Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 50

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Солонго,

Улсын яллагч Д.Нямсүрэн,

Шүүгдэгч С.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт С.Бт холбогдох эрүүгийн 1711005550184 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч Боржигон овогт С.Б, Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хүүхэд сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор гудамжны 1 дүгээр байрны 1 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:ДД97112714/.

             Шүүгдэгч С.Б нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ Б.Хишигжаргалтай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Далайхүү” худалдааны төвийн хоёрдугаар давхарт байрлах бэлэн хувцасны лангууны араас иргэн Г.Энхтуяагийн Айпон-6 маркийн гар утсыг хулгайлж 504.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

           Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Баас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр найз Хишигжаргалын хамтаар 7-н буудал дээр хүнтэй уулзчихаад буцах замдаа манай найз Хишигжаргал Далайхүү худалдааны төвөөс сурагчийн цэнхэр өнгийн цамц авна гэхээр нь хамт Далайхүү худалдааны төвийн 2 давхарт гарч бэлэн хувцасны лангуун дээр очсон. Манай найз Хишигжаргал худалдагч эгчийн хамтаар цамц үзэж байх хойгуур тухайн бэлэн хувцасны шилэн лангуун доор Айфони-6 маркийн гар утас байхаар нь лангууны ард талаас нь гараа оруулаад авчихсан юм. Тэгээд би найз Хишигжаргалыг гүйгээрэй гэж хэлээд Далайхүү худалдааны төвөөс гарч гүйгээд замаараа такси барьж шууд гар утасны Монтел төв орсон. Ингээд найз Хишигжаргалд хулгай хийж авсан гар утсаа өгч зарчих гэж хэлээд явуулсан. Тухайн үед манай найз Хишигжаргал миний гаргаж өгсөн гар утсыг хулгайн утас гэдгийг мэдээгүй байсан, би ч хэлээгүй. Ингээд манай найз Хишигжаргал уг гар утсыг 100.000 төгрөгөөр зарсан. Ингээд би тухайн хулгай хийж зарсан 100.000 төгрөгийг байрны түрээс болон хоол хүнсэндээ хэрэглээд дууссан..” гэсэн мэдүүлэг /хх-22-23х/,

Шүүгдэгч С.Баас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн учир шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Г.Энхтуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2017 оны 8 сарын 26-ны өдөр Далайхүү төвийн 2 давхарт байх бэлэн хувцасны лангуун дээрээ сууж байхад үл таних 2 залуу ирж сургуулийн хүүхдийн зангиа сонирхож худалдаж аваад дахиад өөр хувцас сонирхоод асуухаар нь авч өгөх гээд эргээд тэр асуусан хувцасыг нь үзүүлэх гэтэл тэр 2 хүүхэд хувцсыг нь авалгүй гэнэт гүйгээд яваад өгсөн. Тэгээд би лангууны ард цэнэглэж байсан утсаа үзтэл байхгүй болсон байсан. Нэг эрэгтэй нь цэнхэр цагаантай нимгэн куртиктай, цайвар өмдтэй байсан, харин нөгөө эрэгтэй нь цагаан цамц, жинсэн өмд, цагаан пүүзтэй явсан. Айфон-6 маркийн гар утсаа алдсан” гэсэн мэдүүлэг /хх-9х/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-15х/,

Далайхүү худалдааны төвийн камерийн бичлэгийг хуулбарласан СиДи-г эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан тэмдэглэл /хх-6х/,

Шүүгдэгч С.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-37/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-40/ зэрэг болно.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч С.Б нь Б.Хишигжаргалтай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Далайхүү” худалдааны төвийн хоёрдугаар давхарт байрлах бэлэн хувцасны лангууны араас иргэн Г.Энхтуяагийн Айпон-6 маркийн гар утсыг хулгайлж 504.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч С.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн учир шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг,

Яллагдагч С.Баас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр найз Хишигжаргалын хамтаар 7-н буудал дээр хүнтэй уулзчихаад буцах замдаа манай найз Хишигжаргал Далайхүү худалдааны төвөөс сурагчийн цэнхэр өнгийн цамц авна гэхээр нь хамт Далайхүү худалдааны төвийн 2 давхарт гарч бэлэн хувцасны лангуун дээр очсон. Манай найз Хишигжаргал худалдагч эгчийн хамтаар цамц үзэж байх хойгуур тухайн бэлэн хувцасны шилэн лангуун доор Айфони-6 маркийн гар утас байхаар нь лангууны ард талаас нь гараа оруулаад авчихсан юм. Тэгээд би найз Хишигжаргалыг гүйгээрэй гэж хэлээд Далайхүү худалдааны төвөөс гарч гүйгээд замаараа такси барьж шууд гар утасны Монтел төв орсон. Ингээд найз Хишигжаргалд хулгай хийж авсан гар утсаа өгч зарчих гэж хэлээд явуулсан. Тухайн үед манай найз Хишигжаргал миний гаргаж өгсөн гар утсыг хулгайн утас гэдгийг мэдээгүй байсан, би ч хэлээгүй. Ингээд манай найз Хишигжаргал уг гар утсыг 100.000 төгрөгөөр зарсан. Ингээд би тухайн хулгай хийж зарсан 100.000 төгрөгийг байрны түрээс болон хоол хүнсэндээ хэрэглээд дууссан..” гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Энхтуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2017 оны 8 сарын 26-ны өдөр Далайхүү төвийн 2 давхарт байх бэлэн хувцасны лангуун дээрээ сууж байхад үл таних 2 залуу ирж сургуулийн хүүхдийн зангиа сонирхож худалдаж аваад дахиад өөр хувцас сонирхоод асуухаар нь авч өгөх гээд эргээд тэр асуусан хувцасыг нь үзүүлэх гэтэл тэр 2 хүүхэд хувцсыг нь авалгүй гэнэт гүйгээд яваад өгсөн. Тэгээд би лангууны ард цэнэглэж байсан утсаа үзтэл байхгүй болсон байсан. Нэг эрэгтэй нь цэнхэр цагаантай нимгэн куртиктай, цайвар өмдтэй байсан, харин нөгөө эрэгтэй нь цагаан цамц, жинсэн өмд, цагаан пүүзтэй явсан. Айфон-6 маркийн гар утсаа алдсан” гэх мэдүүлгүүд,

Хавтаст хэрэгт цугларсан Эд зүйлийн үнэлгээ /хх-15х/, Далайхүү худалдааны төвийн камерийн бичлэгийг хуулбарласан СиДи-г эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан тэмдэглэл /хх-6х/, Шүүгдэгч С.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-37/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-40/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч С.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгч С.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзсан бөгөөд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хохирогч Г.Энхтуяад учирсан гэм хорын хохирлын 504.000 төгрөгийг шүүгдэгч С.Баас гаргуулан олгох нь  зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хадгалж, шүүгдэгч 76 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.