Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 21

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагч Н.Уранбайгаль,

Шүүгдэгч О.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт О.Бд холбогдох эрүүгийн 1703000010097 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч Боржигон овогт О.Б, Монгол Улсын иргэн, 1969 оны 5 сарын 22-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын “Улаанбаатар өртөө”-д цахилгаанчин ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 14-542а тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, .................

Шүүгдэгч О.Б нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн өглөө 07 цаг 40 минутын орчимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дөлгөөн нуурын уулзварт “Эвалюшн Холдинг” ХХК-ны эзэмшлийн Toyota Nadia 07-80 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Адъяаг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Баас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “2017 оны 09 дүгээр сарын 28-ны өглөөний 07 цаг 30 минутын үед ажил руугаа явахаар Дөлгөөн нуурын уулзвар дээрээс баруун гар тал руугаа эргэхээр ногоон гэрэл асах үед баруун гар тал руу эргэхээр зүүн гар тал руугаа хараад машин байхгүй болохоор хааз өгөөд явтал явган зорчигчийг мөргөсөн нь үнэн” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Б.Адъяагаас мөрдөн шалгах ажиллагааны  үед мэдүүлсэн: “..2017 оны 9 дүгээр сарын 28-ны өглөө 07 цаг 30 минутын орчимд би Дөлгөөн нуурын төвийн урд талын замаар явган хүний гэрэл дохиотой гарцаар ногоон гэрэл асахад нь зам гарч яваад зүүн хойд талаас нэг юм мөргөх шиг болсон ..би газар унасан, баруун талын эгэм яс хугарсан ..би ерөнхий боловсролын Галакси сургуульд үйлчлэгч ажил хийдэг, сард 550.000 төгрөгний цалин авдаг. Эмч 2 сарын хугацаанд миний гарны хугарал бүрэн эдгэх болно гэж хэлсэн, намайг мөргөсөн жолооч Буянжаргал миний 2 сарын ажилгүй байх үеийн цалин болох 1.200.000 төгрөгийг өгсөн, надад гомдол санал хүсэлт байхгүй, өөр нэхэмжлэх зүйл байхгүй болно..” гэсэн мэдүүлэг /хх-6-7х/,

Гэрч Б.Билгүүнболдоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2017 оны 9 дүгээр сарын 28-ны өглөөний 7 цаг 20 минутын орчим би гэрээсээ гараад Буянжаргал ахынд очсон. Буянжаргал ахтай би өдөр бүр хамт ажил руугаа явдаг. Тэгээд Буянжаргал ахынд очиж Тоёота Надиа маркийн 07-80 УБЧ улсын дугаартай автомашинд суусан би Буянжаргал ахын хажуу талын суудал дээр сууж явсан. Тэгээд бид нар Дөлгөөн нуурын зүүн талын замаар ертөнцийн зүгээр хойноос  уруудаж яваад баруун гар тийш эргэх үйлдэл хийх үед осол болсон. Тухайн осол болох үед би гар утсаа оролдоод явж байсан болохоор Буянжаргал ахыг явган зорчигч машиныхаа аль хэсгээр яаж мөргөснийг мэдээгүй. Буянжаргал ах би хүн мөргөчихлөө гээд машинаасаа буусан. Би машин дотроо сууж байсан. Буянжаргал ах мөргөсөн эмэгтэйг машин дотор оруулж ирж суулгаад 102 болон 103 руу дуудлага өгсөн. Миний ажлын цаг тулсан байсан болохоор Буянжаргал ахад би явлаа гэж хэлээд машинаас буусан. Машинаас буугаад Буянжаргал ахын машиныг харахад жолооч талын их гэрэлний хажуу хэсэг хагарсан байсан. Энэ хэсгээр би явган зорчигчийг мөргөсөн юм байна гэж бодсон. Мөргүүлсэн эмэгтэй машинд орж ирээд доош хараад суугаад байсан энэ эмэгтэйгийн биеийн аль хэсэгт гэмтэл учирсаныг би мэдээгүй” гэсэн мэдүүлэг /хх-26х/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 12389 тоот дүгнэлтэд:

“1. Адъяагийн биед баруун хацар зулгарал, хүзүүний баруун хажуу хэсэг ба урд хэсэгт цус хуралт, баруун эгэмний хугарал тогтоогдлоо

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэжээ /хх-29х/,

Техникийн шинжээчийн 2017 оны 10 сарын 20-ны өдрийн 515 дүгнэлтэд:

“1. Toyota Nadia маркийн 07-80 УБЧ улсын дугаартай автомашины жолооч О.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2  Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Б.Адъяа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна” гэжээ /хх-31/

2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-2-5х/,

Шүүгдэгч О.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 72х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 78х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх 74х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр Шүүгдэгч О.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн өглөө 07 цаг 40 минутын орчимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дөлгөөн нуурын уулзварт “Эвалюшн Холдинг” ХХК-ны эзэмшлийн Toyota Nadia 07-80 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Адъяаг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Б.Адъяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч О.Быг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх  үзлээ.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2018 оны 3 дугаар сарын 01-ний дотор төлүүлэх, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.