Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 03

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа даргалж,

нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш,

улсын яллагч Н.Бадам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Энхтайваны Элбэгдүүрэнд холбогдох эрүүгийн 1733000000044 дугаартай хэргийг 2018 оны 01-р сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, * оны 04 дугаар сарын 11-ны өдөр * аймгийн * суманд төрсөн, эрэгтэй, * настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, аав, ахын хамт * аймгийн * сум, * хорооллын задгайд оршин суух, * овогт * РД/*/.

 

Шүүгдэгч Э.Элбэгдүүрэн нь * оны 12-р сарын 09-ний өдөр *аймгийн * сум, 2-р багийн нутагт *-р байрны дэргэд иргэн П.Баасансүрэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Элбэгдүүрэн нь * оны 12-р сарын 09-ний өдөр * аймгийн * сум, 2-р багийн нутагт *-р байрны дэргэд иргэн * зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Элбэгдүүрэнгийн өгсөн  “...Манай эхнэр Баасансүрэн Дарханы анагаахын сургуулийн 4-р курст сурдаг. Баасансүрэн ирээд манай ах бид хэд манайд хамт пиво ууж байсан. Би тэр өдөр ахтайгаа пиво ууж байгаад пиво дуусахаар нь Гавшгайгаас пиво авахаар явсан. Тэгээд Гавшгайгийн тэнд байж байгаад * дуудсан. Бид хоёр муудалцаад *цохиж өшиглөсөн. Тэгээд *-р байрны хажууд байж байтал манай ах гарч ирээд боль гээд салгасан. Нэг байрнаас хүн цагдаа дуудсан байх. Цагдаа ирээд аваад явсан... Эхнэрээ цохисондоо харамсаж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

1.Гэрч *ийн өгсөн “...Би * эхнэр байгаа юм. Бид хоёр одоо нэг хүүхэдтэй 6 сартай. Би Дархан-Уул аймгийн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд сурдаг. Одоо 4-р курс байгаа юм. Би амралтын өдрөөрөө * дээр ирдэг. Тэгээд өнөөдөр буюу * оны 12-р сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгаас вагонд суугаад үүрийн 04 цагт * аймгийн * сумд ирээд * рүү ярьсан чинь чи өөрөө хүрээд ир гэж хэлсэн. Тухайн үед * жаахан архи уучихсан байдалтай ярьж байхаар нь за би яахав гэж бодоод гэр рүү нь яваад очсон чинь өөрийн ах * пиво уугаад сууж байсан. Тэр ууж байсан юм аа дуусгачихаад Гавшгай явсан юм шиг байна лээ. Би унтаж байсан юм.  Тэгсэн чинь миний утас руу * залгаад би гавшгайгаас гараад явж байна. Чи өөдөөс гараад ир гэхээр нь би өөдөөс нь гараад бид хоёр замд явж байхад соёлын ордны урд * ирээд бид гурав хамт явж байхад * намайг татаж унагаагаад хөл гараараа цохиод байх шиг байсан. Тухайн үед * нь чи болиоч гээд * маргалдаад байх шиг байсан. Тэгээд * цагдаа дуудаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-09-10-р хуудас/,

 

            2. Гэрч * өгсөн “...Манай дүү *г чи эхнэр* хэрэлдэхээ болиоч хүүхэд авч суучихаад ингээд байх юм болохгүй бол сал гэж хэлсэн. Тэгээд харсан чинь * *газарт унагааж байх шиг байсан. Би өөр зүйл мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,

 

            3. Хохирогч *ийн өгсөн “...Бид хоёр хэрэлдээд жаахан таарамжгүй байсан юм. Тэгээд уурандаа намайг цохисон байх. Мөн тухайн үед жаахан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан... * гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг зүйл огт байхгүй. Урьд өмнө үйлддэг байгаагүй. Бид хоёр хааяадаа зүгээр маргалддаг юм... “ гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

            4.  2017 оны 12-р сарын 09-ний өдөр * согтуурал хэмжсэн тодорхойлолт /хх-ийн 3-р хуудас/,

            5. 2017 оны 12-р сарын 13-ны өдрийн 27 дугаартай Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтийн “...*ийн биед тархи доргилт, нүүр, зүүн гуян дахь цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно...” гэх хэсэг /хх-ийн 6-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар талууд маргаагүй бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иргэний нэхэмжлэлийн талаар:

Шүүгдэгч *ийн гэмт үйлдлийн улмаас хохирогч *ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч * мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор “...надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн, мөн шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн талаарх баталгаа гаргасан /хх-20/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч болон шүүгдэгч нар маргаагүй. Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч *ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь зөвшөөрсөн тул шүүгдэгч *д уг ялыг оногдуулж шийдвэрлэлээ.  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т зааснаар учруулсан хохирлоо төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилгүй, мэргэжилгүй зэрэг байдлыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч * нь 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч * мэдэгдэх нь зүйтэй байна.  

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.8, 36.10 ,36.13, 38.1, 38.2-т заасныг удирдлага болгон                                                

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч * овогт *г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч * таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч * нь торгох ялыг  6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд буюу 6 /зургаан/ сарын хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *д мэдэгдсүгэй.

 5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар шүүгдэгч *д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 6.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

   7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 15 хоногийн дотор шүүхийн шийтгэх тогтоолыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогчид гардуулсугай.

   8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д  тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        А.НАРАНТУЯА