| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2024/00886/И |
| Дугаар | 130/ШШ2024/00958 |
| Огноо | 2024-12-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 130/ШШ2024/00958
| 2024 12 04 | 130/ШШ2024/00958 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б аймгийн С сумын 7 дугаар багт оршин суух, Х овогт Шн Б
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Бт сумын 2 дугаар багт 1998 оны 01 дүгээр 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Б аймгийн С сумын 7 дугаар багт 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ат 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр /баримт №9/ мэдэгдэж, гарын үсэг зуруулсан боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ш.Б нь Б аймгийн Бт сумын 2 дугаар багт 1998 оны 01 дүгээр 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Б аймгийн С сумын 7 дугаар багт 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоож өгөхийг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд
1.2. Иймд Ш.Бын Б аймгийн Бт сумын 2 дугаар багт 1998 оны 01 дүгээр 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Б аймгийн С сумын 7 дугаар багт 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан хүсэлтдээ 1999, 2002, 2006, 2008, 2018, 2016, 2017, 2020, 2021 онуудын мал тооллогын А баримт, 0780788 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Т.Ө, Ш.Б нарын малчны үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Бт сумын Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 11 дугаартай, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 16 дугаартай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ө.Т, Т.М, Ө.А, Ө.Л нарын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ш.Б, Т.Ө нарын гэрлэсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Я.Сд олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтыг гаргаж өгсөн байна.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс Б.Ат олгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн байна.
4.Шүүхийн журмаар Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 12/1220 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Ш.Б болон түүний нөхөр, хүүхдүүдийн ХААТР маягтууд, Б аймгийн Засаг даргын тамгын газрын даргын архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 370 дугаартай лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
6. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Хүсэлт гаргагч С сумын 7 дугаар багт амьдарч байна. Ш.Б нь өндөр насны тэтгэвэрт малчны журмаар гарах гэхэд мал тооллогын зарим онуудын баримтууд архиваас гарахгүй байгаа тул тэтгэврээ тогтоолгож чадахгүй байна. Иймд түүний Б аймгийн Бт сумын 2 дугаар багт 1998 оны 01 дүгээр 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Б аймгийн С сумын 7 дугаар багт 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоож өгнө үү гэв.
7. Хүсэлт гаргагч Ш.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар шүүхэд хүсэлт гаргасан байх ба мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу мал маллаж малчин байсныг тогтоох нь зүйтэй байна.
7.1. Малчин гэж Хөдөлмөрийн эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д зааснаар мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэн, түүнчлэн аж ахуй нэгж байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр мал маллаж байсан малчин, цаа буга маллан тайгад амьдарч байгаа цаатан мөн сайн дурын даатгалд даатгуулж шимтгэл төлсөн малчин Монгол Улсын иргэнийг тус тус ойлгоно гэжээ.
8. Хүсэлт гаргагч Ш.Б нь Б аймгийн Бт сумын 2 дугаар багт 1998 оны 01 дүгээр 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Б аймгийн С сумын 7 дугаар багт 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсан нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
8.1.Хүсэлт гаргагч Ш.Б нь Т.Өтэй 1992 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсон учир 1993 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэсэн болох нь ПА№06 дугаартай гэрлэсний гэрчилгээгээр тогтоогдож байна.
8.2. Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 370 дугаартай албан бичгээр Бт сумын мал тооллогын А баримтаас хүсэлт гаргагч Ш.Бын нөхөр Т.Өийн 1999, 2017-2018 онуудын, С сумын 2020 оны баримтуудыг тус тус хүргүүлсэн” гэх лавлагаа болон тус архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хүсэлт гарагчийн нөхөр Т.Өийн 1999, 2017-2018, 2020 онуудын мал тооллогын А дансны баримтууд,
8.3. Хүсэлт гаргагчийн нөхөр Т.Өт Бт сумын Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 11 дугаартай захирамжийг үндэслэн Б аймгийн Бт сумын 2 дугаар багийн газраас 2 га газрыг малын тэжээл, цацаргана тариалах зориулалтаар 25 жилийн хугацаатай эзэмшүүлсэн болох нь 0404542 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр, Бт сумын Засаг даргын 1997 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 16 дугаартай шийдвэрийг үндэслэн Б аймгийн Бт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс 0,07 га газрыг хашаа байшин барих зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмшүүлсэн болох нь гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр, хүсэлт гаргагч Ш.Бд Бт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс 0,07 га газрыг өвөлжөөний зориулалтаар 40 жилийн хугацаатай эзэмшүүлсэн болох нь Б аймгийн Бт сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 16 дугаартай захирамжаар тус тус олгосон байна.
8.4. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 12/1220 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагчийн 2000 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүүхэд Ө.Аийн ХААТР-11 /А/ Төрснийг бүртгэх анкетад “... 8.Эхийн овог эцгийн нэр:Ш Б, эрхэлдэг: Малчин” гэж, 2006 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүүхэд Ө.Лийн “... 8.Эхийн овог эцгийн нэр:Ш Б, эрхэлдэг: Малчин” гэж тус тус бүртгэгдсэн байна.
8.5. Хүсэлт гаргагч Ш.Бын 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0780788 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн 0205000320, 02020670 дугаартай Баталгаажилтын хуудсаар иргэн /даатгуулагч/ Х овогт Шийн Б /РД:ААААА/ нь “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-д заасан нөхцөл, болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 12 жил, 7 сар нөхөн тооцсон болохыг баталгаажуулав. Иргэн/даатгуулагч/-ийн 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх, 2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх, 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх, 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон байна.
8.6. Хүсэлт гаргагч Ш.Б болон түүний нөхөр Т.Ө нар нь мал маллах арга ухааныг эзэмшсэн тул 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Үйлдвэр, Хөдөө аж ахуйн Сайд, Хөдөлмөрийн сайдын гарын үсэгтэй, тамгатай 020600717, 020600716 дугаартай Малчин мэргэжлийн үнэмлэх зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
9. Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтуудыг тус тус үндэслэн хүсэлт гаргагч Ш.Бын Б аймгийн Бт сумын 2 дугаар багт 1998 оны 01 дүгээр 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Б аймгийн С сумын 7 дугаар багт 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоож шийдвэрлэв.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овогт Шн Б нь Б аймгийн Бт сумын 2 дугаар багт 1998 оны 01 дүгээр 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Б аймгийн С сумын 7 дугаар багт 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ш.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН