| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2024/00840/И |
| Дугаар | 130/ШШ2024/00936 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 130/ШШ2024/00936
| 2024 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 130/ШШ2024/00936 | Баян-Өлгий аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Хбанкны Б салбар (захирал Х.С)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ...... дүүрэг, .... дугаар хороо, 000 тоот хаягт оршин суух (Б аймгийн А сумын 3 дугаар багт оршин суух, С овогт М.С-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: №2010111671 дугаартай зээлийн гэрээг цуцалж, гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 14,864,433.34 төгрөг, зээлийн хүү 535,709.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,248.45 төгрөг, нийт 15,402,391.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Хбанкны Б салбарын захирал Х.С нь хариуцагч М.С-д холбогдуулан №2010111671 дугаартай зээлийн гэрээг цуцалж, гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 14,864,433.34 төгрөг, зээлийн хүү 535,709.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,248.45 төгрөг, нийт 15,402,391.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ” гэж тус тус заасны дагуу иргэн М овогтой С 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр цахимаар хүсэлт илгээн, 2010111671 дугаартай зээлийн гэрээ байгуулан 15,377,000 төгрөгийг 365 хоногт 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан.
1.2.Гэрээний хугацаанд зээлдэгч үндсэн зээлд 702,256.88 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 189,073.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 616.31 төгрөг, нийт 891,947.10 төгрөг төлсөн.
1.3. Монгол банкны Б аймаг дахь салбарын Хбанканд хийсэн газар дээрх шалгалтаар зээлдэгч нь цахимаар 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр давхар зээл авсан нь нотлогдсон ба зээлдэгч нь банктай байгуулсан 2010111671 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийг төлбөрийг 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хугацаа хэтрүүлж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 33 хоног хугацаа хэтрүүлээд байна.
1.4. Хбанк нь зээлдэгчтэй утсаар холбогдож, зээлийг төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ гүйцэтгэлгүй өдийг хүрээд байна.
1.5. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон 2010111671 дугаартай Зээлийн гэрээг цуцалж, гэрээний дагуу төлөгдөөгүй №2010111671 дугаартай зээлийн гэрээг цуцалж, гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 14,864,433.34 төгрөг, зээлийн хүү 535,709.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,248.45 төгрөг, нийт 15,402,391.19 төгрөгийг хариуцагч М.С-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч М.С шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Мовогтой С нь Хбанкны Б салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие Хбанкнаас цалингийн зээл авсан маань үнэн бөгөөд зээлийн төлбөрөө сүүлийн саруудад хугацаа хэтрүүлж төлсөн маань үнэн. 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүх хуралдаан товлогдсон болохыг мэдлээ. Миний бие нэхэмжлэгч Хбанкны Б салбарын №2010111671 дугаартай зээлийн гэрээг цуцалж, гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 14,864,433.34 төгрөг, зээлийн хүү 535,709.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,248.45 төгрөг, нийт 15,402,391.19 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагавар болон эрх үүргээ ойлгож мэдлээ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч Хбанкны Б салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч М.Сд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 09:00 цагт товлосон.
Гэтэл шүүх хуралдаанаас өмнө хариуцагч М.С нэхэмжлэгч Хбанкны Б салбарын №2010111671 дугаартай зээлийн гэрээг цуцалж, гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 14,864,433.34 төгрөг, зээлийн хүү 535,709.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,248.45 төгрөг, нийт 15,402,391.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Нэхэмжлэгч Хбанкны Б салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,961 төгрөгийн тал 117,480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 0000000 дугаартай данснаас 117,480 төгрөг, мөн хариуцагч М.С-аас 117,480 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хбанкны Б салбарт олгож шийдвэрлэх нь зүйтэй.
6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч М.С нь нэхэмжлэгч Хбанкны Б салбарын №2010111671 дугаартай зээлийн гэрээг цуцалж, гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 14,864,433.34 төгрөг, зээлийн хүү 535,709.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,248.45 төгрөг, нийт 15,402,391.19 (арван таван сая дөрвөн зуун хоёр мянган гурван зуун ерэн нэгэн төгрөг арван есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үндсэн зээлийн төлбөр 14,864,433.34 төгрөг, зээлийн хүү 535,709.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,248.45 төгрөг, нийт 15,402,391.19 (арван таван сая дөрвөн зуун хоёр мянган гурван зуун ерэн нэгэн төгрөг арван есөн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Хбанкны Б салбарт төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хбанкны Б салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,961 (хоёр зуун гучин дөрвөн мянган есөн зуун жаран нэгэн) төгрөгийн тал 117,480 (нэг зуун арван долоон мянган дөрвөн зуун наян) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 0000000 дугаартай данснаас 117,480 (нэг зуун арван долоон мянган дөрвөн зуун наян) төгрөг, мөн хариуцагч М.С-аас 117,480 (нэг зуун арван долоон мянган дөрвөн зуун наян) төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хбанкны Б салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК