Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 159/ШШ2016/0003

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                  Хэргийн индекс: 159/2015/0001/3

            Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Ц.Сүхбаатарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргад холбогдох,

Баруунбүрэн сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/133 тоот захирамжийн Ц.Сүхбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч:                                                     Ц.Сүхбаатар

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:                          Л.Доржпүрэв

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Цэрэндамба

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Шинэбаяр  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Сүхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартааЦ.Сүхбаатар миний бие нь 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, Ар бургалтайд үр тарианы 100 га төмс, хүнсний ногооны 20 га жимс жимсгэний зориулалтаар 10 га газар эзэмших эрхийн гэрчилгээ авч зохих журмын дагуу гэрээ байгуулан зориулалтын дагуу эзэмшиж ашиглаж  ирсэн юм.  Энэхүү газрыг эзэмших, ашиглах хугацаандаа тус газарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн юм. 2013 оны 06 дугаар сарын 22-нд ХААШУ-ны доктор профессор Ж.Ганболд багштай газар дээрээ очиж мэргэжлийн зөвлөгөө авсан. 2013 оны 07 дугаар сард уринш хийж газраа хагалж 8 дугаар сард нь давтан уринш хийж зэрлэгийн хор цацсан. 2014 онд "Хөгжил агро Консалтинг” ХХК-тай гэрээ байгуулж “Органик ферм” төсөл хөтөлбөр боловсруулах, судалгааны ажил хийгдсэн юм. 2015 оны 07 дугаар сард уринш хийж газраа хагалж, 10 дугаар сард давтан уринш хийсэн. Ц.Сүхбаатар миний бие тус газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж ирсэн бөгөөд хийсэн ажлын талаарх тайлангаа сумын захиргаанд тухай бүрт нь утсаар мэдэгдэж байсан юм. Тухайн газрыг эзэмших, ашиглах хугацаандаа гэрээг зөрчсөн зөрчил гаргаж байгаагүй бөгөөд газрын төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа бүрэн төлж байсан юм. Гэтэл Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/133 тоот захирамжиндаа заахдаа: Хүндэтгэн үзэх шатгаангүйгээр өөрийн эзэмшил газрыг 2 буюу түүнээс дээш жил ашиглаагүй, газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, газар эзэмших гэрээг зөрчсөн иргэн Ц.Сүхбаатарын Ар бургалтайд байрлах үр тарианы 100 га төмс, хүнсний ногооны 20 га, жимс жимсгэний 10 га, нийт 130 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газрыг сумын мэдэлд шилжүүлсүгэй. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Ц.Сүхбаатар миний биед газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн сумын Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/14 дүгээр захирамж болон 0210301, 0210302, 0210303 дугаартай эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгосугай гэж хууль бус захирамж гаргаж Ц.Сүхбаатар миний эрх ашгийг ноцтой хохироосонд би маш их гомдолтой байна.

Сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/133 дугаар захирамжийн хуулбарыг Ц.Сүхбаатар миний бие 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр сумын Засаг даргын тамгын газарт очиж бичиг хэргээс авсан болно. Миний эзэмшлийн газар эзэмших эрхийг цуцалсан захирамжийг сумын захиргааны зүгээс надад огт мэдэгдээгүй бөгөөд хуульд заасны дагуу захирамж гарсаныг газар эзэмшигчид заавал мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байна. Газар эзэмших эрхийг цуцалсан захирамж гарсаныг сумын бичиг хэргээс аваад Монгол улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасны дагуу 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд хандсан юм. Шүүх нэхэмжлэлийг хүлээж аваад 48 дугаартай захирамж гаргаж, дээд шатны албан тушаалтанд эхэлж гомдлоо гаргана уу гэж нэхэмжлэлийг буцаасан юм. Иймд Ц.Сүхбаатар би 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргад гомдлоо гаргасан билээ. Сэлэнгэ аймгийн Засаг даргаас одоог хүртэл миний гомдлын талаар хариу ирүүлээгүй тул энэ нэхэмжлэлийг гаргаж байна.

Ц.Сүхбаатар миний бие өөрийн эзэмшил газраа байнга ашиглаж ирсэн бөгөөд захирамжинд дурьдсан хүндэтгэн үзэх шатгаангүйгээр 2 жил дараалан газраа ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй зөрчил огт гаргаж байгаагүй юм. Сумын захиргааны зүгээс Ц.Сүхбаатар миний биед газраа ашиглаагүй байна гэж огт мэдэгдээгүй бөгөөд сүүлийн жилүүдэд газар дээрээ үйл ажиллагаа явуулж байсан талаараа тухай бүрт нь сумын захиргаанд утсаар мэдэгддэг байсан юм. Ц.Сүхбаатар миний бие нь 2008 оноос 2012 он хүртэл “Эрх” ХХК-тай хамтарч 2012 оноос одоог хүртэл дангаар тухайн газар / 2008, 2009, 2010, 2011, 2012, 2013, 2015/ онуудад тасралтгүй үйл ажиллагаа явуулсан тухай түүхтэй. Нотлох баримтыг фото зургаар хавсаргав.

Иймд миний биед олгосон Сэлэнгэ аймаг, Баруунбүрэн сум Ар бургалтайд байрлах үр тарианы 100 га, төмс хүнсний ногооны 20 га, жимс жимсгэний 10 га нийт 130 га газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/14 дүгээр захирамж, 0210301, 0210302, 0210303 тоот эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгосон Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/133 тоот захирамжийн Ц.Сүхбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг дарга Ж.Наранцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 4-р хорооны 18-28 тоотод оршин суух Цэгмэд овогтой Сүхбаатар нь тус сумын Бургалтайн 2-р багийн нутаг Ар Бургалтайд төмс хүнсний ногооны зориулалтаар 50 га, үр тарианы зориулалтаар 100 га газар эзэмшиж байсан “Эрх” ХХК /Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяалалтай, захирал нь Б.Амаржаргал/ -ний нийт 150 га газрын 130 га-г 2012 оны 02 сарын 09-ний өдрийн А/14 тоот захирамжаар эзэмших эрхийг нь шилжүүлэн авсан байна. Ц.Сүхбаатарт газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлэх үедээ 100 га үр тарианы, 20 га төмс хүнс ногооны, 10 га жимс жимсгэний зориулалтаар гэж захирамжинд заасан байдаг. Иргэн Ц.Сүхбаатарын Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/133 тоот захирамжийн Ц.Сүхбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. Ц.Сүхбаатар нь гэрээнд заасан газар эзэмшигчийн эрх үүргийг биелүүлнэ гэж гэрээ байгуулсан боловч дараахи үүргээ биелүүлээгүй болно.

А. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2-оос дээш буюу 4 жил дараалан ашиглаагүй болно.

Б. Ц.Сүхбаатар нь тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн, тайлангаа тухай бүрт мэдээлж байсан гэдэг нь худлаа бөгөөд Тариалангийн тухай Монгол Улсын хуулийн 17 дугаар зүйлийн 2.1-д заасан тариалангийн газраа бүхэлд нь эсхүл тодорхой хэсгийг 2 хүртэл жил ашиглаагүй өнжөөх бол сум, дүүргийн Засаг даргад албан ёсоор мэдэгдэх үүргээ биелүүлээгүй.

В.Монгол Улсын Тариалангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2.4-д заасан тариалсан, уриншилсан, өнжөөсөн болон атаршсан газар, хураасан ургацын талаархи мэдээг сум, дүүргийн Засаг даргад жил бүр гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.

Г. Монгол Улсын Тариалангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2.5-д заасан тухайн жилд тариалсан, уриншилсан, өнжөөсөн болон атаршсан газар, хураасан ургацын талаархи мэдээг тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан маягтын дагуу нэгтгэн аймаг, нийслэлийн Засаг даргад мэдээлнэ гэсэн заалтын дагуу Баруунбүрэн сумын ХАА-н тасгаас нэгтгэн гаргаж аймгийн ХХААГазарт хүргүүлдэг 2012-2015 оны ургац хураалтын эцсийн мэдээнд иргэн Ц.Сүхбаатар нь газар дээрээ үйл ажиллагаа явуулсан тухай мэдээ, тоо баримт байхгүй байна.

2.Ц.Сүхбаатар нь газар эзэмших эрхээ иргэний нэрээр авсан боловч газрын төлбөрөө 2812681 регистрийн дугаартай Газар Ай Пи инвест ХХК-аар төлж байсан нь мөн хууль зөрчсөн гэж үзэж байна.

3. Газар эзэмших гэрээнд заасны дагуу газар эзэмшигч нь жил бүрийн 01 сарын 15-ны дотор газар эзэмших гэрээг дүгнүүлнэ гэсэн заалтыг зөрчиж нэг ч удаа гэрээгээ дүгнүүлээгүй болно.

4. Иргэн Ц.Сүхбаатарыг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр сумын Засаг дарга надтай уулзахаар ирэхэд нь сумын газрын даамал Ө.Энхтулга Засаг даргын албан өрөөнд сумын Засаг даргын газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай мэдэгдэх хуудсыг гардуулж өгөхөд уншиж танилцаад гарын үсгээ зурахаас татгалзаж хүлээн аваагүй учраас сумын газрын даамал Ө.Энхтулга 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шуудангаар сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/133 тоот захирамжийг хаягийн дагуу явуулсан болно. Иймд Монгол Улсын Газрын тухай болон Тариалангийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж иргэн Ц.Сүхбаатарын 130 га газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газрыг татаж сумын мэдэлд шилжүүлсэн тухай шийдвэр гаргасан болно.  

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цэрэндамба шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Улаанбаатар хотын иргэн Цэгмэд овогтой Сүхбаатар нь манай Баруунбүрэн сумын 2-р багийн нутаг дэвсгэр “Ар булгатай”-д байрлалтай 130 га газрыг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/133 тоот захирамжаар шилжүүлэн авсан байдаг. Шилжүүлж авснаасаа хойш  2012 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/14 тоот захирамжаар газрын эрхийг өөртөө шилжүүлсэн авсан. 2012 онд өөртөө шилжүүлж авсан үр тарианы 100 га, хүнсний ногооны 20 га, жимс жимсгэний зориулалттай 10 га нийт 130 га газрыг гэрээнийхээ дагуу ашиглаагүй гэж үзэж байгаа. Ц.Сүхбаатар гуай утсаар холбогдож байсан гэж байна. 2014 онд манай сумын 90-н жилийн ой болох гээд өөрийн суманд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдтэй бүгдэнтэй нь холбогдсон. Ар булгалтай гэдэг газар хэний нэр дээр байдаг гэдгийг мэдээгүй байсан. Харин сумын 90-н жилийн ойтой холбогдуулж аж ахуй нэгжүүд рүү ярьж байхдаа мэдсэн.  Баруунбүрэн сумын татварын байцаагч Орхон аймгаар дамжуулж Ц.Сүхбаатарын утсыг олж нэг удаа холбогдсон. Тухайн үед холбогдож утсаар ярихдаа сумын 90-н жилийн ойтой холбоотой зүйл ярьсан байдаг. “Газрын тухай хууль”-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газрыг хураана гэж заасан. Ц.Сүхбаатар тухайн газрыг ашиглаж байгаа гэдгээ мэдэгдсэн зүйл байхгүй. Тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг тайлан мэдээгээ цаг тухайд нь өгч “Тариалангийн тухай хууль”-ийн 17 дугаар зүйлийн 17.2.1-т зааснаар “тариалангийн газраа бүхэлд нь эсвэл тодорхой хэсгийг хоёр жил ашиглаагүй өнжөөвөл сум дүүргийн засаг даргад албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан гэтэл энэ үүргээ биелүүлж албан ёсоор мэдэгдсэн зүйл байхгүй. “Тариалангийн тухай хууль”-ийн 17 дугаар зүйлийн 2.4-т “тухайн авсан газраа тариалсан, ураншилсан, өнжөөсөн болон атаршсан, тариа тарисан бол тариалсан талаарх мэдээгээ сумын засаг дарга жил бүр гаргаж өгөх ёстой” гэж заасан энэ үүргээ биелүүлээгүй. Мөн энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5-д “ тухайн жил тариалсан, өнжөөсөн, атаршсан, ургацын талаарх мэдээллийг тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтийн дагуу нэгтгэн сум, аймаг дээд шатны байгууллагад мэдээлж байх ёстой” гэж заасан энэ маягтын дагуу манай Баруунбүрэн сумын хөдөө аж ахуйн тасгаас иргэнээс авахуулаад бүх бүртгэлтэй аж ахуй нэгжүүдээс тайлан мэдээг нь авч явуулдаг.

            Энэ мэдээнд Ц.Сүхбаатарын газрын талаар ямар ч  тусгагдсан зүйл байдаггүй. Жил болгон “Газрын тухай хууль”-нд заасны дагуу дүгнэж байх ёстой гэтэл Ц.Сүхбаатар нь гэрээгээ дүгнэсэн гэрээний үүргээ биелүүлсэн талаар юу ч харагдахгүй байна. Эдгээр үндэслэлд тулгуурлаж 2012 оноос өнөөг хүртэл нийт 4 жил газраа ашиглаагүй, Тариалангийн тухай хууль, Газрын тухай хуулинд заасан иргэний үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр энэ захирамж гарсан. Ц.Сүхбаатар төсөл хийсэн гэж байна төслийг их олон хүн хийж байгаа. Тэрний нэг нь “Газар Агро” гэдэг компани байгаа. Энэ компани Монгол улсад сум сүргийн аж ахуй бий болгоно гэдэг зорилтын дагуу Хүнс Хөдөө Аж Ахуйн яам, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байгаа. Бид нар “Ар бургалтайн ам” гэдэг газраар нь ярихгүй зөвхөн Ц.Сүхбаатарын нэр дээр байдаг 130 га газрыг ашиглаагүй гэдгийг хөндөж ярьж байна. Тариалангийн газартай холбоотой шийдвэр гарсан. Баруун бүрэн сумын Засаг даргын гаргасан захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гэж бодож байна. Манай Баруунбүрэн сумын газрын даамал, Хөдөө Аж Ахуйн яг энэ газартай холбоотой бүртгэл авдаг хүмүүсийг тайлбар өгүүлсэн. Ц.Сүхбаатарын газрыг хурааж аваад 2016 оны газрын төлөвлөгөөнд одоо яригдаж байгаа 130 га газрыг дуудлага худалдаанд оруулахаар сумын иргэдийн хурлын гаргасан шийдвэрийн дагуу дуудлага худалдаанд орно. Тэрнээс биш Ц.Сүхбаатарын ярьж байгаа шиг нэг хүнээс аваад нөгөө хүнд шилжүүлсэн зүйл байхгүй энэ дуудлага худалдаанд хэн ч орж болно гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын  2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/133 дугаартай газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өөрийн эзэмшил газрыг 2 буюу түүнээс дээш жил ашиглаагүй, газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, газар эзэмших гэрээг зөрчсөн  иргэн Ц.Сүхбаатарын Ар бургалтайд байрлах үр тарианы 100 га, төмс, хүнсний ногооны 20 га, жимс жимсгэний 10 га нийт 130 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

             Нэхэмжлэгч иргэн Ц.Сүхбаатар нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/133 дугаартай  захирамжийн Ц.Сүхбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Шүүх нэхэмжлэгчхариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчнэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбархуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгчдараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/14 дугаартай захирамжаар Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Ар бургалтайд байрлалтай үр тарианы 100 га, төмс, хүнсний ногооны 20 га, жимс жимсгэний зориулалтаар 10 га газар эзэмших эрхийг шилжүүлэн 10 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх ба 2012 оны 02 дугаар сарын  09-ний өдөр  иргэн Ц.Сүхбаатарт үр тарианы 100 га, төмс хүнсний ногооны 20 га, жимс жимсгэний 10 га нийт 130  га газрыг 10 жилийн хугацаатай үр тариа, төмс хүнсний ногоо, жимс жимсгэний зориулалтаар эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн  0210301, 0210302, 0210303 тоот гэрчилгээнүүдийг олгон, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 238, 239, 240 тоот гэрээ, газар эзэмших эрхийг шилжүүлсэн гэрээнүүдийг байгуулжээ.

          238 тоот гэрээнд газрын нэгж үнийг 1000 төгрөг, газрын жилийн төлбөрийн хэмжээг 100.000 төгрөгөөр мөн 239 тоот гэрээнд газрын нэгж үнийг 8000 төгрөг, жилийн 160.000 төгрөгөөр, 240 тоот гэрээнд газрын нэгж үнийг 8000 төгрөг, жилийн 80.000 төгрөгөөр тус тус тогтоон, гэрээнүүдийг 10 жилийн хугацаатай байгуулж, гэрээний 4.3-т  “газрыг гэрээний нөхцлийн дагуу эзэмшээгүй, энэ талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй буюу Газрын тухай хуулийн 40.1.1-40.1.6-р зүйлд заасан нөхцөл бий болсон тохиолдолд гэрээг хүчингүй болгоно” гэж заасан байна.

           Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын          01-ний өдрийн А/133 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40.1, 40.2 дахь заалтуудыг үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өөрийн эзэмшил газрыг 2 буюу түүнээс дээш жил ашиглаагүй, газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, газар эзэмших гэрээг зөрчсөн гэж үзэж иргэн Ц.Сүхбаатарын 130 га газрыг эзэмших эрхийг дуусгавар болгон цуцалсан нь үндэслэлтэй байна.

            Хариуцагч Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг дарга 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/133 дугаар захирамжиндаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэж заасныг Газрын тухай хуулийн 40.1.1-40.1.6 дахь заалтыг бүхэлд нь барьж үндэслэж шийдвэрлэсэн болохыг, мөн хуулийн 40.2 Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасны дагуу газрын даамал Ө.Энхтулга нь Засаг даргын гаргасан Ц.Сүхбаатарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийг  2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тус сумын Засаг даргын өрөөнд газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай мэдэгдэх хуудсыг иргэн Ц.Сүхбаатарт гардуулж өгөхөд уншиж танилцаад гарын үсгээ зурахаас татгалзсан, иргэнд шуудангийн хаягаар явуулсан гэж байгаа боловч Ц.Сүхбаатар нь өөрөө 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр сумын Засаг даргын тамгын газарт очиж бичиг хэргээс авч 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийг тус шүүх хүлээн авч шийдвэрлэж байгаа нь хууль зөрчөөгүйг тус тус дурдах нь зүйтэй байна. 

            Гэхдээ хэрэг, маргааны гол үйл баримт нь Газрын тухай хуулийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил ашиглаагүй“ гэж тус тус заасныг зөрчсөн гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосоныг тогтоох нь зүйтэй гэж үзлээ. Захиргааны хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дараах зүйлүүд тогтоогдож байна. Үүнд:

            Газар эзэмшүүлэх гэрээнүүдийн дагуу 130 га газрын жилийн төлбөрт төлбөл зохих төлбөрийн 2012, 2013, 2014, 2015 онуудын нэг жилийн төлбөр 340.000 төгрөг буюу нийт 1.360.000 төгрөгийг “Газар Ай Пи Инвест” ХХК-иас төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлэг /ХХ-ийн 24-27 хуудас/, мөн  аймгийн Татварын хэлтсээс гаргаж өгсөн тодорхойлолт /ХХ-ийн 28 хуудас/, “Газар Ай Пи Инвест” ХХК-ийн газрын төлбөрийн тайлан /ХХ-ийн 29-31 хуудас/, Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн газрын төлбөрийн ногдол төлөлтийн судалгаа /ХХ-ийн 16-17 хуудас/ зэргээр  тогтоогдож байна. 

            Мөн 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/14 дугаар иргэн Ц.Сүхбаатарт газар эзэмших эрх шилжүүлэх захирамж гарсан, тус захирамжийн дагуу иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулахдаа “Газар Ай Пи Инвест” ХХК-ийн захирал Ц.Сүхбаатар гэдэг нэрээр байгуулсан байна.

            Гэхдээ газрын төлбөрийн асуудлаар талууд маргахгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цэрэндамба нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа газрын төлбөрийн асуудлын талаар маргах зүйлгүй гэдгээ хэлсэн тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэдэг нь нотлогдохгүй байна гэж үзлээ.  

            Харин Ц.Сүхбаатар нь 2012, 2013, 2014, 2015 онуудад огт тариалалт хийгээгүй  талаар Баруунбүрэн сумын үр тариа, төмс хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтын эцсийн мэдээ /ХХ-ийн 31-44 хуудас/, Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын тариалалт, ургац хураалт хийгээгүй талаарх тодорхойлолт /ХХ-ийн 68 хуудас/, тариалалт, ургац хураалт хийгээгүй талаарх гэрч Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын газрын даамал Ө.Энхтулга, тус сумын хөдөө аж ахуйн тасгийн дарга М.Бадамсүрэн нарын мэдүүлэг /ХХ-ийн 78, 79 хуудас/, зэргээр 2012-2015 онд ямар нэг уринш, тариалалт хийгээгүй болох нь тогтоогдож байна.

            Тариалангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1, 17.2.4-д заасан тариалан эрхлэгчийн үүргийг хэрэгжүүлэлгүй зөрчсөн болох нь нэхэмжлэгчийн өөрийн тайлбар, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч нарын мэдүүлэг, Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын тодорхойлолт, тус сумын тариалалтын мэдээгээр тус тус тогтоогдож байна. /ХХ-ийн 31-44, 68,78-79  хуудсуудад/

            Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэгт хүндэтгэн үзэх шалтгаан, газраа зориулалтаар нь ашиглаж чадахгүйд хүрсэн шалтгаан зэргийг тодруулахад иргэн Ц.Сүхбаатарт гэрээ хийгдсэний дараа бусдын буруугаас болсон, давагдашгүй хүчний улмаас байгалийн тогтолцооны өөрчлөлт гарсан, өвчтэй байсан, гадаадад ажилласан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаан  тогтоогдохгүй, эзэмшигч энэ тухайгаа эрх олгосон байгууллага, албан тушаалтанд албан ёсоор мэдэгдсэн, зориулалтыг өөрчлүүлэх, хугацааг сунгуулах арга хэмжээ авсан эсэх нь тогтоогдохгүй байна.

            Мөн 238, 239, 240 дугаартай газар эзэмшүүлэх гэрээнүүдийн 5.5.1-ийн 1 дэх хэсэгт  “...гэрээг жил бүрийн 1 сарын 15-ны дотор дүгнүүлнэ” гэж заасныг биелүүлээгүй, гэрээний нөхцөл болох үр тариа, төмс хүнсний ногоо, жимс жимсгэний зориулалтаар ашигласан болох нь тогтоогдохгүй байх тул Ц.Сүхбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9  дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/133 дугаар захирамжийн Ц.Сүхбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн Ц.Сүхбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 73.4, 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, давж заалдах журмаар гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурьдусгай.   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.БАЙГАЛМАА

нэхэмжлэлтэй,