Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 130/ШШ2024/00959

 

 

 

 

 

 

   2024            12           04      

                   130/ШШ2024/00959

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын 2 дугаар багт оршин суух, Б овогт Кийн Жийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б аймгийн Ө сумын 8 дугаар багт оршин суух, И овогт Ян Сд

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Ө сумын Шн ХХК-д 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Х.Ед 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр /баримт №9/ мэдэгдсэн боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагч К.Ж нь Б аймгийн Ө сумын Ш ХХК-д 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан байна. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Хүсэлт гаргагч К.Ж нь Ө сумын 2 дугаар багт оршин суудаг. Өрх толгойлсон 4 хүүхэдтэй хүн юм. Бид шүүхэд К.Жийн Б аймгийн Ө сумын "Ш" ХХК-д 1990 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргасан. "Ш" ХХК-ийн цалин хөлс олгосон санхүүгийн бичиг баримт тушаал, шийдвэрүүд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас гарахгүй байгаа тул К.Ж нь өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байна. Хүсэлтийнхээ шаардлагыг нотлох үүднээс архивын газрын лавлагаа, нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр, хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн тодорхойлолт зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан. Иймд иргэн К.Жийн Б аймгийн Ө сумын "Ш" ХХК- д 1990 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан хүсэлтдээ Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102 дугаартай лавлагаа, Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 305 дугаартай лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаа гэрчлүүлсэн хуулбар, Я.С олгосон итгэмжлэл, М.Армангүл, Х.Жанаргүл нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтыг гаргаж өгсөн байна.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс Х.Ед олгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн байна.

4. Шүүхийн журмаар Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 12/1227 дугаартай албан бичгээр ирүүлсэн К.Ж, нөхрийн ХААТР маягтууд, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 364 дугаартай лавлагаа, Х.Ж, М.А, С.Ш нарыг гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

5. Шүүхээс хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

6. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Иргэн К.Ж өндөр насны тэтгэвэр гарах гэхэд "Ш" ХХК-ийн цалин хөлс олгосон санхүүгийн бичиг баримт тушаал, шийдвэрүүд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас гарахгүй байгаа тул өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байна. Иймд К.Жийн Б аймгийн Ө сумын "Ш" ХХК- д 1990 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 7. Хүсэлт гаргагч К.Ж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

8. Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 364, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102 дугаартай “Б аймгийн Ө сумын Ш ХХК-ийн тушаал болон цалин хөлсний баримтуудыг архивд шилжүүлээгүй” гэх лавлагаа хүрүүлсэн боловч хүсэлт гаргагч К.Ж нь Б аймгийн Ө сумын "Ш" ХХК- д 1990 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

8.1. Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 305 дугаартай лавлагаанд “Тус хэлтсийн архивт Ө сумын Ш хоршоо нь Шимтгэл төлөлтийн тайлан /НД-16/-аар 1991, 1992 онд тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно” гэжээ.

8.2. Хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн 409526 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн доторх талын бичилтийг харахад хөдөлмөрийн дэвтэр эзэмшигчийн овог: К, нэр: Ж, хөдөлмөрийн дэвтэр олгосон: Ө хотын хүнсний жижиг үйлдвэрүүдийн Ш пүүсний боловсон хүчин К.Р гэж бичигдсэн тамгагүй, дотор талын бичилтүүдийг үзэхэд 2-3 дугаар хуудаст “01. 1990.09.01 Шинээр байгуулагдсан хүнсний жижиг үйлдвэрийн нарийн боовны цэхэд нормчноор авч ажиллуулав. Ө хотын ХЖҮ-ийн Ш пүүсний эзний 1990 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 04 тоот тушаалаар гэж, 02. 1992.07.22 Хувийн хүсэлтийг харгалзан үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Ш ББХК ерөнхий захирлын 1992 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 38 тоот тушаалаар” гэж бичигдсэн байна.

8.3. Б аймгийн Ө сумын иргэн М.А, Х.Ж нарын “Хүсэлт гаргагч К.Ж нь Б аймгийн Ө сумын "Ш" ХХК- д 1990 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан нь үнэн болно” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт тэд нарын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг болон гэрч Х.Жийн ажиллаж байсан байдлыг тогтоолгосон тухай тус шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2022/00419 дугаартай шийдвэр байна.

8.4. Б аймгийн Ө сумын иргэн С.Шын “Ш компани нь 1990 онд шинээр байгуулагдсан байх ба би 1990 оны 10 дугаар сард ажилд ороход хүсэлт гаргагч К.Ж нь тус компанид нормчноор ажиллаж байсан. К.Ж нь анх нарийн боовны цехэд ажиллаж байсан ба 1992 онд нарийн боовны цех нь рулет, чихэр, торт цех гэж байгуулагдаж К.Ж нь нарийн боов цехэд шилжиж байсан. К.Ж нь ажилдаа сайн ажилтан байсан” гэх шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна. 

9. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 1029253 дугаартай нийгмийн даатгалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг нь хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

10. Шүүхэд гэрчээр асуугдсан Б аймгийн Ө сумын иргэн С.Штын гаргаж өгсөн Б аймгийн үйлдвэрлэлийн Ш компани ББХК ерөнхий захирлын 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаартай, 1992 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаартай тушаалууд нь тухайн үед гарч байсан тушаалууд байна гэж дүгнэлт хийх боломжгүй бөгөөд эргэлзээтэй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

11. Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтуудыг тус тус үндэслэн хүсэлтийг хангаж, хүсэлт гаргагч К.Ж нь Б аймгийн Ө сумын Ш ХХК-д 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Кийн Ж нь Б аймгийн Ө сумын Ш ХХК-д 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.БҮЛДИРГЕН