Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 133/ШШ2024/00530

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би

нэхэмжлэгч: ********* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: *********-д холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 1,368,302 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 740,000 төгрөг, хүү 528,546 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 99,756 төгрөг, нийт 1,368,302 төгрөг гаргуулах тухай.

 

2. Нэхэмжлэгч ******** ББСБ” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ********* нь ********* ББСБ”-тай 2022 оны 12 сарын 21-ний өдөр ******** дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан болно. Зээлдэгч нь дээрхи гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн ******** үүрэн телефоны ********* дугаарын ********* дансыг ашиглан зээл авч, төлж байсан болно. ********* нь уг гэрээний үндсэн дээр:

2023 оны 01 сарын 25-ны өдөр 100,000 төгрөгийг сарын 3,4%-ийн хүүтэй,

2023 оны 01 сарын 25-ны өдөр 100,000 төгрөгийг сарын 3,4%-ийн хүүтэй,

2023 оны 01 сарын 25-ны өдөр 100,000 төгрөгийг сарын 3,4%-ийн хүүтэй,

2023 оны 01 сарын 25-ны өдөр 100,000 төгрөгийг сарын 3,4%-ийн хүүтэй,

2023 оны 01 сарын 25-ны өдөр 100,000 төгрөгийг сарын 3,4%-ийн хүүтэй,

2023 оны 01 сарын 25-ны өдөр 100,000 төгрөгийг сарын 3,4%-ийн хүүтэй,

2023 оны 01 сарын 25-ны өдөр 140,000 төгрөгийг сарын 3,4%-ийн хүүтэй,

2023 оны 01 сарын 25-ны өдөр 100,000 төгрөгийг сарын 3,4%-ийн хүүтэйгээр тус бүр 1 сарын хугацаатай нийт 7 удаагийн 740,000 төгрөгийн зээл авсан бөгөөд хугацаанд нь төлж барагдуулаагүй байна. *********-н зээлийн гэрээний үүрэг 2024 оны 10 сарын 29-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 740,000 төгрөг, зээлийн хүү 528,546 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 99,756 төгрөг, нийт 1,368,302 төгрөг байна. Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоох, хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлж байсан хэдий ч гэрээний үүргээ биелүүлээгүй хэвээр байсан ба *********-с зээлийн гэрээний үүрэгт нийт 1,368,302 /нэг сая гурван зуун жаран найман мянга гурван зуун хоёр/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

3.Хариуцагч ********* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ********* нь “********** ББСБ”-тай 2022 оны 12 сарын 21-ний өдөр гэрээ хийж зээл авсан. Зээлийн үлдэгдэл 1,368,302 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “********* ББСБ” ХХК нь хариуцагч ********-д холбогдуулан үндсэн зээл 740,000 төгрөг, хүү 528,546 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 99,756 төгрөг, нийт 1,368,302 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагч ********* нь ... “********* ББСБ”-тай 2022 оны 12 сарын 21-ний өдөр гэрээ хийж зээл авсан. Зээлийн үлдэгдэл 1,368,302 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна… гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэг 1,368,302 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,157 төгрөгнөөс 20,735.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч *********-с 18,421,5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “********* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“********* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ********-д холбогдох үндсэн зээл 740,000 төгрөг, хүү 528,546 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 99,756 төгрөг, нийт 1,368,302 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ********* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,157 төгрөгнөөс 20,735.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч *********-с 18,421,5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “********** ББСБ” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ц.ҮЙТҮМЭН