Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 617

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн даргалж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У******* нарыг оролцуулан “С*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Худалдан авах ажиллагааны газар, Тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаанд тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М******* нь гаргасан хүсэлтдээ: “Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй Си Эф Си Групп ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Худалдан авах ажиллагааны газар”, Үнэлгээний хороонд тус тус холбогдох Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож зөрчигдсөн эрхээ сэргээлгэх тухай захиргааны маргаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах хүсэлтийг гаргаж байна. 

Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд хандсан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж байгаа тул хуульд заасны дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ. 

                                                         ҮНДЭСЛЭХ нь: 

 “С*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Худалдан авах ажиллагааны газар, Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан “Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 1/303 тоот, Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг, Сангийн яамны 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5/2643 тоот албан бичгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М******* нь 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтээ шүүх хуралдаан дээр бичгээр гаргасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М*******д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:                                                         

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан “С*******” ХХК-ийн гаргасан “Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 1/303 тоот, Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг, Сангийн яамны 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5/2643 тоот албан бичгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ЧАНЦАЛНЯМ