| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2024/00933/И |
| Дугаар | 130/ШШ2024/01008 |
| Огноо | 2024-12-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 130/ШШ2024/01008
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: М . Хаяг:Б аймаг, Ө сум, 1 дүгээр багт оршин суух,
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн А газарт 1988 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал гуталчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д нар оролцов.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Н газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ед шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 -д зааснаар хүсэлт гаргагчаас гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч М нь анх шүүхэд Б аймгийн А газарт 1988 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал гуталчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргасан.
Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлтийн шаардлага багасгаж, Б аймгийн А газарт 1988 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал гуталчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
1.1 Хүсэлт гаргагч М нь Ө сумын 8 дугаар цэцэрлэгийн нярваар ажиллаж байгаад 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн.Гэтэл түүний өмнө нь ажиллаж байсан байгууллагын зарим ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэрүүд тус аймгийн архивын тасгаас гарахгүй байгаа учраас тэрээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохирч байсан тул шүүхэд хандсан.
1.2 Хүсэлт гаргагч М нь анх шүүхэд Б аймгийн А газарт 1988 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаанд гуталчнаар ажиллаж байснаа тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Одоо хүсэлтийн шаардлагаа Б аймгийн А газарт 1988 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаанд гуталчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай болгож багасгаж байна. Уг хүсэлтийн шаардлагатай холбогдуулан хүсэлт гаргагчийн зүгээс тус аймгийн А газрын даргын тушаал, тогтоол, Хөдөлмөрийн дэвтэр, мэргэжил эзэмшсэн үнэмлэх зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Шүүхийн санаачилгаар тус аймгийн архивын тасгаас авсан тус газрын даргын тушаал, архивын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг үзлэгээр хүсэлт гаргагч М Б аймгийн А газарт ажиллаж байсан тухайн тушаалууд хэрэгт нотлох баримтаар авсан байна.
1.3 Хүсэлт гаргагч М нь гадаад улсад гуталчин мэргэжлээр суралцаж төгссөн, мэргэжлийн гуталчин хүн. Тус А газар нь 1992 онд Н шимтгэл төлөөгүй учир тухайн жилийг тогтоолгох шаардлагагүй гэж үзэж байна.
1.4 Иймд хүсэлтийн шаардлагыг багасгасан хэмжээгээр буюу : Б аймгийн А газарт 1988 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал гуталчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгөхийг хүсье гэв.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тус аймгийн архивын тасгаас 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр олгосон Б аймгийн А газрын даргын 1988 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн түр ажиллуулах тухай 74 дүгээр тушаал, түүний хавсралт, Б аймгийн Нийтийн аж ахуй, Ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1989 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн улсын баярын үед ажиллах жижүүр томилох тухай 234 дүгээр тушаал, түүний хавсралт, Б аймгийн А газрын даргын 1991 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хөрөнгө зөвшөөрөх тухай 74 дүгээр тушаал, түүний хавсралт зэргийн хуулбар, №0дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар Б аймгийн НАААҮ УГазраас 1989 оны 5 дугаар сарын 18-ны өдөр олгосон №0 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, М гийн НДД№0 дугаартай Н дэвтэр, 2010.08.19-ний өдөр олгосон НДД№0 дугаартай дэвтрийн үргэлжлэл гэх НДД№0 дугаартай Н дэвтэр, №5733 дугаартай захиалга гуталчны засварчны мэргэжлээр мэргэшлийн гуравдугаар зэрэг олгосон үнэмлэх, Б аймгийн Ө сумын 8 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай Б/15 дугаартай тушаал, 1992 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Б аймгийн Ө сумын ЗДТГазрын иргэний бүртгэлийн ажилтнаас олгосон №98 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, М гийн төрсний гэрчилгээ, А ын иргэний үнэмлэх, М гаас 2024.11.25-ны өдөр өмгөөлөгч С олгосон итгэмжлэл зэргийн нотариатаар батлуулсан хуулбарууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагаа багасгах тухай хүсэлт, Б аймгийн Н газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 347 дугаартай архивын лавлагаа, М гийн Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс гаргасан 2004 оны 10 дугаар сараас Н шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, мэргэжлийн үнэмлэхийн эх хувь зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
3.Шүүхийн журмаар тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 0 дугаартай шүүгчийн захирамжаар аймгийн Н газрыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахад тус газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 558 дугаартай албан бичгээр Тэтгэмжийн тогтоолт,олголтын байцаагч, мэргэжилтэн Х.Еркегүлд олгосон итгэмжлэл, тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1283, 1284, 1388, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 23 дугаартай албан бичгүүдээр Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12/1282 дугаартай албан бичгээр ирүүлсэн М болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтууд, аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 377 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б аймгийн А газрын даргын 1988 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн түр ажиллуулах тухай 74 дүгээр тушаал,түүний хавсралт,мөн даргын 1988 оны 4 дүгээр сарын 28-ний өдрийн түр ажиллуулах тухай 103 дугаар тушаал, түүний хавсралт, Б аймгийн Нийтийн аж ахуй, Ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1989 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн улсын баярын үед ажиллах жижүүр томилох тухай 234 дүгээр тушаал, түүний хавсралт, мөн даргын 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 372 дугаар тушаал,түүний хавсралт, Б аймгийн А газрын даргын 1991 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хөрөнгө зөвшөөрөх тухай 152 дугаар тушаал,түүний хавсралт зэргийн хуулбар, мөн шүүхээс 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, уг тэмдэглэлээр хуулбарлаж авсан Б аймгийн Нийтийн аж ахуй, Ахуйн үйлчилгээг Удирдах газрын даргын 1989 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн улсын баярын үед ажиллах жижүүр томилох тухай 234 дүгээр тушаал,түүний хавсралт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж зарим хэсэг болох түүний Б аймгийн А газарт 1988 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал гуталчнаар ажиллаж байсан байдлаа тогтоож үлдсэн тус газарт 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 7 дугаар сарын 01-ний хүртэл гуталчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
5.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: ... хүсэлт гаргагч М нь Ө сумын 8 дугаар цэцэрлэгийн нярваар ажиллаж байгаад 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн.Гэтэл түүний өмнө нь ажиллаж байсан байгууллагын зарим ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэрүүд тус аймгийн архивын тасгаас гарахгүй байгаа учраас тэрээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохирч байсан тул шүүхэд хандсан гэж тайлбарлажээ.
6.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
6.1 Б аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн сан хөмрөгчийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 377 дугаар албан бичгээр ирүүлсэн:
Б аймгийн А газрын даргын 1988 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн түр ажиллуулах тухай 74 дүгээр тушаалын 1 дэх заалтад хавсралтад заасан хүмүүсийг 4-р сарын 5-ны өдрөөс эхлэн 6-р сарын 01-ний хүртэл өвчтэй, жирэмсний амралттай байгаа хүмүүсийн оронд түр томилсны хавсралтын гутлын 1 ээлжид гэсэн нэрсний жагсаалтын 1-рт М гэж,
-Мөн газрын даргын 1988 оны 4 дүгээр сарын 28-ний өдрийн түр ажиллуулах тухай 103 дугаар тушаалын 1 дэх заалтад хавсралтад заасан 35 ажилчныг 6-р сарын 01-ээс 9-р сарын 01-нийг хүртэл түр авч томилсны хавсралтын гутлын 1 ээлжид гэсний нэрсний жагсаалтын 1-р М гийн нэр бичигдсэн байдал,
- Б аймгийн Нийтийн аж ахуй, Ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 372 дугаар тушаалын 1 дэх заалтад иргэний хамгаалалтын иж бүрэн сургуулийг бэлтгэх,зохион байгуулж,явуулахад идэвх зүтгэлтэй оролцож , амжилт гаргасан нэр бүхий 17 хүнийг баярын бичиг үнэ бүхий зүйлээр шагнасны хавсралтын нэрсний жагсаалтын 1-рт М албан тушаалтан ЭАТҮ нөхөрлөлийн идэвхтэн ,шагналын хэмжээ 50 гэж бичигдсэн байдал,
-Б аймгийн А газрын даргын 1991 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хөрөнгө зөвшөөрөх тухай 152 дугаар тушаалын 1 дэх заалтад БНМАУ-д НААҮ-ний салбар үүсэж байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан тус салбарт он удаан жил үр бүтээлтэй ажиллаж байгаа ажилтан,ажилчин 44 хүний тус бүрийг 200 төгрөгөөр гэх мэт шагнасны хавсралтын нэрсний жагсаалтын 18-рт М ,эрхэлсэн ажил гуталчин, шагналын хэмжээ 200 төгрөг гэж тус тус бичигдсэн байна.
-Тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн үзлэгээр баталгаажуулж авсан Б аймгийн Нийтийн аж ахуй, Ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1989 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн улсын баярын үед ажиллах жижүүр томилох тухай 234 дүгээр тушаалын 1 дэх заалтад улсын баярын үеэр ажиллах хариуцлагатай жижүүр, цахилгаанчин,эргүүл ажиллах жолоочийн хавсралтаар баталсны хавсралтын 6-рт М ,эрхэлдэг ажил гуталчин гэж бичигдсэн байдал,
6.2 Дээрх тушаалуудад бичигдсэн эцгийн нэр нь бичигдээгүй М нэртэй тушаалуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар шүүхээс үнэлэв.
6.3 Учир нь, хүсэлт гаргагчид 1989 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Б аймгийн НАА, АҮ-г удирдах газраас олгосон №25376 дугаартай хөдөлмөрийн дэвтэр болон №0 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар үнэн гэж бичигдсэн дэвтрийн эхний хуудсанд овог Х , нэр М , 1968 онд төрсөн, боловсрол дунд гэж бичигдэж, хүсэлт гаргагчийн тухайн үед авхуулсан фото зургийг нааж, тус удирдах газрын тамга дарж баталгаажуулсан Хөдөлмөрийн дэвтэр авагдсан байна.
Уг дэвтрийн 4-5 дугаар хуудсанд Б аймгийн АҮ-ний удирдах газрын даргын 1988 оны 4-р сарын 08-ны өдрийн 74-р тоот тушаалаар 1988 оны 4-р сарын 05-ны өдрөөс гутлын 1-р ээлжид гуталчнаар авч ажиллуулсан тухай бичигдэж тус удирдах газрын тамгыг дарж баталгаажуулсан бөгөөд энэ нь Б аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн сан хөмрөгчийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 377 дугаар албан бичигтэй хамт хуулбарлаж ирүүлсэн Б аймгийн А газрын даргын 1988 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн түр ажиллуулах тухай 74 дүгээр тушаалтай тохирч байна.
6.4 Хүсэлт гаргагчид 1990 оны 05 дугаар сарын 04-ний өдөр МҮҮАТ нийгэмлэгээс захиалга гуталчин засварчин мэргэжлийн гуравдугаар зэрэг олгосон мэргэжлийн №0 дугаартай үнэмлэхтэй байна.
6.5 Мөн тус А газар нь Б аймгийн Н газарт шимтгэл төлөлтийн тайлан /НД-16/ -д 1991 онд Н шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан байна.
6.6 Түүнчлэн тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12/1282 дугаартай албан бичгээр ирүүлсэн М гийн 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хөтөлсөн ХААТР-1 дүгээр маягтын нийгмийн бүлэг ажилчин, 14-рт ажилладаг байгууллага гэдэг дээр НААУГ, ажилд орсон 1988 он, цех гэдэг дээр комбинат, эрхэлдэг ажил гуталчин гэж, мөн түүний 1992 онд төрсөн хүүхэд нь болох А ын ХААТ-11 дүгээр маягтын эхийн мэдээлэл хэсгийн хөдөлмөр эрхэлсэн байдал гэдэг дээр нийгмийн бүлэг ажилчин, ажилладаг байгууллага АҮ-ний комбинат гэж тус тус бичигдсэн байдлыг дээрх тушаалуудтай харьцуулан үнэлж, хүсэлт гаргагчийн Б аймгийн А газарт 1988 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал гуталчнаар ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна.
7.Харин хүсэлт гаргагч М гийн тус аймгийн А газарт 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 7 дугаар сарын 01-ний хүртэл гуталчнаар ажиллаж байсан байдал нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
8.Хүсэлт гаргагчаас тус аймгийн А газарт 1988 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн тасралтгүй гуталчнаар ажилласан гэх боловч түүнийг тус удирдах газрын даргын 1988 оны 74 болон 103 дугаартай тушаалуудаар өвчтэй болон жирэмсний амралт авсан ажилчдын оронд түр хугацаагаар буюу 1988 оны 9 дүгээр сарын 1-ний хүртэл хугацаатай томилсон, харин Б аймгийн Нийтийн Аж ахуй, Ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1989 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 234 дүгээр тушаалаар улсын баярын үед ажиллах жижүүрийг хавсралтаар баталсны хавсралтад М , эрхэлдэг ажил гуталчин гэж бичигдсэн байдлыг харгалзан түүнийг тус газарт 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн гуталчнаар ажилласан байна гэж шүүхээс дүгнэж тухайн цаг хугацаанаас хойш хугацааг тогтоосон.
9.Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн өөрийн санаачилгаар бүрдүүлсэн болон хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн нотлох баримтуудаар хүсэлт гаргагч М гийн Б аймгийн А газарт 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 7 дугаар сарын 01-ний хүртэл гуталчнаар ажиллаж байсан байдал нь тогтоогдохгүй байгаа тул уг хүсэлтийн шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
10.Хүсэлт гаргагчийн М гийн Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс гаргасан 2004 оны 10 дугаар сараас Н шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, НДД№0 дугаартай Н дэвтэр, 2010.08.19-ний өдөр олгосон НДД№0 дугаартай дэвтрийн үргэлжлэл гэх НДД№0 дугаартай Н дэвтэр, Б аймгийн Ө сумын 8 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай Б/15 дугаартай тушаал зэрэг бичгийн нотлох баримтууд нь хүсэлтийн шаардлагаас хойш хугацааны бичгийн нотлох баримтууд байх тул шүүхийн шийдвэрийг үндэслэл болгоогүй болно.
11.Хүсэлт гаргагчаас Б аймгийн А газарт гуталчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлтийн шаардлага гаргах эрхтэй байна.
12.Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан М гийн Б аймгийн А газарт 1988 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал гуталчнаар ажиллаж байсан байдлаа тогтоож үлдсэн тус газарт 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 7 дугаар сарын 01-ний хүртэл гуталчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ