Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2024/0644

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Саммитмедикал сервис” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Балжинням, О.Гантогтох,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Халиун,

Хариуцагч: Сангийн яам,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.Ариунболор, Ш.Хонгорзул, Г.Мөнхцэцэг,

Гуравдагч этгээд: “Сетунари” ХХК,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Бямбажаргал,

Маргааны төрөл: “Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2353 дугаар шийдвэр хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзориг, О.Гантогтох, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Халиуна, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хонгорзул, Г.Мөнхцэцэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямбажаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Саммитмедикал сервис” ХХК нь Сангийн яаманд холбогдуулан “Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2353 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгээс ДГАНЭ/202311005 дугаартай Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт компьютер томографын аппарат худалдан авах тендер шалгаруулалт зарласан.

3. Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 173 дугаар шийдвэрээр “Саммитмедикал сервис” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон байна.

4. “Сетунари” ХХК дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн огноотой 208/24 дугаар албан бичгээр 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2353 дугаар албан бичгээр Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хандан захиалагчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 173, 174 тоот шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн байна.

5. Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 286 дугаар албан бичгээр тендерийг цуцлан, дахин зарлах болсныг мэдэгджээ.

6. “Саммитмедикал сервис” ХХК-иас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШЗ2024/*** дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.

7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгээс 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Компьютерт томографын аппарат худалдан авах тендер зарласан ба манай компани тус тендер шалгаруулалтад оролцсон. Тендерийн нээлтийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хийсэн ба манай компани уг тендерт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3.энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно, 28.7.4.хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэж тус тус заасны дагуу хамгийн бага үнийн дүнгээр буюу **** /---/ төгрөгийн үнийн саналтайгаар оролцсон.

Манай компанийн санал болгосон Philips Incisive 128 загварын иж бүрэн компьютерт томографын аппарат болон түүний дагалдах хэрэгслүүд тендерээр шаардсан бүх үзүүлэлтүүдийг хангасан. Гэтэл тендерийн захиалагч Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн огноотой 96 тоот албан бичгээр ирүүлсэн мэдэгдэлд -тус газраас зарласан ДГАНЭ/202311005 урилгын дугаартай Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт компьютер томографын аппарат худалдан авах ажил” төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад ирүүлсэн танай тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хоригоор бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг үндэслэн хянан үзэхэд Ерөнхий шаардлагыг хангаагүй байна ... нийлүүлэх эмнэлгийн тоног төхөөрөмж нь техникийн тодорхойлолтоос зөрсөн тохиолдолд тухайн тендерээс татгалзах үндэслэл болно” гэсэн заалтын техникийн тодорхойлолт компьютер томографын аппаратын засвар үйлчилгээ хийх сургалтад хамрагдаж систем руу нэвтрэх эрх авсан инженертэй байх гэж заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй”, мөн “Гэрээний үнэ болон заасан хугацаанд багтаан чанарын шаардлага хангасан барааг захиалагчид нийлүүлэх баталгааг албан бичгээр гарган ирүүлнэ гэсэн заалт хэсэгт тендер зарлахаас өмнө он сартай албан бичиг ирүүлсэн учир шаардлага хангаагүй” гэсэн хоёр үндэслэлээр тендерт шалгаруулаагүй тухай мэдэгдэл ирсэн.

Бид тус мэдэгдлийг хүлээн авсны дараа Сангийн яамны Хууль, эрх зүйн газарт 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гомдол гаргасан. Сангийн яамны Хууль, эрх зүйн газраас 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 03/1266 дугаар албан бичгээр манай компанийн гомдлыг үндэслэлтэй гэж үзээд Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн тендерийн комисст тендерийн дахин үнэлгээ хийхийг үүрэг болгосон. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгээс 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 173 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг манай компанид ирүүлсэн. Манай компаниас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасны дагуу ажлын 6 хоног хүлээгээд, 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр тендерийн баримт бичигт заагдсан 99510203 утасны дугаар луу залгаж тендерийн шалгаруулалттай холбоотой санал гомдол гарсан талаар лавлаад, “гомдол гарсан мэдээлэл алга байна” гэсэн мэдээлэлд үндэслэж манай 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Гүйцэтгэлийн баталгааны талаар тодруулга авах тухай” албан тоотод хариу ирээгүй тул 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр тендерийн гүйцэтгэлийн баталгааг гэрээний үнийн дүнгийн 5%-ийг байршуулаад, энэ тухайгаа захиалагчид албан ёсоор мэдэгдсэн.

Мөн тухайн өдрөө компьютерт томографын аппарат нийлүүлэх гэрээний нооргийг манай компанийн талаас бөглөх бүх мэдээллийг бөглөөд захиалагчид илгээсэн ([email protected] и-мэйл хаяг руу) ба эх хувийг манай компанийн зүгээс баталгаажуулж Монгол шуудангаар илгэсэн. Мөн тус тендерийн гүйцэтгэлийг хугацаанд нь, түргэн шуурхай гүйцэтгэхийн тулд манай компанийн зүгээс PHILIPS компани руу Incisive 128 загварын компьютерт томографын аппаратын үйлдвэрлэлийг эхлүүлэх зорилгоор урьдчилгаа төлбөрийг төлөөд аппаратын үйлдвэрлэлийг эхлүүлсэн байгаа. Гэвч гомдол гаргах хугацаа дууссанаас хойш долоо дараа буюу 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 17 цаг 47 минутад Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн зүгээс Мөнх-Эрдэнэ Ганбат (Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн тендерийн хорооны нарийн бичиг) [email protected] и-мэйл хаягаас тус тендерт “Сетунари” ХХК нь тендер шалгаруулалттай холбоотой гомдлыг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гаргасан бөгөөд тухайн мэдээллийг Сангийн яамнаас 2024 оны 03 дугаар сарын сарын 27-ны огноотой 03/1989 тоот албан бичгээр 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ирүүлээд байна гэсэн и-мэйл ирсэн. Гомдол гарсан өдрөөс хойш бүтэн нэг долоо хоногийн дараа манайд гомдол гарсан тухай мэдээлэл өгч бидний эрх ашиг хөндөгдөж, бид санхүүгийн эрсдэлд орох нөхцөл байдал үүссэн билээ.

Тус тендерт гаргасан гомдолтой холбоотойгоор манай компанийн зүгээс Сангийн яаманд “Сетунари” ХХК-ийн тендер шалгаруулалттай холбоотой 2024 оны 03 дугаар сарын 25-нд гомдлыг гаргасан нь гомдол гаргах хугацаа дууссаны дараа өгсөн байгаа талаар хүсэлтийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 24/100 тоот албан бичгээр хүргүүлсэн. Ийнхүү гомдлыг шийдвэрлэж “Сетунари” ХХК-ийн гомдлыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн болохыг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн худалдан авах ажиллагааны газрын сайт дээр Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн ДГАНЭ/202311005 урилгын дугаартай “Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт компьютер томографын аппарат худалдан авах ажил” тендерийн төлөвөөс мэдсэн.

Сангийн яаманд гаргасан хүсэлтийн тус яамны 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 03/2583 дугаар албан бичгээр “Сетунари” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 22- ны өдрийн 208/24 тоот албан бичгээр гомдол гаргасныг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2353 дугаар албан бичгээр шийдвэрлэсэн талаар хариу ирүүлсэн. Манай компаниас өнөөдрийг хүртэл Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2353 дугаар шийдвэртэй танилцаагүй байгаа бөгөөд захиалагч болон Сангийн яаманд удаа дараа хүсэлт гаргасан боловч захиалагчаас Сангийн яамны шийдвэрийг бидэнд мэдэгдэхгүй өнөөдрийг хүрсэн атлаа 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 286 дугаар албан бичгээр тендерийг цуцалж, дахин зарлах болсон талаар мэдэгдлээ. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу ийнхүү шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

Нэг. Манай компаниас Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгээс 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 173 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг манай компанид ирүүлсний дагуу 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр тендерийн гүйцэтгэлийн баталгааг гэрээний үнийн дүнгийн 5%-ийг байршуулаад, энэ тухайгаа захиалагчид албан ёсоор мэдэгдсэн. Мөн тухайн өдрөө компьютерт томографын аппарат нийлүүлэх гэрээний нооргийг манай компанийн талаас бөглөх бүх мэдээллийг бөглөөд захиалагчид илгээсэн

([email protected] и-мэйл хаяг руу) ба эх хувийг манай компанийн зүгээс баталгаажуулж Монгол шуудангаар илгээсэн

Мөн тус тендерийн гүйцэтгэлийг хугацаанд нь, түргэн шуурхай гүйцэтгэхийн тулд манай компанийн зүгээс PHILIPS компани руу Incisive 128 загварын Компьютерт томографын аппарат үйлдвэрлэлийг эхлүүлэх зорилгоор урьдчилгаа төлбөрийг төлөөд аппаратын үйлдвэрлэлийг эхлүүлсэн байгаа. Гэтэл ийнхүү үндэслэлгүйгээр тендерийг цуцалсан нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа боллоо. Тус тендер шалгаруулалтад оролцсон “Сетунари” ХХК нь манай компанийг шалгаруулсан захиалагчийн шийдвэрт гомдол гаргах хугацааг хэтрүүлэн гомдол гаргасан байхад Сангийн яамнаас гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг зөрчсөн. Тендер шалгаруулалтад оролцсон “Сетунари” ХХК нь Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн *** төгрөгийн төсөвтэй, Дэлхийн банкны G14 төслийн санхүүжилтээр Эрүүл Мэндийн Яамнаас зарлаад нээлтээ хийгээд, мөн л “Сетунари” ХХК-ийг шалгаруулсан боловч манай компанийн гаргасан гомдлын дагуу гэрээ байгуулах нь түр түдгэлзсэн байгаа **** төгрөгийн төсөвтэй тендерүүдийг авах зорилгоор зарим төрийн байгууллагын ажилтан, албан хаагч нарт нөлөөлж, эрх ашиг нэгдмэл бүлэглэл хэлбэрээр хууль бус үйл ажиллагаагаа хоорондоо уялдуулан зохион байгуулж байна.

Сангийн яамнаас “Сетунари” ХХК-ийн худал, үндэслэлгүй, гүтгэлгийн чанартай гомдлыг үндэслэж тендерт шалгарсны дагуу гэрээ байгуулах эрхийг ямар ч үндэслэлгүйгээр үгүй хийж байна. Тендер шалгаруулалтад оролцсон “Сетунари” ХХК-ийн эцсийн өмчлөгч Д.Энхтуяа нь үргэлжилсэн олон удаагийн үйлдлээр авлига өгч өөрийн компанид давуу байдал үүсгэж байсны талаар мэдээлж, мөн дээрх тендерүүдэд “Сетунари” ХХК нь техникийн үзүүлэлтийн хувьд тохирохгүй тоног төхөөрөмжүүд санал болгосон байтал үүнийг Сангийн яамнаас нягтлан шалгахгүйгээр “Сетунари” ХХК-ийн гомдлыг үндэслэлтэй гэж үзсэн нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан явдал болоод байна.

Хоёр. Захиалагч болох Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 286 дугаар албан бичгээр “... тендер шалгаруулалтад оролцогчоос гаргасан гомдлыг Сангийн яам хянан үзээд, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.3 дахь заалтыг үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэсэн тул уг тендерийг цуцлан, дахин зарлах болсныг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10-т зааснаар Сангийн яам нь дараах 3 төрлийн шийдвэр гаргана. Үүнд:

59.1.1. тендер шалгаруулалт, эсхүл захиалагчийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөлт оруулах,

59.1.2. Тендер шалгаруулалт, эсхүл захиалагчийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөлт оруулах,

59.1.3. тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг заах.

Үүнээс үзвэл Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 04 дүгэр сарын 17-ны 286 дугаар албан бичигт дурдсан хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.3 дахь заалт нь захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгодог зохицуулалт биш юм. Гэтэл захиалагчаас хууль зүйн үндэслэлгүйгээр тендерийг цуцалж байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг илтэд зөрчсөн үйл ажиллагаа болжээ.

Гурав. Сангийн яамнаас “Сетунари” ХХК-ийн гомдлыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд захиалагчаас Сангийн яамны хууль бус шийдвэрт үндэслэн тендерийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Манай компани Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгээс зарласан ДГАНЭ/202311005 урилгын дугаартай “Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт компьютер томографын аппарат худалдан авах ажил” төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад шалгарсан тул тус эмнэлгийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 173 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийн дагуу гэрээ байгуулах хууль зүйн үндэслэлтэй болно.” гэжээ.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Саммитмедикал сервис” ХХК-ийн зүгээс хуульд нийцүүлж тендерт оролцсон, шалгаруулалтад ч гэсэн хуулийн дагуу шалгарсан. Хуульд заасан бүх л хугацааг хүлээж зохих дүрэм журмын дагуу бусад тендерүүдэд оролцсон. Хугацаа бүтэн 7 хоногийн дараа хэтэрсний дараа манайд хэлээд танайд хэн ч хэлээгүй байхад яагаад захиалсан юм гэдэг асуудлыг яриад байна. Гэтэл манайх хуульд зөвшөөрөгдсөн бүхий л арга, журмаар явсан. Эцэстээ манай эрх ашиг зөрчигдөөд эдийн засгаар хохироод, гүйцэтгэлийн баталгааны мөнгөнөөс авхуулаад үйлдвэрлэл эхлүүлэх урьдчилгаа төлбөр гэх мэт олон хөрөнгөөр хохироод олон сар явж байгаа. Захиалагч нь ард иргэд хохироод байна. Том тоног төхөөрөмжөөр оношлуулж чадахгүй байна гэж яриад байдаг. Гэтэл өөрсдөө зориуд зохион байгуулаад журмын дагуу явж байгаа тендерийг будилаантуулж байгаа юм байгаа юм. Тиймээс шүүх хуулийн дагуу шийдвэр гаргаасай гэж хүсэж байна.” гэжээ.

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гантогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тендерийн нээлтийг 2024 оны 01-р сарын 24-ний өдөр хийсэн ба манай компани уг тендерт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3. энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно, 28.7.4. хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэж тус тус заасны дагуу хамгийн бага үнийн дүнгээр буюу **** /--- сая/ төгрөгийн үнийн саналтайгаар оролцсон. Манай компанийн санал болгосон Philips Incisive 128 загварын иж бүрэн компьютерт томографын аппарат болон түүний дагалдах хэрэгслүүд тендерээр шаардсан бүх үзүүлэлтүүдийг хангасан. Гэтэл тендерийн Захиалагч Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн огноотой 96 тоот албан бичгээр ирүүлсэн мэдэгдэлд “тус газраас зарласан ДГАНЭ/202311005 урилгын дугаартай “Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт компьютер томографын аппарат худалдан авах ажил” төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад ирүүлсэн манай тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг үндэслэн хянан үзэхэд Ерөнхий шаардлагыг хангаагүй байна нийлүүлэх эмнэлгийн тоног төхөөрөмж нь техникийн тодорхойлолтоос зөрсөн тохиолдолд тухайн тендерээс татгалзах үндэслэл болно” гэсэн заалтын техникийн тодорхойлолт Компьютер томографын аппаратын засвар үйлчилгээ хийх сургалтад хамрагдаж систем рүү нэвтрэх эрх авсан инженертэй байх гэж заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй”, мөн “Гэрээний үнэ болон заасан хугацаанд багтаан чанарын шаардлага хангасан барааг захиалагчид нийлүүлэх баталгааг албан бичгээр гарган ирүүлнэ гэсэн заалт хэсэгт тендер зарлахаас өмнө он сартай албан бичиг ирүүлсэн учир шаардлага хангаагүй” гэсэн хоёр үндэслэлээр тендерт шалгаруулаагүй тухай мэдэгдэл ирсэн.

Бид тус мэдэгдлийг хүлээн авсны дараа Сангийн яамны Хууль, эрх зүйн газарт 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гомдол гаргасан. Сангийн яамны Хууль, эрх зүйн газраас 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 03/1266 дугаар албан бичгээр манай компанийн гомдлыг үндэслэлтэй гэж үзээд Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн тендерийн комисст тендерийн дахин үнэлгээ хийхийг үүрэг болгосон. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгээс 2024 оны 03-р сарын 18-ны өдөр №173 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг манай компанид ирүүлсэн. Манай компаниас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасны дагуу ажлын 6 хоног хүлээгээд, 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр тендерийн баримт бичигт заагдсан 99510203 утасны дугаар луу залгаж тендерийн шалгаруулалттай холбоотой санал гомдол гарсан талаар лавлаад, “гомдол гарсан мэдээлэл алга байна” гэсэн мэдээлэлд үндэслэж манай 2024 оны 03-р сарын 21-ний өдрийн “Гүйцэтгэлийн баталгааны талаар тодруулга авах тухай” албан тоотод хариу ирээгүй тул 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр тендерийн гүйцэтгэлийн баталгааг гэрээний үнийн дүнгийн 5%-ийг байршуулаад, энэ тухайгаа Захиалагчид албан ёсоор мэдэгдсэн. Мөн тухайн өдрөө Компьютерт томографын аппарат нийлүүлэх гэрээний нооргийг манай компанийн талаас бөглөх бүх мэдээллийг бөглөөд Захиалагчид илгээсэн ([email protected] и-мэйл хаяг руу) ба эх хувийг манай компанийн зүгээс баталгаажуулж Монгол шуудангаар илгээсэн. Мөн тус тендерийн гүйцэтгэлийг хугацаанд нь, түргэн шуурхай гүйцэтгэхийн тулд манай компанийн зүгээс PHILIPS компани руу Incisive 128 загварын Компьютерт томографын аппаратын үйлдвэрлэлийг эхлүүлэх зорилгоор урьдчилгаа төлбөрийг төлөөд аппаратын үйлдвэрлэлийг эхлүүлсэн байгаа. Гэвч гомдол гаргах хугацаа дууссанаас хойш долоо хоногийн дараа буюу 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 17 цаг 47 минутад Дорноговь аймгийн эмнэлгийн зүгээс Мөнх-Эрдэнэ Ганбат (Дорноговь нэгдсэн эмнэлгийн тендерийн хорооны нарийн бичиг) [email protected] и-мэйл хаягаас тус тендерт Сетунари ХХК нь тендер шалгаруулалттай холбоотой гомдлыг 2024 оны 03 дугаар сарын 25-нд гаргасан бөгөөд тухайн мэдээллийг Сангийн яамнаас 2024 оны 03 дугаар сарын 27-ны онгоотой 03/1989 тоот албан) бичгээр 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ирүүлээд байна гэсэн и-мэйл ирсэн. Гомдол гарсан өдрөөс хойш бүтэн нэг долоо хоногийн дараа манайд гомдол гарсан тухай мэдээлэл өгч бидний эрх ашиг хөндөгдөж, бид санхүүгийн эрсдэлд орох нөхцөл байдал үүссэн билээ. Тус тендерт гаргасан гомдолтой холбоотойгоор манай компанийн зүгээс Сангийн яаманд Сетунари ХХК-ийн тендер шалгаруулалттай холбоотой 2024 оны 03 дугаар сарын 25-нд гомдлыг гаргасан нь гомдол гаргах хугацаа дууссаны дараа өгсөн байгаа талаар хүсэлтийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ний өдрийн 24/100 тоот албан бичгээр хүргүүлсэн. Ийнхүү гомдлыг шийдвэрлэж “Сетунари” ХХК-ийн гомдлыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн болохыг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн худалдан авах ажиллагааны газрын сайт дээр Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн ДГАНЭ/202311005 урилгын дугаартай “Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт компьютер томографын аппарат худалдан авах ажил” тендерийн төлөвөөс мэдсэн. Сангийн яаманд гаргасан хүсэлтийн тус яамны 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 03/2583 дугаар албан бичгээр “Сетунари” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 208/24 тоот албан бичгээр гомдол гаргасныг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2353 дугаар албан бичгээр шийдвэрлэсэн талаар хариу ирүүлсэн. Манай компаниас өнөөдрийг хүртэл Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2353 дугаар шийдвэртэй танилцаагүй байгаа бөгөөд захиалагч болон Сангийн яаманд удаа дараа хүсэлт гаргасан боловч захиалагчаас Сангийн яамны шийдвэрийг бидэнд мэдэгдэхгүй өнөөдрийг хүрсэн атлаа 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 286 дугаар албан бичгээр тендерийг цуцалж, дахин зарлах болсон талаар мэдэгдлээ. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу ийнхүү шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Манай компаниас Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгээс 2024 оны 03-р сарын 18-ны өдөр №173 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг манай компанид ирүүлсний дагуу 2024 оны 03-р сарын 26-ны өдөр тендерийн гүйцэтгэлийн баталгааг гэрээний үнийн дүнгийн 5%-ийг байршуулаад, энэ тухайгаа Захиалагчид албан ёсоор мэдэгдсэн. Мөн тухайн өдрөө Компьютерт томографын аппарат нийлүүлэх гэрээний нооргийг манай компанийн талаас бөглөх бүх мэдээллийг бөглөөд Захиалагчид илгээсэн [email protected] и-мэйл хаяг руу) ба эх хувийг манай компанийн зүгээс баталгаажуулж Монгол шуудангаар илгээсэн. Мөн тус тендерийн гүйцэтгэлийг хугацаанд нь, түргэн шуурхай гүйцэтгэхийн тулд манай компанийн зүгээс PHILIPS компани руу Incisive 128 загварын Компьютерт томографын аппаратын үйлдвэрлэлийг эхлүүлэх зорилгоор урьдчилгаа төлбөрийг төлөөд аппаратын үйлдвэрлэлийг эхлүүлсэн байгаа. Гэтэл ийнхүү үндэслэлгүйгээр тендерийг цуцалсан нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа боллоо. Тус тендер шалгаруулалтад оролцсон “Сетунари” ХХК нь манай компанийг шалгаруулсан захиалагчийн шийдвэрт гомдол гаргах хугацааг хэтрүүлэн гомдол гаргасан байхад Сангийн яамнаас гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг зөрчсөн. Тендер шалгаруулалтад оролцсон “Сетунари” ХХК нь Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн *** төгрөгийн төсөвтэй, Дэлхийн банкны G14 төслийн санхүүжилтээр Эрүүл Мэндийн Яамнаас зарлаад нээлтээ хийгээд, мөн л Сетунари ХХК-г шалгаруулсан боловч манай компанийн гаргасан гомдлын дагуу гэрээ байгуулах нь түр түдгэлзсэн байгаа **** төгрөгийн төсөвтэй тендерүүдийг авах зорилгоор зарим төрийн байгууллагын ажилтан, албан хаагч нарт нөлөөлж, эрх ашиг нэгдмэл бүлэглэл хэлбэрээр хууль бус үйл ажиллагаагаа хоорондоо уялдуулан зохион байгуулж байна. Сангийн яамнаас “Сетунари” ХХК-ийн худал, үндэслэлгүй, гүтгэлгийн чанартай гомдлыг үндэслэж тендерт шалгарсны дагуу гэрээ байгуулах эрхийг ямар ч үндэслэлгүйгээр үгүй хийж байна. Тендер шалгаруулалтад оролцсон “Сетунари” ХХК-ийн эцсийн өмчлөгч Д.Энхтуяа нь үргэлжилсэн олон удаагийн үйлдлээр авлига өгч өөрийн компанид давуу байдал үүсгэж байсны талаар мэдээлж, мөн дээрх тендерүүдэд “Сетунари” ХХК нь техникийн үзүүлэлтийн хувьд тохирохгүй тоног төхөөрөмжүүд санал болгосон байтал үүнийг Сангийн яамнаас нягтлан шалгахгүйгээр “Сетунари” ХХК-ийн гомдлыг үндэслэлтэй гэж үзсэн нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан явдал болоод байна. Манай компаниас Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2353 дугаар шийдвэртэй танилцаагүй тул тус албан бичгийг шүүхийн журмаар гаргуулан танилцсаны дараа энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулах болно. Захиалагч болох Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 286 дугаар албан бичгээр “... тендер шалгаруулалтад оролцогчоос гаргасан гомдлыг Сангийн яам хянан үзээд, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.3 дахь заалтыг үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэсэн тул уг тендерийг цуцлан, дахин зарлах болсныг үүгээр мэдэгдэж байна” гэжээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10-т зааснаар Сангийн яам нь дараах 3 төрлийн шийдвэр гаргана. Үүнд: 59.1.1 тендер шалгаруулалт, эсхүл захиалагчийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөлт оруулах; 59.1.2 тендер шалгаруулалт, эсхүл захиалагчийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөлт оруулах; 59.1.3 тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг заах. Үүнээс үзвэл Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 286 дугаар албан бичигт дурдсан хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.3 дахь заалт нь захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгодог зохицуулалт биш юм. Гэтэл захиалагчаас хууль зүйн үндэслэлгүйгээр тендерийг цуцалж байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг илтэд зөрчсөн үйл ажиллагаа болжээ. Түүнчлэн захиалагчаас тендерийг цуцалсан шийдвэрийг бидэнд танилцуулаагүй бөгөөд шүүхийн журмаар гаргуулан танилцсаны дараа энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулах болно.

Гурав. Сангийн яамнаас “Сетунари” ХХК-ийн гомдлыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд захиалагчаас Сангийн яамны хууль бус шийдвэрт үндэслэн тендерийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Манай компани Дорноговь аймгийн Нэгдсэн эммнэлгээс зарласан ДГАНЭ/202311005 урилгын дугаартай “Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт компьютер томографын аппарат худалдан авах ажил” төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад шалгарсан тул тус эмнэлгийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр №173 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийн дагуу гэрээ байгуулах хууль зүйн үндэслэлтэй болно. Иймд Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2353 дугаар шийдвэр, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 286 дугаар мэдэгдлийг тус тус хүчингүй болгож, “Саммитмедикал сервис” ХХК-тай “Компьютерт томографын аппарат нийлүүлэх гэрээ”-г байгуулахыг Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт даалган шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.

10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Халиуна шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд Сангийн яаманд хэзээ, яаж гомдол гаргах, хэд хоногийн дотор хүлээж авч шийдвэрлэх талаар тодорхой зохицуулж өгсөн. Энэ хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д захиалагчийн энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг уг шийдвэр гарснаас хойш ажлын 5 өдрийн дотор хүлээн авна гэсэн зохицуулалттай. Хариуцагчийн тайлбарлаад байгаа Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 253 дугаар тушаалын тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам байгаа. Энэ журмын 2.3 дээр гомдол хянан шийдвэрлэх байгууллагын бичиг хэргийн бүртгэлд бүртгэснээр хүлээн авсанд тооцно гэж заасан байгаа юм. Гомдлыг хэзээ гаргах гэдэг асуудал биш. Гомдол хэзээ хүлээн авснаар гомдол нь хуулийн хугацаанд гаргасан гомдол болох асуудал яригдана гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс эсвэл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно гэж байгаа юм. Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д мөн хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс эсвэл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно гэдэг зохицуулалттай. 

Иргэний хууль, Захиргааны ерөнхий хууль дээр ч тогтоосон он, сар, өдрийг зохицуулсан байгаа. Шийдвэр хэзээ гарсан өдрөөс хойш ажлын 5 өдрөөр тоолно. Ажлын 5 өдөр гэдгийг тоолохдоо 03 дугаар сарын 18-ны өдөр нь өөрөө даваа гариг байсан. Энэ өдрөөсөө тоолоход 03 дугаар сарын 22-ны өдөр баасан гаригт дуусаж байгаа юм. Гэтэл гомдлыг 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээж авсан. 03 дугаар сарын 25-ны өдрийн 09 цаг 10 минутад хүлээж авсан баримтыг Сангийн яамнаас гаргаж өгсөн. Үүнтэй хариуцагч болон гуравдагч этгээд маргахгүй нөхцөл байдал байгаа. Гомдол гаргасан өдөр нь нэг өдрөөр хэтрээд бүртгэгдэж, хүлээн авагдсан байгаа юм. Хүлээн авсанд тооцох нь өөрөө 2.3-д зааснаар бүртгэгдсэнээр л хүлээн авсанд тооцно гэж байгаа. Хуульд хүлээн авна гэж зохицуулсан болохоос биш гомдол гаргах эрхтэй гэсэн агуулга биш. Сангийн яам хуулийн дагуу л явах ёстой. Хуульд маш тодорхой зохицуулсан байгаа учраас хуульд заасны дагуу шийдвэр нь гарсан өдөр буюу 18-ны өдрөөсөө хойшоо ажлын 5 өдрийг тоолоод 22-ны өдрөөр дуусах ёстой юм. Үүнийг ямар нэгэн байдлаар өөрчлөх, өөр байдлаар тайлбарлах боломжгүй. Гомдлыг бол хуулийн хугацааг хэтрүүлэн хүлэн авч хянаад шийдвэрлэсэн. Энэ баримт хэрэгт авагдсан баримтаар илэрхий тодорхой тогтоогдож байна гэж үзэж байна. Тендерийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.8-д Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тендер шалгаруулалтай холбоотой цахим системд байршуулсан баримт бичиг мэдээлэл, тендер шалгаруулалтын хувийн хэрэгт үндэслээд гомдлын үндэслэлийн хүрээнд ажлын 10 өдөрт багтаан шийдвэрлэнэ гэж байгаа юм. Ажлын 10 өдөрт багтаан гэдэг нь 25-ны өдөр хүлээн авч гомдол гаргах хугацаандаа гаргасан юм байна гэж үзэж байгаа бол ажлын 10 өдөр нь дахиад 25-ны өдрөөс тооцохоор болоод байгаа юм. Гэтэл 04 дүгээр сарын 08-ны өдөр хариу өгөх ёстой нөхцөл байдал байгаа юм. Энэ нь гэхдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болоогүй. Хугацаа тоолох тухайд Иргэний тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд ч тодорхой зохицуулалтууд байна. Хэрвээ тухайн өдрийн хугацааг дараагийн өдрөөс нь тоолох гэж байгаа бол дараагийн өдрөөс гэсэн тусгай зохицуулалттай хуулиуд ч байдаг. Жишээ нь Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох хуульд даатгуулагч үндсэн ажлаас халагдсаны дараагийн өдрөөс эхлэн тоолно гэж заасан байгаа юм. Хууль өөрөө тодорхой байх ёстой гэдэг нь Хууль тогтоомжийн тухай хуульд заасан зохицуулалт байгаа. Энэ хууль нь тодорхой хийсэн зүйл нь шийдвэр гарсан өдрөөс эхлэн хугацаа тоолно гэсэн зохицуулалттай байгаа юм. Өөр бусад компаниуд ажлын 5 өдрөөр тооцоод гомдол гаргадаг. Гэтэл 6 дах өдөр нь өгсөн хэр нь бид ажлын 5 дахь өдөр гомдол гаргаж байна гэдэг нь үндэслэлгүй байна. Хариуцагч гомдлыг хүлээж аваад байгаа нөхцөл байдлыг ойлгохгүй байна. Сангийн яаманд манайх гомдол гаргасан. Сангийн яаманд ямар нэгэн байдлаар “Сетунари” ХХК-ийн бичээд байгаа шиг инженерүүд нь хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх мэт гомдол гараагүй. Үүнийг нягталж үз гэсэн байгаа юм. Гэтэл нягталж үз гэдгээ тодруул гэж хэлээгүй шүү дээ гэж одоо тайлбарлаад байгаа юм. Нягтлан үзэх нь зүйтэй байна гэж бичсэн байгаа юм. Үүнтэй л гуравдагч этгээд маргаад байгаа.

“Саммитмедикал сервис” ХХК-ийн хувьд эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл худалдаад олон жил болж байгаа компани юм. “Саммитмедикал сервис” ХХК-ийн үйл ажиллагаа юун дээр явдаг гэхлээр тендер дээр л явж байгаа. Тендерээр эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийг улсын болон хувийн эмнэлгүүдэд тендерийн журмаар нийлүүлдэг. Тендерт оролцоод шалгараад тоног төхөөрөмж нийлүүлэх нь энэ компанийн үйл ажиллагааны баталгаа. Энэ тендерийг авахын төлөө бүхэл бүтэн үйл ажиллагаагаа устгаад хуурамч баримт бичиг бүрдүүлээд явах компани бол биш. Тогтвортой үйл ажиллагаа явуулдаг болсон байгууллага байхад инженерүүдийн сургалтуудыг хуурамч гэж яриад байгаа нь ойлгомжгүй. Мөн хуурамч биш гэдгийг нотлох баримтууд гаргаж өгсөн. Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн албан бичигтэй холбоотой зүйлийг яриад байгаа. Ийм нөхцөл байдал байгаа учраас “Саммитмедикал сервис” ХХК хуурамч баримт бичиг бүрдүүлээд тендерт орох хэмжээний компани биш. Гомдолд дурдсан үндэслэлийн хүрээнд тодруулга авсан байна, тодруулга авсан хамаагүй гэсэн байгаа. Огноо дугааргүй албан бичиг хүргүүлсэн нь өөрөө албан хэрэг хөтлөлтийн журмыг зөрчсөн байна гэдэг зүйлийг хэлээд байна. Энэ бол өөрөө ямар нэгэн байдлаар тендерийн зөрчил биш. Харин ч тендерийн үйл ажиллагаа нь илүү чөлөөтэй оролцогчидтой утсаар яриад болдог. Харин нэхэмжлэгч компанийн хувьд тендерт анх өгөөгүй байсан баримтуудаа нөхөж өгөөд, үнэлээд дүгнэсэн зүйл байхгүй. Гол нь “Сетунари” ХХК бол инженерүүдийн сургалтад суусан гэрчилгээнүүд нь хуурамч юм гэдэг гомдол гаргасан. Үүнийг Сангийн яам нягталж үз гэхэд Тендерийн үнэлгээний хороо нягталж үзээд тодруулга албан бичиг явуулаад тодруулга аваад үнэлээд дүгнэсэн л нөхцөл байдал байгаа юм. Ямар нэгэн байдлаар тендерийн зөрчил, тендерийг хүчингүй болгох хэмжээний зүйл огт болоогүй гэдгийг хариуцагч тайлбарласан. Үүнийг шүүх харгалзаж үзэх ёстой байх гэж үзэж байна. Өмнөх хуулийн дагуу явах байсан 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу тендерийг үнэлэх ёстой байсан гэдэг зүйлийг тайлбарлаад байгаа юм. Тендер шалгаруулалт нь 12 дугаар сарын 04-ний өдөр зарлагдаад 01 дүгээр сард эхний нээлтээ хийгээд гомдол гарсан. Сангийн яаман дээр гомдол хянагдах гээд очсон байгаа гэхэд зөвхөн гомдлын хүрээнд хянана гэдэг зүйлийг ярьсан. Гэхдээ тендер шалгаруулалт нь хуулийн дагуу явагдахгүй байгаа юм. Тендерийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.5-д заасны дагуу явагдах ёстой шүү дээ. Чанар үнэлгээний харьцуулалтын үнэлгээгээр үнэлэх ёстой гэдэг зүйлийг ярих байсан юм бол өмнө нь ч одоо ч гомдлын дагуу тендерийн үнэлгээ нь буруу яваад байна гэдэг зүйлийг тайлбарлаж болох байсан. 28 дугаар 28.7.5 эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийн худалдан авах чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр үнэлгээ хамгийн сайн үнэлэгдсэн гэж үзнэ гэж заасан. Тендерийн баримт бичгүүд нь өөр өөр байдаг л даа. Эм, эмнэлгийн хэрэгслийнх тусдаа эмнэлгийн тоног төхөөрөмжийнх тусдаа байдаг. Тендерийн үнэлгээний хорооны тэмдэглэлийг харахаар чанар ба үнэлгээний харьцуулалттай аргаар үнэлээгүй гэдэг юм бас харагдахгүй л байгаа. Үнэлгээний хороо үнэлж үзээд 3 компани шаардлагад нийцээд байна. “Саммитмедикал сервис” ХХК-ийн хувьд инженерүүд асуудалгүй юм байна. Засвар үйлчилгээ хийх боломжтой юм байна. Хамгийн бага үнэтэй юм байна гэдэг зүйлийг яриад шалгаруулсан байгаа юм. Өмнөх хууль ч төрийн худалдан авах ажиллагааны зарчим нь бага үнэ шүү дээ. Хамгийн бага үнэтэй, бусад бүх шаардлагыг хангаад шалгарсан. Энэ байдлаар Тендерийн үнэлгээний хороо “Саммитмедикал сервис” ХХК-ийг шалгаруулаад гэрээ байгуулах эрх олгосон нь ямар ч хууль зөрчсөн зүйл байхгүй байгаа юм. Гэхдээ ямар үндэслэлээр 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 17374 тоот шийдвэрийг хүчингүй болгоод байгаа үндэслэл Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2353 гэдэг албан бичигт байхгүй байгаа юм. Сангийн яамнаас хянахаар хууль зөрсөн байгаа учраас энэ үндэслэлээр захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож байна гэдгийг тодорхой бичсэн байдаг. Ямар үндэслэлээр хүчингүй болгоод байгаа гэдэг нь тодорхойгүй нөхцөл байдал байгаа юм. Энэ албан бичиг нь агуулгын хувьд зөрчилдөөнтэй харагдаад байгаа юм. 59 дүгээр зүйлийн 59.10.1-д заасны дагуу хүчингүй болгож шийдвэрлэж байна гэсэн байгаа юм. Тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.3 дахь заалтад үндэслэн мэдэгдье гэсэн байгаа юм. Зөрчлийг арилгаад тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг даалгах бол дахин үнэлгээ хийгдэх асуудал яригддаг. 59 дүгээр зүйлийн 59.10.3 бол тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг зааж өгсөн. Үүний дагуу 59 дүгээр зүйлийн 59.10.3-д заасны дагуу хуульд нийцүүлэн үнэлгээ хий гэдэг шийдвэр гарах ёсгүй байх. Энэ мэтчилэн алдаатай албан бичиг байгаад байгаа юм. Нэхэмжлэгч “Саммитмедикал сервис” ХХК-ийн өмнөх тендерийн дагуу шалгарсан гэрээ байгуулах эрх олгосон байсан. Хуулийн дагуу ажлын 6 өдрөө хүлээсэн үү, хүлээсэн энэ хугацаагаа тоолоод явсан уу? явсан үүний дараа бүх үйл ажиллагаа явагдаад дараа нь энэ албан бичиг гарч ирсэн. Энэ захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргаад хэлэлцэхэд л энэ албан бичиг шүүх дээр орж ирсэн. Энэ үед л бид мэдсэн. Ийм агуулгатай албан бичиг байсан байна гэдгийг өмнө захиалагч ч өгдөггүй, Сангийн яам  ч өгдөггүй, цахим дээр ч тавигддаггүй яваад байсан. Сангийн яам, захиалагч нь ч “Сетунари” ХХК-ийг шалгаруулъя л гэдэг л хүсэл сонирхолтой шалгарсан компанийг унагая гэдэг агуулга, зорилгыг илэрхийлж байгаа үг, үйлдлээс нь харагдаад байдаг. Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгтэй янз бүрээр л ярьж үзлээ. Гомдол гарсан үгүйг ч хэлэхгүй. Сангийн яам хүчингүй болгоогүй байхад тендерийг хүчингүй болгоод дахин зарласан ийм л нөхцөл байдлууд л яваад байгаа. Энэ маргаан шийдэгдээд Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг компьютер томографын аппаратын худалдан авах тендерийг “Саммитмедикал сервис” ХХК бол авч чадахгүй юм шиг байгаа юм. Гэхдээ авч чадахгүй ч гэсэн хуулийн боломж нь байгаа учраас нэхэмжлэгчийн хувьд хуульд заасны дагуу бүх эрхээ эдлээд шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүх яаж шийдвэрлэнэ үүний дагуу л шийдвэрийг дагах зорилготой байна.

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгээс зарласан тендер дээр ч “Сетунари” ХХК шалгарсан. Бид мөн нэхэмжлэл гаргаад явж байгаа. Ийм л нөхцөл байдал байгаа. Бүх тендерийг “Сетунари” ХХК авдаг. Ийм л нөхцөл байдал, дүр зураг бий болоод байгаа учраас хуулийн боломжийн хүрээнд нь нэхэмжлэл гаргаад байгаа. Энэ албан бичиг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцэж гараагүй. Гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гомдлыг хүлээж аваад хянасан. Нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, зөрчиж байгаа нөхцөл байдал хангалттай хэрэгт цуглүүларсан баримтаар нотлогдож байгаа учраас нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.” гэжээ.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Хонгорзул шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ““Сетунари” ХХК нь Сангийн яаманд 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 208/24 тоот албан бичгээр “Саммитмедикал сервис” ХХК-ийн тендерийг шалгаруулсан захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрөх тухай гомдол гаргасан. Тус гомдлыг Сангийн яамнаас 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2353 тоот албан бичгээр тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийлгүүлэхээр шийдвэрлэсэн. Дараах үндэслэлээр Сангийн яаманд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Сангийн яаманд тус яамны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2353 тоот албан бичигтэй танилцахаар удаа дараа хүсэлт гаргасан гэх боловч “Саммитмедикал сервис” ХХК-аас Сангийн яаманд тус албан бичигтэй танилцах хүсэлтийг гаргаж байгаагүй болно.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Сетунари” ХХК нь захиалагчийн шийдвэрт гомдол гаргах хугацааг хэтрүүлэн гомдол гаргасан байхад Сангийн яам гомдлыг хүлээн авч, шийдвэрлэсэн гэж дурджээ. Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 2.3-т “Гомдлыг гомдол хянан шийдвэрлэх байгууллагын бичиг хэргийн бүртгэлд бүртгэснээр хүлээн авсанд тооцно” гэж заасны дагуу “Сетунари” ХХК-аас дээрх тендер шалгаруулалттай холбоотой 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 208/24 тоот албан бичиг ирүүлснийг тус яам 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч бичиг хэргийн бүртгэлд бүртгэн, дээрх журмын 5.1-д “Сангийн яам хуулийн 59.6-д заасан захиалагчийг үйлдэл хийхгүй байхыг даалгах, захиалагчийн шийдвэрийг түдгэлзүүлэх шийдвэрийг захиалагч, түүний үнэлгээний хорооны гишүүнд утсаар, эсхүл цахим системээр мэдэгдэнэ” гэж заасны дагуу захиалагчид мэдэгдсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид “хууль” гэх)-ийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагчийн энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг уг шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор захиалагчид гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй тухай гомдлыг энэ хуулийн 57.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш ажлын таван өдрийн дотор тус тус хүлээн авна” гэж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.6 дахь хэсэгт санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдол хянан шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд захиалагчийг үйлдэл хийхгүй байхыг даалгах, захиалагчийн шийдвэрийг түдгэлзүүлэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу тус яам тендер шалгаруулалтыг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 03/1989 тоот албан бичгээр түдгэлзүүлсэн болно.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт “Захиалагч энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг цахим системд нийтэлснээр мэдэгдсэнд тооцно” гэж заасны дагуу Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр тендерт оролцогч нарт мэдэгдэл хүргүүлж, худалдан авах ажиллагааны цахим системд үр дүнг нийтэлсэн байдаг. Иймд “Сетунари” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу захиалагчийн энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг уг шийдвэр гарснаас хойш ажлын 5 хоногийн дотор Сангийн яаманд гаргасан байх тул “Сетунари” ХХК гомдол гаргах хугацаа дууссаны дараа гомдол гаргасан байхад Сангийн яам гомдлыг хүлээж авч, шийдвэрлэн хууль зөрчсөн гэж нэхэмжлэгч үзсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн тус яамны 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 03/1989 тоот “Тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай” албан бичигт “...хуулийн 59 дүгээр зүйлийн 59.9 дэх хэсэгт заасны дагуу оролцогч нарт энэхүү шийдвэрийг мэдэгдэж ...” гэж дурдсан байх тул захиалагч нь тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай шийдвэрийг оролцогчдод мэдэгдэх үүрэгтэй байсан.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Сангийн яамнаас “Сетунари” ХХК-ийн гомдлыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж дурдсан байна. Тендер шалгаруулалтын үнэлгээг 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.5 дахь заалтад “эм эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо бүхий тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж, мөн тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 31.3-т “Эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авах тендер шалгаруулалтын үнэлгээг IV бүлэгт заасан үнэлгээний аргачлал, зааврын дагуу үнэлж харьцуулна” гэж тус тус заасны дагуу чанар ба үнэлгээний харьцуулалтаар үнэлээгүй. Түүнчлэн тус яам гомдол хянасан тухай 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 03/1266 тоот албан бичгээр “Саммитмедикал сервис” ХХК-ийн ирүүлсэн тендер тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан шаардлагад нийцэх эсэхийг нягтлан үзэх нь зүйтэй талаарх шийдвэрийг хүргүүлсэн бөгөөд

тендерт оролцогчоос тодруулж үнэлгээ хийх талаар шийдвэр хүргүүлээгүй байхад үнэлгээний хорооны 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 04 тоот хурлын тэмдэглэлд “... Сангийн яамны 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 03/1266 тоот албан бичгийн дагуу “Саммитмедикал сервис” ХХК-аас нотлох баримтыг 2024 оны 03 дугаар сарын 13-нд ирүүлсэн...” гэж дурдан Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга У.Энхбаяраас “Саммитмедикал сервис” ХХК руу тус яамны дээрх шийдвэрийн дагуу нотлох баримт ирүүлэх албан бичиг хүргүүлж тендерт хавсаргаж ирүүлээгүй нотлох баримтыг тодруулж авч үнэлгээ хийсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэг, мөн Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга У.Энхбаяраас “Саммитмедикал сервис” ХХК руу тус яамны дээрх шийдвэрийн дагуу нотлох баримт ирүүлэх тухай огноо, дугааргүй албан бичиг хүргүүлсэн нь Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ын 8.1.4-т “Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хориглох зүйл: Удирдлага гарын үсэг зураагүй, тамга, тэмдэг дарагдаагүй, бүртгэлийн дугаар, он, сар, өдөр бичигдээгүй албан бичгийг гадагш илгээхийг хориглоно” гэж заасантай тус тус нийцээгүй. Иймд Сангийн яамны 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2353 тоот албан бичиг хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Хонгорзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэгдүгээрт нэхэмжлэгч компани нь Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 032353 дугаартай гомдол хянасан албан бичигтэй танилцъя гэсэн албан бичиг ирүүлж байгаагүй. Танай Сангийн яам “Сетунари” ХХК-ийн хуульд заасан хугацаанд гаргаагүй гомдлыг хүлээж авсан гэх утга агуулгатай албан бичиг ирүүлж байсан. Хэрвээ ирүүлсэн бол хэргийн материалд хавсаргаж өгөх нь зохистой байсан байх. Хоёрдугаарт “Сетунари” ХХК-ийн гомдол гаргах хугацаандаа гаргаагүй, гомдлын хугацаа хэтэрсэн байхад Сангийн яам хүлээж авсан байна гэж тайлбар хэлээд байдаг. Үүнд тайлбар өгөхөд, Сангийн яам тендерийн гомдлыг хянан шийдвэрлэхдээ Сангийн сайдын А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмын дагуу гомдлыг авч хянан шийдвэрлэдэг. Тухайн журмын 4.1-д хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрөх тухай гомдлыг хуулийн 28.3-д заасан шийдвэр нийтэлснээс хойш ажлын 5 өдрийн дотор гарах гаргана гэж заасан байгаа. 28.3-д заасан шийдвэр нийтэлснээс хойш гэдэг нь Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан худалдан авах тухай хуулийн 28.3-д захиалагч энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг цахим системд нийтэлснээр нийтэлсэнд тооцно гэж заасан байгаа. Захиалагч шийдвэрээ 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нийтэлсэн байгаа. Үүнтэй бол хэн ч маргахгүй. 03 дугаар сарын 18-ны өдрийг харах юм бол даваа гариг байгаа юм. Журамд шийдвэр нийтэлснээс хойш ажлын 5 өдөр гэж заасан учраас 03 дугаар сарын 18-ны өдрөөс хойш буюу 19, 20, 21, 22 буюу ажлын 4 өдөр 23, 24-ны өдөр бямба, ням гариг байгаа. Ажлын 5 өдөр гэж заасан учраас гомдол гаргах эрхтэй. Хугацаа нь 19, 20, 21, 22 болон 25-ны өдөр гомдол гаргах эрхтэй байсан. “Сетунари” ХХК-ийн хувьд бол 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гомдол гаргасан. Тухайн гомдол нь бол манайх одоо Шэйрпойнт буюу цахим системээр бүртгэсэн байгаа. Хугацаа 03 дугаар сарын 25-ны өдөр гэж заасан. Мөн манайх бичгээр цахим системд бүртгэсний дараа шилжүүлэхдээ дардас дардаг. Дардас дээр 03 25 24 гэж бичсэн байгаа хэдий ч манайх бүх албан бичиг дээр 2024 он гэдгийг 24 гэж бичдэг юм байна лээ. 09 цаг 10 минутад хүлээж авсан байгаа. Тиймээс “Сетунари” ХХК гомдол гаргах эрхтэй, хуулийн хугацаанд гомдол гаргасан.” гэжээ.

13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэгдүгээрт манайхыг гомдол хүлээж авахдаа ажлын 6 хоног хэтрүүлсэн л гэж яриад байх шиг байна. Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д шийдвэр гарснаас хойш ажлын 5 өдөрт ирсэн гомдлыг хүлээн авч хянан гэж заасан байгаа. Шийдвэр гарсан өдрөөс хойш гэж зохицуулж өгсөн, ажлын 10 өдрийн дотор гэдгийг бас хуулийн зохицуулалтаараа зохицуулагдаад явсан. Сангийн яамны бичиг хэрэг дээр ажлын 10 өдрийн дотор хэрвээ тухайн хариу өгөхгүй бол хугацаа хэтэрсэн шүү гэдэг холбогдох зүйлд хариуцлага тооцох хэмжээний асуудал байдаг учраас хуулийн хугацаанд ажлын 10 өдөрт хариуг өгсөн. Ажлын 5 хоног, ажлын 6 хоногийг бол тайлбарласан болохоор дахиж тайлбарлах нь илүүц байх. Сангийн яам бол худалдан авагчийн бодлогыг ярьдаг гэдэг үүднээс компаниуд бараа тоног төхөөрөмжөө захиалсан үед нь ямар байдлаар систем дээр харагддаг гэдэг зүйлийг систем дээр гаргаж өгөх боломж нь юу байдаг юм бол? үүнийг судалж үзье гэж бодож байна. Яагаад гэхээр үнэндээ нэхэмжлэгчийг тоног төхөөрөмжөө захиал гэж захиалагч хэлсэн үү, үгүй юү гэж асууж байгаа юм. Нэхэмжлэгчийг хохирсон бид нарт хамаагүй гэдэг зүйл ярьж байгаа юм биш. Үнэхээр захиалагч тоног төхөөрөмжийг захиал гэж хэлсэн юм уу гэдэг зүйлийг лавлаж асууж байгаа юм. Магадгүй бодлогын хэмжээнд системийн хэмжээнд компаниуд тоног төхөөрөмжөө цаашаа захиалах боломжийг нь бид систем дээр гаргаж өгөх боломжтой юу? гэдгийг бас судалж үзье. Дээр нь Сангийн яам энэ тендерийг цуцлаагүй, хүчингүй болгоогүй, захиалагчийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгоод харин захиалагчид дахин үнэлгээ хий гэж даалгасан. Сангийн яам буруу шийдвэр гаргасан энэ тендерийг хүчингүй болгосон гэдэг зүйл яриад байх шиг байна. Үүнд тайлбар хэлэхэд дээрээс нь “Саммитмедикал сервис” ХХК өмнө нь Сангийн яаманд гомдол гаргаад бид хариу нь өгүүлэхдээ хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1, 59.10.3 гэдэг заалтуудыг үндэслээд хариу өгч байсан. “Сетунари” ХХК сүүлд 2353 гэдэг албан бичиг дээр үүнийг дурдаагүй хүргүүлсэн нь өөрөө буруу гэж байгаа бол өмнө нь бид “Саммитмедикал сервис” ХХК-д хүргүүлж байсан бичиг бас буруу болж таарах гээд байна уу гэдэг агуулгын зөрүүтэй зүйлүүд ажиглагдаад байна. Эм, эмнэлгийн хэрэгслийг чанар оноогоор ч үнэлэхгүй шүү дээ л гээд байдаг. Яг захиалагчийн өөрийнх нь энэ тендер шалгаруулалтыг бид ийм баримт бичгээр зохион байгуулна гэдэг дээр нь эмнэлгийн тоног төхөөрөмж гээд бүүр заагаад өгсөн учраас үүний дагуу үнэлгээ хийх ёстой гэдэг зүйлийг Сангийн яам бол хэлж өгсөн. Энэ тендерт үнэлгээгээ хийхдээ буруу хийсэн учраас захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа захиалагчид өөрт нь дахин үнэлгээ хийе гэдэг зүйлийг даалгасан. Магадгүй захиалагч чанар оноогоор нь үнэлээд дахиад хяналт шалгалтаа цаашаа үргэлжлүүлэх боломжтой байсан уу, үгүй юу гэдэг нь дараа нь яригдах асуудал байсан байх. Бас үүнтэй холбоотой ашиг сонирхлын зөрчилтэй асуудал байсан гэдэг зүйл ярьсан. Үүнийг Авлигатай тэмцэх газарт мөн хүргүүлж байсан. Дорноговь аймгийн цагдаагийн газраас ч мөн нотлох баримт ирүүлээч гэхэд үүнтэй холбогдох мэдээлэл, баримтыг явуулж байсан. Хугацааны хувьд бол ийм байна. Гомдол хэзээ гаргах биш, гомдол хэзээ хүлээн авахаас эхлээд хугацааг тоолно гэж хэлээд байна. 05 дугаар сарын 01-ны өдрийн албан бичиг дээрх огноогоо өөрсдөө бичээд 05 дугаар сарын 05-ны өдөр өгсөн гэдгийг Сангийн яаманд 05 дугаар сарын 01-ны өдө өгсөн гэж гүтгээд байдаг. Сангийн яамны бичгээр хэзээ хүлээж авсан гэдэг зүйлийг оруулж өгсөн. Компанийн албан бичгийн огноогоор биш Сангийн яам хүлээж авсан гэдэг зүйлийг илүү тодотгож журамлаж өгсөн. Гомдол гарсан бол үнэлгээний хороонд нь нэн даруй утсаар мэдэгдэнэ гэсний дагуу бид нарийн бичигт мэдэгдсэн. Цаашаа захиалагч нь тендерт оролцогч компаниудад гомдол гарсан гэдгийг мэдэгдэх үүрэгтэй. Зарим захиалагч байгууллагуудыг харж байхад тендерийн баримт бичиг нийтэлсэн систем дээр тодруулах хэсэг дээр нь энэ тендерт гомдол гарсан гэж Сангийн яамны бичгийг сканердаад оруулж өгсөн байдаг. Хэрэв ийм процессоор бүх оролцогч талуудад мэдэгдэх боломжтой байсан. Сангийн яам тендерийг хүчингүй болгоогүй. Захиалагчийн гаргасан шийдвэрт үндэслээд гомдолд дурдсан асуудлын хүрээнд л хянаж үзнэ. Сангийн яаман дээр ямар гомдол гарсан бэ? Уг гомдлын хариуг өгөөч гэдэг зүйлийг яриад байгаа. Манайд 2-3 удаа саммитаас бичиг ирсэн. Гэхдээ огт хүсэлт ирж байгаагүй. Сангийн яаманд удаа дараа хүсэлт гаргасан боловч хариу өгөөгүй гэдэг зүйл бол үндэслэлгүй. Сангийн яаманд бичгээр хүсэлт ирж байгаагүй.” гэжээ.

14. Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “1. Оролцож буй төрийн худалдан авах ажиллагааны тухайд:

Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгээс 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зарлагдаж, 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нээгдсэн ДГАНЭ/202311005 дугаартай “Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт компьютер томографын аппарат худалдан авах” цахим тендерт “Сетунари” ХХК, “Саммитмедикал сервис” ХХК зэрэг нийт 6 компани оролцсон. Тус цахим тендерийн захиалагчаас анхны шийдвэр 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гарсан ба 99 тоот захиалагчийн шийдвэрээр “Сетунари” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн үнэлэгдсэн” тендер гэж үзэж, гэрээ байгуулах эрх олгосон. Харин нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсанаар, мөн өдрийн 96 тоот захиалагчийн шийдвэрээр оролцогч “Саммитмедикал сервис” ХХК-д “ирүүлсэн тендер нь ерөнхий шаардлага хангаагүй, техникийн тодорхойлолт зөрчсөн” үндэслэлээр шалгараагүй мэдэгдлийг өгч, үүнд нэхэмжлэгч талаас гомдол гаргасны дагуу Сангийн яамны 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 03/1266 дугаар шийдвэрээр тендерийг дахин үнэлэхийг захиалагчид мэдэгдсэн байна. Үүний дараа Захиалагч Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгээс тус тендерийн хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин зохион байгуулж, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “Саммитмедикал сервис” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн үнэлэгдсэн” тендерээр шалгаруулсан.

Ингэхдээ захиалагч нь хамгийн бага үнийн саналаар тендерийн үнэлгээг хийсэн төдийгүй “Саммитмедикал сервис” ХХК-иас 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тодруулгаар нэмэлтээр баримт авч, түүнийгээ үндэслэн шийдвэр гаргасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-ийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх заалт болон 28 дугаар зүйлийн 28.7.5 дахь заалтыг тус тус зөрчсөн. Түүнчлэн, Захиалагчийн шийдвэрт гомдол гаргахаар цахим системд оролцогч нарт ил болгосон шалгарсан оролцогч “Саммитмедикал сервис” ХХК-ийн тендертэй танилцахад захиалагчийн тендерийн баримт бичгийн шаардлагад нийцүүлэх зорилгоор үйлдвэрлэгчийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн хуурамч баримт бичиг тодруулгаар нөхөн өгч, тендерт шалгарсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн бөгөөд энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль 56 дугаар зүйлийн 56.5.1, 56.6.1 дэх заалтад заасны дагуу “Саммитмедикал сервис ХХК-ийн тендерт оролцох эрхийг хязгаарлах үндэслэл болох юм.

Иймд “Саммитмедикал сервис” ХХК-ийг шалгаруулсан, мөн “Сетунари” ХХК-г шалгараагүй талаар мэдэгдсэн захиалагчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 173, 174 шийдвэрүүдийг эс зөвшөөрч манай компани 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 208/24 дугаар албан бичгээр Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан.

2. Захиалагчийн шийдвэрт гаргасан гомдол болон гомдол шийдвэрлэх байгууллагын шийдвэрийн тухайд:

“Саммитмедикал сервис” ХХК нь “Сетунари” ХХК-ийн гаргасан дээрх гомдлыг хянан шийдвэрлэсэн Сангийн яамны 2024 оны 04 дүгэр сарын 08-ны өдрийн 03/2353 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх ба энэ нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ үндэслэлгүй байна. Учир нь:

1/ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагчийн энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг уг шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор ... хүлээн авна” гэж заасан ба “Сетунари” ХХК нь захиалагчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэрийг эс зөвшөөрч, гомдлоо 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сангийн яаманд хүргүүлсэн нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т “Хугацааг тоолохдоо ... уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно” гэж заасны дагуу тус хуульд заасан ажлын 5 хоногийн дотор тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан “гомдол гаргах хугацаа дууссаны дараа өгсөн” гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй юм.

2/ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Шалгарсан оролцогчийн тендерийн нууцлаагүй хэсэг, тендерийн талаар оролцогчоос өгсөн тодруулгыг гэрээ байгуулах эрх олгосноос хойш ажлын 5 өдрийн хугацаанд цахим системээр бусад оролцогчид ил болгоно”, 29.3-т “Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлийг энэ хуулийн 28.1-д заасан шийдвэр гарснаас хойш ажлын 5 өдрийн хугацаанд хүсэлт гаргасан оролцогчид танилцуулна” гэж заасны дагуу тус тендерт шалгарсан “Саммитмедикал сервис” ХХК-ийн тендер бусад оролцогчид ил болсон ба “Сетунари” ХХК-иас уг баримтуудад үндэслэн дараах үндэслэлээр гомдол гаргасан. Тодруулбал,

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “... манай компани уг тендерт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3.энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно; 28.7.4.хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэж тус тус заасны дагуу хамгийн бага үнийн дүнгээр ... оролцсон” гэсэн байх ба захиалагч мөн үндэслэлээр тус компанийг шалгаруулсан байна.

Гэтэл эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж нь хүний эрүүл мэндийн холбогдолтой онцгой бүтээгдэхүүн болохын хувьд үнэлгээнд зөвхөн үнээр бус 2011 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн онцлог, нарийвчилсан зохицуулалт буюу хуулийн 28.7.5 дахь заалтаар “эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо бүхий тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж заасны дагуу үнэлэх ёстой. Мөн, тус тендер 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нээгдэж, 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр захиалагчийн шийдвэр гарсан. Гэтэл “Саммитмедикал сервис” ХХК 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр буюу тендер нээснээс хойш, тендерийн анхны үнэлгээний шийдвэр гарахаас 9 хоногийн өмнө үйлдвэрлэгчээс ирсэн гэх “нэр бүхий сургалт нь 128 зүсэлттэй компьютер томографын аппаратад засвар, үйлчилгээ үзүүлэх боломжтой” гэж тендерийн шаардлагад нийцүүлж тодруулсан агуулгатай тодорхойлолтыг захиалагчийн дахин үнэлгээний явцад 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тодруулгаар нэмж өгсөн байдал нь “Саммитмедикал сервис” ХХК тус үйлдвэрлэгчийн албан ёсны сертификаттай инженер техникийн ажилтантай байх шаардлагыг хангаагүй болохоо тендерийн үнэлгээний хугацаанд хаанаас хэнээс олж мэдсэн нь тодорхойгүй хэдий ч шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэгчийн сургалтын гэрчилгээ болон уг тодорхойлолтыг тодруулгаар нэмж өгч, үүнийг захиалагч шийдвэрийн үндэслэлээ болгосон байсан.

Түүнээс гадна “Саммитмедикал сервис” ХХК-иас 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тендерт ирүүлсэн, мөн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 24-72 тоот тодруулгаар нэмэлтээр захиалагчид өгсөн үйлдвэрлэгчийн сургалтын гэрчилгээнүүд нь (i) гэрчилгээ олгосон огноо нь тухайн улс орны хуулиар тогтоосон амралтын өдөр /өөрөөр хэлбэл, европын улс орнуудын хувьд сургалтаа жилээр урьдчилан төлөвлөдөг хэн заах, хаана болох, хэдэн хүн хамруулах, сул суудал байгаа эсэх нь тодорхой харагддаг бөгөөд хэзээ ч 12 дугаар сарын 25-ны өдөр буюу merry christmas зэрэг улс үндэстний өдөр ажил төлөвлөдөггүй, тэдний хувьд энэ байх боломжгүй, Монгол Улсын хувьд цагаан сарын шинийн нэгэнд сургалт хийхээр төлөвлөсөнтэй ижил нийтэд илэрхий тогтсон зан заншил бүхий зүйл/, (ii) Үйлдвэрлэгчийн логогүй /өөрөөр хэлбэл сертификат гэдэг нь тэдний хувьд үнэ цэнэтэй компанийн брэндийн нэг хэсэг, тогтсон формат загвартай программаар бүртгэсэн суралцагчийн мэдээллийг оруулдаг, түүнээс гэрчилгээний формат гар ажиллагаагаар нэг логотой, нэг логогүй хийдэг зүйл биш/, (iii) сургалтын хоёр бүлэг сэдэв нэг өдрийн огноотой /өөрөөр хэлбэл хийх ажил, дараалал нь тогтсон дэлхийн томоохон үйлдвэрлэгч нарын хувьд ажилтан нь илүү цагаар сунгаж ажиллах, ажлаа шахах ойлголт байхгүй, улсын бүртгэлд ажлын цагаар л иргэд хүлээн авдагтай адил, нэг сэдэвт нэг л өдөр зориулна. Түүнээс нэг өдөрт хэд хэдэн сэдвүүдийг бөөндөх зохион байгуулалтгүй ажил хэргийн соёл ойлголт байхгүй/, мөн (iv) Үйлдвэрлэгчийн сургалтын гэрчилгээнд тавигдах үндсэн бүрдэл болох сургалтын нэр, сургалтын агуулга, гарын үсэг зурсан эрх бүхий этгээдүүдийн гарын үсэг зэргийн бичиглэл хэмжээс зөрүүтэй /өөрөөр хэлбэл, байнга давтагдах шинжтэй үйлддэг, бусдын өмнө тухайн компанийг илэрхийлэх баримт бичгийг өөр өөрөөр үйлдэхгүй, бүдүүлэг, болхи хийхгүй/ зэрэг хуурамч гэж үзэхүйц илэрхий алдаа, зөрчлүүд гэрчилгээ болон тодорхойлолтод байсан ба эдгээр хуурамчаар үйлдсэн байж болзошгүй нэмэлт тодруулгаар ирүүлсэн тус баримт бичиг нь тендерийн шалгаруулалтын эцсийн дүнд шууд нөлөөлсөн байсан.

Иймд нэхэмжлэгчийн “... “Сетунари” ХХК-ийн худал, үндэслэлгүй, гүтгэлгийн чанартай гомдлыг үндэслэж тендерт шалгарсны дагуу гэрээ байгуулах эрхийг ямар ч үндэслэлгүйгээр үгүй хийж байна” гэх тайлбар үндэсгүй байна. Харин ч эсрэгээрээ “Саммитмедикал сервис” ХХК нь өөрөө шалгарсан атлаа, худалдан авах ажиллагааны гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийн зохицуулалтын талаар мэдлэг дутмаг уу, эсхүл зөвхөн өөрөө гомдол гаргах эрхтэй, бусад оролцогч гомдол гаргах эрхгүй мэт явцуу ойлголтоор үндэслэлгүйгээр хардаж, сэрдэн, шалгараагүй “Сетунари” ХХК-ийг хуульд зааснаар гомдол гаргасны төлөө захиалагч, төрийн албан хаагч зэрэг этгээдтэй нэгдмэл бүлэг гэх зэргээр холбон гүтгэж, худал үгийг мянга давтан тухайн тендерт огт хамааралгүй “Сетунари” ХХК-ийн оролцож буй бусад төсөл сонгон шалгаруулалт бүрийг гацаах оролдлогыг гаргаж, “Сетунари” ХХК-ийн нэрийг харлуулах гүжирдлэг тасралтгүй явуулж байгаагаа нэхэмжлэлдээ тоочин бичсэн байх ба үүгээр “Саммитмедикал сервис” ХХК нь өөрийнхөө худалдан авах ажиллагаанд хууль журмын дагуу оролцдоггүй, тэгш шударгаар өрсөлдөх чадваргүйгээ харуулж байна.

3/ Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2353 тоот шийдвэрээр “Сетунари” ХХК-ийн дээрх гомдлыг хянан үзээд “... 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зарлагдсан тендер шалгаруулалттай холбоотой захиалагч 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг дагаж мөрдөх тус гомдол хянасан тухай 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 03/1266 тоот албан бичгээр “Саммитмедикал сервис” ХХК-ийн ирүүлсэн тендер, тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан шаардлагад нийцэх эсэхийг нягтлан үзэх нь зүйтэй талаарх шийдвэрийг хүргүүлсэн бөгөөд тендерт оролцогчоос тодруулж үнэлгээ хийх талаар шийдвэр хүргүүлээгүй байхад нотлох баримт ирүүлэх албан бичиг хүргүүлж, тендерт хавсаргаж ирүүлээгүй нотлох баримтыг тодруулж авч үнэлгээ хийсэн нь хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэг ... тус тус нийцэхгүй, ... тендер шалгаруулалтын үнэлгээг ... хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.5 дахь заалтад ... мөн тендерийн баримт бичгийн тендер шалгаруулах зааварчилгааны 31.3-т ... заасны дагуу чанар ба үнэлгээний харьцуулалтаар үнэлээгүй байна ...” гэж дүгнэн захиалагчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 173, 174 тоот шийдвэрийг хүчингүй болгон, тендер шалгаруулалтын үнэдгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг захиалагчид мэдэгдсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10-т “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг хянан үзэж, захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэр гаргана: 59.10.1.тендер шалгаруулалт, эсхүл захиалагчийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөлт оруулах, 59.10.2.Зөрчлийг арилган, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг даалгах, 59.10.3.тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг заах” гэж заасанд нийцсэн байна.

4/ Түүнчлэн дээрх гомдлыг шийдвэрлэх хүрээнд Сангийн яамны 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 03/1989 тоот албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59.6-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдол хянан шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд захиалагчийг үйлдэл хийхгүй байхыг даалгах, захиалагчийн шийдвэрийг түдгэлзүүлж шийдвэр гаргана” гэж заасны дагуу тус тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн байх ба энэ талаар захиалагч болон Сангийн яам нь нэхэмжлэгч талд мэдэгдсэн, тендерийн цахим систем гомдол гарсан төлөвт шилжиж оролцогчид мэдсэн байдаг.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ”, 30.3-т “Захиалагч доор дурдсанаас бусад тохиолдолд шалгарсан оролцогчтой гэрээ байгуулна: 30.3.1.энэ хуулийн 14.6.2-т заасан нөхцөл үүссэн, 30.3.2.энэ хуульд заасан гомдол хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллага, эсхүл шүүхийн шийдвэрээр тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон, эсхүл тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцсон” гэж тус тус заасан.

Үүнээс үзвэл захиалагч Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгээс 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 173, 174 дүгээр шийдвэр гарснаас хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа буюу 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс хойш хуулийн 30.3-т заасан нөхцөл байдал үүсээгүй бол шалгарсан оролцогч гэрээг баталгаажуулан захиалагчид хүргүүлэхээр /хүргүүлнэ гэдэг нь байгуулсан гэсэн үг биш бөгөөд захиалагч гэрээг баталгаажуулахын тулд хуулиар тогтоосон урьдчилсан нөхцөл хангасан байх шаардлагатай/ байх ба гомдол шийдвэрлэх байгууллага буюу Сангийн яамнаас 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тендер шалгаруулалтыг түдгэлзүүлж, улмаар 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шийдвэрээр гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон байх тул хуулийн 30.3.2-т заасан нөхцөл байдал үүссэн буюу гэрээг байгуулах хуульд заасан урьдчилсан нөхцөл бүрдээгүй байна.

Гэтэл “Саммитмедикал сервис” ХХК нь гэрээг баталгаажуулан захиалагчид хүргүүлэх хуульд заасан хугацаанаас 1 хоногийн өмнө буюу 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гэрээг баталгаажуулан хүргүүлсэн төдийгүй гэрээ байгуулж болохгүй хуулийн 30.3-т заасан нөхцөл байдал үүссэнийг захиалагч болон гомдол шийдвэрлэх байгууллагаас мэдэгдэж, гэрээг захиалагчаас баталгаажуулаагүй, захиалагч гэрээ баталгаажуулах хуулийн 30.4-т заасан хугацаа ч болоогүй, гэрээ байгуулагдаагүйг мэдсээр байж /гэрээнд талуудын эрх бүхий төлөөлөгч нар гарын үсэг зурж бүрэн баталгаажуулснаар уг гэрээ хүчин төгөлдөр болох буюу талууд гэрээг биелүүлэх үүрэг, гэрээний шаардах эрх үүснэ/ тендерт санал болгосон бараагаа өөрөө сайн дураар урьдчилан захиалсан нь захиалагч болон гомдол шийдвэрлэх байгууллагын шийдвэр, үйл ажиллагаатай хамааралгүй бөгөөд гэрээний үүрэг шаардах, түүнтэй холбоотой захиалагч болон гомдол шийдвэрлэх байгууллагад даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, “Саммитмедикал сервис” ХХК гэрээ байгуулаагүй байхдаа 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр тендерт санал болгосон бараагаа үйлдвэрлэгч рүү захиалсан, нэхэмжлэгчийн өөрөө сайн дураар хийсэн үйлдэл, түүний үр дагавар буюу байгуулагдаагүй гэрээний үүргийг захиалагчаас шаардах эрхгүй бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59.1-т заасны дагуу гомдол гаргасан бусад тендерт оролцогч, мөн хуулийн 59.6-т заасны дагуу тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн, 59.10-т заасны дагуу захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгосон гомдол шийдвэрлэх байгууллагын шийдвэр, үйл ажиллагаанд тэдгээрийг хамаатуулах үндэслэлгүй. Иймд Сангийн яамны 2024 оны 04 дүгэр сарын 08-ны өдрийн 03/2353 тоот шийдвэрт холбогдуулан тус тендерт гүйцэтгэлийн баталгаа гаргуулсан, үйлдвэрлэгч рүү бараа захиалж эрх ашиг зөрчигдсөн гэх “Саммитмедикал сервис” ХХК-ийн нэхэмжлэл үндэслэлгүй байна.

5/ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад тавигдах урьдчилсан нөхцөлд нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй захиргааны акт эрх зүйн үйлчлэл дуусаагүй /тухайн акт өөр бусад байдлаар хэрэгжиж дуусаагүй, эрх зүйн үр дагавартай байх/, хүчин төгөлдөр үйлчилж байх шаардлагатай бөгөөд хандсан этгээдийн хувьд эрх зүйн үр дагавар /эерэг болон сөрөг/ үүсгэх буюу нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн эсхүл зөрчиж болзошгүй нөлөөтэй, шүүх түүнийг хүчингүй болгосноор зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрхийг сэргээх, хамгаалах боломжтой байхыг шаарддаг.

Дээрх Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 04 дугаар сарын 08-ны өдрийн 03/2353 дугаар шийдвэрийн тухайд, тус тендерийн хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин зохион байгуулахыг захиалагчид мэдэгдсэн байх бөгөөд захиалагчаас 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тус тендерийг цуцалж, дахин зарлахыг цахим санд мэдээлж, тендер дахин зарлагдсан, тухайн дахин зарлагдсан тендерт нэхэмжлэгч “Саммитмедикал сервис” ХХК оролцож байгаа нөхцөл байдал байна. Үүнээс үзвэл, нэг талаар “Саммитмедикал сервис” ХХК-ийг шалгаруулсан захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгосон Сангийн яамны тус шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд үүгээр захиалагч тендерийг дахин хянан үзэж, үнэлэн “Саммитмедикал сервис” ХХК-ийг заавал шалгаруулах үүрэг хүлээхгүй тул захиалагчаас 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тус тендерийг цуцалж, тендерийг дахин зарласан, дахин зарласан тендерт “Саммитмедикал сервис” ХХК оролцож байгаа нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй, Сангийн яамны 2024 оны 04 дугаар сарын 08-ны өдрийн 03/2353 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн эрхийн сэргээх, хамгаалах зэрэг нөлөөлөлгүй байна. Харин эсрэгээрээ нэхэмжлэгч “Саммитмедикал сервис” ХХК-ийн тендерийг тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлага хангуулах зориулалтаар хуурамч баримт бичиг үйлдэн тендерт хууль зөрчиж нэмэлт тодруулгаар авч, чанар биш үнээр шалгаруулсан захиалагчийн хууль бус шийдвэр нь тендерт оролцогч “Сетунари” ХХК-ийн төрийн худалдан авах ажиллагаанд тэгш шударгаар өрсөлдөх, оролцох, шалгарах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Иймд, “Саммитмедикал сервис” ХХК-ийн Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2353 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэл нь бүхэлдээ үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

15. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямбажаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бол хуульд үндэслэлгүй. Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2353 тоот гомдол хянасан шийдвэр үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн хариу тайлбарыг бүрэн дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлтэй холбоотойгоор нэмэлт тайлбар хэлэхэд нэхэмжлэлийн шаардлагад “Сетунари” ХХК-ийн гомдол хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, хугацааг буруу тоолж байна. Тоолж байгаа нь өөрөө хуульд нийцэхгүй байна гэдэг шаардлага гаргасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагчийн энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг уг шийдвэр гарснаас хойш ажлын 5 өдрийн дотор хүлээн авна гэж заасан. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д заасан хугацааг тоолохдоо уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр цагаас эхлэн тоолно гэсэн учраас захиалагчийн ажлын 5 хоногийг тооцож байгаа нь зөв гэж бид үзэж байна. “Сетунари” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 208/24 тоот гомдлыг холбогдох баримтын хамт манайхаас гарсан. Уг бичиг Сангийн яаманд албан ёсоор бүртгэгдсэн. Гомдол хүргэгдээгүй, гомдол шийдвэрлэж байгаа, гомдол гарсан гэдгийг бид мэдээгүй гэдэг асуудал байна. Сангийн яамнаас энэ талаар шийдвэрийг албан ёсоор 04 дүгээр сарын 12-ны өдрийн албан бичгээр хүргүүлсэн байсан. Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгээс 2023 оны 12 сарын 04-ний өдөр тендер зарлагдаад, 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тендер нээгдсэн. Уг тендерт 6 компани оролцсоноос захиалагчийн анхны шийдвэр 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр зарлагдсанаас “Сетунари” ХХК-ийн хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарсан байдаг. Үүнд захиалагч нэхэмжлэлийн шаардлагадаа дурдахдаа 96 тоот захиалагчийн шийдвэрээр 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “Саммитмедикал сервис” ХХК-ийн ирүүлсэн тендер нь ерөнхий шаардлага гэсэн үндэслэлээр шалгаруулаагүй байсан. “Саммитмедикал сервис” ХХК-аас гаргасан гомдлын дагуу Сангийн яам 03 дугаар сарын 04-ний өдөр гомдлыг хянаж үзээд хариу өгөхдөө тендерт байгаа бичиг баримтуудыг ахин хянаж үзээч гэдэг хариуг өгсөн байгаа юм. Дахиж хянаж үзэхдээ захиалагч тендерт ирсэн баримтын хүрээнд дахиж хянаж үзээч гэдгийг зөрчөөд “Саммитмедикал сервис” ХХК-ийн эхний тендерийн материал 01 дүгээр сарын 24-ний өдөр ирүүлэхдээ шаардлага хангаагүй тендер ирүүлсэн байсныг 02 дугаар сарын 05-ны өдрийн тодорхойлолт, 03 дугаар сарын 13-ны өдрийн нэмэлт баримтуудыг авч шаардлагад нийцүүлж тендерт шалгаруулсан байсан. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д шалгарсан тендерт оролцогчийн бичиг баримт нийтэд ил тод оролцогчид ил болдог. Энэ хүрээнд бид шалгаад үзэхэд хэд хэдэн асуудал байсан. 2023 онд зарлагдсан тендер учраас хуучин хуулиар явж байгаа. Хуучин хуульд юу гэж заасан гэхээр тендер сонгон шалгаруулах үнэлгээ хянан үзэх, үнэлэх процесст тусгай шаардлага тавигдана. Эм, эмнэлгийн хэрэгслийн нь хүний эрүүл мэнд, амь настай холбоотой тусгай бүтээгдэхүүн учраас чанар болон үнэ үнэлгээний харьцуулалттай харьцуулах шаардлага тавигддаг. Гэтэл “Саммитмедикал сервис” ХХК-ийг шалгаруулахдаа зөвхөн хямд үнийн аргаар шалгаруулсан нь өөрөө Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуучин хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.5-ыг зөрчсөн.

Хоёрдугаарт, 01 дүгээр сарын 24-ний өдөр анх тендер нээхэд оролцогчоос ирүүлсэн тендерийн хүрээнд үнэлж, хянан үзэж шийдвэр гаргах ёстой байтал “Саммитмедикал сервис” ХХК-аас нэмэлт баримтууд, тодруулга авч шаардлага хангасан гэж үзсэн нь тендерийн үнэлгээний тэмдэглэлээс тодорхой харагддаг. Өөрөөр хэлбэл 03 дугаар сарын 14-ний өдрийн тендерийн үнэлгээний хороо, захиалагчийн үнэлгээний хорооны тайлангийн тэмдэглэл дээр тодорхой харагдаж байгаа. Нэмэлт тодруулгаар ирсэн баримтын хүрээнд шаардлага хангаж байгаа учраас “Саммитмедикал сервис” ХХК-ийг шалгаруулъя гэдэг шийдвэрийг гаргасан байсан. Энэ нь өөрөө Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1-д заасан тэгш шударгаар өрсөлдөх зарчмыг ноцтой зөрчсөн байгаа. Тендерт ирүүлсэн баримтуудаас харахад илэрхий зөрчилтэй, шууд үнэн байдал гэж үзэхэд эргэлзээ бүхий бичиг баримтууд “Саммитмедикал сервис” ХХК-аас ирүүлсэн. Энэ бүгдийг нягтлан үзэхэд хэд хэдэн зөрчилтэй зүйлүүд харагддаг. Эдгээрийг тухайлж 01 дүгээр сарын 24-ний өдөр тендер нээгдэж байгаа. Тендер хянан үзэх, үнэлэх шатанд явж байхад 02 дугаар сарын 05-ны өдрийн үйлдвэрлэгчийн тендерт зориулж тухайлан тодорхойлолт, нийцүүлсэн агуулга бүхий тодорхойлолтыг ирүүлсэн байгаа юм. 03 дугаар сарын 13-ны өдрийн 24/072 тоот албан бичгээр “Саммитмедикал сервис” ХХК-аас нэмж баримтууд өгөхдөө үйлдвэрлэгчийн гэрчилгээ, хамгийн анх 02 дугаар сарын 14-ний өдөр инженерүүд шаардлага хангахгүй гэдэг үндэслэлээр бол шалгараагүй юм. 03 дугаар сарын 14-ний өдөр хэд хэдэн зөрчилтэй баримтуудыг өгсөн. Тендерт оролцогч нь ирүүлсэн баримтын үнэн бодит, зөвийг хариуцна гэдэг шаардлагыг бол хангаагүй гэж бид үзэж байгаа. Гэрчилгээ олгосон огноо тухайн улс орны хуулиар зохицуулагдана. Европын улсын хувьд бол Мерри Крисмас бол бүх нийтээр амардаг өдөр байгаа. Европын холбооны нийтлэг улсуудын хувьд тогтсон компаниудын хувьд сургалтаа жилийн өмнөөс төлөвлөж тогтоодог. Энэ бол тогтсон ойлголт. Өөрөөр хэлбэл, тендерт нэмж ирүүлсэн үйлдвэрлэгчийн сургалтын гэрчилгээ, бичиг баримтууд нь илэрхий зөрчилтэй, бодит байдалд нийцэхгүй, баримт бичгийн бүрдлийн хувьд ч бүрэн бус зөрчилтэй баримтуудыг ирүүлсэн байсан. Эдгээр үндэслэлүүдээр бид Сангийн яаманд 03 дугаар сарын 22-ны өдрийн албан бичгээр, хуульд заасан хугацаанд гомдол гаргаад гомдлыг Сангийн яам шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.”Тендерт оролцогч нь … захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана.”, 55.2.”Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ. Шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан тохиолдолд хүлээн авахаас татгалзана.”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болохоос өмнө зарласан тендер шалгаруулалтыг 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулж дуусгана.” гэж заажээ.

1.1. Хуулийн заалтаас үзвэл захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн тендерт оролцогч ажлын 5 өдрийн дотор гомдол гаргахаар зохицуулсан байх бөгөөд Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгээс зарласан ДГАНЭ/202311005 дугаартай компьютер томографын аппарат худалдан авах тендер шалгаруулалтад  “Саммитмедикал сервис” ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн  2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 173 дугаар шийдвэрийг гуравдагч этгээд эс зөвшөөрч 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.

1.2. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.”Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно.” гэж зааснаар үйл явдал болж өнгөрсөн буюу захиалагчийн шийдвэрийг мэдсэний дараах өдрөөс гомдол гаргах 5 хоногийг тоолох ба ажлын 5 дахь өдөр нь мөн сарын 25-ны өдөр байна. Мөн тендерт оролцогчоос 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гаргасан гомдолд 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хариу өгсөн нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

1.3. Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2353 дугаар албан бичигт дурдсан оролцогчоос гаргасан гомдол дахь засвар үйлчилгээ хийх сургалтад хамрагдаж, систем рүү нэвтрэх эрх авсан инженертэй байх шалгуур үзүүлэлт хангасан эсэх асуудлыг татгалзаж буцаасан болон захиалагч тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тендерт оролцогчоос тайлбар тодруулга авахад бусад оролцогчид мэдэгдэх үүрэггүй, Сангийн яамны 2024 оны 03/1266 дугаар бичгийн дагуу тендерт оролцогчоос тодруулж үнэлгээ хийх талаар шийдвэр хүргүүлж тендерт хавсаргаж ирүүлээгүй нотлох баримтыг авч үнэлгээ хийсэн нь хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт нийцэхгүй, нотлох баримт ирүүлэх тухай огноо, дугааргүй албан бичиг хүргүүлсэн нь албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журамд нийцэхгүй талаар дурдсан нь захиалагчийг цаашид баримт бичгийн стандарт, хууль тогтоомжийг биелүүлж ажиллахыг сануулсан,  гомдол гаргагчийн гомдлыг хангаагүй агуулгатай байх тул үүний улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдөхгүй юм.

  1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 11 дүгээр зүйлийн 11.8.”Чанар ба үнийн хосолмол үнэлгээний шалгуурыг зөвхөн эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авахад хэрэглэнэ.” гэж заасан боловч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд  зааснаас үзвэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болохоос өмнө зарласан тендер шалгаруулалтыг 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулж дуусгахаар зохицуулжээ.

2.1. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт компьютер томографын аппарат худалдан авах тендерийг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр  зарласан тус тендерт 2005 онд баталсан хуулийн дагуу зохион байгуулахаар байх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай (2005 оны) хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.5.”эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо бүхий тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ.” гэж заажээ.

2.2. Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгээс ирүүлсэн тендерийн баримт бичиг, хурлын тэмдэглэлээс үзвэл захиалагч эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад чанар ба үнэлгээний харьцуулалтаар үнэлээгүй болох нь тогтоогдож байх тул Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2353 дугаар албан бичигт 2005 онд батлагдсан хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлтэй, хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай (2005 оны) хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.5, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд  заасныг баримтлан нэхэмжлэгч “Саммитмедикал сервис” ХХК-иас Сангийн яаманд холбогдуулан гаргасан Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2353 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүрийн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.ДАМДИНСҮРЭН