Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2023/ДШМ/10

 

                                      *******д холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай   

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Манлайбаатар, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Т.Нансалмаа

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 0 оны 1 дугаар сарын 1-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 0/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр *******д холбогдох  *******1004804******* дугаартай, 175/0/00/Э индекстэй 1 хавтас эрүүгийн хэргийг 0******* оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ******* *******, Монгол улсын иргэн, 197******* оны 0******* дугаар сарын 0-ны өдөр Сэлэнгэ аймгийн сумд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, сум, дугаар баг, ******* ******* дугаар гудамж, тоотод оршин суух хаягтай, /РД: МА7*******0*******011/ урьд:

-00 оны 04 дүгээр сарын 9-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 17 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар сарын хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан.

Шүүгдэгч ******* нь согтуугаар 0 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байсан иргэн *******ийн эзэмшлийн ******* *******улсын дугаартай “HONDA CRV” маркийн тээврийн хэрэгсэл /хаалга, цонх нь түгжээгүй байсан/ дотроос *******ийн өмчлөлийн Самсунг-А************** маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 50,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1. дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн дахь хэсгийн .5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэн,

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн “Самсунг А**************” маркийн гар утсыг биет байдлаар буцааж өгсөн тул энэ шийтгэх тогтоолоор түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцож,

Шүүгдэгч ******* нь энэхүү гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдан,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 0******* оны 01 сарын 0-ны өдрийн 0******* дугаартай эсэргүүцэлдээ:

...Шийтгэх тогтоолыг 0 оны 1 дугаар сарын -ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн ******* дахь заалтаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн дахь хэсгийн .5 дахь заалтад заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсэн ба уг албадлагын арга хэмжээг хэдий хугацаагаар хэрэглэхийг тодорхой зааж өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******. дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

.Шүүгдэгчид оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн дахь хэсгийн .5 дахь заалтад заасан оршин суугаа газар, ажпаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгч биелүүлээгүй, Эрүүгийч хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдвэл хүлээлгэх хариуцлагын талаар шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1       дэх заалтад зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн ******* дахь заалтад шүүгдэгчид тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн дахь хэсгийн 5 дахь заалтад заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх талаар мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдвэл хүлээлгэх хариуцлагын талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгасан заалт оруулж зөвтгүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, *******8. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.1 дүгээр зүйлийн 1, ******* дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцлээр *******д холбогдох эрүүгийн *******1004804******* дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч ******* нь согтуугаар 0 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байсан иргэн *******ийн эзэмшлийн ******* *******улсын дугаартай “HONDA CRV” маркийн тээврийн хэрэгсэл /хаалга, цонх нь түгжээгүй байсан/ дотроос *******ийн өмчлөлийн Самсунг-А************** маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 50,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******ийн /хх-ийн 4-5 тал/, гэрч О.Ганбатын /хх-ийн 07 тал/,   Ө.Ануужингийн /хх-ийн 11 тал/, М.Отгонцагааны /хх-ийн 1******* тал/ мэдүүлгүүд, Ашид билгүүн ХХК-ийн хохирлын үнэлгээ тогтоосон үнэлгээ /хх-ийн 15-1 тал/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсний үндсэнд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн байна.

Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар хэргийн оролцогчдын зүгээс ямар нэгэн гомдол хүсэлт гаргаагүй байна.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор эсэргүүцэлдээ: ”...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн ******* дахь заалтад шүүгдэгчид тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн дахь хэсгийн 5 дахь заалтад заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх талаар мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдвэл хүлээлгэх хариуцлагын талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгасан заалт оруулж зөвтгөсөн өөрчлөлт хийж өгнө үү.”  гэжээ.

Давж заалдах шатны шүүхээс прокурорын эсэргүүцлийг хүлээн авч хангах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******. дугаар зүйлийн *******-д заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн дахь заалтанд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1.-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******г 01 жилийн жилийн хугацаагаар тэнссүгэй...” гэж, ******* дугаар заалтанд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн дахь хэсгийн .5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэн” гэж тус тус заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******. дугаар зүйлийн *******-д заасан шаардлагыг хангахгүй, ойлгомжгүй, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрхүйц байдлыг бий болгожээ.

015 онд батлагдаж 017 оноос хэрэгжиж буй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлд хорих ялын талаарх ойлголтыг хуульчилсан бөгөөд уг ялыг оногдуулсан нөхцөлд биечлэн эдлэх шинжийг агуулсан ба, уг зүйл заалтанд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх гэсэн онолын ойлголтыг хуульчилсан тул шүүгдэгчийг “тэнсэх” гэсэн онолын ойлголт байхгүй.

Түүнчлэн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нөхцөлд мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн *******-д “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.******* дугаар зүйлийн , ******* дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж заасны дагуу заавал албадлагын арга хэмжээ авна.

Албадлагын арга хэмжээг шүүх тогтоохдоо ямар хугацаанд тогтоож, үүнийг ямар байгууллагын хяналтанд хэрхэн эдлэх, зөрчсөн нөхцөлд ямар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэдэг болохыг шийтгэх тогтоолд тодорхой дурьдах шаардлагатай бөгөөд ингэж заагаагүй нь шийтгэх тогтоолыг биелүүлэхэд эргэлзээ төрж хуулийн шаардлагыг хангахгүй байгаад  дүгнэлт хийж, энэ төрлийн алдааг давтахгүйд байхыг анхааруулав.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын дахь заалтанд “...01 жилийн хугацаагаар тэнссүгэй гэснийг хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж,  ******* дахь заалтанд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн дахь хэсгийн .5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн .5, 4, 5-д зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 01 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн .1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анхааруулсугай” гэж  өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.9 дүгээр зүйлийн 1, 1.4, -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 1 дугаар сарын 1-ны өдрийн 0/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн

  дахь заалтыг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1.-д заасныг журамлан шүүгдэгч *******д мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж,

******* дахь заалтыг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн .5, 4, 5-д зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн .1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анхааруулсугай” гэж  өөрчлөн шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

*******.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                     ШҮҮГЧ                                    Б.МАНЛАЙБААТАР

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ