Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2023/ДШМ/12

 

*******, *******, *******,

                      *******, ******* нарт холбогдох

                                             эрүүгийн хэргийн тухай  

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Манлайбаатар, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Баясгалан

Шүүгдэгч *******, *******, *******,

Шүүгдэгч *******, *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, Г.Энхцэцэг, П.Батжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин,  Г.Наранбаатар

Нарийн бичгийн дарга Б.зул нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 0 оны дугаар сарын 4-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 0/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох 83003390050 дугаартай, 5/00/006/Э индекстэй 6 хавтас эрүүгийн хэргийг 03 оны 0 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ******* *******, Монгол улсын иргэн, 969 оны дүгээр сарын 3-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 5 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ганц бие, Сэлэнгэ аймгийн ******* сумын дүгээр баг, - тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:МУ693/;

овогт , Монгол улсын иргэн, 98 оны 06 дугаар сарын -ний өдөр Сэлэнгэ аймгийн суманд төрсөн, 4 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, “Хаан банк”-ны Сэлэнгэ салбарын захирал ажилтай, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн сум, дүгээр баг, дугаар хэсгийн 59 тоотод оршин суух, Банкны салбарын тэргүүний ажилтан,  урьд ял шийтгэлгүй, /РД:МЬ8069/;

овогт , Монгол улсын иргэн, 986 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн суманд төрсөн, 3 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймгийн сумын 3 дугаар баг, “” гэх газарт мал аж ахуй эрхэлдэг, ам бүл , эхнэр, 5 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн сум, дугаар баг, дүгээр хэсгийн тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:МЬ860409/;

овогт , Монгол улсын иргэн, 98 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үөдээ Сэлэнгэ аймгийн Тохижилт үйлчилгээний дарга ажилтай байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн сум, дугаар баг, Ган зам 3 дугаар хэсгийн 0 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:МЬ806048/;

овогт , Монгол улсын иргэн, 9 оны 0 дүгээр сарын 8-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 5 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цэрэг, улс төрийн судлаач мэргэжилтэй, “ ” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт баатар хот, дүүрэг, 3 дугаар хороо, 0-9 тоотод оршин суух хаягтай, /РД:УЗ08/ урьд

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 00 оны дугаар сарын -ны өдрийн 5 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан.

Шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэн хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг санаачлан, *******, ******* нараар 08 оны 05 дугаар сараас 08 оны 0 дугаар сарын 0-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын дугаар баг “Ялбаг” гэх газрын Хөшөөтийн аманд тусгай зөвшөөрөлгүйгээр 0,га талбайд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг гүйцэтгүүлж, гэмт хэргийг зохион байгуулсан;

 

Шүүгдэгч ******* нь *******той бүлэглэн хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг санаачлан, *******, ******* нараар 08 оны 05 дугаар сараас 08 оны 0 дугаар сарын 0-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын дугаар баг, “Ялбаг” гэх газрын Хөшөөтийн аманд тусгай зөвшөөрөлгүйгээр 0,га талбайд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан'гэмт хэргийг гүйцэтгүүлж, гэмт хэргийг зохион байгуулсан;

Шүүгдэгч ******* нь 08 оны 05 дугаар сараас 08 оны 0 дугаар сарын 0-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын дугаар баг, “Ялбаг” гэх газрын Хөшөөтийн аманд тусгай зөвшөөрөлгүйгээр 0,га талбайд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, уурхайн машин механизм буюу техник хэрэгсэл, үйл ажиллагаа явуулахад шаардагдах 0,000,000 төгрөгийг шилжүүлэн өгч хамжигчаар хамтран оролцсон;

Шүүгдэгч ******* нь *******, ******* нарын санаачилсны дагуу 08 оны 05 дугаар сараас 08 оны 0 дугаар сарын 0-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын дугаар баг, “Ялбаг” гэх газрын Хөшөөтийн аманд тусгай зөвшөөрөлгүйгээр 0,га талбайд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг *******тай бүлэглэн, гардан гүйцэтгэсэн;

Шүүгдэгч ******* нь *******, ******* нарын санаачилсны дагуу 08 оны 05 дугаар сараас 08 оны 0 дугаар сарын 0-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын дугаар баг, “Ялбаг” гэх газрын Хөшөөтийн аманд тусгай зөвшөөрөлгүйгээр 0,га талбайд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг *******той бүлэглэн, гардан гүйцэтгэсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: *******, *******, *******, *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. дүгээр зүйлийн , 3.3 дугаар зүйлийн ,  3. дугаар зүйлийн дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг *******тэй бүлэглэн хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг санаачлан, *******, ******* нараар 08 оны 05 дугаар сараас 08 оны 0 дугаар сарын 0-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын дугаар баг, “Ялбаг” гэх газрын Хөшөөтийн аманд тусгай зевшөөрөлгүйгээр 0,га талбайд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг гүйцэтгүүлж, гэмт хэргийг зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. дүгээр зүйлийн , 3.3 дугаар зүйлийн , 3. дугаар зүйлийн дэх хэсэгт тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг *******той бүлэглэн хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, гэмт хэргийг санаачлан, *******, ******* нараар 08 оны 05 дугаар гасаас 08 оны 0 дугаар сарын 0-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын дугаар баг, “Ялбаг” гэх газрын Хөшөөтийн аманд тусгай зөвшөөрөлгүйгээр 0,га талбайд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг гүйцэтгүүлж, гэмт хэргийг зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. дүгээр зүйлийн , 3. дугаар зүйлийн , 3. дугаар зүйлийн дэх хэсэгт тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг *******, ******* нарын санаачилсны дагуу 08 оны 05 дугаар сараас 08 оны 0 дугаар сарын 0-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын дугаар баг, “Ялбаг” гэх газрын Хөшөөтийн аманд тусгай зөвшөөрөлгүйгээр 0.га талбайд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг *******тай бүлэглэн, гүйцэтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. дүгээр зүйлийн , 3. дугаар зүйлийн , 3. дугаар зүйлийн дэх хэсэгт тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг *******, ******* нарын санаачилсны дагуу 08 оны 05 дугаар сараас 08 оны 0 дугаар сарын 0-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын дугаар баг “Ялбаг” гэх газрын Хөшөөтийн аманд тусгай зөвшөөрөлгүйгээр 0,га талбайд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг *******той бүлэглэн, гүйцэтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. дүгээр зүйлийн , 3.5 дугаар зүйлийн , 3.          дугаар зүйлийн дэх хэсэгт тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 08 оны 05 дугаар сараас 08 оны 0 дугаар сарын 0-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын дугаар баг, Ялбаг гэх газрын Хөшөөтийн аманд тусгай эевшөөрөлгүйгээр 0,га талбайд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, уурхайн машин механизм буюу техник хэрэгсэл, санхүүгийн дэмжлэг болгон 0,000,000 төгрөгийг шилжүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. дүгээр зүйлийн , 3.3 дугаар зүйлийн , 3.          дугаар зүйлийн дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. дүгээр зүйлийн , 3.3 дугаар зүйлийн , 3.          дугаар зүйлийн дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. дүгээр зүйлийн , 3. дугаар зүйлийн , 3.          дугаар зүйлийн дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. дүгээр зүйлийн , 3. дугаар зүйлийн , 3.          дугаар зүйлийн дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. дүгээр зүйлийн , 3.5 дугаар зүйлийн , 3.          дугаар зүйлийн дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус бүр эдлүүлж,

Шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж,

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн , , 3, 4, 4.3, 4.4, 4.5, 5. дахь хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч нарын хууль бус ашиглалтаас өртөгдсөн 68м буюу 0,га талбай бүхий байгаль экологид учирсан бодит хохирол 34,4,4 /гучин дөрвөн сая дөрвөн зуун арван нэгэн мянга хоёр зуун хорин дөрвөн/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч *******, *******, *******, ******* нар тус бүр 6,,45 /зургаан сая найман зуун наян хоёр мянга хоёр зуун дөчин таван мянган/ төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлснийг дурьдаж, шүүгдэгч *******аас 6,,45 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж,

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4, 8 дахь хэсэгт тус тус зааснаар нөхөн төлбөр ноогдуулсан байгаль орчны улсын байцаагчийн 0 эны дугаар сарын 3-ний өдрийн 8-04-035/64 дугаартай актанд залруулга хийхийг даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц бодит хохирлыг нэмэгдүүлсэн хэмжээгээр ажлын 4 хоногт багтаан тухайн төлбөрийг барагдуулах үүрэгтэй бөгөөд уг хугацаанд барагдуулаагүй тохиолдолд Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Журмаар шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагад хүргүүлж хэрэгжилтийг хангаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн , , 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ гэмт хэргийн улмаас битүүмжилсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техникүүд болох “Sinotruk” маркийн 48- улсын дугаартай, өөрөө буулгагчийг /8,000,000 төгрөг/, хууль ёсны өмчлөгч ид, “Volvo” маркийн -05 УБ улсын дугаартай экскаватор /5,000,000 төгрөг/, хууль ёсны емчлөгч “Буурал сутай” ХХК-нд, “Lknking СDМ-853” маркийн 96-00 УБ улсын дугаартай авто ачигч /4,500,000 төгрөг/, хууль ёсны өмчлөгч Р.Чинбатад, “Нуundai  Robех-900” LС маркийн улсын дугаартай экскаватор /0,000,000 төгрөг/, хууль ёсны өмчлөгч “Буман дусал” ББСБ-д, алт угаах зориулалт бүхий скрубер төхөөрөмж ширхэг /4,000,000 төгрөг/, цахилгаан үүсгүүрийн зориулалттай дизель мотор ширхэг /,000,000 төгрөг/, усны насос ширхэг /,50,000 төгрөг/, зэргийг хууль ёсны өмчлөгч Дарамбазарт тус тус буцаан олгож, техникийн үнэлгээгээр тогтоосон 64,50,000 /жаран дөрвөн сая долоон зуун тавин мянган/ төгрөгийг, нөхөн сэргээлтийн зардал ,0,85 /нэг сая хоёр зуун хоёр мянга долоон зуун наян таван/ төгрөгийг, (64.50.000+.0.85=65.95,85) нийт 65,95,85 /жаран таван сая есөн зуун тавин хоёр мянга долоон зуун наян таван/ төгрөгийг шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 3,90,55 /арван гурван сая нэг зуун ерэн мянга таван зуун тавин долоон/ төгрөгийг гаргуулж, Улсын төсөвт орлогод оруулахаар  шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Г.Энхцэцэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны дугаар сарын 4-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

...Өмгөөлөгчийн зүгээс шийтгэх тогтоолд дурьдсан “Шүүгдэгч нарын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнд хамаарахгүй.... Иймд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна. Шүүхээс зөвхөн яллах талыг баримтлан ял оногдуулж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх боломжтой, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Иймд *******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн .-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, . дахь хэсэгт заасан “хохирлыг нөхөн төлсөн”, .6 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой өрхийн гишүүн, аваарт орсны улмаас зүүн гарын хуруунуудаа тайруулж НДД эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалт 60%-иар хугацаагүйгээр тогтсон, 6 удаа бүтэн унтуулгатай цөсний болон нурууны мөн баруун гар залгуулах мэс засалд орсон зэрэг түүний хувийн эрүүл мэндийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дүгээр зүйлийн -д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна гэв.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Г.Амартүвшин давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Энэ хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны зөрчлүүд болон шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэх харилцан хамаарлыг бүрэн дүүрэн нотолж чадаагүй, гэмт хэрэг үйлдэх субьектив санааг тогтоогоогүй.эргэлзээ бүхий нөхцөл байдлууд байсан учраас шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруутай эсэх асуудал дээр маргаан үүсгэсэн. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээхгүй байгаа нь шууд эрүүгийн хариуцлага буюу хорих үндэслэл болно гэсэн зарчим байхгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд гэм буруугаа хүлээгээгүй бол гэсэн заалт байхгүй, мөн 6.5 дугаар зүйлд гэм буруугаа шүүхийн хэлэлцүүлэгт хүлээхгүй бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхгүй гэсэн заалт, утга агуулгыг тусгаагүй.

Гэтэл анхан шатны шүүх гэм буруугийн талаар маргасан гэсэн үндэслэлээр хорих ял халдааж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна. Шүүх шүүгдэгч *******ыг дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж тогтоож хохирлыг хэмжээг шүүгдэгч нараар төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Гэм бурууг хүлээх асуудал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатаар хязгаарлагдахгүй. Анхан шатны шүүхээс гэм буруутай гэж тооцсон тохиолдолд шүүгдэгчийн зүгээс шүүхийн шийдвэрийг хүндэтгэн өмнө нь эргэлзэж байсан эргэлзээ нь арилахыг үгүйсгэхгүй.

Тиймдээ шүүхээс завсарлага авч гэм буруугаа хүлээн шүүхээс тогтоосон хохирлыг төлсөн нь түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл болно гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч *******ын хувьд сахарын хүнд зэргийн онош өвчинтэй, түүнээсээ болон сүрьеэ өвчнөөр өвдөж эмчилгээ нь 0 оны сард дууссан боловч дахин сэдэрсэн болох нь эмнэлэгийг баримтаар нотлогддог. Мөн зүүн нүдний харвалтын улмаар харах чадвар 80 хувьтай буурсан ба хагалгаа хийлгэх шаардлагатай болсон. Шүүхээс хорих ял авсны дараагаар мөн Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байранд байнгын эмчийн хяналтанд байгаа ба эмчийн дүгнэлтээр эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн ба одоо байнгын сахарын өвчин нь сэдэрч хяналтанд байгаа зэрэг байдлууд мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийнхөө учруулсан гэм бурууг ойлгож байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч П.Батжаргал давж заалдах гомдолдоо:

...анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүйн улмаас хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй.      

Нэг.Шүүгдэгч *******ийг үндэслэлгүйгээр гэм буруутайд тооцсон талаар:

*******ийн хувьд гэмт хэргийг санаачилсан, зохион байгуулсан болох нь гэрч , , шүүгдэгч *******, ******* нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээр түүний гэм буруу тогтоогдож байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Гэтэл эдгээр оролцогчдын мэдүүлэг нь энэ хэрэгт *******ийн гэм буруу нотлох биш харин үгүйсгэсэн,  цагаатгах талын нотлох баримтууд байдаг. Тухайлбал:

.Гэрч ын “ ... Би гэдэг хүнийг 08 оны 8 сард Цасбаатартай хамт явж байхад нь танилцаж гэмгүй ах дүү болцгоосон” / -р хх-6-68/ гэх мэдүүлгээр 08 оны 8 сард .,******* нар анх танилцсан болох нь тогтоогдсон. Гэтэл уурхайн үйл ажиллагаа 08 оны 5 дугаар сар гэхэд бичил уурхай ажиллуулах техникүүдийг Ерөө сумын -р баг, “Ялбаг” гэх газрын Хөшөөтийн аманд байрлуулсан байсан нь тогтоогдсон. Эндээс уурхайн үйл ажиллагаа 08 оны 5 сард эхэлсэн байхад 08 оны сард Баялаг ерөө нөхөрлөлийн бичиг баримгыг зуучилж өгөн энэ хэргийг санаачлах, зохион байгуулах нь цаг хугацааны хувьд боломжгүй болох нь тодорхой байна.

.Гэрч ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “*******, ******* нар над дээр цуг ирсэн. Тэгээд ******* надтай уулзсан.... ******* надтай ажил хэргийн талаар уулзсан гэхдээ гэрээ хийгээгүй.... Бичил уурхай тусгай зөвшөөрөл хэрэглэдэггүй... уулзахдаа суманд АТМ тавиад өгөөч гэж хэлсэн, ас: ******* нөхөрлөлийн талаар ярьсан уу?, Ха: тийм зүйл байхгүй” гэх мэдүүлгээр ******* нь гэрээ байгуулах ажлаар биш, банкны ажлаар явсан нь нотлогдсон. / 4-р хх 98 дахь тал/

3. нь *******тэй хамт Ерөө сум хамт явсан талаараа л мэдүүлэг өгдөг болохоос биш энэ хэрэгт ******* оролцсон талаар мэдүүлэг өгөөгүй.

4.*******ын гэрчээр өгсөн “оор дамжиж тэй танилцсан. ийг бичиг баримт гаргахад оролцоотой байх гэж боддог шүү.” гэх мэдүүлэгтээ *******ийг энэ хэрэгт оролцоотой гэж таамагладаг тухайгаа мэдүүлсэн байдаг. Энэ таамагтаа хөтлөгдөн ******* нь яллагдагчаар “Тухайн хэргийн цаана ХААН банкны захирал байгаа” гэж мэдүүлэг өгснийг анхан шатны шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгосон. Ийнхүү харилцан эсрэг мэдүүлэг өгч байгаа яллагдагчийн мэдүүлгээр *******ийг буруутгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн -т “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй,” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.” гэж заасныг зөрчсөн.

Шүүгдэгч ******* олон удаа мэдүүлэг өгөхдөө дээрх мэдүүлгээс зөрүүтэй байдаг. Тухайлбал Шүүгдэгч ******* 0.0.04-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт “, ас: Ажил олгогч нь хэн бэ?, Ха: Надтай ******* өөрөө ярихдаа “ бичиг баримт хууль ёсны дагуу гарна. Та надад найдвартай хүн олж өг” гэж хэлсэн. Тэгээд би холбогдоод ярьж өгсөн.” гэх мэдүүлэг, Ас: энэ хэрэгт ямар хамааралтай вэ? Ха: Мэдэхгүй байна. аа.” ...“ ... Насаа надад хэлэхээр нь би энд ажиллах техник олж өгсөн.”,^ “ .... Ерөө баялаг нөхөрлөлийн эзэн Ц.Насанцогттой ярьж байгаад өөрийн нэр дээр байгуулсан.” гэх мэдүүлгээр *******ийн оролцоог үгүйсгэсэн. / 4-р хх 8, 89 дэх тал/

Анхан шатны шүүх ******* нь хэргийн талаар удаа дараа зөрүүтэй мэдүүлэг өгсөн байхад түүний зөвхөн нэг мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохдоо бусад мэдүүлгийг нь яагаад үгүйсгэж байгаа үндэслэлээ заалгүй орхигдуулсан.

5.Утсаар ярьсныг нотлох “ 00.03.0-05.3-нийг хүртэл биллийг гаргаж өгсөн” гэх *******ын мэдүүлэг нь энэ хэрэгт шууд холбоотой гэх нотлох баримт болохгүй. Тухайн хэрэг 08 оны 5 сараас 08 оны 0 дугаар сарын 0-ны хооронд болсон гэж яллах дүгнэлтэд дүгнэсэн. Гэтэл тухайн хэрэг учрал болсноос хойш жилийн дараахь утсаар ярьсан гэх баримтыг *******ийг энэ хэргийг зохион байгуулсан гэх нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

6.Дээрх нотлох баримтуудаар ******* нар нь хуулийн дагуу явуулахаар анх тохирч бичил уурхайн үйл ажиллагааныхаа бэлтгэл ажлыг 08 оны 5 сард эхэлсэн улмаар 08 оны 9 сард АМГТГ-ын дүгнэлтийг хуурамч болохыг мэдэлгүйгээр Сумын засаг даргатай гэрээ байгуулж уурхайн үйл ажиллагааг эхлүүлсэн үйл баримт тогтоогдсон. Бодит байдал ийм учраас хэргийн бусад оролцогч нар ч хуулийн дагуу бичиг баримт бүрдсэн гэж ойлголттой явж байгаад мөрдөн шалгах ажиллагааны үед АМГТГ-ын дүгнэлт хуурамч болохыг мэдсэн талаараа бүгд ижил утгатай мэдүүлэг өгдөг.

.Энэ үйл ажиллагаанд “ Баялаг ерөө” нөхөрлөлийн бичиг баримтыг 08 оны 8 сард зуучилж өгснөөс өөр оролцоо *******ийн хувьд байхгүй байна. Хууль ёсны дагуу бичил уурхай явуулах гэж хөөцөлдөж байгаа юм байна гэсэн ойлголтоор туслах зорилгоор “ Баялаг ерөө” нөхөрлөлийн бичиг баримтыг зуучилж өгсөн *******ийн үйлдэлд хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийн субьектив талын шинж, объектив талын шинжийн аль аль нь үгүйсгэгддэг.

8.Иймд цаг хувьцааны хувьд ч, оролцооны хувьд ч *******ийн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжгүй байдаг. Иймд түүнийг гэмт хэргийг санаачилсан, зохион байгуулсан гэж дүгнэсэн анхан шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул шийтгэх тогтоолын *******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хоёр. Хохирол төлбөрийн талаар:

Шийтгэх тогтоолын ТОГТООХ нь хэсгийн 6-д байгаль орчны улсын байцаагчийн 0 оны дугаар сарын 3-ний өдрийн 8-04-035/64 дугаар актад залруулга хийхийг даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц бодит хохирлыг нэмэгдүүлсэн хэмжээгээр 4 хоногт багтаан барагдуулахаар заасан нь шүүх эрх хэмжээгээ хэтрүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Хэрэгт геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч О.Болд-Эрдэнийн 08 оны 0 дугаар сарын 6-ны өдрийн 8-05-038-/5 дугаар шинжээчийн дүгнэлтээр байгаль орчинд нийг 6,96,30 төгрөгийн хохирол учирсан, 9,93,400 төгрөгийн нөхөн сэргээлт шаардагдана гэж дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтэд “ ...хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон схем зургаар шинжээчийн дүгнэлт гаргав.” гэснээс харахад шинжээч О.Болд-Эрдэнэ нь хэргийн газарт биечлэн очиж үзэлгүйгээр дүгнэлт гаргасан тогтоогддог. Мөн усны экологи эдийн засгийн үнэлгээг ,04,8 төгрөг*5=05,04, төгрөг болно гэж дүгнэсэн нь Байгаль хамгаалах тухай хуулийн 49.4.4-д 3 дахин гэж зааснаас илүү хэмжээгээр буюу 5 дахин нэмэгдүүлж тооцож шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан байдаг. / -ХХ -4 тал/

08 оны 0 дугаар сарын 6-ны өдрийн 8-05-038-/5 дугаар шинжээч О.Болд-Эрдэнийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Байгаль орчны улсын байцаагчийн 0 оны дугаар сарын 3-ний өдрийн 8-04-035/64 дугаартай актаар усны экологи эдийн үнэлгээг тооцоолохдоо мөн адил ,04,8 төгрөг*5=05,04, төгрөг гэж тооцоолж шинжээч О.Болд-Эрдэнийн алдааг давтан гаргасан байдаг.

Харин шүүх байгаль орчинд учирсан хохирлыг тооцохдоо 00.03.3-ны өдрийн Нуман алтай ХХК-ийн №/ дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэн байгаль орчинд учирсан шууд хохирлыг 34,4,4 төгрөгөөр тооцож, шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн. / -р XX -34 тал/ Тодруулж хэлбэл яллах дүгнэлтэд хохирлын хэмжээг шинжээч О.Болд-Эрдэнийн шинжээчийн дүгнэлт болон уг дүгнэлтийг үндэслэн гаргасан Байгаль орчны улсын байцаагчийн актыг үндэслэл тогтоосон бол шүүх Нуман алтай ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн шууд хохирлыг 34,4,4 төгрөг тогтоосон. Нуман алтай ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэж улсын байцаагчийн акт гараагүй. Эндээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. дугаар зүйлийн .5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлох хуулийн шаардлага биелэгдээгүй байсан нь харагдана. Гэтэл Шийтгэх тогтоолын ТОГТООХ нь хэсгийн 6-д байгаль орчны улсын байцаагчийн 0 оны дугаар сарын 3-ний өдрийн 8-04-035/64 дугаар актад залруулга хийхийг даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц бодит хохирлыг нэмэгдүүлсэн хэмжээгээр 4 хоногт багтаан барагдуулахаар заасан нь шүүх эрх хэмжээгээ хэтрүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Учир нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4-т “усны нөөцөд учирсан хохирлыг тухайн сав газрын усны экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлбөр оногдуулна, мөн хуулийн 49.3-т “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна.” гэж тус тус заасан. Улсын байцаагчийн акт Захиргааны ерөнхий хуулийн захиргааны акт тул үндэслэлгүй гарсан, хууль зөрчсөн бол энэ нь Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулагдах харилцаа юм. Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас шүүгч улсын байцаагчийн актанд залруулга хийхийг даалгах эрхийг ЭХХШтХ-иар олгоогүй.

Түүнчлэн 8-04-035/64 дугаар акт нь Нуман алтай ХХК-ийн дүгнэлтийг үндэслэж гараагүй байхад шүүх Нуман алтай ХХК-ийн дүгнэлтээр шууд хохирлыг тооцсон атлаа О.Болд-Эрдэнэ шинжээчийн дүгнэлтийг үндэслэж гаргасан улсын байцаагчийн актыг залруулга хийхийг даалгаж, шинжээчийн дүгнэлт, улсын байцаагчийн актыг хооронд нь хольж хутгаж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Иймд улсын байцаагчийн актад залруулга хийхийг даалгаж шийдвэрлэсэн Шийтгэх тогтоолын ТОГТООХ нь хэсгийн 6-дахь хэсгийг хүчингүй болгож өгнө үү гээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Би хоёр үндэслэлээр гомдол гаргасан. ....“Баялаг ерөө” нөхөрлөлийн бичиг баримтыг Майдар гэх хүнээс аваад зуучилж өгсөн. Энэ ажиллагаа 5 сард эхэлсэн байхад бичиг баримт зуучилснаас өөр баримт тогтоогддоггүй. Шүүх хуулийг буруу хэрэглэсэн, хэрэгсэхгүй болгосон гэж гомдол гаргасан. Сая байр сууриа өөрчилж байна. Бичиг баримт зуучилснаа давж заалдах гомдлоо өөрчилж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн. Хувийн байдлыг харгалзан үзээд хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү гэв.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “...Мөрдөн байцаалтын явцад Майдар нь 08 оны дугаар сард шиг санаж байна гээд ******* бид хоёрыг Ерөө суманд очиж, нөхөрлөлийн бичиг баримт авсан гэх нь зөвхөн нэг талаас дүгнэсэн, байцаасан байдалтай. Учир нь миний бие тэнд ер очоогүй харин утсаар холбогдож, хүнээр дамжуулж авсан болно. Анхнаасаа зохион байгуулалттай гэж улсын яллагчийн дүгнэлт нь ямар ч ашиг, зохион байгуулалт байхгүйгээр буюу түүнээс дээш иргэд нийлбэл өөр өөрсдийн чадал чадлаараа нийлж ашигладгийг буруугаар мушгиж, дүгнэсэн. Энэ хэрэг нь бүгд хууль ёсны дагуу хийгдэж байсныг шүүх хурлын явцад мэдсэн. Бичиг баримтгүй техник, тоног төхөөрөмжийг яагаад оруулсан хууль дүрмийг сахиулах албан ёсны зөвшөөрөлтэй, компанийг оруулах гэж харуулын пост байдаг байх. Миний хувьд ******* нөхөрлөлийн бичиг баримт хэрэгтэй байна гэсний дагуу иргэн *******т хэлж Майдартай танилцан, энэхүү нөхөрлөлийн гэрчилгээг авч өгсөн нь үнэн. Энэ нь байгаль экологид ийм хохирол учруулна гэдгийг мэдээгүй ч үр хойч үедээ цэвэр эко, байгаль дэлхийг үлдээх сонирхолтой учир байгаль экологид учирсан хохирлыг төлж барагдуулах болно. Харин 00 онд миний бие Аймгийн Засаг даргад аймгийн аймгийн Засаг дарга байсан Ш.Оргилтой өрсөлдсөн. Үүнээс хойш намайг ямар нэгэн асуудалд оруулах, миний нэр хүндэд нөлөөлөх байдал нь дараах баримтуудаас харагдана.

Аймгийн Засаг даргын харьяа Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар байдаг. Засаг дарга Ш.Оргил нь Цагдаагийн газрын дарга н.Энхбатыг томилсон. Мөрдөн байцаалт нь хэтэрхийн нэг талыг барьсан буюу аливаа хэргийг  үнэн зөвөөр тогтоох биш, хэн нэгнийг хэрэгт холбох сонирхолтой. Цагдаагийн дарга н.Энхбат нь ийг заавал холбогдуул гэх яриа, н.Энхбат нь Засаг дарга Ш.Оргил нар нь баатар хотод одоо шалгагдаж байгаа зэргээс тодорхой, мөрдөн байцаалтаар гэрч, хохирогчийг нүүрэлдүүлээгүй зэргээс харагдаж байна.

...Засаг дарга асан Ш.Оргилыг тойрсон Цагдаагийн дарга, прокурор, тухайн шүүгч нар нь албан тушаалын давуу байдлаа ашиглаж, жилийн ял оноосонд миний бие үнэхээр гомдолтой байна. Монгол Улсын шударга шүүхийн шүүгч нараас хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна...” гээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Хоригдож байх хугацаанд бичиг баримтыг өгснөөр дэмжлэг  үзүүлсэн байна гэдгээ ойлгосон. Ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Г.Наранбаатар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өмгөөлөгчийн хувьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны дугаар сарын 4-ний өдрийн 0/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. дүгээр зүйлийн дэх хэсэг, 38. дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон энэхүү гомдлыг гаргаж байна.

...Миний үйлчлүүлэгчийн үйлдлийн хувьд энэхүү гэмт хэрэгт оролцсон байдлынх нь хувьд эргэлзээ бүхий нөхцөл байдлууд тогтоогддог.

.Шүүгдэгч *******т шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг огт харгалзан үзэлгүй шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх ...нөхцөл байдал тогтоогдоогүй” мөн шүүгдэгч нарын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд хамаарахгүй. Учир нь урьдаас зохион байгуулагдсан, тус бүрийн үүрэг оролцоотой, гэмт хэрэг үйлдэхдээ хүрээлэн байгаа орчин буюу онгон байгальд 68м талбайн хэмжээгээр хохирол учруулж, байгаль орчныг доройтуулсан, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан, гэм буруугийн санаатай хэлбэртэй, хууль бус идэвхтэй үйлдэл, түүний төгсгөлийн бодит хохирлын хооронд шалтгаант холбоотой тул хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь шүүгдэгч *******ын үйлдэл холбогдлын хувьд бодит байдалтай нийцээгүй, уг дүгнэлт нь шүүгдэгч нарын хувьд ялгамжтай хандах, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, ял оногдуулахад нөлөөлөхүйц хэт яллах талыг баримтлан Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх үндэслэлтэй юм. Тухайн хэрэгт *******аас бусад шүүгдэгч нар байгаль экологид учирсан бодит хохирол 6..45 төгрөгийг /хүн тус бүр/ сайн дураараа нөхөн төлсөн байхад түүнчлэн ЭХЕА-ийн 6.5 дугаар зүйлийн . дахь хэсэгт заасан “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн” . дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, байхад шүүх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй хэмээн дүгнэж зөвхөн яллах талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

.Анхан шатны шүүх *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг шийтгэх тогтоолд үндэслэл болгон тухайлбал “Эрүүгийн хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг шийтгэх тогтоолд үндэслэл болгон дүгнээгүй нь “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэсэн ЭХЕА-ийн 6. дүгээр зүйлийн дахь хэсгийн заалт, шаардлагыг хангаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх үндэслэл болох ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг журамлаж ял оногдуулсан нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. Учир нь гэмт хэргийн хамжигчийг хуульд тодорхойлохдоо “урьдчилан амлаж” бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэж тодорхойлсон бөгөөд ын хувьд урьдчилан амлаж бусдыг гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон ямар ч нотлох баримт хэргийн материалд байхгүй ба зөвхөн *******т техник түрээслэх гэрээ хийж ашиглуулж түрээсийн мөнгө төгрөгөө ч аваагүй үйл баримт хэргийн материалд авагдсан болно.

3.Монгол улс НҮБ-ын гишүүн бөгөөд Олон улсын гэрээ конвенцыг эрх зүйн эх сурвалж болгодог. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын хүний эрхийн Дээд комиссарын газраас “Ковид-9” цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан ковидын үед эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүний эрхийг хязгаарлахаас аль болох татгалзах талаар зөвлөсөн уриалгыг гишүүн орнууддаа гаргасан. Уриалгад төр засгийн зүгээс иргэний эрх, эрх чөлөөг хасах, ...явдлыг аль болох багасгах, хоригдлын тоог бууруулах, хорихоос өөр төрлийн ял оногдуулах, ...гэмт хэрэг үйлдсэн хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдийг өршөөн уучлахыг зөвлөснийг шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ зайлшгүй харгалзан үзэх ёстой. *******ын асрамжид өсвөр насны 3 настай хүү Е.Эрзоригийн хамт амьдардаг болох нь оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолтоор нотлогддог ба эхнэр нь эргэж ирэхгүй гэдгээ илэрхийлэн гадаад явсан, тэрээр хорих ялыг биечлэн эдэлсэн тохиолдолд өсвөр насны хүүхдийн сурлага, хүмүүжил, төлөвшилд нөлөөлөхөөр байна. Иймд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан бодит хохирлоо нөхөн төлсөн, түүний хувийн байдлыг онцгойлон авч үзэж тухайлбал ахмад настай, биеийн эрүүл мэндийн байдлын хувьд зүрхний хэм алдагдах, агааргүй орчинд амьсгал боогдох хам шинж өвч архаг хууч өвчтэй зэрэг байдлыг /хэргийн материалд баримтууд нь хавсрагдсан/ шүүхээс харгалзан үзэж Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны дугаар сарын 4-ний өдрийн 0/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгож *******ыг заавал нийгмээс тусгаарлахгүйгээр гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн байдал, хувийн байдал, ахмад настай буюу аав нь асрамжид байдаг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн № дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, энэрэнгүй ёсны зарчмыг баримталж, нэг удаа боломж олгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дашдэлэг овогтой миний бие 09 оны 5 дугаар сард *******т 0.000.000 төгрөг зээлсэн. Тэр бичил уурхайгаар ажил эхлэх гэсэн чинь орон нутагт урьдчилж, зайлшгүй төлөх төлбөрүүд болох нөхөн сэргээлтийн барьцаа мөнгө, нөхөрлөлийн гишүүдийн нийгэм, эрүүл мэндийн даатгал, хог хаягдал, менежментийн төлбөр зэрэг мөнгө хэрэг болоод байна гэж олон удаа над руу утсаар ярьж, гуйж, надад хууль журмынхаа дагуу урьдчилж заавал төлөх ёстой мөнгө юм байна гэсэн ойлголт өгч, итгүүлсний үндсэн дээр буцааж төлөх нөхцөлтэйгөөр зээлсэн юм. Үүнийгээ ч ******* шүүх хурал дээр мэдүүлдэг. Мөн Хаан банкны дансны хуулга дээр ч “ЗЭЭЛ” гэсэн утгаар бичигдсэн. Энэ мөнгөөр гэмт хэргийн санхүүжилтэнд ашиглана гэж бодоогүй. Орон нутагт урьдчилан төлөх ёстой мөнгө гэж бодож, ойлгож мөнгө шилжүүлсэн нь миний алдаа болсон.

...одоо 85 настай аав, насанд хүрээгүй хүүтэйгээ гурвуулаа амьдарч байна. миний хүү зүрхний хэм алдагдаж, гэнэт хоолой боох, шоконд ордог хууч өвчтэй болсон. Үүнийг шүүхийн явцад удаагийн эмнэлгийн баримт нотлох байх. Иймд одоо би 5 настай, дахин хүүхэдтэй болох боломжгүй, амьдралд тохиолдож байсан хүнд байдал давтагдах вий гэхээс хараа хяналтаасаа салгадаггүй ганц хүүдээ өөрийн эрхгүй санаа зовж, байна. Өндөр настай байнга эмнэлгийн тусламж авдаг өвчтэй аав болон насанд хүрээгүй надаас өөр асран хамгаалагч байхгүй ганц хүүтэй. Анх удаагийн зүрхний цочмог, гэнэт хэм алдагдах хууч өвчтэй. Үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч цаашид дахин болгоомжгүй алдаж, гэмт хэрэгт орооцолдохгүй гэдгээ баталж байгаа зэргийг харгалзан үзэж, нөхцөл байдлыг минь гүнээ ойлгож, тэнсэн харгалзах ял болгон өөрчилж өгнө үү, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Р.Атарцэцэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар Эрүүгийн 83003390050 дугаартай ******* *******т холбогдох хэргийг мөрдөн байцаалт хийлгүүлэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байдаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус хэрэгт 4 хүн татагдан орж ирж яллагдсан. Миний үйлчлүүлэгч Г.Цогбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4.-р зүйлийн дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэх гэм буруутайд тооцож жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд Н.*******ын хувьд тухайн гэмт хэрэгт цугларсан нотлох баримтаар уг гэмт хэрэгт оролцсон оролцоо эргэлзээ бүхий байгаа тул яллагдагч шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой гэсэн өмгөөллийн дүгнэлт гаргасан. *******ын хувьд хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч миний данс руу 0 сая төгрөг шилжиж орж ирэхэд нь ын данс руу шилжүүлсэн, хайгуул явуулж буй объектыг гадны халдлагаас хамгаалах үүргийг дуудсан үед нь очиж харж хамгаалдаг байсан боловч нэг ч төгрөгийн хөлс цалин аваагүй. Шалгалт ирэх үед нь байгаагүй зэрэг нөхцөл байдал хэргийн цугларсан баримтаар тогтоогдож байгаа. Мөн техникүүдийн түрээсийн гэрээ огтоос хийгээгүй мөрдөн шалгах ажиллагааны явцад ийм баримт хэрэгтэй болсон гэх үед тэр гэрээнд гарын үсэг зуруулсан нь тогтоогдсон үйл баримт байна.

******* ам бүл нэг гэж анх мөрдөн шалгах ажиллагааны явцад хэлдэг боловч өндөр настай ээж, өнчин оюутан охиноо харж хандаж явдаг ганц хүн гэдгийг хожим надад хэлсэн болно. Хохирол төлбөрийн хувьд өөрийн нэр дээр байгаа хөрөнгөө зарж борлуулах, эсвэл зээлэнд тавьж хохирлыг барагдуулах боломжтой. Одоогийн байдлаар хөрөнгийг битүүмжилсэн байгаа тул зээлэнд тавих боломжгүй байдал үүссэн. Тиймээс хохиролоо төлөхөө илэрхийлж шүүх хуралд оролцсон болно. Хэдий тийм боловч Н.*******ын хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн төрлийн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дүгээр зүйлд зааснаар хөнгөн гэмт хэрэгт анх удаа холбогдсон энэ хуулийн заалтыг журамлан нийгмээс тусгаарлалгүй, торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гэм буруугаа хүлээж байна. Нийгмээс тусгаарлахгүйгээр ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.  

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугийн шийдвэр гарах хүртэл шүүгдэгч нар өмгөөлөгч нар өөрсдийнхөө байр суурийг илэрхийлж байсан. Гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй гэсэн байр суурьтайгаар мэтгэлцэж оролцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж оногдуулах ажиллагааны гол зорилго нь юу вэ? ямар учраас энэ хүмүүст эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж оногдуулах ёстой вэ гэдэгт байр сууриа илэрхийлье.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь гэм буруугийн талаар ямар ч маргаангүй байх, түүнд сонсгосон ял, хариуцлагын талаар огт маргахгүй байхыг хэлдэг. Маргахгүй байгаа нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх гол ач холбогдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байдал, түргэн шуурхай явуулсан нөхцөл байдал нь шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Гэтэл энэ хэрэг анхнаасаа ийм нөхцөл байдлаар явагдаагүй. Гэм буруугийн талаар маргаантай, мэтгэлцээнтэй явагдсан учраас шүүгдэгч нарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэж, эрүүгийн хариуцлагаас хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлийг хуульчилсан. Анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал шүүгдэгч нарын хувьд тогтоогдсон уу гэвэл тогтоогдоогүй. Учир нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэг нь урьдаас төлөвлөгдсөн санаатай гэмт хэргийн хувьд хэрэглэгдэхгүй. Гэмт хэргийн улмаас хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байдлыг шүүхээс тооцоолсон. Гэхдээ энэ гэмт хэргийн хохирол, хор уршиг хэзээ гарсан бэ, хэзээ нөхөн төлөгдсөн бэ гэдгийг харах нь зүйтэй. 08 онд байгаль орчинд хохирол, хор уршиг учруулсан. Тухайн орон нутагт амьдарч байгаа хүмүүсийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж, 5 жилийн хугацаа өнгөрсөн. Гэтэл гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, анхан шатны шүүх хурлаас гэм буруугийн дүгнэлт гарах хүртэл нөхөн төлөгдөөгүй байсан. Энэ талаар дүгнэлт хийж үзээд, шүүгдэгч нарт хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзээд, улсын яллагчийн зүгээс санал оруулсан. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдалд тохирсон, үндэслэл бүхий дүгнэлт хийж, ял шийтгэл оногдуулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцсэн байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. дүгээр зүйлийн , 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох  83003390050  дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

.Шүүгдэгч ******* нь ******* нар нь бүлэглэн хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг санаачлан, уг гэмт хэргийг зохион байгуулж, шүүгдэгч *******, ******* нарт үүрэг даалгавар өгч 08 оны 05 дугаар сараас 08 оны 0 дугаар сарын 0-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын дугаар баг, “Ялбаг” гэх газрын Хөшөөтийн аманд тусгай зөвшөөрөлгүйгээр 0,га талбайд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг гүйцэтгүүлж байгаль эклогид 34.4.4 төгрөгийн шууд хохирол учруулсан, шүүгдэгч ******* нь  дээрх шүүгдэгч нарын хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгт 0.000.000 төгрөгийн санхүүжилт өгөх замаар гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, уурхайн машин механизм буюу техник хэрэгсэл түрээслүүлэх иргэнийг олж өгч хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт гэм буруутай болох нь:

Иргэний нэхэмжлэгч ын “...Ингээд зарын дагуу ******* гэдэг залуу миний гар утас руу залгаж надтай уулзахаар тохиролцож бид хоёр тэр өдөр нь баатар хотод цаг тохирч уулзаад миний алт угаах төхөөрөмж, цахилгаан мотор, усны насос зэргийг очиж үзээд дээрх 3 төхөөрмжийг нийлүүлээд сарын 5.000.000 төгрөгөөр түрээсэлж гэрээ хийгээд авч явсан юм. ....*******ын хувьд 5,6, дугаар саруудад бичиг баримтгүй болохоор үйл ажиллагаа явуулаагүй байна гэж ярьж байсан..” гэх,

Иргэний нэхэмжлэгч ын “... таньдаг гэдэг залуутай 08 оны 08 дугаар сарын 8-ны өдөр сарын 6.000.000 төгрөгийн түрээсийн гэрээ байгуулан өөрийн техникийг Сэлэнгэ аймгийн Ерөө сум руу явуулсан...” гэх,

Иргэний нэхэмжлэгч ийн “...  тухайн үед ямар нэгэн гэрээ хийгээгүй, зөвхөн утсаар хоорондоо тохиролцож байгаад өөрийн техникийг өгч явуулсан юм...” гэх

Иргэний нэхэмжлэгч ын “...миний танил Есүхэй нь над руу залгаж сарын 8.000.000 төгрөгөөр техникээ түрээсэлчих гэж надаас гуйхаар нь би өөрийн техникийг би өөрийн техникийг машид ачуулаад явуулсан юм...” гэх

Гэрч ын “...Би ирээд уурхайг хариуцаж байгаа хүмүүсийн заасны дагуу гэр байх газраас баруун урд байх ухагдсан талбай руу орж байсан түвшингээс нь доош барагцаагаар 3 м гүнтэй өргөн өргөн 0 м урт нь 4 м талбай талбай газрыг Хюандай-3000 маркийн шар өнгийн LC- гэх бичигтэй экскаватороор ухсан..” гэх,

Гэрч ын “..Миний ажил гэвэл алт угаах төхөөрөмжийн хажууд буулгасан шороог авч алт угаах төхөөрөмж рүү хийж алтыг угаах үүрэгтэй...” гэх

Гэрч ын “...08 оны 08 дугаар сарын 5-наас ажилласан шороо зөөж эхэлсэн. Намайг ирсэн өдөр экскаватор нь эвдэрсэн байж байгаад 3 өдрийн дараагаас ажиллаж эхэлсэн...” гэх

Гэрч Э.Болд-Эрдэнийн “..Намайг ирэхэд тунелдэж зам гарган ухсан газар нь нилээн цаана байсан. Тэр газрыг цааш нь экскаватар 3000 ирээд нэмээд доош нь ухсан...” гэх мэдүүлгүүд, Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 05- тал/, Ерөө баялаг ЗГБХ нөхөрлөлийн 0009958 дугаартай гэрчилгээ /хх-ийн 6 тал/, 08 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ /хх-ийн -9 тал/, гэрч Н.Эрдэнэцогтын, ын, Б.Алтансүхийн, М.Ганбаярын, Д.Өлзийбаярын, ын мэдүүлгүүд, Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 0 оны 06 дугаартай шинжээчийн дүгнэлт, Нуман-Алтай ХХК-ийн шинжээчийн “...Хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ нь 34.4.4 төгрөг болж байна. Тухайн газарт нөхөн сэргээлтийн ажлын зардал 085 төгрөг байна” гэх дүгнэлт /хх-ийн -34 тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

3.Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар хэргийн оролцогч *******, *******, *******, ******* нарын зүгээс ямар нэгэн гомдол хүсэлт гаргаагүй, харин шүүгдэгч *******ийн хувьд гэм буруугийн талаар маргасан давж заалдах гомдлын агуулгаа өөрчилж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн Байгаль орчныг хамгаалах хуульд заасны дагуу тавигдсан нөхөн төлбөрийн актын хэрэгжилтийг хангуулах талаар хууль буруу хэрэглэсэн гэсэн, шүүгдэгч *******ын өмгөөлөгчийн зүгээс түүний өмчлөлийн хашаа байшинг битүүмжилснийг цуцлуулах тухай, мөн шүүгдэгч нар оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэн өгөхийг хүсч тус тус гомдол гаргасан болно.

4.Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн аваад хэргийн үйл баримтыг зөв тогтоон, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэргийн нотлогдсон байдал, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө хүлээн зөвшөөрсөн эсэх зэрэг нөхцөл байдлуудыг хянан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.  

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн -д “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт 0 жилийн, шүүгдэгч *******, ******* нарт 0 жил 06 сарын,  *******т 0 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зүйл заалтанд заасан ялын төрөл хэмжээнд багтсан, оногдуулсан ял шийтгэл тохирсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан байх ба шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, улсын яллагчийн зүгээс хорих ялын санал оруулсан боловч тэдний хувийн болон эрүүл мэндийн байдал, хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн торгох ял шийтгэлийг шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо санаачилсан байдлыг харгалзан шүүгдэгч *******, ******* нарт 6000 нэгж буюу 6.000.000 төгрөгөөр, шүүгдэгч *******, *******, *******т нарт 5.400 нэгж буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулан шийтгэх тогтоолын дахь заалтанд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5, 6.0 дугаар зүйлийн , -д заасныг баримтлан шүүгдэгч нар энэ гэмт хэргийн улмаас 0 оны дугаар сарын 4-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 48 хоногийн хоногийг торгох ялын 5 нэгж буюу 5.000 төгрөгөөр тооцоход 0.000 төгрөг болж байгааг шүүгдэгч *******т оногдуулсан 6.000.000 төгрөгийн торгох ялаас хасахад биечлэн эдлэх торгох ялын хэмжээ 5.80.000 төгрөг, шүүгдэгч *******од оногдуулсан 6.000.000 төгрөгийн торгох ялаас хасахад биечлэн эдлэх торгох ялын хэмжээ 5.80.000 төгрөг, шүүгдэгч *******, *******, ******* нарт тус тус оногдуулсан 5.400.000 төгрөгийн торгох ялаас хасахад шүүгдэгч тус бүрийн биечлэн эдлэх торгох ялын хэмжээ 4.680.000 төгрөг болохыг тогтоож, торгох ялыг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол 5 нэгж буюу 5.000 төгрөгийг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэв.

          5.Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйл, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл, байгаль эклогид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зэрэг зүйл заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Харин анхан шатны шүүх дүгнэхдээ “...Хавтаст хэрэгт авагдсан байгаль орчны улсын байцаагчийн 0 оны дугаар сарын 3-ний өдрийн 8-04-035/64 дугаартай актын ТОГТООХ хэсэгт: “...Усны нөөцөд учирсан хохирлыг тухайн сав газрын усны экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж хуулийн баримтлах зүйл, заалтыг зөв бичсэн боловч Тооцоолохдоо:, “...Усны экологи эдийн засгийн үнэлгээ 048x5=0504” гэж үнэлгээг гаргахдаа 5 дахин нэмэгдүүлэн бодсон нь үг, үсэг, 3-ын тоог 5-ын тоо болгон бичсэн тоо, тооцоололын шинжтэй алдаа гаргасан байна гэж шүүх дүгнэсэн. Шүүхээс Улсын байцаагчийн актыг шууд засварлан, байгаль экологид учирсан хохирлыг нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцоолон нийт үнэлгээг гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн” гэж зөв дүгнэсэн боловч шийтгэх тогтоолын 6 дахь заалтаар “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4, 8 дахь хэсэгт тус тус зааснаар нөхөн төлбөр ногдуулсан байгаль орчны улсын байцаагчийн 0 эны дугаар сарын 3-ний өдрийн 8-04-035/64 дугаартай актанд залруулга хийхийг даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц бодит хохирлыг нэмэгдүүлсэн хэмжээгээр ажлын 4 хоногт багтаан тухайн төлбөрийг барагдуулах үүрэгтэй бөгөөд ут хугацаанд барагдуулаагүй тохиолдолд Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Журмаар шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагад хүргүүлж хэрэгжилтийг хангасугай” гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заагдаагүй процессийг хэрэгжүүлэн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа болжээ.

Өөрөөр хэлбэл Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 8-д “Нөхөн төлбөрийг ногдуулсан байгаль орчны хяналтын улсын байцаагч ажлын 4 хоногт багтаан тухайн төлбөрийг барагдуулах үүрэгтэй бөгөөд уг хугацаанд барагдуулаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад хүргүүлж, хэрэгжилтийг хангуулнагэж заасан ба хэрвээ уг акт алдаатай байгаа нөхцөлд Захиргааны ерөнхий хуулийн 9, 93, 94-д заасны дагуу гомдол гаргаж эрх бүхий албан тушаалтан хянаж шийдвэрлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж хянуулах боломж бүхий хуулийн процесс явагддаг.

Иймд шүүгдэгч *******ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга үндэслэлтэй байх тул гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг хүчингүй болгож, уг актын хэрэгжилтийг хангуулах асуудлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэв.

6.Шүүгдэгч *******ын өмчлөлийн Сэлэнгэ аймгийн ******* суманд байрлах Ү-30500006 дугаарт бүртгэлтэй 50.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий хашаа байшинг битүүмжлэлээс чөлөөлөх боломжгүй бөгөөд түүнд оногдуулсан ял шийтгэл,  төлөх хохирол уршгийг уг үл хөдлөх эд хөрөнгөөс хангуулах үндэслэлтэй, түүний нэр дээрх хөрөнгө битүүмжлэн ирүүлсэн тул хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэл болж байгааг дурьдаж, түүний болон өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй.

 8.Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүссэн гомдлуудыг хангаж, шүүгдэгч *******ийн өмгөөлөгчийн нөхөн төлбөрийг 4 хоногийн дотор төлүүлэхийг байгаль орчны байцаагчид даалгасан шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг хүчингүй болгож өгөхийг хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авч, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны дүгээр сарын 4-ний өдрийн 0/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 6 дугаар заалтыг хүчингүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн , .4, -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны дугаар сарын 4-ний өдрийн 0/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн

дахь заалтыг:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. дүгээр зүйлийн , 3.3 дугаар зүйлийн , 3.          дугаар зүйлийн дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од 6.000 нэгж буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай” гэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. дүгээр зүйлийн , 3.3 дугаар зүйлийн , 3.          дугаар зүйлийн дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 6.000 нэгж буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай” гэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. дүгээр зүйлийн , 3. дугаар зүйлийн , 3.          дугаар зүйлийн дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид 5.400 нэгж буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай” гэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. дүгээр зүйлийн , 3. дугаар зүйлийн , 3.          дугаар зүйлийн дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 5.400 нэгж буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай” гэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. дүгээр зүйлийн , 3.5 дугаар зүйлийн , 3.          дугаар зүйлийн дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 5.400 нэгж буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай” гэж,

3 дахь заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5, 6.0 дугаар зүйлийн , -д заасныг баримтлан ялтан *******, *******, *******, *******, ******* нар нь тус тус энэ гэмт хэргийн улмаас 0 оны дугаар сарын 4-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 48 хоногийн хоногийг торгох ялын 5 нэгж буюу 5.000 төгрөгөөр тооцоход 0.000 төгрөг болж байгааг шүүгдэгч *******т оногдуулсан 6.000.000 төгрөгийн торгох ялаас хасахад биечлэн эдлэх торгох ялын хэмжээ 5.80.000 төгрөг, шүүгдэгч *******од оногдуулсан 6.000.000 төгрөгийн торгох ялаас хасахад биечлэн эдлэх торгох ялын хэмжээ 5.80.000 төгрөг, шүүгдэгч *******, *******, ******* нарт тус тус оногдуулсан 5.400.000 төгрөгийн торгох ялаас хасахад шүүгдэгч тус бүрийн биечлэн эдлэх торгох ялын хэмжээ 4.680.000 төгрөг болохыг тогтоож, торгох ялыг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол 5 нэгж буюу 5.000 төгрөгийг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай” гэж өөрчлөлт оруулан,  шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг хүчингүй болгож бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

.Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн ял хөнгөрүүлэх, хууль буруу хэрэглэсэн талаарх гомдлыг хангаж, хөрөнгө битүүмжлэлээс чөлөөлж өгөх гомдлыг хангахгүй орхисугай.

3.Шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, магадлал хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                            ШҮҮГЧ                                     Б.МАНЛАЙБААТАР

                                ШҮҮГЧ                                      Б.ЭРДЭНЭХИШИГ