Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 130/ШШ2024/00931

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 130/ШШ2024/00931

Баян-Өлгий аймаг

 

                       Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ....... дүүрэг, 2 дугаар хороо, .... гудамж, өөрийн байр хаягт үйл ажиллагаа явуулах “К ХК (гүйцэтгэх захирал Б.Ү)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суух, Ж овогт Х.Г-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: №MN730030003095011071 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,355,517 төгрөг, үндсэн хүү 117,567 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,819 төгрөг, нийт 1,474,903 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч К ХК нь хариуцагч Х.Г-т холбогдуулан №MN730030003095011071 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,355,517 төгрөг, үндсэн хүү 117,567 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,819 төгрөг, нийт 1,474,903 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Хариуцагч Х.Г нь 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр №MN730030003095011071 тоот цахим зээлийн гэрээг байгуулж, 1,401,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан.

1.2.Х.Г нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хувиарт төлбөрийг 2024 оны 06 дугаар сараас хойш зөрчил үүсгэсээр байна.

1.3.Х.Г нь 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр №MN730030003095011071 тоот Цахим цалингийн зээлийн гэрээний үлдэгдэл үндсэн зээл 1,355,517 төгрөг, үндсэн хүү 117,567 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,819 төгрөг, нийт 1,474,903 байна. Иймд Х.Г-аас 1,474,903 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Х.Г шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ... Би К банкнаас 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1,401,000 төгрөгийн цахим зээл авсан маань үнэн бөгөөд зээлийг хуваарийн дагуу төлж байсан боловч сүүлийн саруудад хуваарийн дагуу төлөгдөөгүй байсан. Одоо нэхэмжлэгч К банкны надаас нэхэмжилж байгаа үндсэн зээл 1,355,517 төгрөг, үндсэн хүү 117,567 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,819 төгрөг, нийт 1,474,903 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн магаан байхгүй болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хуульд заасан эрх үүргээ ойлгож мэдлээ гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Нэхэмжлэгч К банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч  Х.Г-т холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Г нэхэмжлэгч К банк ХК-ийн нэхэмжилсэн  №MN730030003095011071 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,355,517 төгрөг, үндсэн хүү 117,567 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,819 төгрөг, нийт 1,474,903 төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5.Нэхэмжлэгч К банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,548 төгрөгийн тал 19,274 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас 19,274 төгрөг, мөн хариуцагч Х.Г-аас 19,274 төгрөг тус тус гаргуулан  нэхэмжлэгч К банк ХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Х.Г нь №MN730030003095011071 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,355,517 төгрөг, үндсэн хүү 117,567 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,819 төгрөг, нийт 1,474,903 (нэг сая дөрвөн зуун далан дөрвөн мянган есөн зуун гурван) төгрөгийг нэхэмжлэгч К банк ХК-д төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч К банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,548 (гучин найман мянган таван зуун дөчин найман) төгрөгийн тал 19,274 (арван есөн сая хоёр зуун далан дөрвөн) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас 19,274 (арван есөн сая хоёр зуун далан дөрвөн) төгрөг, мөн хариуцагч Х.Г-аас 19,274 (арван есөн сая хоёр зуун далан дөрвөн) төгрөг тус тус гаргуулан  нэхэмжлэгч К банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Х.МЕЙРАМБЕК