Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 541

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг, улсын яллагч Э.Бадрал, хохирогч Н.Мөнхцэцэг, Ж.Ариунзул, орчуулагч Д.Тамир, шүүгдэгч Кадиркулова Кулнари, түүний өмгөөлөгч Ц.Монгол нарыг оролцуулан тус шүүхийн “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүгд Найрамдах Киргиз улсын иргэн Кадиркулова Кулнарид холбогдох эрүүгийн “1711000130133” дугаартай, 186/2017/0547/Э индекстэй хэргийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүн  хэлэлцэв.                    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бүгд Найрамдах Киргиз улсын иргэн, 1961 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чат-Базар суурин Таллаский дүүрэгт төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Итали Улс Римини хотод амьдардаг ба одоогоор Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 18 дугаар байр 9 тоотод түр оршин сууж байгаа, ял шийтгүүлж байгаагүй гэх Кадиркулова Кулнари / KADYRKULOVA KULNARY/  /РД:11212196100055/,

            Холбогдсон хэргийн талаар:

Кадиркулова Кулнари нь 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Центропойнт” төвд хохирогч Н.Мөнхцэцэгт “Итали улсын виза” гаргаж өгнө хэмээн хуурч 3500 америк доллар буюу /8.523.375 төгрөг/ залилсан,

Мөн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Канон” төвд хохирогч Ж.Ариунзулд “Итали улсын виза” гаргаж өгнө хэмээн хуурч 3500 америк доллар буюу /8.500.625 төгрөг/-ийг тус тус  залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас  мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч К.К шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. К.Кулинарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүний хувийн байдал, хохирол төлөгдсөн байдлыг харгалзан үзэж 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Энэ ялыг 3-5 сарын хугацаанд төлүүлэх саналтай байна гэв.

1.2.Хохирогч Ж.Ариунзул  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхээ:.. Миний хохирол төлбөр төлөгдсөн тул гомдол санал байхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

1.3.Хохирогч Н.Мөнхцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Миний хохирол төлбөр төлөгдсөн тул гомдол санал байхгүй гэв.

Хоёр: Шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Мөнхцэцэгийн:..2017 оны 03 дугаар сарын дундаас хойш өдрийг сайн санахгүй байна. Манай хүргэн ах Цолмон үзэж хардаг эмчилгээ хийдэг орос хүн байна гэж хэлсэн. Ингээд тэр хүн Жаргалсайхан ахынд ирчихсэн байна гэхээр нь би очиж үзүүлсэн. Тэгсэн тэр хүнд би гадаад явах бодолтой байгаа гэсэн санаагаа хэлсэн. Тэгсэн тэр хүн Итали улс руу явах уу хэрвээ явна гэвэл би гаргаад өгье гэж хэлсэн. Тэр хүн 50 гарам насны оросоор ярьдаг эмэгтэй хүн байсан. Тэгээд надад галын эмчилгээ хийж эхэлсэн. 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр уулзаж эмчилгээ хийлгэж байхдаа маргааш Италийн визэнд оруулах мөнгө 3500 америк доллар авчирч өг гэсэн тэгэхээр нь ээж Сарантуяатай Архангай аймаг руу утсаар яриад тэтгэврийн зээл авхуулж 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өглөө ээж надруу 5.000.000 /таван сая/ төгрөг шилжүүлж би өөрт байсан мөнгөө нэмээд тэр өдөр 1 ам доллар 2437.5 төгрөгтэй тэнцэж байсан тул 8.531.250 төгрөгөөр 3500 ам доллар аваад Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны бутагт байрлах Центрпойнт төвийн 5 давхарт Кулнарийн байсан газар аваачиж өгсөн /өгөхдөө 4 хувь цээж зураг гадаад паспортын хамт өгсөн/ тэгэхэд манай дүү Ариунзул хүргэн ах Цолмон бид нар хүлээлгэж өгсөн тэгэхэд К.К нь Ариунзулыг чи өнөөдөр мөнгө цуг өгчихвөл урилга нь цуг ирнэ шүү дээ гэж хэлсэн тэгээд 7 хоногийн дараа урилга ирнэ гэж хэлсэн. Тэгсэн маргааш нь дүү Ариунзул бас 3500 ам доллар аваачиж өгсөн байсан. Үүнээс хойш хэдэн долоо хоног өнгөрсөн урилга ирээгүй байн байн орос хэлтэй хүнээр яриулдаг байсан тэгэхэд санаа зоволтгүй надад итгээд байж бай л гэдэг байсан хүн бүтээгээд өгье итгэ гэхээр нь дахин дахин залгаж очиж уулзахаасаа санаа зовоод сүүлдээ 10 гаран хоноод нэг ярих юм уу очдог байсан тэгэхэд бас л битгий санаа зов надад итгэ жоохон хүлээж бай л гэж ярьдаг. Ингээд 2 сарын турш хүлээгээд аргаа бараад байж байсан тэгтэл Цолмон ах К.К визний хугацаа дууссан явах гэж байх шиг байна байраа хүлээлгэж өгч байна гэхээр нь Архангайгаас ирээд маргааш нь Чингэлтэй дүүргийн цагдаад өргөдлөө өгч улмаар хилийн хориг тавиулсан. Тэгсэн орой нь утсаар яриад та нар цагдаад өгсөн юм уу гэхээр нь би үгүй гэж хэлсэн маргааш өглөө нь үүрээр утсаар яриад үнэхээр намайг цагдаад өгсөн юм уу гэхээр нь тиймээ танд хилийн хориг тавиулсан гэж хэлсэн тэгсэн цуг яваад Алтанбулаг гарчихаад миний визийг сунгачихаад цуг ирье гээд байсан би үгүй гэж хэлсэн. Ингээд Чингэлтэй дүүргийн цагдаад шалгагдаж байхдаа 07 сарын 17-нд хилээр гарах гэж байгаад баригдаад буцаад ирсэн. Үүнээс хойш виза ч байхгүй мөнгө ч байхгүй өдий хүрсэн. Ингэж худал хэлж биднийг залилсан хилийн хориг тавиулаагүй байсан бол энэ хүн хилээр гараад явчих байсан гэх мэдүүлэг /хх 27-28/,

  2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Ариунзулын:...2017 оны 03 дугаар сарын сүүлээр өдрийг нь тодорхой санахгүй байна манай хүргэн ах Цолмон нь Оросоос үзэж хардаг хүн ирсэн галын эмчилгээ хийдэг гэнэ гээд манай гэрт тэр Киргиз улсын иргэн гэж Орос хэлээр ярьдаг 50 гаран насны эмэгтэй хүн авчирсан би түүнийг Оросын үзмэрч гэж ярианаас нь ойлгосон манай гэр бүлийнхнийг үзэж байх явцдаа манай ээжийн эгчийн хүүхэд болох Мөнхцэцэг гэж эгчийг гадаад явах сонирхолтой байна гэж хэлсэн чинь тэгвэл би чамайг Итали улсын виза гаргаад тэнд очсон хойно ажилд оруулж өгч чадна гэж байсан. Тухайн үед би Япон улсад хэлний бэлтгэлд сурахаар материалаа өгчихсөн байсан тэгсэн тэр хүн намайг үзсэнээ чи Япон явж ажил хийхийн тулд ийм их хэмжээний мөнгөөр явах шаардлагагүй Мөнхцэцэг эгчтэй чинь цуг Италийн виз гаргаж өгье тэгвэл илүү хурдан гардаг юм гэж хэлсэн тэгэхээр нь бид 2 зөвшөөрсөн тэр мөнгөө ойрын хугацаанд өгөх хэрэгтэй нэг хүн 3500 ам доллар болно гэхээр нь мөнгөө 2 хувааж өгч болох уу гэхэд заавал бүтнээр нь авна гэж хэлсэн тэр хэлэхдээ надад итгээрэй би заавал гаргаж өгч чадна өмнө би ийм визийг ямар ч асуудалгүй зөндөө гаргаж өгч байсан мөнгөө хурдан өгөх л юм бол та хоёрын виз хурдан гарна гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Мөнхцэцэг эгч мөнгөө аваачиж өгсөн байсан би маргааш нь буюу 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр банкнаас 5.270.000 /таван сая хоёр зуун далан мянга/-н төгрөг, Бямбасүрэн гэж хувь хүнээс 3.230.000 /гурван сая хоёр зуун гучин мянга/-н төгрөг зээлж аваад 3500 ам доллар худалдаж аваад Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах “Kaнон” төвийн 5 давхарт К.Кд ээж Одонтуяагийн хамт аваачиж өгсөн. Тэгэхэд хажууд хүргэн Цолмон байсан тэр орчуулагч хийж өгсөн юм. Тэгэхэд одоо хүлээгээд байж бай 2017 оны 05 дугаар сарын дундуур Итали явна гэж хэлсэн. Ингээд манай гэр бүл хамаатан садан бүгд галын засал эмчилгээ хийлгэж байсан. Ингээд байнга холбоотой байсан юу болж байна, яаж байна гэхээр би хөөцөлдөж байгаа урилга чинь ирж байгаа байж бай л гэж хэлдэг байсан. Манайх аялал жуучлалын компанитай урилга чинь манай компаний шугамаар ирнэ гэж ярьдаг.

Ингээд хүлээж бай гээд удаа дараа хойшлуулсаар байгаад 2017 оны 06 сар гараад утсаа авахаа байсан 6 дугаар сарын 20 доор хил гарч явах гэж байна гэж мэдээд цагдаад өргөдлөө өгч хилийн хориг тавиулсан. Тэгсэн Кулнари нь тэр орой хилийн хориг тавьсан юм уу уулзая гэж хэлсэн тэгэхэд орчуулагчаар манай хамаатан болох нэг орос хэлтэй ахаар орчуулга хийж уулзсан юм. Тэгсэн би Алтанбулаг гараад визээ сунгуулчихаад ирэх юм хоёулаа эсвэл цуг Алтанбулаг явчихаад миний визийг сунгачихаад ирье гэхээр нь би яаж ч мэдэх юм билээ гэж бодоод би явахгүй гэж хэлсэн. Дараа нь цагаачлалын албанаас утсаар асуухад энэ хүн гараагүй байгаа визээ сунгуулсан байна гэж хариу өгч байсан юм. Тэгээд үүнээс хойш бид хоёр одоо болъё мөнгөө авъя гэж хэлэхээр удахгүй өгнө байж бай одоохон хэд хоног гээд л хойшлуулсаар байгаад өнөөдрийг хүрсэн юм гэх мэдүүлэг /хх 31-32/,

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Цолмонгийн:...Би 2017 оны 3 дугаар сарын сүүлээр өдрийг сайн санахгүй байна. Монголд нээгдсэн Хятадын Чунжан гэж компанийг нээсэн Ариунжаргал гэж эмэгтэй ОХУ-аас галын заслын багш зөн билэгч Кулнари гэж эмэгтэйг хичээл заалгахаар авчирлаа хэл мэдэхгүй болохоор та орчуулж өгч туслаач гэж хэлснээр анх танилцсан би хичээл бол орчуулахгүй ойр зуур яриа эмчилгээг хийхэд нь орчуулж өгье гэж хэлсэн. Ингээд Монголд эмчилгээ хийж эхэлсэн 7-8 хүнд галын засал хийж эхэлсэн энэ эмчилгээг манай эхнэрийн ах дүү нараас эхэлж галын заслын эмчилгээ хийж эхэлсэн ингэж байх хугацаандаа манай эхнэрийн хамаатан болох Мөнхцэцэг, Ариунзаяа гэж 2 охинд галын засал эмчилгээ хийх явцдаа гадаадад гарч ажиллах сонирхолтой байгааг нь мэдээд би Итали улс руу богино хугацаанд виз гаргаж өгч чадна, виз гарангуут Италид аваачиж ажилд оруулж өгч чадна тийм учраас 17 сая төгрөгтэй тэнцэх америк доллар хэрэгтэй энэ мөнгийг маргааш миний гарт өг гэж 2017 оны 04 дүгээр сарын 06-нд хэлээд маргааш нь буюу 07-нд энэ 2 охиноос мөнгийг авсан байдаг. Энэ бүх яриаг би орчуулж өгсөн. Ингээд маргааш нь Чунжан компанийн оффиссын өрөөнд очиж 7000 ам доллар өгч гарын үсэг зурж өгөлцсөн байсан. Энэ мөнгө өгөхөд нь би байхгүй байсан. Үүнээс хойш 1 сар болоход урилга ирүүлж виз гаргуулна гэсэн хүн худал хэлээд уулзахгүй зугтаагаад байсан. Мөнхцэцэг, Ариунзул нараас 7000 ам доллар авсны дараа надаар орчуулга хийлгээгүй надыг байнга дуудаж орчуулга хийлгэдэг байсан бол дуудахаа больсон учир нь тэр хүн хэлэхгүй байж байгаад нутаг руугаа хурдан буцах бодолтой байсан гэж би бодож байна. Ингээд 2017 оны 04 дүгээр сарын 20-дын үеэр нэг өдөр Кулнари нь надтай утсаар ярихдаа 10 хоногийн дараа буцах төлөвтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь сэжиг төрөөд Мөнхцэцэгт хандаж энэ хүнийг хаана байгааг шалгаад орхи гэсэн чинь надтай утсаар ярьсан оройдоо онгоцоор нисэх билет авчихсан байсныг Чингэлтэй дүүргийн цагдаад хэлж бариулж саатуулж хилээр гарахгүй хориг тавиулсан юм гэх мэдүүлэг /хх-34/,

2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Одонтуяагийн:..2017 оны 03 дугаар сарын сүүлээр сар өдрийг нь сайн санахгүй байна. Манай дүүгийн нөхөр болох Цолмон гэж хүн үзэж харж эмчилгээ хийдэг хүн байна гэхээр нь тэр хүнийг гэртээ авчирч үзүүлж болох уу гэснээр ярьж тохироод Киргиз улсын иргэн зөн билэгтэн гэх эмэгтэйг манай гэрт дагуулж ирж бид үзүүлж харуулахаар болсон. Ингээд Монгол хэл мэдэхгүй Орос хэлээр ярьдаг гэх Киргиз гэх 50 гаран насны эмэгтэйтэй танилцаад үзүүлээд гэр бүлээрээ галын засал хийлгэсэн гэртээ 5 хоног хийлгэсэн. Ингэж байх үедээ охин Ариунзулыг Японд сурахаар сургалтанд явж байгаа гэж хэлсэн чинь хэл сурахын тулд Япон явж хэрэггүй шүү дээ би Итали улс авч явчихаад сургуульд оруулаад хажуугаар нь ажил хийлгээд явсан нь дээр тэнд очоод бүгдийг би орчуулаад өгч чадна Италийн визийг 14 хоногийн дотор гаргаж чадна гэж хэлсэн тэгэхэд урьд өдөр нь манай эгчийн охин Мөнхцэцэгийг мөн адил Итали авч явж ажилд оруулж өгч чадна гэж ярьсан байсан. Ингээд манай ах дүү нар Мөнхцэцэг, Ариунзул нарыг энэ Кулнари гэх эмэгтэйгээр виз гаргуулж өгч явуулахаар болсон. Тэр хэлэхдээ мөнгө бэлэн өг тэгж байж би Итали руу бичиг баримтыг явуулж виз гаргуулна 3500 ам доллар өг гэж хэлэхээр нь би охин Ариунзулын мөнгийг Хас банкнаас 5.200.000 төгрөгний зээл аваад 3.300.000 төгрөгийг Бямбасүрэн гэж хүнээс 10%-ийн хүүтэй зээлж аваад нийт 8.500.000 төгрөгийг 3500 ам доллар болгож 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Кулнарид баруун 4 замын зүүн талд ажлынх нь байранд аваачиж өгсөн юм. Үүний урд өдөр Мөнхцэцэгээс 3500 ам доллар авсан байсан. Ингээд үүнээс хойш 14 хонолоо виз гараагүй утсаар асуухад хүлээж бай санаа зоволтгүй гэсэн эргээд хүлээсээр байгаад сар гаран болсон утсаар асуухаар санаа зоволтгүй гэж ярьдаг байсан Ариунзул, Мөнхцэцэг хоёр бол байнга очиж уулздаг байсан. Би бол заримдаа хоол цай аваад л очдог байсан. Тэгэхэд визийг өгчихсөн байгаа гэж худал хэлж явсаар байгаад хилээр гараад явах гэж байна гэсэн сураг сонсоод цагдаад өгсөн тэгэхэд гарах гээд билет бичүүлсэн гэж байсан. Ингээд одоо болтол энэ мөнгийг өгөөгүй бид хохироод явж байна энэ завсар зугтаж Монголоос гарах гэж оролдсон байсан гэх мэдүүлэг /хх-36/,

2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Сарантуяагийн:...Манай том охин Мөнхцэцэг 2017 оны 04 дүгээр сарын эхээр над руу утсаар яриад би гадаад руу явахаар боллоо намайг хүн Итали улс руу явуулж өгье гэнээ мөнгө яаралтай явуул гэж хэлсэн тэгэхээр нь би 2017 оны 04 дүгээр сарын 06 ны өдөр Архангай аймгийн төвийн Хаан банкнаас тэтгэврийн зээл авч 5 сая төгрөгийг охин Мөнхцэцэгт явуулсан нөгөө хүн нь гадаад руу 05 дугаар сарын 19-нд явуулж өгнө гэсэн болохоор би охин Мөнхцэцэгийн 2 хүүхдийг нь аваад 05 дугаар сарын 19-нд ирээд охиноо гаргаж өгөхөөр хотод ирээд сар гаран болсон тэгэхэд тэр хүн явуулж өгөөгүй худлаа яриад хойшлуулаад байсан аргаа бараад тэр мөнгийг нь авч явуулж өгнө гэсэн Киргиз улсын иргэн Кулнари гэж хүнтэй дүү Одонтуяатай цуг очиж уулзахад санаа зоволтгүй хүлээгээд байж бай гэсэн ингээд үүнээс хойш одоог хүртэл мөнгө ч байхгүй виз ч гаргаж өгөөгүй алга болсон байна лээ гэх мэдүүлэг / хх 37-38/,

2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ш.Цэндийн:...Би 2016 оны 12 дугаар сард Олон Улын “Чунжан” гэж компанийн баяраар орчуулгын ажлаар Москва хотод очсон. Тэгэхэд Монгол талын төлөөлөгч Ариунжаргал гэж эмэгтэй очсон. Ингэж явж байхдаа Ариунжаргал бид хоёр Киргиз улсын иргэн Кулнари гэж эмэгтэйтэй танилцсан. Кулнари нь охинтойгоо намайг танилцуулсан охин нь Итали нөхөртэй Италид амьдардаг Кулнари бас Италид оршин суух эрхтэй гэж ярьж байсан. Италид би жуулчны компанид орос хэлтэй жуулчдад үйлчилдэг гэж ярьж байсан. Ингэж танилцаж байхдаа Кулнари нь Монголын тухай асууж байсан ингээд танилцаад Монголд очвол яриарай гээд утсаа өгсөн байсан. 2017 оны 3 дугаар сард Улаанбаатар хотод Чунжан компанийн уулзалт болоход энэ компаний Москва дахь захирал нь эмч багштайгаа ирсэн байсан. Тэгэхэд үүнийг Кулнари нь Улаан-Үүдэд байхдаа сонсоод өөрөө хувиараа Монголд ирсэн байсан. Тэгээд Улаанбаатар хотод ирээд надруу утсаар ярьсан. Тэгэхэд нь би очиж чадаагүй Ариунжаргал очиж аваад гэртээ аваачсан байсан. Тэгэхэд Кулнари нь би та нартай цуг Хятад яваад тэндээсээ Итали руу явна гэж ярьж байсан. Кулнарид Ариунжаргал бид хоёр урилга өгөөгүй өөрөө хувиараа ирсэн ирээд байх хугацаандаа Ариунжаргалын Чунжан компани дээр байхдаа орос хэлтэй хүмүүстэй харьцаж явсан байсан. Тэр гадуур хувь хүмүүстэй ямар байдлаар юу гэж харьцаж явсныг мэдээгүй. Ингээд 2017 оны 4 дүгээр сарын дундуур яг өдрийг нь санахгүй байна. БНХАУ-ын салбар эмнэлэгрүү оношлогоо хийлгэхээр явахад Кулнари нь бид нартай Хятад явна дараа нь тэндээсээ Итали гарна гээд явсан. Тэгтэл Буянт-Ухаа нисэх буудлын хил дээр Кулнарийг гаргаагүй Хятадын виз шаардаад явуулаагүй юм. Би Хятад улс яваад эргэж ирсэний дараа Цолмон гэж ах надруу утсаар яриад чи Кулнарийг хэр зэрэг таних вэ гэж асуусан би тэгэхэд би танина сайн мэдэхгүй гэж байсан тэгсэн Цолмон ах манай 2 дүүг Итали улс явуулна гэж мөнгийг нь авчихаад бүтээж өгөхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Кулнаритай ярьсан чинь одоохон виз нь гарах гэж байгаа чамд хамаа байхгүй гэж хэлсэн. Тэгсэн хэд хоногийн дараа буюу 2017 оны 6 дугаар сарын сүүлээр нэг охин над дээр Кулнарийг дагуулж ирсэн. Тэр охин хэлэхдээ бидний 2 охиноос 17 сая төгрөг аваад виз гаргаж өгнө гэчихээд бүтээж өгөхгүй байна, бид хоёр болъё мөнгө авья гэж хэлээд өгөөч нэгэнт энэ хүнийг цагдаад өгчихсөн байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Кулнарид чи энэ 2 охины мөнгийг өгчих танай охин Италид байдаг чи бололцоотой шүү дээ чи хууль бус юм хийж байна ингэж болохгүй гэж хэлсэн. Ингээд тэр үед Кулнари нь Киргиз хэлээр утсаар баахан юм яриад байсан тэгснээ мөнгийг нь буцааж өгнө гэж хэлсэн. Ингээд салсан гэх мэдүүлэг /хх 39-41/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. Шүүгдэгчийн  гэрлэлтийн  гэрчилгээ /орчуулга/ /хх-71/, тодорхойлолт /хх-73/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч Ж.Ариунзул, Н.Мөнхцэцэг нарын  шүүхэд  бичиж  өгсөн хүсэлтүүд болон бичгийн  бусад нотлох  баримтуудыг  шинжлэн судаллаа.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

 

Шүүгдэгч Бүгд Найрамдах Киргиз улсын иргэн Кадиркулова Кулнари нь 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Центропойнт” төвд хохирогч Н.Мөнхцэцэгт “Итали улсын виза” гаргаж өгнө хэмээн хуурч 3500 америк доллар буюу /8.523.375 төгрөг/, мөн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Канон” төвд хохирогч Ж.Ариунзулд “Итали улсын виза” гаргаж өгнө хэмээн хуурч 3500 америк доллар буюу /8.500.625 төгрөгийг/ тус тус  залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Н.Мөнхцэцэгийн:..2017 оны 03 дугаар сарын дундаас хойш өдрийг сайн санахгүй байна. Манай хүргэн ах Цолмон үзэж хардаг эмчилгээ хийдэг орос хүн байна гэж хэлсэн. Ингээд тэр хүн Жаргалсайхан ахынд ирчихсэн байна гэхээр нь би очиж үзүүлсэн. Тэгсэн тэр хүнд би гадаад явах бодолтой байгаа гэсэн санаагаа хэлсэн. Тэгсэн тэр хүн Итали улс руу явах уу хэрвээ явна гэвэл би гаргаад өгье гэж хэлсэн. Тэр хүн 50 гарам насны оросоор ярьдаг эмэгтэй хүн байсан. Тэгээд надад галын эмчилгээ хийж эхэлсэн. 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр уулзаж эмчилгээ хийлгэж байхдаа маргааш Италийн визэнд оруулах мөнгө 3500 америк доллар авчирч өг гэсэн тэгэхээр нь ээж Сарантуяатай Архангай аймаг руу утсаар яриад тэтгэврийн зээл авхуулж 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өглөө ээж надруу 5.000.000 /таван сая/ төгрөг шилжүүлж би өөрт байсан мөнгөө нэмээд тэр өдөр 1 ам доллар 2437.5 төгрөгтэй тэнцэж байсан тул 8.531.250 төгрөгөөр 3500 ам доллар аваад Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны бутагт байрлах Центрпойнт төвийн 5 давхарт Кулнарийн байсан газар аваачиж өгсөн /өгөхдөө 4 хувь цээж зураг гадаад паспортын хамт өгсөн/ тэгэхэд манай дүү Ариунзул хүргэн ах Цолмон бид нар хүлээлгэж өгсөн....тэгээд удаад байхаар нь Чингэлтэй дүүргийн цагдаад өргөдлөө өгч улмаар хилийн хориг тавиулсан...үүнээс хойш виза ч байхгүй мөнгө ч байхгүй өдий хүрсэн. Ингэж худал хэлж биднийг залилсан хилийн хориг тавиулаагүй байсан бол энэ хүн хилээр гараад явчих байсан гэх мэдүүлэг /хх 27-28/,  хохирогч Ж.Ариунзулын:...2017 оны 03 дугаар сарын сүүлээр өдрийг нь тодорхой санахгүй байна манай хүргэн ах Цолмон нь Оросоос үзэж хардаг хүн ирсэн галын эмчилгээ хийдэг гэнэ гээд манай гэрт тэр Киргиз улсын иргэн гэж Орос хэлээр ярьдаг 50 гаран насны эмэгтэй хүн авчирсан би түүнийг Оросын үзмэрч гэж ярианаас нь ойлгосон манай гэр бүлийнхнийг үзэж байх явцдаа манай ээжийн эгчийн хүүхэд болох Мөнхцэцэг гэж эгчийг гадаад явах сонирхолтой байна гэж хэлсэн чинь тэгвэл би чамайг Итали улсын виза гаргаад тэнд очсон хойно ажилд оруулж өгч чадна гэж байсан яв. Тухайн үед би Япон улсад хэлний бэлтгэлд сурахаар материалаа өгчихсөн байсан тэгсэн тэр хүн намайг үзсэнээ чи Япон явж ажил хийхийн тулд ийм их хэмжээний мөнгөөр явах шаардлагагүй Мөнхцэцэг эгчтэй чинь цуг Италийн виз гаргаж өгье тэгвэл илүү хурдан гардаг юм гэж хэлсэн тэгэхээр нь бид 2 зөвшөөрсөн тэр мөнгөө ойрын хугацаанд өгөх хэрэгтэй нэг хүн 3500 ам доллар болно гэхээр нь мөнгөө 2 хувааж өгч болох уу гэхэд заавал бүтнээр нь авна гэж хэлсэн тэр хэлэхдээ надад итгээрэй би заавал гаргаж өгч чадна өмнө би ийм визийг ямар ч асуудалгүй зөндөө гаргаж өгч байсан мөнгөө хурдан өгөх л юм бол та хоёрын виз хурдан гарна гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Мөнхцэцэг эгч мөнгөө аваачиж өгсөн байсан би маргааш нь буюу 2017 оны 04 дүгээр сарын 07 ны өдөр банкнаас 5.270.000 /таван сая хоёр зуун далан мянга/-н төгрөг, Бямбасүрэн гэж хувь хүнээс 3.230.000 /гурван сая хоёр зуун гучин мянга/-н төгрөг зээлж аваад 3500 ам доллар худалдаж аваад Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах “Kaнон” төвийн 5 давхарт К.Кд ээж Одонтуяагийн хамт аваачиж өгсөн....тэгээд үүнээс хойш бид хоёр одоо болъё мөнгөө авъя гэж хэлэхээр удахгүй өгнө байж бай одоохон хэд хоног гээд л хойшлуулсаар байгаад өнөөдрийг хүрсэн юм гэх мэдүүлэг /хх 31-32/, гэрч Д.Цолмонгийн:...манай эхнэрийн хамаатан болох Мөнхцэцэг, Ариунзаяа гэж 2 охинд галын засал эмчилгээ хийх явцдаа гадаадад гарч ажиллах сонирхолтой байгааг нь мэдээд би Итали улс руу богино хугацаанд виз гаргаж өгч чадна, виз гарангуут Италид аваачиж ажилд оруулж өгч чадна тийм учраас 17 сая төгрөгтэй тэнцэх америк доллар хэрэгтэй энэ мөнгийг маргааш миний гарт өг гэж 2017 оны 04 дүгээр сарын 06-нд хэлээд маргааш нь буюу 07-нд энэ 2 охиноос мөнгийг авсан байдаг. Энэ бүх яриаг би орчуулж өгсөн....үүнээс хойш 1 сар болоход урилга ирүүлж виз гаргуулна гэсэн хүн худал хэлээд уулзахгүй зугтаагаад байсан. Мөнхцэцэг, Ариунзул нараас 7000 ам доллар авсны дараа надаар орчуулга хийлгээгүй надыг байнга дуудаж орчуулга хийлгэдэг байсан бол дуудахаа больсон учир нь тэр хүн хэлэхгүй байж байгаад нутаг руугаа хурдан буцах бодолтой байсан гэж би бодож байна. Ингээд 2017 оны 04 дүгээр сарын 20-дын үеэр нэг өдөр Кулнари нь надтай утсаар ярихдаа 10 хоногийн дараа буцах төлөвтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь сэжиг төрөөд Мөнхцэцэгт хандаж энэ хүнийг хаана байгааг шалгаад орхи гэсэн чинь надтай утсаар ярьсан оройдоо онгоцоор нисэх билет авчихсан байсныг Чингэлтэй дүүргийн цагдаад хэлж бариулж саатуулж хилээр гарахгүй хориг тавиулсан юм гэх мэдүүлэг /хх-34/, гэрч Б.Одонтуяагийн:...ингэж байх үедээ охин Ариунзулыг Японд сурахаар сургалтанд явж байгаа гэж хэлсэн чинь хэл сурахын тулд Япон явж хэрэггүй шүү дээ би Итали улс авч явчихаад сургуульд оруулаад хажуугаар нь ажил хийлгээд явсан нь дээр тэнд очоод бүгдийг би орчуулаад өгч чадна Италийн визийг 14 хоногийн дотор гаргаж чадна гэж хэлсэн тэгэхэд урьд өдөр нь манай эгчийн охин Мөнхцэцэгийг мөн адил Итали авч явж ажилд оруулж өгч чадна гэж ярьсан байсан. Ингээд манай ах дүү нар Мөнхцэцэг, Ариунзул нарыг энэ Кулнари гэх эмэгтэйгээр виз гаргуулж өгч явуулахаар болсон. Тэр хэлэхдээ мөнгө бэлэн өг тэгж байж би Итали руу бичиг баримтыг явуулж виз гаргуулна 3500 ам доллар өг гэж хэлэхээр нь би охин Ариунзулын мөнгийг Хас банкнаас 5.200.000 төгрөгний зээл аваад 3.300.000 төгрөгийг Бямбасүрэн гэж хүнээс 10%-ийн хүүтэй зээлж аваад нийт 8.500.000 төгрөгийг 3500 ам доллар болгож 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Кулнарид баруун 4 замын зүүн талд ажлынх нь байранд аваачиж өгсөн юм....тэгэхэд визийг өгчихсөн байгаа гэж худал хэлж явсаар байгаад хилээр гараад явах гэж байна гэсэн сураг сонсоод цагдаад өгсөн тэгэхэд гарах гээд билет бичүүлсэн гэж байсан. Ингээд одоо болтол энэ мөнгийг өгөөгүй бид хохироод явж байна энэ завсар зугтаж Монголоос гарах гэж оролдсон байсан гэх мэдүүлэг /хх-36/, гэрч Б.Сарантуяагийн:...Манай том охин Мөнхцэцэг 2017 оны 04 дүгээр сарын эхээр над руу утсаар яриад би гадаад руу явахаар боллоо намайг хүн Итали улс руу явуулж өгье гэнээ мөнгө яаралтай явуул гэж хэлсэн тэгэхээр нь би 2017 оны 04 дүгээр сарын 06 ны өдөр Архангай аймгийн төвийн Хаан банкнаас тэтгэврийн зээл авч 5 сая төгрөгийг охин Мөнхцэцэгт явуулсан нөгөө хүн нь гадаад руу 05 дугаар сарын 19-нд явуулж өгнө гэсэн болохоор би охин Мөнхцэцэгийн 2 хүүхдийг нь аваад 05 дугаар сарын 19-нд ирээд охиноо гаргаж өгөхөөр хотод ирээд сар гаран болсон тэгэхэд тэр хүн явуулж өгөөгүй худлаа яриад хойшлуулаад байсан аргаа бараад тэр мөнгийг нь авч явуулж өгнө гэсэн Киргиз улсын иргэн Кулнари гэж хүнтэй дүү Одонтуяатай цуг очиж уулзахад санаа зоволтгүй хүлээгээд байж бай гэсэн ингээд үүнээс хойш одоог хүртэл мөнгө ч байхгүй виз ч гаргаж өгөөгүй алга болсон байна лээ гэх мэдүүлэг /хх 37-38/,  гэрч Ш.Цэндийн:...2017 оны 6 дугаар сарын сүүлээр нэг охин над дээр Кулнарийг дагуулж ирсэн. Тэр охин хэлэхдээ бидний 2 охиноос 17 сая төгрөг аваад виз гаргаж өгнө гэчихээд бүтээж өгөхгүй байна, бид хоёр болъё мөнгө авья гэж хэлээд өгөөч нэгэнт энэ хүнийг цагдаад өгчихсөн байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Кулнарид чи энэ 2 охины мөнгийг өгчих танай охин Италид байдаг чи бололцоотой шүү дээ чи хууль бус юм хийж байна ингэж болохгүй гэж хэлсэн. Ингээд тэр үед Кулнари нь Киргиз хэлээр утсаар баахан юм яриад байсан тэгснээ мөнгийг нь буцааж өгнө гэж хэлсэн. Ингээд салсан гэх мэдүүлэг /хх 39-41/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Кадиркулова Кулнарийг  хуурч бусдын эд хөрөнгийг залилсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв.

Хохирогч Н.Мөнхцэцэг, Ж.Ариунзул нар нь  шүүхэд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг  бичгээр өгсөн байх тул  шүүгдэгч Кадиркулова Кулнарийг    бусдад  учруулсан  хохирлыг  нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан  байна гэж шүүх  үзлээ.                                                                                                                                                   Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг  тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                                        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Кадиркулова Кулнарийг / KADYRKULOVA KULNARY/ хуурч бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Кадиркулова Кулнарийг 1000 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Кадиркулова Кулнарид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Кадиркулова Кулнари нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Кадиркулова Кулнарид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ