бичгээр хүргүүлсэн С ХХК-нд тусгай зөвшөөрөл олгосон Эрүүл мэндийн сайдын тушаалын хуулбар, мөн нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган шийдвэрлэсэн тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 130/ШЗ2024/00157 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу шинжээчээр томилогдсон Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Үнэлгээний дүгнэлт, Гаалийн Ерөнхий газрын хуулийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01-1.***** дугаартай албан бичгээр хүргүүлсэн С ХХК, иргэн К.А нарын нэрээр 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн барааны мэдээлэл;

Мөн нэхэмжлэгч Д.Сгийн хүсэлтийг хангасан тус шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШЗ2024/01748 дугаартай Хүсэлтийг хангаж, нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн захирамжийн дагуу Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хуулбарлан хүргүүлсэн 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр олгосон №********** дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ************** дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, С Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм, С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 11 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэл, Монгол Улсын Эрүүл мэндийн яамны төрийн захиргааны удирдлагын газрын даргын 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 3/172-0 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг, нэхэмжлэгч Д.Сгийн хүсэлтийг хангасан тус шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШЗ2024/02668 дугаартай Хүсэлтийг хангаж, нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн захирамжийн дагуу Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 12/1035 дугаартай албан бичгээр хүргүүлсэн 52 хуудас бүхий С ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэрэг, Монгол Улсын Эрүүл мэндийн яамны 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ***** дугаартай албан бичиг, Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/1381 дугаартай Тусгай зөвшөөрөл шинээр болон нэмэлтээр олгох, хугацаа сунгах, хаягийн өөрчлөлт хийх, тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай тушаал, хавсралтын хамт, Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 7 дугаар хурлын тэмдэглэл;

Хариуцагч К.Аийн хүсэлтийг хангасан тус шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШЗ2024/ 01811 дугаартай Хүсэлтийг хангаж, нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн захирамжийн дагуу Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын *************-ний өдрийн *********** дугаартай албан бичгээр хүргүүлсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын **************-ны өдрийн ************ дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол;

Мөн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын *************-ны өдрийн ***** дугаартай албан бичгээр хүргүүлсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын *************-ний өдрийн 92 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол зэрэг бичгийн нотлох баримтууд тус тус хэрэгт авагдсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

6.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

7.Нэхэмжлэгч Д.С дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж барагшун худалдан борлуулах тусгай зөвшөөрлүүдийг хуулийн дагуу төрийн захиргааны байгууллагаас гаргуулан авч, зээл авахад холбогдох бичиг баримтуудыг нь бүрдүүлэн өгсөн боловч хариуцагч нь гэрээний 2.7-д Компани нь Б тал болох Д.Сд гадаад улс руу эхний борлуулалт хийсний дараа түүнд 2 өрөө байрыг Улаанбаатар хотын А бүсэд худалдан авч, түүний өмчлөлд шилжүүлнэ гэсэн үүргээ биелүүлээгүй байгаа тул Хотын төвийн 2 өрөө байрны зах зээлийн дундаж үнээр тооцоолж хариуцагч нараас 350,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Мөн С ХХК-ийн дүрмийн 5.2-т Компанийн хувь эзэмшигч Д.С нь борлуулалтын орлогын 15 хувийг эзэмшиж болно гэж, 8.9-д 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 01 тоот хувьцаа шилжүүлэх, хамтран ажиллах гэрээнд зааснаар компанийн хувьцаа эзэмшигч Д.Сд түүний тус компанид оруулсан хувь нэмрийг үнэлж гурван жилийн хугацаанд борлуулалт бүрээс борлуулалтын нийт үнийн дүнгийн 15 хувийг шилжүүлнэ гэж тус тус заасан боловч хариуцагч С ХХК нь энэ үүргээ биелүүлээгүй. Иймд Улаанбаатар хотын А зэрэглэлд 2 өрөө байрны үнэ 350,000,000 төгрөг, мөн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хийгдсэн барагшуны борлуулалтын нийт үнийн дүнгийн 15 хувь буюу 129,949,237 төгрөг тус тус хариуцагч С ХХК болон хариуцагч К.А нараас гаргуулж өгнө үү.

8.Хариуцагч С ХХК болон хариуцагч К.А нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: Нэхэмжлэгч Д.С надаас асар их хэмжээний буюу олон зуун сая төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, Д.С нь намайг хууран мэхэлсэн. Компанийн дүрэм бол миний бичсэн танилцсан баримт биш байна. Д.Сгийн компанид ажиллах гэрээ нь дуусгавар болсон, компанид ганц ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй, ямар нэгэн үүрэг хүлээгээгүй жирийн менежер нэрээр туслахаар ажиллаж байсан. Нэхэмжлэгч Д.Стай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, манай компанид гэрээ ёсоор 3 жилийн хугацаагаар менежерийн албан тушаалд ажилласан. Компанийн бүх бичиг баримтыг янзлах зэрэг ажлуудыг хийгээд цалин авч байхаар тохирч ажилд орсон ба орсон тушаалын нэг хувийг өгсөн. Миний бие бичиг цаасны хувьд чадварлаг биш болохоор тэр гэрээ дүрэм гэх бичиг баримтыг Д.С өөрөө боловсруулж надаар гарын үсэг зуруулж улсын бүртгэлд бүртгүүлж янзалж явснаас гадна компани маань зарим ажилд тусалж байсан нь үнэн. Иймээс миний бие Д.Сд итгэж дээрх бичиг цаасны бүрдэлтийн ажлыг даалгасан байсан билээ. Миний бие Д.Сд ямар ч болзол тавиагүй, мөн 350,000,000 төгрөг өгөх, компанийн ашгийг хүртээхээр амлаагүй, зөвшөөрөл олгоогүй. С компанийн шударга эзэмшигч нь К.А би өөрөө мөн бөгөөд Д.С нь уг компанийг хамтран эзэмшигч болох ямар ч үндэслэлгүй ба намайг мэхэлсэн нь тодорхой байна. Иргэний хуулийн 93.1-д зааснаар К.А нь С ХХК-ийн хууль ёсны эзэмшигч болохоор хэн нэгэн этгээд, хүн нь эд хөрөнгийг авахаар шаардах эрхгүй юм. Иргэний хуулийн 195, 207 дугаар зүйлд заасан гэрээ байгуулах тухай заалтаар би Д.Стай зөвхөн Хөдөлмөрийн гэрээ л байгуулсан бөгөөд энэ гэрээний дагуу л үүрэг хүлээнэ гэж үзэж байна. Харин компанийн дүрэм гэгч нь гэрээ биш бөгөөд хууль бус баримт юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

9.1.2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр дахин олгосон №********* дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээ-ээр 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай Компанийн дүрмээр үүсгэн байгуулагдан 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр бүртгэсэн С ХХК-ийн улсын бүртгэлийн дугаар 0211002047, регистрийн дугаар ************, үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлд 8292 кодтой барагшун савлах үйл ажиллагаа явуулдаг болох нь нотлогдож байна.

9.2.Монгол Улсын Эрүүл мэндийн яамны 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 3/5902 дугаартай албан бичгээр Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/1381 дугаартай Тусгай зөвшөөрөл шинээр болон нэмэлтээр олгох, хугацаа сунгах, хаягийн өөрчлөлт хийх, тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай тушаал болон хавсралтыг нь хүргүүлсэн байна.

Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн **** дугаартай Тусгай зөвшөөрөл шинээр болон нэмэлтээр олгох, хугацаа сунгах, хаягийн өөрчлөлт хийх, тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай тушаалаар эрүүл мэнд, эм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр болон нэмэлтээр олгох байгууллагын нэрсийг нэгдүгээр хавсралтаар баталсан байна.

Энэхүү тушаалын нэгдүгээр хавсралтын Шинээр тусгай зөвшөөрөл олгох байгууллагын жагсаалтын 1-д С ХХК, РД:************, үйл ажиллагааны чиглэл: Биологийн идэвх бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох; хаяг байршил: Баян-Өлгий аймаг, Өлгий сумын 13-р баг, тусгай зөвшөөрлийн хугацаа 3 жил гэж бичигдсэн байна.

9.3.Гэрч Х.Анжеликагийн мэдүүлэгт: Миний бие Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын тусгай зөвшөөрөл хариуцсан менежерээр ажиллаж байх үед надад Д.С тухайн С ХХК-д барагшуны зөвшөөрөл авахыг хөөцөлдөж хэд хэдэн удаа ирж байсан. Тухайн үед уг тусгай зөвшөөрөл авахын тулд ямар материалууд бэлдэх талаар надаас зөвлөгөө аваад явсан. Мөн би холбогдох хэрэгтэй материалуудыг бүрдүүлж ирэхийг зөвлөсөн. Зөвхөн Д.С С ХХК-ийн материалуудыг авч ирж, бүрдүүлсэн холбогдох материалуудыг надад танилцуулж байсан. Тухайн компанийн эзэн нь К.А гэдэг хүн гэдгийг мэддэг байлаа. Гэхдээ К.А нэг ч удаа ирж уулзаж байгаагүй. Тухайн үед зөвшөөрлийг Эрүүл мэндийн яамнаас авдаг байсан. Гэхдээ уг зөвшөөрлийг амархан авч чадахгүй, шаардлага өндөр гэдгийг анхааруулж хэлж байсан. Улмаар Д.С сар гаруй хугацааны дотор бүрдүүлэх ёстой гэсэн бүх холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлж авч ирсэн болохоор миний бие материалыг хүлээж аваад, ажлын албаар авч хэлэлцсэн шалгаад, материалаа албан тоотоор яам руу явуулсан. Тэгээд Д.С хэсэг хугацааны дараа Яамнаас тусгай зөвшөөрлийн эрхээ авсан гээд эргэж ирээд надад бүртгүүлж байсан. Бид нарын зүгээс тусгай зөвшөөрлийн эрх өгөхгүй, харин компанийн авсан тусгай зөвшөөрлийн эрхийг жагсааж бичдэг. Манай аймгаас анхны барагшуны тусгай зөвшөөрлийн эрхийг С ХХК авсан гэсэн байна.

9.4.Харин нэхэмжлэгчээс гаргаж өгсөн (хуулбар) Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас олгосон №******** дугаартай Биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн гэрчилгээ-нд: Бүртгэлийн дугаар: ************; Биологийн идэвхт бүтэгдэхүүний нэр: Цэвэршүүлсэн өтгөрүүлсэн барагшун; Савлалтын хэмжээ: 100гр, 25кг өтгөрүүлсэн бэлдмэл; Үйлдвэрлэгчийн нэр: С ХХК; Гарал үүслийн улс: Монгол; Бүртгэл нь 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хүчинтэй гэж бичигдсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангуулан энэхүү гэрчилгээний эх хувийг болон нотариатаар гэрчлүүлсэн хувийг нэхэмжлэгч, хариуцагч нарын аль аль нь шүүхэд гаргаж өгч чадаагүй болно.

Мөн хариуцагч С ХХК-ийн захирал К.А нь Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас олгосон №******** дугаартай Биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн гэрчилгээ-ний эх хувийг нэхэмжлэгч Д.С алга болгосон гэж тайлбарладаг боловч нотлох баримтаар нотолж чадаагүй ба тухайн гэрчилгээ алга болсон нь хөндлөнгийн бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна.

9.5.Монгол Улсын Эрүүл мэндийн яамны төрийн захиргааны удирдлагын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 3/172-Q дугаартай албан бичигт: Эрүүл мэндийн сайдын 2020 оны **** дүгээр тушаалаар С ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хүлээлгэн өгсөн талаарх бүртгэлийн хуулбарыг авах хүсэлтийг танаас ирүүлсэн байна. Яамны архивд эрүүл мэндийн байгууллагуудад тусгай зөвшөөрөл олгосон Эрүүл мэндийн сайдын тушаал, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон комиссын хурлын тэмдэглэл, шийдвэрүүд, тусгай зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой ирүүлсэн баримт бичгүүд хадгалагддаг. Харин эрүүл мэндийн байгууллагуудад олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээг яамны асуудлыг хариуцсан мэргэжилтэн хүлээлгэн өгдөг бөгөөд өөрийн ажлын хэрэгцээнд хүлээлгэн өгсөн бүртгэлийг хөтөлдөг тул тухайн бүртгэлийг яамны архивд хадгалагдаагүй болно. Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудлыг 2020 онд хариуцсан ажиллаж байсан мэргэжилтэн нь 2021 оны 10 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн гэсэн байна.

9.6.Монгол Улсын Эрүүл мэндийн яамны 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ***** дугаартай албан бичигт:...Эрүүл мэндийн байгууллагуудад олгодог тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 1 хувь хэвлэж, асуудал хариуцсан мэргэжилтэн тухайн аж ахуйн нэгж байгууллагуудад хүлээлгэн өгсөн бүртгэлийг хөтөлдөг тул тухайн бүртгэлийг яамны архивд хадгалдаггүй гэсэн байна.

Харин Монгол Улсын Эрүүл мэндийн яамны 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ***** дугаартай албан бичгээр хүргүүлсэн Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 7 дугаар хурлын тэмдэглэл-д:...8.Тусгай зөвшөөрөл шинээр авах хүсэлт ирүүлж шинжээч дүгнэлт гаргасан байгууллага гэдгийн 32-т С ХХК (РД-********), Баян-Өлгий аймаг, Өлгий сумын 13-р баг, 2020 оны 6 дугаар сарын 10-нд албан бичиг төслийн хамт ирүүлсэн, Биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох, Аймгийн Загаг даргын тодорхойлолттой, МХЕГ-ын байцаагчийн дүгнэлттэй, УЦУОШТөвийн лабораторийн дүгнэлттэй, Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын (Ерөнхий үнэлгээний дүгнэлттэй). Тус ХХК нь ОХУ-ын технологиор түүхий барагшун нэр байгалийн идэвхтэй бодис гарган авч, дотоод гадаадын зах зээлд нийлүүлэх зорилго тавьж жижиг цех байгуулж, үйл ажиллагаа явуулах болсон тул ОХУ-аас түүнд шаардагдах тоног төхөөрөмж авчирч угсрах ба барагшун нэрэх тусгай зөвшөөрөл зохих журмын дагуу олгож өгнө үү гэж албан бичиг дээрээ дурдсан байна. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын 2020 оны 06 дугаар сарын 4-ний өдрийн 534 албан бичиг, Аймгийн ТЗКомиссын хурлын шийдвэр, шинжээч Д.Пүрэвдаш, Г.Оюунчимэг, Б.Таванжин нар нь 2020 оны 6 дугаар сарын 30-нд ажлын байранд очин ЭМС-2015 оны 264 дүгээр тушаалыг шалгуур үзүүлэлтээр 89%-тай хангалттай гэж үнэлсэн байна. Шийдвэр: Дэмжье...гэж бичигдсэн байна.

Энэхүү Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 7 дугаар хурлын тэмдэглэлд тусгаснаар С ХХК-ийн тусгай зөвшөөрөл шинээр авах хүсэлт дэмжигдсэн байна.

9.7.Нэхэмжлэгч Д.С (Б тал) болон хариуцагч С ХХК-ийн захирал К.А (А тал) нарын хооронд байгуулсан 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Хувьцаа шилжүүлэх, хамтран ажиллах гэрээ-ний 1.1-д Энэхүү гэрээний зорилго нь А талаас С ХХК (цаашид компани гэх)-ийн 15 хувийг энгийн хувьцааг Б талын компанид оруулсан хувь нэмрийг (тусгай зөвшөөрлүүдийг төрийн байгууллагаас гаргуулан авсан, ЖДҮ хөгжүүлэх сангаас зээл авах бичиг баримтыг бүрдүүлж, зээл авахад хувь нэмрээ оруулсан) үнэлж шилжүүлэхээр тохиролцож, компанийн удирдлагыг хамтран хэрэгжүүлж харилцан ашигтай хамтран ажиллах юм гэж, 2.7-д Компани нь Б тал болох С-д гадаад улс руу эхний борлуулалт хийсний дараа түүнд 2 өрөө байрыг Улаанбаатар хотын А бүсэд худалдан авч, түүний өмчлөлд шилжүүлнэ гэж тус тус заасан байна.

9.8.Хариуцагч С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэл-д: С ХХК-ийн захирал К.А хурлын нээж үг хэлэхэд: ... С ХХК нь 2005 оноос хойш бүтээж чадахгүй байсан цэвэршүүлсэн өтгөрүүлсэн барагшуныг үйлдвэрлэх, экспортлох, тусгай зөвшөөрөл, гадаад худалдааны лиценз ЖДҮ зээл бусад их зүйлийг зүйлийг (бидэнд) хийж бүтээж өгсөн тул Д.С эгчийнхээ компанийнхаа нэг хувьцаа эзэмшигч болгож дүрмээр олон гишүүнтэй ХХК болох нь оновчтой шийдэл болно гэж үзлээ. Мөн түүний оруулсан нь хувь нэмрийг үнэлж гадаад улсад эхний борлуулалт хийснийг дараа түүнд Улаанбаатар хотын А бүсэд 2 өрөө байр авч өгч Д.С эгчийн нэр дээр шилжүүлнэ. Мөн Д.С эгчтэй байгуулна хамтран ажиллаж гэрээг байгуулж санал солилцоно... гэхэд, Д.С: За баярлалаа. Энэ бол бидний хоорондын том итгэлцүүр боллоо. Би компанид 15 хувийн хувьцаа эзэмшихэд бэлэн байна. Мөн тохиролцсоны дагуу 2 өрөө байрыг хотын төвийн А бүсэд авна. Хувьцаа шилжүүлэх, хамтран ажиллах гэрээг компанийн дүрмийн салшгүй хэсэг болгон улсын бүртгэлд бүртгүүлж өгнө үү. Гэрээний бусад заалтыг зөвшөөрч байна байна... Захирал К.А: За таны саналыг би хүлээн авч байна. Нэгдүгээрт, хувьцаа шилжүүлэх, хамтран ажиллах гэрээг компанийн салшгүй хэсэг болгон бүртгүүлнэ. Компанийн дүрэм гэрээтэй зөрчилдсөн тохиолдолд гэрээний заалтыг баримтлан. Мөн нийт борлуулсан бараа бүтээгдэхүүний үнийн дүнгийн 15 хувийг таны дансанд шилжүүлнэ. Компанийн хувьцааны 15 хувийг Д.Сд шилжүүлнэ. Гадаад улс руу эхний борлуулалт хийсний дараа Улаанбаатар хотын төвийн А бүсэд 2 өрөө байр компанийн өмнөөс авч Д.Сгийн нэр дээр шилжүүлнэ. Эдгээр асуудлаар санал хураая гээд....Захирал К.А би 100 хувь зөвшөөрч байна гэж тусгасан байна.

9.9.Хариуцагч С ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр-ээр С ХХК-ийн 15 хувийн хувьцаа эзэмшигчээр Д.Сг бүртгэж, Компанийн шинэчилсэн дүрэм болон 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Хувьцаа шилжүүлэх, хамтран ажиллах гэрээ-г компанийн шинэчилсэн дүрмийн салшгүй хэсгээр тооцож баталж, Компанийн шинэчилсэн дүрэм болон 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Хувьцаа шилжүүлэх, хамтран ажиллах гэрээ хоорондоо зөрчилдсөн тохиолдолд гэрээний заалтыг дагаж мөрдөхөөр тогтоож, тус шийдвэртэй холбоотой компанийн дүрэм, хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд холбоотойгоор компанийн дүрэм, хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд холбогдох улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг хувь эзэмшигч Д.Сд олгосон байна.

9.10.Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр олгосон №************* дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа-нд Регистрийн дугаар:************; Хуулийн этгээдийн нэр С; Үндсэн мэдээлэл гэдэгт: Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгэсэн; Хуулийн этгээдийн төрөл: ашгийн төлөө; Хуулийн этгээдийн хэлбэр: ХХК; Хуулийн этгээдийн өмчийн хэлбэр: хувийн; Үүсгэн байгуулсан баримт бичиг: Дүрэм; Дүрмийн он.сар. өдөр: 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр; шийдвэрийн дугаар: 01; Хаягийн мэдээлэл гэдэгт: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3-р баг, утас 88423070, 99427591; Хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл гэдэгт: Хувьцаа эзэмшигч Дангаа С энгийн хувьцаа нийт дүн 150.00, хувь 15.00; Хувьцаа эзэмшигч К А энгийн хувьцаа нийт дүн 850.00, хувь 85 гэж 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр бүртгэсэн; Гүйцэтгэх удирдлагын мэдээлэл гэдэгт: Гүйцэтгэх удирдлага К А гэж 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр бүртгэсэн; Үүсгэн байгуулагчийн мэдээлэл гэдэгт: Үүсгэн байгуулагч К А гэж 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр бүртгэсэн; Эцсийн өмчлөгчийн мэдээлэл гэдэг: Эцсийн өмчлөгч К А гэж 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр бүртгэсэн; Эрхлэх үйл ажиллагааны мэдээлэл гэдэгт: код 8292, Барагшун савлах үйл ажиллагаа гэж 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр бүртгэсэн байна.

9.11.Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгчээс 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хуулбарлан хүргүүлсэн Хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №01 тоот шийдвэрийн 1 дүгээр хавсралтаар баталсан С Хязгаарлагдмал Хариуцлагатай Компанийн дүрэм-ийн 6.5-д Компанийн удирдлагатай холбоотой 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01 тоот хувьцаа шилжүүлэх, хамтран ажиллах гэрээнд заасан үүргээ хувьцаа эзэмшигчид, гүйцэтгэх удирдлага шударгаар биелүүлнэ, 6.6-д 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01 тоот хувьцаа шилжүүлэх, хамтран ажиллах гэрээнд зааснаар хувьцаа эзэмшигчид болон гүйцэтгэх удирдлага үйл ажиллагаандаа баримтлан ажиллах үүрэгтэй. Компанийн дүрэм болон 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хувьцаа шилжүүлэх, хамтран ажиллах гэрээ хороонд зөрчилдсөн тохиолдолд гэрээний заалтыг баримтална, 7.5-д Гүйцэтгэх удирдлага нь 80.000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй гэрээ хэлцэл хийх тохиолдолд бүх хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэх бөгөөд бичгээр зөвшөөрөл авна. Бичгээр зөвшөөрөл авах боломжгүй тохиолдолд 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хувьцаа шилжүүлэх, хамтран ажиллах гэрээнд заасан цахим хаягаар и мэйл илгээн зөвшөөрлийг цахимаар авна, 7.6-д 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01 тоот хувьцаа шилжүүлэх, хамтран ажиллах гэрээнд заасан үүргээ гүйцэтгэх удирдлага нь хувьцаа эзэмшигч Д.Сгийн өмнө хүлээнэ, 8.9-д 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01 тоот хувьцаа шилжүүлэх, хамтран ажиллах гэрээнд зааснаар компанийн хувьцаа эзэмшигч Д.Сд түүний түний тус компанид оруулсан хувь нэмрийг үнэлж гурван жилийн хугацаанд борлуулалт бүрээс борлуулалтын нийт үнийн дүнгийн 15%-ийг шилжүүлнэ гэж тус тус тусгасан байна.

9.12.Хариуцагч С ХХК нь цэвэршүүлсэн, өтгөрүүлсэн барагшуныг гадаад улс руу эхний борлуулалтаа 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хийсэн болох нь доорх нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

Монгол Улсын Гаалийн Ерөнхий газрын хуулийн хэлтсийн даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01-1.***** дугаартай албан бичгээр хүргүүлсэн С ХХК-ийн нэрээр 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд гаалийн мэдүүлгээр хилийн чанадад бүрмөсөн гаргасан барагшун цэвэршүүлж өтгөрүүлсэн; био бэлдмэл барагшуны; биологийн идэвхт бүтээгдэхүүнийг авч үзвэл:

2021.06.23-нд барагшун, цэвэршүүлж өтгөрүүлсэн 3,000.0 кг, статистик дүн (USD): 21,000.0;

2021.10.24-нд барагшун, цэвэршүүлж өтгөрүүлсэн 3,000.0 кг, статистик дүн (USD): 23,576.1;

2022.12.10-нд барагшун, цэвэршүүлж өтгөрүүлсэн 2,500.0 кг, статистик дүн (USD): 19,882.4;

2022.12.19-нд барагшун, цэвэршүүлж өтгөрүүлсэн 500.0 кг, статистик дүн (USD): 4,271.8;

2022.12.19-нд барагшун, цэвэршүүлж өтгөрүүлсэн 1,000.0 кг, статистик дүн (USD): 8,543.5;

2023.03.01-нд барагшун, цэвэршүүлж өтгөрүүлсэн 4,550.0 кг, статистик дүн (USD): 30,328.0;

2023.03.29-нд барагшун, цэвэршүүлж өтгөрүүлсэн 800.0 кг, статистик дүн (USD): 5,244.8;

2023.04.01-нд биологийн идэвхт бүтээгдэхүүн 5.7 кг, статистик дүн (USD): 52.7;

2023.04.21-нд биологийн идэвхт бүтээгдэхүүн 10.0 кг, статистик дүн (USD): 50.0;

2023.04.21-нд биологийн идэвхт бүтээгдэхүүн 10.0 кг, статистик дүн (USD): 50.0;

2023.04.22-нд барагшун, цэвэршүүлж өтгөрүүлсэн 1,000.0 кг, статистик дүн (USD): 6,122.0;

2023.05.05-нд барагшун, цэвэршүүлж өтгөрүүлсэн 4,000.0 кг, статистик дүн (USD): 25,315.0;

2023.05.30-нд барагшун, цэвэршүүлж өтгөрүүлсэн 2,000.0 кг, статистик дүн (USD): 12,506.8;

2023.06.06-нд биологийн идэвхт бүтээгдэхүүн 25.0 кг, статистик дүн (USD): 1,250.0;

2023.07.03-нд био бэлдмэл,барагшуны 5,000.0 кг, статистик дүн (USD): 28,623.4;

2023.07.08-нд био бэлдмэл,барагшуны 2,500.0 кг, статистик дүн (USD): 13,607.9;

2023.07.26-нд био бэлдмэл,барагшуны 1,200.0 кг, статистик дүн (USD): 6,659.4;

2023.07.27-нд био бэлдмэл,барагшуны 2,000.0 кг, статистик дүн (USD): 11,115.4;

2023.08.21-нд био бэлдмэл,барагшуны 2,000.0 кг, статистик дүн (USD): 10,775.4;

2023.08.24-нд биологийн идэвхт бүтээгдэхүүн 25.0 кг, статистик дүн (USD): 250.0;

2023.08.24-нд биологийн идэвхт бүтээгдэхүүн 25.0 кг, статистик дүн (USD): 250.0;

2023.09.08-нд биологийн идэвхт бүтээгдэхүүн 25.0 кг, статистик дүн (USD): 250.0;

2023.09.08-нд биологийн идэвхт бүтээгдэхүүн 7.2 кг, статистик дүн (USD): 72.0;

2023.09.22-нд биологийн идэвхт бүтээгдэхүүн 5.0 кг, статистик дүн (USD): 50.0;

2023.09.29-нд биологийн идэвхт бүтээгдэхүүн 20.0 кг, статистик дүн (USD): 200.0;

2023.09.30-нд био бэлдмэл,барагшуны 3,300.0 кг, статистик дүн (USD): 16,979.4;

2023.10.09-нд биологийн идэвхт бүтээгдэхүүн 10.0 кг, статистик дүн (USD): 100.0;

2023.10.14-нд биологийн идэвхт бүтээгдэхүүн 10.0 кг, статистик дүн (USD): 100.0;

2023.10.26-нд био бэлдмэл,барагшуны 1,300.0 кг, статистик дүн (USD): 6,974.9;

2023.10.26-нд биологийн идэвхт бүтээгдэхүүн 10.0 кг, статистик дүн (USD): 100.0;

2023.10.26-нд биологийн идэвхт бүтээгдэхүүн 25.0 кг, статистик дүн (USD): 250.0;

2023.11.10-нд био бэлдмэл,барагшуны 3,600.0 кг, статистик дүн (USD): 19,603.3;

2023.11.10-нд биологийн идэвхт бүтээгдэхүүн 100.0 кг, статистик дүн (USD): 1000.0;

2023.11.23-нд био бэлдмэл,барагшуны 1,300.0 кг, статистик дүн (USD): 7,389.3;

2023.12.08-нд био бэлдмэл,барагшуны 2,700.0 кг, статистик дүн (USD): 14,579.9;

2023.12.26-нд биологийн идэвхт бүтээгдэхүүн 20.0 кг, статистик дүн (USD): 1,300.0;

2023.12.27-нд био бэлдмэл,барагшуны 400.0 кг, статистик дүн (USD): 2,179.1;

2024.01.04-нд биологийн идэвхт бүтээгдэхүүн 50.0 кг, статистик дүн (USD): 500.0;

2024.01.04-нд биологийн идэвхт бүтээгдэхүүн 25.0 кг, статистик дүн (USD): 250.0;

2024.01.11-нд биологийн идэвхт бүтээгдэхүүн 100.0 кг, статистик дүн (USD): 1,000.0;

2024.01.26-нд био бэлдмэл,барагшуны 3,200.0 кг, статистик дүн (USD): 18,065.7;

Энэ нь Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр олгосон 01/286 дугаартай албан бичгээр хүргүүлсэн С ХХК-ийн нэрээр гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн барааны мэдээлэлтэй тохирч байна.

9.13.Тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШЗ2023/03613 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Голомт банкны Баян-Өлгий салбарын захирлын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10/216 дугаартай албан бичгээр хүргүүлсэн С ХХК-ийн Голомт банк дахь MNT төгрөг, USD доллар, CNY юань, RUB рубль-ийн данснуудын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацааны Дансны хуулга-аар С ХХК-ний дансанд 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр орлого 46,765,600 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр орлого 36,700,000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр орлого 900,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр орлого 42,540,080 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр орлого 46,610,234 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр орлого 36,727,880 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр орлого 900,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 10-ний өдөр орлого 57,538,978 төгрөг тус тус гадаадаас орж ирсэн болох нь нотлогдож байна.

Үүгээр хариуцагч С ХХК нь 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хийгдсэн барагшуны борлуулалтын нийт үнийн дүн 268,682,772 төгрөг болох нь тогтоогдож байна.

Харин Хаан банкны Баян-Өлгий салбарын захирлын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 5180/646 дугаартай албан бичгээр хүргүүлсэн С ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацааны Дансны хуулга-аар ямар нэгэн орлого зарлага хийгдээгүй байна.

9.14.Тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 130/ШЗ2024/00157 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу шинжээчээр томилогдсон Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Үнэлгээний дүгнэлт-ээр 2023 оны 11 дүгээр сарын байдлаар Улаанбаатар хотын А Бүсэд 2 өрөө (дунджаар 50 м.кв) шинэ орон сууцны дундаж үнэ 202,130,450 төгрөг гэж тодорхойлсон байна.

9.15.Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн *********** дугаартай албан бичгээр хүргүүлсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын **************-ны өдрийн ************ дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоолоор С ХХК-д барагшуун боловсруулах цехийн түр ажилтнаар томилогдсон албан тушаалтан нь компанийн дотоод журамд өөрчлөлтийг оруулж, хууль бусаар хувьцаа эзэмшиж, улмаар компаниас их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад нотолбол зохих байдлыг тогтоогдоогүйгээс гадна иргэн К.Аийг залилсан байж болзошгүй байх тул иргэн К.Аээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна.

Улмаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын *************-ны өдрийн ***** дугаартай албан бичгээр хүргүүлсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын *************-ны өдрийн 92 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолоор..Хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд иргэн Д.Сг К.Аийг хуурч С ХХК-ийн дотоод журамд өөрчлөлт оруулан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан болох нь тогтоогдохгүй байна. Учир нь Д.Сгийн боловсруулсан С ХХК-д компанийн шинэ дүрэм батлуулах тухай баримт бичигтэй та танилцаж хууль дүрэмд нийцэж байгаа эсэхийг шалгасны үндсэн дээр гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан байна. Хэдий таны зүгээс Д.С нь компанийн дүрмийг шинээр улсын бүртгэлд бүртгүүлэхэд анх боловсруулсан баримт бичгээс өөр баримт бичигт гарын үсэг зуруулсан гэж байгаа боловч үүнийг нотолсон баримт бичиг байхгүй түүнчлэн уг баримтад өөрөө гарын үсэг зурсан талаар мэдүүлсэн байх тул таны гарын үсгийг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдохгүй байна. Мөн дээрх асуудал нь гэрээнээс үүдэлтэй иргэдийн хоорондын иргэний эрх зүйн маргааны шинжтэй байх ба энэхүү асуудлаар тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний маргаан хэлэлцэж байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэргийн шинж байхгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна. Хэрэг бүртгэлтийн ************ дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хаасан байна.

Энэхүү хэрэг бүртгэлтийн хэргийг шийдвэрлэсэн талаар 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 92 дугаартай Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын мэдэгдэх хуудсаар К.А (хариуцагч)-т мэдэгдсэн байна.

Мөн Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 12/1035 дугаартай албан бичгээр хүргүүлсэн С ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэргийн хуулбар-аар холбогдох 12 нэр төрлийн баримтад хариуцагч К.А нь гарын үсэг зурсан байна

Эдгээр нотлох баримтаар 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Хувьцаа шилжүүлэх, хамтран ажиллах гэрээ, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн С хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм, С ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр зэрэг нь Иргэний хуулийн 56, 57, 58, 59 дугаар зүйлүүдийн зөрчсөн гэх хариуцагч С ХХК-ийн захирал К.Аийн тайлбар үгүйсгэгдэж байна.

9.16.Хариуцагч С ХХК-ийн захирал К.А нь Хөдөлмөрийн хуулийн 42.1.1-ийг үндэслэн нэхэмжлэгч Д.Сг тус компанид менежер, барагшун ялгах ажилд 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс авч ажиллуулсан гэх С ХХК-ийн албан бичгийн бланкад хэвлэгдсэн тус компанийн захирлын 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн Ажилд томилох тухай тушаалыг гаргаж өгсөн боловч энэхүү тушаалыг нэхэмжлэгч Д.Сд гардуулж өгөөгүй байна.

Тухайн С ХХК-ийн албан бичгийн бланкад хэвлэгдсэн тус компанийн захирлын 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн Ажилд томилох тухай тушаал гаргах үед мөрдөгдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуульд 42 дугаар зүйлийн 42.1.1 гэсэн заалт байхгүй, харин 2022 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1.1-д ажил олгогчтой сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ байгуулах, өөрчлөх, цуцлах гэж заасан байна. Үүгээр хариуцагч С ХХК-ийн захирал К.А 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн Ажилд томилох тухай тушаалыг нөхөж гаргасан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй болох нь нотлогдож байна.

Мөн хариуцагч С ХХК-ийн захирал К.А нь 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэх Хөдөлмөрийн гэрээ-г шүүхэд гаргаж өгсөн боловч тухайн үед мөрдөгдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийн ажилтанд өгөх үүрэгтэй гэж заасныг зөрчиж нэхэмжлэгч Д.Сд гардуулан өгөөгүй байна.

Мөн 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэх Хөдөлмөрийн гэрээ-ний 1.4-д сарын үндсэн цалин 450,000 төгрөг гэж тусгасан боловч ажил олгогч цалин хөлс олгож байсан нь хөндлөнгийн нотлох баримтаар нотлогдохгүй байгаа ба нэхэмжлэгч Д.Сгийн цалин хөлс олгож байгаагүй гэсэн тайлбарыг хариуцагч (ажил олгогч) үгүйсгэж чадаагүй болно.

2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэх Хөдөлмөрийн гэрээ-ний 1.7-д зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа 12 сар /1жил/ гэж заасан ба гэрээний хугацаа 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дууссан байхад тус компанийн менежер, барагшун ялгагч Д.Сгийн ажлаас чөлөөлөгдөхийг хүссэн хүсэлтээр түүнийг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн гэх С ХХК-ийн албан бичгийн бланкад хэвлэгдсэн тус компанийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар ажлаас чөлөөлсөн гэсэн нь бодит байдА нийцэхгүй байна.

Учир нь, тус компанийн менежер, барагшун ялгагчаар Д.С ажиллаж байсныг болон өөрөө ажлаас чөлөөлөгдөхийг хүсэж хүсэлт гаргасан гэснийг хариуцагч нотолж чадаагүй болно.

Эдгээр нотлох баримтаар талуудын буюу хариуцагч (ажил олгогч) С ХХК-ийн захирал К.А болон нэхэмжлэгч (ажилтан ) Д.С нарын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэдэг нь тогтоогдохгүй байна.

10.Дээрх 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-ний 1.2-т зааснаар Д.Сгийн гүйцэтгэх үүрэг нь бүх түүхий эдийг бэлтгэх, хянах гэж тусгасан байна.

Иймээс нэхэмжлэгч Д.С нь Cауап ХХК-нд цэвэршүүлсэн өтгөрүүлсэн барагшуныг үйлдвэрлэх, экспортлох, тусгай зөвшөөрөл, гадаад худалдааны лицензийг авч өгөхөөр тус компанийн нэрийн өмнөөс холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэх, эрх бүхий байгууллага алба тушаалтнуудад хандаж, улмаар Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас №******** дугаартай Биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн гэрчилгээ гаргуулах ажлыг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр, ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврын дагуу гүйцэтгэсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

11.2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Хувьцаа шилжүүлэх, хамтран ажиллах гэрээ-ний 2.7 дахь заалт, мөн С ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2020 оны 11 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэл, мөн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өөрчлөлт оруулсан С Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм-ийн 8.9-д зааснаар хариуцагч С ХХК нь нэхэмжлэгч Д.Сд өтгөрүүлсэн барагшуныг үйлдвэрлэх, экспортлох, тусгай зөвшөөрлийг авахад хамтран ажилласан ба хөлс, шагналд Улаанбаатар хотын А бүсээс 2 өрөө байрыг худалдан авч, түүний өмчлөлд шилжүүлэхээр, мөн 3 жилийн хугацаанд борлуулалт бүрээс борлуулалтын үнийн дүнгийн 15%-ийг шилжүүлэхээр тус тус тохиролцсон болох нь нотлогдож байна.

Үүгээр нэхэмжлэгч Д.С болон хариуцагч Cауап ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан байна.

12.Тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШЗ2023/03613 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Голомт банкны Баян-Өлгий салбарын захирлын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10/216 дугаартай албан бичгээр хүргүүлсэн С ХХК-ийн Голомт банк дахь MNT төгрөг, USD доллар, CNY юань, RUB рубль-ийн данснуудын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацааны Дансны хуулга-аар 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 46,765,600 төгрөг орлого, 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 36,700,000 төгрөг орлого, 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 900,000 төгрөг орлого, 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 42,540,080 төгрөг орлого, 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 46,610,234 төгрөг орлого, 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 36,727,880 төгрөг орлого, 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 900,000 төгрөг орлого, 2023 оны 10 дугаар сарын 10-ний өдөр 57,538,978 төгрөг орлого тус тус С ХХК-ийн дансанд гадаадаас орж ирсэн болох нь нотлогдож байна.

Харин Хаан банкны Баян-Өлгий салбарын захирлын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 5180/646 дугаартай албан бичгээр хүргүүлсэн С ХХК-ны 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацааны Дансны хуулга-аар ямар нэгэн орлого зарлага хийгдээгүй байна.

Үүгээр хариуцагч С ХХК нь 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хийгдсэн барагшуны борлуулалтын нийт үнийн дүн 268,682,772 төгрөгийн 15 хувь нь 40,302,415 төгрөг байна.

13.Хариуцагч С ХХК нь цэвэршүүлсэн, өтгөрүүлсэн барагшуныг гадаад улс руу эхний борлуулалтаа 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хийсэн боловч Д.Сд Улаанбаатар хотын А бүсээс 2 өрөө байрыг худалдан авч, түүний өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Д.С Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар шаардах эрхтэй болно.

14.Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж заасан бөгөөд мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна.

Иймд хариуцагч С ХХК нь цэвэршүүлсэн, өтгөрүүлсэн барагшуныг гадаад улс руу эхний борлуулалтаа 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хийсэн ба нэхэмжлэгч Д.С 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

15.Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн С ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танаа гэсэн Хүсэлт тавих тухай албан бичигт тус компанийн захирал гарын үсэг зураагүй, тамга дарсан нь эргэлзээтэй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.

Иймд хариуцагч С ХХК-аас Улаанбаатар хотын А бүсээс хоёр өрөө орон сууцны байрны үнэ 202,130,450 (хоёр зуун хоёр сая нэг зуун гучин мянга дөрвөн зуун тавин) төгрөгийг, мөн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хийгдсэн барагшуны борлуулалтын нийт үнийн дүнгийн 15 хувь буюу 40,302,415 (дөчин сая гурван зуун хоёр мянга дөрвөн зуун арван таван) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Сд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн нийт 237,516,372 (хоёр зуун гучин долоон сая таван зуун арван зургаан мянга гурван зуун далан хоёр) төгрөгийг болон хариуцагч К.Ат холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгч Д.С нь хариуцагч К.Атэй хувь хүний хувьд харилцан тохиролцож байгуулсан гэрээ хэлцэл байхгүй тул хариуцагч Б.Ат холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

16.Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 130/ШЗ2023/03159 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-ийг баримтлан энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаагаар хэвээр үлдээх нь зүйтэй байна.

17.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Сгийн нэхэмжлэлийн шаардлага 350,000,000 төгрөгт төлсөн улсын тэмдэгтийн хураамж 2,065,900 төгрөг, мөн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хийгдсэн барагшуны борлуулалтын нийт үнийн дүнгийн 15 хувь буюу 129,949,237 төгрөгт төлсөн улсын тэмдэгтийн хураамж 807,696 төгрөг нийт 2,873,596 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэл шаардлагын хангасан хэмжээ болох Улаанбаатар хотын А бүсээс хоёр өрөө орон сууцны байрны үнэ 202,130,450 төгрөг болон 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хийгдсэн барагшуны борлуулалтын нийт үнийн дүнгийн 15 хувь буюу 40,302,415 төгрөг нийт 242,432,865 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 1,370,114 төгрөгийг хариуцагч С ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Д.Сд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч С ХХК-аас Улаанбаатар хотын А бүсээс хоёр өрөө орон сууцны байрны үнэ 202,130,450 (хоёр зуун хоёр сая нэг зуун гучин мянга дөрвөн зуун тавин) төгрөгийг, мөн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хийгдсэн барагшуны борлуулалтын нийт үнийн дүнгийн 15 хувь буюу 40,302,415 (дөчин сая гурван зуун хоёр мянга дөрвөн зуун арван таван) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Сд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн нийт 237,516,372 (хоёр зуун гучин долоон сая таван зуун арван зургаан мянга гурван зуун далан хоёр) төгрөгийг болон хариуцагч К.Ат холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,873,596 (хоёр сая найман зуун далан гурван мянга таван зуун ерэн зургаан ) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С ХХК-аас 1,370,114 (нэг сая гурван зуун далан мянга нэг зуун арван дөрвөн ) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Сд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-ийг баримтлан Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 130/ШЗ2023/03159 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийг энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаагаар хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МАНГИЛИК