Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 130/ШШ2024/00993

 

 

 

ТОГТООХ нь:

 

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар М, Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2007 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү А , 2011 оны 6 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин А , 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин А нарыг эх нь болох М ын асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар 2007 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү А , 2011 оны 6 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин А , 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин А нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг нь болох Б ээр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.5, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүү А , охин А , А нарыг нарыг өсгөн хүмүүжүүлэхэд эцэг, эхийн хэн аль нь тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх ба эцэг, эхийн хэн аль нь хүүхдүүдтэйгээ хүссэн цагтаа чөлөөтэй уулзах эрхээ хэрэгжүүлэхэд нь харилцан саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч М , хариуцагч Б нарт үүрэг болгосугай.

 

5.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б ээс гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт байршилтай, нэгж талбарын 0 дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай 600 м.кв газар, тус газарт 42 м.кв талбайтай үнсэн блокоор баригдсан 3 өрөө бүхий өвлийн хувийн сууц зэрэг хөрөнгүүдийг гаргуулан нэхэмжлэгч М , А , А , А нарт олгож, нэхэмжлэгч М аас эд хөрөнгийн зөрүү үнэ 3,000,000 төгрөгийг хариуцагч Б эд олгосугай.

 

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ад олгосугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ