| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2017/00554/э |
| Дугаар | 543 |
| Огноо | 2017-11-27 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 543
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа, улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ, хохирогчийн өмгөөлөгч Н.Нарантуяа шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгч Б.Борхүү нарыг оролцуулан тус шүүхийн “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүргэд овогт Түвшинжаргалын Төгсжаргалд холбогдох эрүүгийн “1703000010055” дугаартай, 186/2017/0554/э индекстэй хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын технологич инженер мэргэжилтэй, Контейнер хаус ХХК-д мужаан ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, ногоон чулуут 6 дугаар гудамжны 45 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бүргэд овогт Түвшинжаргалын Төгсжаргал /РД: РЮ89113012/
Холбогдсон хэргийн талаар:
Т.Т нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 17 цаг 20 минутын үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Голомт картын төвийн урд замд Тоёота Приус маркийн 91-12 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “ Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Г.Болорчимэгийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Т.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Болорчимэгийн:..2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 17 цаг 10 минутын орчим би нөхрийн хамт Улаанбаатар их дэлгүүрээс Голомт банкны зээлийн төв орох гээд урдаасаа хойшоо явган хүний гарцаар бусдын хамт гарч явж байгаад машинд мөргүүлсэн. Тухайн үед зам дээр машинууд явган зорчигч нарт зам тавьж өгч байсан. Осол болсон замын 1 дүгээр эгнээнд мөргүүлж би газар унаад босох гэтэл миний баруун хөл шагайгаараа хажуу тийш харсан, зүүн гарын бугуйн орчим маш том хавдсан, толгойн баруун хэсэгт хавдсан байсан. Намайг мөргөсөн машин нилээд хол явж байгаад зогссон. Би зам гарч явахдаа гартаа өөрийн 2, нөхөрийн 1 утаснууд шидэгдэн хагарсан, гутал задарсан байсан. Түргэн ирээд намайг эгчийн хамт гэмтэл авч явсан. Гэмтэлд очоод шууд хэвтэж, хөлний хагалгаанд ороод одоо хөлөндөө гипс тавьсан. Тархиндаа цус харвалттай байгаа. Бас би Эрдэнэтэд амьдардаг учраас одоо буцах гэж байгаа. Ослын улмаас би хотод эмчлүүлж ар гэр болон ажил төрөл алдагдсан. Наад зах нь би хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь өгч чадаагүй дээ сэтгэл санаа хэцүү байсан гэх мэдүүлэг /хх 79-80/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Мөнхсүлдийн:...2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 17 цагийн орчим эхнэр Болорчимэгийн хамт УБИС-ийн хойшоо Голомт худалдааны төв орох гээд урдаасаа хойшоо замын явган гарцаар гарч байхад эхний эгнээний машинууд зам тавьж өгсөн. Нэгдүгээр эгнээнээс ирж явсан машин манай эхнэрийг мөргөсөн. Тухайн үед би ертөнцийн зүгээр зүүн талд Болорчимэг миний баруун талд жаахан урд явж байтал гэнэт миний урдуур салхи татаад өнгөртөл манай эхнэр машинд мөргүүлэн газар унасан, мөргөсөн машин цааш 20 метр явж байж зогссон. Тухайн үед манай эхнэр 2 утсаа барьж явсан бас намайг сугадаж явж байгаад миний гарыг татаж бас утас газар унасан. Би газар унасан утаснуудаа түрүүвчээ авчихаад эхнэр дээрээ очтол эхнэр маань босож чадахгүй байсан. Нөгөө мөргөсөн машины жолоочийг ирэхэд цаанаас бас цагдаа ирсэн. Жолооч түргэн дуудсан, түргэн ирээд манай эхнэрийг эгчийнхэн хамт аваад явсан. Би ослын газар үлдэж цагдаа нарыг ирэхэд нь хэмжилт хийлгээд гэмтэл орсон. Ослын улмаас манай эхнэрийн биед маш их гэмтэл учирсан гэх мэдүүлэг. /хх-82/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Тын:..Би 2007 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 17 цагийн орчим хувийн Т.Приус-10 маркийн 91-12 УНД дугаарын автомашиныг жолоодон Компьютер ланд орохоор Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Голомт картын төвийн урд замаар зүүнээс баруун тийш чиглэлтэй 1 дүгээр эгнээгээр баруун эргэх гээд явган хүний гарц руу ойртож иртэл гарцаар урдаас хойшоо чиглэлтэй эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гүйж гарч ирсэн. Тэгээд би машиныхаа урд гуперын зүүн булангаар эмэгтэйн биеийн баруун хөл хэсэг рүү мөргөтөл машины урд унасан. Тэгэнгүүт би тоормоз гишгэж зогсоод машинаасаа буугаад 17 цаг 20 минутанд түргэн дуудсан. Дараа нь цагдаад дуудлага өгсөн. Эхлээд түргэн ирээд тэр мөргүүлсэн эмэгтэйг аваад явсан нөхөр нь үлдсэн. Тэрний дараа Замын цагдаагийн газраас бүрэлдэхүүн ирж хэмжилт хийсэн гэх мэдүүлэг /хх 84-85/,
2.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 10865 дугаар актын:
1. Г.Болорчимэгийн биед баруун шагайн гадна болон дотор хавчаар ясны ил хугарал, баруун өвдөг, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-88/,
2.6. Замын цагдаагийн албаны шинжээчийн 444 дүгээр дүгнэлт:
1. Хавтас хэргийн материалтай танилцахад ослын газрын схем зураг өөрийн өгсөн тайлбар зэргээс харахад Тоёота Приус-10 маркийн 91-12 УНД улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Т.Т нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэг “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэж байна.
2. Явган зорчигч Г.Болорчимэг нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх зүйл тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлт /хх-92/
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд
3.1. Зам тээврийн хэрэг ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /хх 71-76/, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-68/, оршин суугаа багийн засаг даргын тодорхойлолт /хх-81/, шүүгдэгчийг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хохирлын мөнгө хүлээн авсан баримт, хохирогчийн шүүхэд бичиж өгсөн хүсэлтүүд болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтуудыг тогтоов.
Т.Төгсжаргал 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 17 цаг 20 минутын үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Голомт банкны картын төвийн урд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин Тоёота Приус маркийн 91-12 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган зорчигч Г.Болорчимэгийг мөргөж, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Болорчимэгийн биед баруун шагайн гадна болон дотор хавчаар ясны ил хугарал, баруун өвдөг, баруун шилбэнд зулгаралт бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Болорчимэгийн:..2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 17 цаг 10 минутын орчим би нөхрийн хамт Улаанбаатар их дэлгүүрээс Голомт банкны зээлийн төв орох гээд урдаасаа хойшоо явган хүний гарцаар бусдын хамт гарч явж байгаад машинд мөргүүлсэн....гэсэн мэдүүлэг /хх 79-80/, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Мөнхсүлдийн:...2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 17 цагийн орчим эхнэр Болорчимэгийн хамт УБИС-ийн хойшоо Голомт худалдааны төв орох гээд урдаасаа хойшоо замын явган гарцаар гарч байхад эхний эгнээний машинууд зам тавьж өгсөн. Нэгдүгээр эгнээнээс ирж явсан машин манай эхнэрийг мөргөсөн. Тухайн үед би ертөнцийн зүгээр зүүн талд Болорчимэг миний баруун талд жаахан урд явж байтал гэнэт миний урдуур салхи татаад өнгөртөл манай эхнэр машинд мөргүүлэн газар унасан, мөргөсөн машин цааш 20 метр явж байж зогссон. гэх мэдүүлэг /хх-82/, мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Түвшинжаргалын:..би 2007 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 17 цагийн орчим хувийн Т.Приус-10 маркийн 91-12 УНД дугаарын автомашиныг жолоодон Компьютер ланд орохоор Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Голомт картын төвийн урд замаар зүүнээс баруун тийш чиглэлтэй 1 дүгээр эгнээгээр баруун эргэх гээд явган хүний гарц руу ойртож иртэл гарцаар урдаас хойшоо чиглэлтэй эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гүйж гарч ирсэн. Тэгээд би машиныхаа урд гуперын зүүн булангаар эмэгтэйн биеийн баруун хөл хэсэг рүү мөргөтөл машины урд унасан…гэх мэдүүлэг /хх 84-85/, Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 444 дугаартай дүгнэлт: Тоёота Приус-10 маркийн 91-12 УНД улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Т.Т нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэг “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 10865 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /хх 71-76/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Т.Төгсжаргалыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Г.Болорчимэг нь шүүхэд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, бид хоорондоо эвлэрэн тохиролцсон талаарх хүсэлтийг бичгээр өгсөн байх тул шүүгдэгч Т.Төгсжаргалыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж хэрэгт хураагдан ирсэн В ангилалын 1018018 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бүргэд овогт Түвшинжаргалын Төгсжаргалыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тыг 500 ( таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тд оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Т.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн 1018018 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг эзэмшигч Т.Тд /РЮ 89113012/ буцаан олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Тд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бүргэд овогт Түвшинжаргалын Төгсжаргалыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тыг 500 ( таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тд оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Т.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн 1018018 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг эзэмшигч Т.Тд /РЮ 89113012/ буцаан олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Тд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ