Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 152/ШШ2024/00379

 

 

 

 

 

 

Дугаар 318/ЗТ2025/00001

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Нэхэмжлэгч: ГТ ХЗХ-ийн,

Хариуцагч: Ц.Б,

Ж.Ц нарт холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,579,375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц.Б, Ж.Ц нар нь “ГТ” ХЗХ-той 2022 оны 12-р сарын 23-ны өдөр ............... тоот зээлийн гэрээ, ................ тоот барьцааны гэрээ тус тус байгуулан 2000000 төгрөгийн зээл сарын 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн барьцаанд дараах хөрөнгийг барьцаалсан Үүнд: Адуу-22, Үхэр-3, Хонь-95, Ямаа -70 тооны мал барьцаалсан.  Зээлийн гэрээний дагуу 2022 оны 12-р сарын 23-ны өдөр 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн зээлийг зээлдэгчийн хоршооны дансанд олгосон. Зээлдэгч нь ........... тоот зээлийн гэрээний болон нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний салшгүй хэсэг болох Хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн төлбөр бүрэн төлөгдөөгүй байна. Хоршооны зүгээс зээлдэгчийн зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардан удаа дараа  мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ биелүүлж, нэхэмжлэгч ГТ ХЗХ-д ноцтой хохирол учруулж байна. Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2024 оны 08-р сарын 06-ны байдлаар үндсэн зээлийн төлбөр 2,000,000 / хоёр сая / төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 557,875 / таван зуун тавин долоон мянга найман зуун далан таван / төгрөг болж хуримтлагдсан байна. Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24-р зүйлийн 24.3, талуудын хооронд байгуулсан ............... тоот зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг хариуцагчаас нэхэмжилж байна. Үүнд: Үндсэн зээлийн төлбөр: 2,000,000 / хоёр сая / хүүгийн төлбөр: 557,875 / таван зуун тавин долоон мянга найман зуун далан таван / төгрөг, нотариатын төлбөр 21,500 / хорин нэгэн мянган таван зуун / төгрөг, нийт: 2,579,375 /хоёр сая таван зуун далан есөн мянга гурван зуун далан таван/ төгрөг

Иймд хариуцагч Ц.Б, Ж.Ц нартай байгуулсан ЗГ/02361 тоот зээлийн гэрээний нийт төлбөр 2,579,375/ хоёр сая таван зуун далан есөн мянга гурван зуун далан таван /төгрөгийг Ц.Б, Ж.Ц нараас гаргуулж Хадгаламж зээлийн хоршоог хохиролгүй болгох, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Ц.Б, Ж.Ц нар зээлийн төлбөрөө төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П нь хариуцагч Ц.Б, Ж.Ц нар зээлийн төлбөрөө төлж барагдуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг бичгээр үйлдэн, гарын үсэг зурж баталгаажуулан 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд ирүүлжээ.

3. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгов.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ГТ ХЗХ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,220 төгрөгийн тал хувь болох 28,110 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 28,110 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ГТ ХЗХ-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ГТ ХЗХ-ны, хариуцагч Ц.Б, Ц.Ц нар холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,579,375 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ГТ ХЗХ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,220 төгрөгийн тал хувь болох 28,110 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 28,110 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ГТ ХЗХ-д олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                                     Я.УРНАА