| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2024/00241/И |
| Дугаар | 150/ШШ2025/00009 |
| Огноо | 2025-01-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 150/ШШ2025/00009
| 2025 оны 01 сарын 06 өдөр | Дугаар 150/ШШ2025/00009 | Сэлэнгэ аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ............ аймгийн ............... сум, .......... дүгээр баг, .............. оршин суух иргэн ............. овогт .................(РД:...............) хариуцагч нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр иргэний хэрэг үүсгэн танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
................... шүүхэд гаргасан хүсэлтдээ:
.............. овогтой ............. миний бие нь .............. сумын ................ дүгээр багт нутагладаг байсан ................, эхнэр ................... нартай .............. дүгээр багт байрлах (өвсөн ..............) өвөлжөөг худалдан авахаар тохиролцож урьдчилгаа 2,000,000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 18-нд ............. ............. банкны ............... тоот дансанд гүйлгээний утган дээр орлого .............. гэж шилжүүлсэн. Гэвч одоо зарахаа больлоо өөр хүмүүст өгөхөөр болсон гэсэн. Наймаа буцсан хэдийч өвөлжөөний урьдчилгаа болгож авсан мөнгөө өгөхгүй шилжсэн тул .................... нараас 2,000,000 төгрөгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэх гаргах гэтэл оршин суугаа газар мэдэхдэхгүй байна. тэр 2 хамгийн сүүлд тус сумын.............. дүгээр багт амьдарч байсан. Тэдний хүү ............... нь эхнэр ................ хамт ................ дүгээр багт амьдарч байна. тэд нараас асуухад аав, ээжийгээ хаана байгааг хэлэхгүй байна. хүү ................. дугаарын утастай болно. Иймд ..............., ................. нарыг эрэн сурвалжилж түүний оршин суугаа газрыг тогтоож өгнө үү. ..................... нь ................. гэсэн дугаартай боловч утсаа авахгүй байгаа болно гэжээ.
Хүсэлт гаргагч ................ шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие ................. нь тус шүүхэд ..................... нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр хүмүүстэй уулзаж учраа олсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. иймд миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч .................. нь хариуцагч нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. (х.х-ийн 17-р хуудас)
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар ................... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгохгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ................. хүсэлттэй хариуцагч нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар ..................... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА