| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Буянжаргал |
| Хэргийн индекс | 2231003970227 |
| Дугаар | 2023/ДШМ/16 |
| Огноо | 2023-02-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 2023/ДШМ/16
О.*******өд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Прокурор Б.Сүрмандах
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат
Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шийдвэрлэн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдол болон прокурорын эсэргүүцлээр О.*******өд холбогдох эрүүгийн 2231003970227 дугаартай, 175/2022/0196/Э индекстэй 1 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 161 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн.
Шүүгдэгч О.******* нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын Тавин 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт К., Д. нарын хамт архидан согтуурч, улмаар хохирогч К.той хэрүүл маргаан үүсгэн зодолдож нүүрэн тус******* нь гараараа цохиж, зүүн 1-р шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: О.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч ******* овгийн ******* *******ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* *******ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч О.*******ийг Сэлэнгэ аймгийн сум дундун Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12-р сарын 06-ны өдөр 161 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэргийг үйлдэж 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.9 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.******* нь Сэлэнгэ аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12-р сарын 06-ны өдрийн 161 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн ялаас, эдлээгүй үлдсэн 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцож, 30 хоног буюу 1 сарын ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******өд оногдуулсан 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Иргэний хуулийн 497.1, 505 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.*******өөс эмчилгээний зардал 60.000 төгрөгийг гаргуулж хохирогч К.од олгохоор шийдвэрлэсэн хохирлыг төлж барагдуулсан ба бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдан,
Хохирогч К. нь шүд хийлгэх зардлаа нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж,
Шүүгдэгч О.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдан,
ШиЙтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2023 оны 02 сарын 01-ний өдрийн №05 дугаартай эсэргүүцэлдээ:
Шийтгэх тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. 1. Шүүгдэгч О.*******-т холбогдох хэргийн гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаан 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр товлогдож шүүгдэгч О.*******, өмгөөлөгч Р.Атарцэцэгийн хамт шүүх хуралдаанд оролцож анхан шатны шүүхээс О.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, шүүгдэгчээс 60.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол нөхөн төлөх завсарлага авч 2023 оны 01 дүгээр сарын 06- ны өдөр эрүүгийн хариуцлагын хуралдааныг үргэлжлүүлэхэд шүүх хуралдаанд өмнө н1, оролцоогүй А.Мөнхбат өмгөөлөгчийг шүүгдэгч нэмж авсан гэх үндэслэлээр шүүх хуралдаанд оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн байна.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтаар “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.******* нь Сэлэнгэ аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 161 тоот шийтгэх тогтоолоор Эрүүги'1н хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн ялаас, эдлээгүй үлдсэн 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцож, 30 хоног буюу 1 сарын ялыг нэмж нэгтгэн ниит 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай” гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, .... ял оногдуулна гэсэн заалтыг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хуульд хуульчлаагүй тэнссэн ялаас, эдлээгүй үлдсэн 1 жилийн хорих ял -ыг нэмж нэгтгэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.
Дүгнэж хэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаэр зүйлийн 1 дэх хэсэгт “дараах үндэслэлийн аль нэг нь байвал дэеж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө" гэж мен зүйлийн 1.2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 1.3 дахь хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж заасантай нийцэж байх тул анхан шатны шүүхийн гаргасан алдаа, зөрчил нь дээрх хуулийн үндэслэлд хамаарч байна.
Иймд анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлгүй байх хуулийн шаардлагыг хангаагүй шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.
Хохирогч К. давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
...2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр /ажлын өдөр/ Д., О.******* архи ууж, О.******* нь миний нэг шүдийг хугалсан гэж бодоод түүнээс 2.500.000 төгрөг гаргуулж авахаар 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хэсгийн төлөөлөгч Мөнхбатад өргөдөл өгсөн. Үүнээс шалтгаалан цагдаа, прокурор, шүүх байгууллагад тухайн гэмт хэрэг 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр үйлдэгдсэн мэтээр бичигдэж шалгагдсан. Үүнийг залруулах гэж Мөнхбат байцаагчид 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ийм асуудал болоогүй, 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр болсон байж магадгүй талаар хэлсэн чинь “...нэгэнт өргөдөл чинь 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөр бүртгэлд авагдсан. Д. та гурвын үг зөрөх ёсгүй, энэ хугацаагаараа яв...” гэж хэлсэн. Гэтэл 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ажлын өдөр байгаагүй, амралтын өдөр байсан. Бид 3 тэр өдөр огт уулзаагүй. Д. гэртээ, О.******* нь ******* сумын Баянгол гэх******* жимс түүж байсан юм билээ. Миний он, сар өдрөө санахгүй, 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гэж өргөдөл бичсэнээс болж О.******* нь шийтгүүлснийг залруулж өгнө үү. Би энэ асуудалд маш их харамсаж байна. ийм явдал болно гэж бодоогүй, өргөдөл өгсөн харамсаад барахгүй байна. Иймд давж заалдах шатны шүүх гомдлыг минь хүлээн авч О.*******ийн ял шийтгүүлснийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн Хэргийн Анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 06-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Гомдол гаргах үндэслэл нь:
Гэмт хэрэг гарсан гэх цаг хугацааны талаар :
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-р зүйлийн Нотолбол зохих байдлыг тогтоож чадаагүйгээс болж шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй гарсан гэж үзэж байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар буюу гэрч , хохирогч К.ын мэдүүлэгээр гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2022 оны 07 сарын 16-ны өдөр болсон гэж мэдүүлдэг.
Гэтэл гэмт хэрэг гарсан гэх өдөр 2022 оны 06 арын 16-ны өдөр гэж шүүгдэгчийн талаас мэдүүлдэг бөгөөд 2022 оны 07 сарын16-ны өдөр бүх нийтээрээ амарч байсан өдөр байдаг. Гэрч Алтантулгын хувьд ажилтай байсан ажпаас тараад той таарсан гэж мэдүүлдэг. Цаг хугацаа андуурагдсан байх магадлалтай. Тиймээс гэмт хэрэг гарсан өдрийг мөрдөн шалгах ажилагааны явцад тогтоож чадаагүй. Шүүгдэгч *******ийн хувьд 2022 оны 07 сарын 15-16-ны өдрүүдэд Ховд аймагт эхнэри ах дүүгийн хамт амралттай явж байсан зургийг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулсан байгаа.
2.Гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байгаа байдлын талаар
а/Хэргийн 12 талд гэрчээр асуугдсан байдаг. Шүүх хуралдаанд биечлэн оролцсон Аптантулгын хувьд би урьд нь мэдүүлэг өгсөн гэхдээ уншиж /зээгүй , тэр орой гэртээ очоогүй, найз нартайгаа Дархан-уул аймаг руу хөх өнгийн машинтай колонк дээрээс явсан гэж мэдүүлдэг.
Шүүх хуралдааны дараа Аптантулга надаас биечлэн мэдүүлэг аваагүй утсаар эвсан гэх яриа гарсан бөгөөд үүнийг үнэн худлыг тогтоох үүднээс мөрдөн 5айцаалтын үед мэдүүлэгт зурсан гарын үсэг, шүүх хуралдааны үед гэрчид хууль сануулж гарын үсэг зуруулсан баримт зэргийг харьцуулан үзвээс гарын үсэг нь тэс ондоо 2 өөр бичиглэл байдаг. Тиймээс эрүүгийн хэрэг хянан шйдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж гэрчээс мэдүүлэг авсан нөхцөл байдал үүслээ гэж үзэж байна.
б/.Хэргийн 10 талд гэрч К. мэдүүлэхдээ: Өглөө нь шүд зүгээр байсан орой нь урд шүд онгойсон байсан. Одоо болтол хэнд цохиулсаныг мэдэхгүй байна гэх мэдүүлэг бодит байдалтай нийцэхгүй байна. Учир нь маргаан болсон гэх орой аавындаа очоогүй шууд Дархан-уул аймаг явсан байхад ******* суманд амьдарч байгаа эгч нь түүнтэй таарах шүдийг нь харах боломжгүй юм. Ийм байдлаар гэрчүүдийн мэдүүлэг үндэслэл муутай зөрүүтэй мэдүүлж байхад шүүх үүнд үнэлэлт дүгнэлт өгсөнгүй. К.ыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан боловч ямар нэгэн шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй.
3.Хэрэв хохирогч тухайн өдөр цаг хугацаанд *******тэй маргалдаж байх явцад түүний шүд хугарсан бол өвдөлт өгөх, ам уруул хавдах, язрах цус гарах зэрэг байдлууд үүсэх ёстой. Тэр үед ямар нэгэн шүдний талаар яриа ч болоогүй ямар нэгэн гэмтэл учруулсан зүйл огтоос болоогүй байдаг. Цаашилбал найзуудтайгаа Дархан-уул аймаг явж байхдаа ямар байдалтай байсан, түүний явсан маршрутыг огтоос тогтоогоогүй шалгаагүй орхигдуулсан.
Тиймээс гэмт хэргийг хэн үйлдсэн бэ, хохирогч өөрөө энэ талаар мэддэггүй, зөвхөн Алтантулгын ******* та хоёр маргалдаад байсан гэх үгнээс сэжүүр авч шүд хугалсан гэх асуудал үүсдэг. Хэзээ хугарсан, хэн хугалсан цохьсон зэрэг байдлыг тогтоож чадаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 заасан нотолбол зохих байдлыг тогтоож чадаагүй тул хэргийг цагаатгах нь бодит байдалтай нийцэнэ гэж үзэж байна. Хохирогч 6 сард болсон асуудлын талаар 9 сарын 16-нд эмнэлэгт үзүүлсэн байдаг. Үүнийг анхаарах ёстой гэжээ.
Шүүгдэгч давж заалдах гомдолдоо:
Орших овогтой ******* миний бие Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01-р сарын 08-ны өдрийн 2023/шцт/06 тоот шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:
...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд Хэргийн бодит байдлыг тогтоохдоо мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитоогоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоож шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно. Шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч шүүгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нотлуулахаар шаардахыг хориглоно. Хэмээн маш тодорхой хуульчилсан байтал мөрдөгч, прокурор, шүүгч нь дэээрхи хуулийн заалтыг бүхлээр нь ноцтой зөрчиж иргэн ******* намайг хэлмэгдүүлж байгаад маш их гомдолтой байна. Бүртгэгч дэслэгч анх мэдүүлэг авах үед болсон явдлыг үнэнээр нь хэлсэн. Гэтэл хэргийн материалд анхны мэдүүлэг байхгүй байгаа нь намайг зориуд хэрэг хүлээлгэж байгаа нь харагдаж байна. Дараа нь хоёрдох мэдүүлэг авах үед чи энэ хэргийг цохисон гээд хүлээчих. Тэгэхгүй бол хэрэг хүндрээд чи ял авна гэх зэргээр дарамталж тэгвэл чи яах үгүй би прокурортой уулзаад ирлээ гэх зэрэг юм ярьж өөрчилж хэрэг хүлээлгэсэн мэдүүлэг дээрээ гарын үсэг зуруулсан.
2022 оны 6 сард К. нь архидан согтуурсан дээрэлхэж агсан тавьж цохиж дайрч, улмаар зууралдаад дээрээс даран хазаж тавихгүй байхад татан авч салгаж намайг гэмтээж байсан. Гэтэл К. намайг хохироочихоод надад цохиулсан болж цагдаагийн байгууллагад өргөдөл өгч намайг гүтгэсэнд гомдолтой байна. 2022.09.06-ны өдөр өргөдөл өгч, шүүх эмнэлэгт үзүүлэн гэмтлийн зэрэг тогтоолгосон нь дараах байдлаар хууль зөрчиж байна.
-Энхбод хэзээ энэхүү гэмтлийг авсан бэ гэдэг нь эргэлзээгүйгээр нотлогдох шаардлагатй боловч үүнийг хохирогчийн мэдүүлгээр баримжаалсан. Энэ нь мөрдөгч прокурорт урьдаас үнэн гэж итгэсэн нотлох баримт байж болохгүй гэх хуулийн заалтыг зөрчиж байна.
-Миний бие 2022.07.16-ны өдөр Баянгшолд гэр бүл, ах дүү нарын хамт жисэнд явж байсан гэдгийг хэлсээр байтал өдритйг андуурсан байж болно, намайг хазах үед шүдний оромтой зургийг гаргаж өгөхөд чиний зураг мөн юм уу гэх зэргээр хүчээр ял тулгаж байгаа нь мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Бодит үнэнийг эргэлзээгүй нотлох ёстой хуульчид андуурсан байж болно, чиний зураг мөн юм уу хэн мэддэг юм гэх мэтчилэн үг хэрэглэж хүнийг яллаж байгаа нь яав ч хүний эрхийг дээдлэх зарчимд нийцэхгүй билээ. Шүүхээс гэрчийг авч ирээрэй залгаж хэлсэн мөртлөө, гэрчтэй нэг машинаас буусан нь гэрчид нөлөөлсөн гэх шалтгаан болсон. Гэрч Алтантулгын мэдүүлгийг утсаар авч найруулан бичиж миний эсрэг баримт болгож гарын үсгийг хуурамчаар үйлдсэн.
Энэ хэрэгт маш олон хууль зөрчсөн алдаа, хэт нэг талд үйлчилсэн хандлага гаргаж иргэн намайг хэлмэгдүүлж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож иргэн миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/шцт/06 тоот тогтоолыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбатаас эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Шүүгдэгч О.******* нь яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд дурдсанаар 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр К., Д. нарын хамт архидан согтуурч, улмаар К.од хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн ял хариуцлага хүлээлгэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх. Энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу хүчингүйд тооцно. Мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заажээ. Шүүгдэгч О.*******, хохирогч К., гэрч Д. нар нь хэрэг бүртгэгч дэслэгч Т.Гантулгын заавраар ажлын өдөр гэх 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр уг гэмт хэргийг үйлдэгдсэн мэтээр хохирогчийн өргөдлийн дагуу зохиол мэдүүлэг өрнөж, улмаар анхан шатны шүүх ял хариуцлага хүлээлгэлээ. Гэтэл 07 дугаар сарын 16-ны өдөр нь ажлын өдөр бус наадмын амралтын өдөр байсан. Тухайн өдөр энэ 3 хүн огт уулзаагүй бөгөөд шүүгдэгч О.******* нь ерөө сумын Баянгол гэх******* гэр бүлийн хамт /олуулаа/ гүзээлзгэнэ жимс түүж амарч явсан байдаг. Тухайн өдөр гэмт хэрэг гараагүй талаар, асуудлыг үнэн зөв талаас нь шалгуулах талаар ял хариуцлагын хурал дээр өмгөөлөгчийн зүгээс тайлбарлаж хэлсэн болно. Хэрэг бүртгэгч Т.Мөнхбатын талаар Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт шалгалтын хэлтэст 2023.01,05-ны өдөр гомдол гаргасан бөгөөд одоогоор хариу ирээгүй байна. Шүүгдэгч болон хохирогч нарын хооронд 2022.06.15-ны ажлын өдөр маргаан болж улмаар К. нь О.*******ийг нүүр, биеийн хэсэгт нь хазаж гэмтэл учруулсан байдаг. Хохирогч гэх К. нь ер нь байнгын архи ууж явдаг ба 2022.09.06-ны өдөр огт гэмт хэрэг гараагүй 07.16-ны өдрөөр огноолсон өргөдлийг хэрэг бүртгэгч Т.Мөнхбатад өгч Т.Мөнхбат нь хохирогч болон шүүгдэгч, ганц гэрч болох Д. нарыг худал өргөдлийнх нь дагуу 06.15-ны өдрийн тухай ярихад нь өргөдөл нэгэнт ийм байгаа учир асуудлыг хурдан дуусгая гэж явуулсны улмаас яллах дүгнэлт үйлдэгдэж шүүхийн шийтгэх тогтоол гарсан байна. Үүнийг зөвтгөж шийдэх нь хүний эрхийн хувьд зайлшгүй асуудал гэж үзэж байна. Давж заалдах гомдлыг хүлээн авч шийдэж өгнө үү. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн гомдлоор хязгаарлахгүй, хэргийг бүхэлд нь хянах эрхтэй. Хэргийг прокурорт буцааж, О.******* энэ хэргийг үйлдсэн юм уу, хохирогч нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ийм асуудал болсон байх магадлалтай гэсэн асуудал яриад, хаа байсан 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өргөдлөө өгсөн. Өргөдөл өгсөн шалтгаан нь “...чи надад 2.500.000 төгрөг өгчих, тэгвэл ямар ч асуудалгүй, би чамд яасан гэж мөнгө өгөх юм...” гэсэн маргаанаас болж 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гэж огноолсон өргөдлийг Цагдаагийн байгууллагад гаргасан. Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт шалгалтын хэлтэст Хэрэг бүртгэгчийн хууль зөрчсөн асуудлаар жич гомдол гаргасан. Гомдлын хуулбарыг шүүх хуралдаанд хавсаргаж өгсөн. Хэрэг бүртгэгч Мөнхбатыг шалгаж байгаа. Шалгалтын дүн гараагүй, удахгүй хариу өгнө гэсэн байдалтай байна. Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорт хэргийг буцааж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Шүүгдэгчийн өмгөөлөгч гэмт хэрэг гарсан цагийг буруу шалгаж тогтоосон тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах санал гаргаж байна. Энэ талаар шийтгэх тогтоолд дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүх хуралдаан дээр яригдсан. Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг хэрэгт байгаа баримтаар нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр тогтоож, шийдвэрлэхээр дүгнэлтээ хийсэн. Тухайн хэргийг хавтаст хэргийн хүрээнд хэлэлцэж байгаа. Анхан шатны шүүх хуралдаанаар 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хэрэг гарсан гэж ямар ч баримт гаргаж ирээгүй. Анхан шатны шүүх хэрэгт байгаа баримтад тулгуурлаж, хугацааг тогтоосон нөхцөл байдал харагдаж байна. Эсэргүүцэлд дурдагдсанаар шийтгэх тогтоол нь хууль бус гарсан учраас хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах шаардлагагүй, Анхан шатны шүүх дээр очоод, дахин урьдчилсан хэлэлцүүлгийг зарлаж болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлд зааснаар 60 хоногийн хугацааг аваад, шаардлагатай баримтаа аваад шийдвэрлэх боломжтой.
...Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-д зааснаар нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмаар бэхжүүлээгүй. Эсхүл эрхийг нь хангаагүй, эрхийг нь зөрчсөн асуудал яригдаж байх тул үүнийг анхан шатны шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжтой. Өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 4 хуудас нотлох баримтын хувьд шүүгдэгчийн хувийн байдлыг нотлох, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэлээр гаргаж байна гэж ойлголоо. Гэтэл эхнэр нь өвчтэй байсан хугацаа бол 2022 он юм байна. 2023 оны ганц баримт нь Нийгмийн даатгалын ганц шийдвэр байна. Хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан учраас түүнийг 12 сараар тогтооно гэсэн нотариатын хуулбаргүй баримт ирсэн байна. нотлох чанаргүй гэж үзэж байна. Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх өмгөөлөгчийн саналыг дэмжихгүй байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт ял шийтгэгдсэн О.*******өд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.
2.Анхан шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр улсын яллагч Ч.Нансалмаа, шүүгдэгч О.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, нарийн бичгийн дарга А.Энхзул нарыг оролцуулан шүүх хуралдааныг хийж улмаар мэтгэлцэх явцад шүүх хуралдааныг завсарлуулж 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр үргэлжлүүлэхээр хойшлуулжээ.
2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 14 цагаас шүүх хуралдааныг үргэлжлүүлэхдээ өмнөх шүүх хуралдаанд огт байгаагүй өмгөөлөгч А.Мөнхбатыг шинээр оролцуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.6 дугаар зүйлийн 1-д “...Хэргийг шүүхийн нэг бүрэлдэхүүнээр шийдвэрлэнэ...” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.
3.Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
4.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгаа тул хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлаар давж залдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.3, 39.8 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БУЯНЖАРГАЛ