| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2017/00524/Э |
| Дугаар | 544 |
| Огноо | 2017-11-27 |
| Зүйл хэсэг | 14.4.1., |
| Улсын яллагч | Т.Эрдэнэбат |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 544
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн, улсын яллагч Т.Эрдэнэбат, шүүгдэгч Б.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Ш.Оюунцэцэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Цэрэндулам, хохирогч Д.Нармандах, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Манал овогт Баяраагийн Түвшинтөгсөд холбогдох эрүүгийн “201725031254” дугаартай, 186/2017/0524/Э индекстэй хэргийг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар баг, Дуут-Хуримт дэн 5 дугаар гудамжны 1 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадваргүй, Манал овогт Баяраагийн Түвшинтөгс/РД:НЛ 86122770/,
Холбогдсон хэргийн талаар:
Б.Т нь 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Алтжин Бөмбөгөр худалдааны төв дээр хохирогч Д.Нармандахтай “Миний үйлчлүүлэгчийг булаалаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь тархи доргилт, эрүү ясны далд хугарал, баруун хөмсөгний гадна хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэгээ үнэн зөв өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
1.2.Хохирогч Д.Нармандах нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. 2017 оны 06 дугаар сарын 10-ны орой 19 цаг 40 минутын үед энэ үйл явдал болсон. Алтжин бөмбөгөрийн хүнсний захад Түвшинтөгсийн эхнэр Бадмаа манайх өөд өөдөөсөө харсан лангуунууд ажиллуулдаг. Тухайн үед Түвшинтөгсийн эхнэр Бадмаа гараад явсан байсан. Түвшинтөгс лангууныхаа ард доошоо хараад унтаж байгаа юм шиг харагдсан. Тэгээд нэг үйлчлүүлэгч орж ирээд хэрчсэн гурил байна уу гэхээр нь байгаа гэж хэлсэн чинь чи миний өмнүүр орж гурил зарлаа гэж намайг элдвээр доромжилоод манай лангууны өмнө ирээд намайг алагдсан. Тэгээд бид хоёр зууралдаж авсан. Тухайн үед би халаадтай байсан халаадны зах нарийхан байсан учраас намайг боогоод байсан. Би боолтын болиулах гэж хэд хэдэн удаа цохиж авсан. Намайг буланд хананд шахаж байгаад хэд хэдэн удаа нуруугаар хана мөргүүлсэн. Хэд хэдэн удаа цохиулсандаа шаралхаад 2-лаа гараад учраа олъё гэхэд нь би дагаад гарсан. Намайг дагуулж явж байгаад иргэж хараад нэг цохисон. Үүнийг бөмбөгөр захын гадна камерийн бичлэг нотлож байгаа. Гэтэл Түвшинтөгс худлаа мэдүүлэг өгсөн байсан. Энэ хүн надтай зөв зүгээр яриад, хэрэлдээд маргалдаад байдаг хүн. Тэгтэл өнөөдөр хэрэг хүлээх болсон чинь сэтгэцийн өөрчлөлттэй гэсэн зүйл авчираад байна. Үүнд нь миний зүгээс итгэхгүй байна. Эмчилгээний зардал 1.090.000 төгрөг гарсан. Мөн лангууны түрээсийн мөнгө 7 хоногоор тооцож нэхэмжилж байна. Мөн 7 хоногийн орлогын мөнгийг нэхэмжилж байна. Бүгд нийлээд 6.660.000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Нармандахын:..Би 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өөрийн Алтжин шөнийн худалдааны төвийн түрээслэн ажиллуулдаг А-7б тоот лангуу дээр хиам өндөг, тахиа, гахайны мах зэрэг хүнсний бүтээгдэхүүнээ зараад байж байсан. Манай лангууны эсрэг талд А-7А тоот лангуун дээр Түвшинтөгс гэж зүс таних залуу лангуугаа дэрлээд унтаж байсан. Би мөнгө цэгцэлж доошоо харж байгаад хүн хэрчсэн гурил байна уу гэж асуухаар нь Түвшинтөгс рүү ч хараагүй хэрчсэн гурил байна байна гээд нэг танихгүй эгчид хэрчсэн гурил худалдсан юм. Тэгээд тэр эгчийг гарч явсаны дараа Түвшинтөгс надруу босч ирээд надад хэрчсэн гурил байсаар байхад чи надаас авах гэж байхад нь дуудсаар байгаад өгчихлөө гээд уурласан. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ юун сүртэй юм бэ чи доошоо хараад унтаж байсан биздээ гэсэн тэгээд ерөнхийдөө маргаан үүссэн тэгээд жаахан маргалдаж байтал Түвшинтөгс баруун гараа атгаж байгаад миний зүүн шанаа руу 1 удаа хүчтэй цохьсон. Тэгээд бид хоёр манай лангууны 2 талаас барьцалдаж аваад тойрч гарч ирээд жаахан ноцолдсон намайг өмсөж байсан цэнхэр өнгийн халаадны захаар хоолой боогоод тавихгүй болохоор нь би тавиулах гэж баахан ноцолдож байхад намайг булан руу шахаж очоод нуруугаар хана руу мөргүүлээд байсан. Тэгээд манай урд талын Наранпүрэв гэж эмэгтэй гүйж хүрч ирээд хөөе болиочээ хамгаалагч дуудлаа шүү гэхэд нь намайг тавьсан юм. Тэгээд би нэлээд хэд цохиулчихсан болохоор гадаа гараад хэл амаа ололцчихъё гэж бодоод дагуулаад гараад Алтжин шөнийн захын зүүн талд байх хогийн цэгийн гадаа очоод шууд намайг нэг удаа цохиж унагаасан. Тэгэхэд би арагшаа савж унаад босч ирсэн чинь толгой манараад, эрүү ам, толгой янгинаад унасан. Тэгээд боч ирсэн чинь намайг түлхсэн. Би зөрүүлээд түлхсэн тэгж байтал бас танихгүй хүмүүс ирээд болиулсан. Тэгээд лангуу руугаа орж байтал цагдаа нар ирээд цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Тэгээд би толгой эргээд ойчих гээд л яваад байсан. Тэгээд байж байтал муужраад толгой өвдөөд манараад дүүрээд, эрүү янгинаад л байсан. Тэгээд юм идэх гэсэн чинь идэж болохгүй янгинаад байхаар нь Түвшинтөгсөд хэлээд миний эрүү янгинаад байна хоёулаа гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлье гээд Түвшинтөгсийг дагуулаад цугтаа очиж үзүүлээд зургийг нь авхуулсан чинь миний эрүү хугарсан байсан. Тэгэхдээ зөрүүгүй хугарсан байсан. Тэгээд толгойны томографийн зураг яаралтай авхуул гээд авхуулсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг / хх-20 /,
2.2 .Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Бурвабадрибадмаа: Би 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Алтжин шөнийн зах худалдааны төвийн 7А тоот лангуун дээрээ нөхөр Түвшинтөгстэй хамт сууж байгаад нөхрөө хэсэг хугацаанд үлдээчихээд 19 цагийн үед гадагшаа гарчихаад 5-10 минут болчихоод ороод ирсэн чинь манай нөхөр Түвшинтөгс манай эсрэг талын А-7б тоот лангууны түрээслэгч Нармандахтай маргалдаад зогсож байсан. Тэгээд би лангууныхаа ардуур ороод юу болсон юм бэ гээд нөхрөөсөө асуусан чинь нэг худалдан авагч хэрчсэн гурил авъя гээд ирэхэд нь худалдаагаа хийх гээд байж байтал араас нь Нармандах манайд байна шүү дээ гэж хэлээд үйлчлүүлэгчийг булааж авсан гэж хэлээд маргалдаад зогсож байснаа манай нөхөр Нармандахад хандан чи ингэж болохгүй шүү дээ адилхан худалдаа хийж байж гэсэн чинь Нармандах өөдөөс нь тэгээд яах юм пизда минь надад ч гэсэн байгаа биздээ гэж хэлээд нүүрлүү нь чичээд дайрсан ба манай хүн өөдөөс нь чи яагаад хүн рүү чичээд байгаа юм бэ гээд жаахан маргалдсан. Тэгтэл Нармандах лангууныхаа араас босч гарч ирээд тэгээд яах гээд байгаа юм бэ хоёулаа үзэх үү гээд цохих гэснээ хий цохьчихсон манай нөхөр цохилтыг нь хаасан ба тэр 2 заамдалцаж аваад ноцолдсон ба Нармандах манай нөхөр Түвшинтөгсийн толгой руу цохиод байсан. Тэгээд манай нөхөр өөрийгөө хамгаалахын тулд багалзуур хоолойг нь боож аваад мухарт очсон ба ганц хоёр хүн ирээд салгасан. Тэгээд салчихаад манай нөхөр лангууныхаа ард орж ирээд тайвшраад байж байтал Нармандах хүрч ирээд пизда минь чи юу юм бэ эр хүн юм бол гаръя амжих уу гэж байснаа гартаа байсан цэнхэр өнгийн хуванцараа Түвшинтөгс рүү шидээд байсан. Тэгээд Түвшинтөгс Нармандах хоёр гараад явчихсан ба нэлээд хэдэн минутын дараа Түвшинтөгс Нармандах хоёр цагдаатай цуг орж ирсэн. Тэгээд Нармандах орж ирчихээд намайг хэл амаар доромжлоод байсан тул цагдаа нар больцгоо гээд аваад гарсан. Тэгээд удалгүй эвлэрчихлээ гэж орж ирсэн гэх мэдүүлэг /хх 21-22/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Ням-Эрдэнийн:...Би Алтжин бөмбөгөр худалдааны төвийн А-3 тоотод лангуу түрээслэн үсчинээр ажилладаг юм. Манай нөхөр Нармандах А-7 тоот лангуунд хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг юм. 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ажил дээрээ ажлаа хийгээд байж байтал манай хажуу талын лангууны худалдагч Наранпүрэв гэж эмэгтэй намайг дуудаад Нямка эгчээ зодоон болоод байна гэсэн намайг гүйгээд очиход Түвшинтөгс Нармандахын хүзүүг улаан эрээн болгочихсон, баруун нүдний дээд зовхи нь хавдчихсан байсан. Тэгээд би нэг дор ажилладаг хүмүүс байж яаж байгаа юм бэ гэсэн чинь Түвшинтөгс дахиж дайраад ална шулна гээд байсан. Би цагдаа дуудах гээд утсаа авахаар лангуу руугаа очоод утсаа аваад цагдаа дуудах хооронд Түвшинтөгс Нармандах хоёр гараад явчихсан байсан. Тэгээд араас нь гүйгээд гарсан чинь манай нөхрийн хувцас нил шороо болчихсон тэр хоёр хэрэлдээд зогсож байсан. Би оръё ажил төрөл болохоо байлаа гээд тэр хоёрыг эвлэрүүлэх гээд үг хэлээд тэр хоёрыг орхиод орсон ба төд удалгүй цагдаа ирээд тэр хоёрыг аваад гарсан. Удалгүй эвлэрчихлээ гээд ороод ирсэн. Орж ирчихээд манай нөхөр ухаан санаа орж гараад байна гээд муураад унасан ба эрүү өвдөөд байна толгой эргээд байна гээд байсан тул манай нөхөр Түвшинтөгс дээр очоод тэр хоёр цугтаа гэмтлийн эмнэлэг явсан. Араас нь Түвшинтөгсийн эхнэр Бадмаа бид хоёр явсан. Тэгээд бид хоёрыг очиход эрүүний зургаа авхуулчихсан эрүү хугарчихсан байна гэж байсан. Тэгээд цаашаа томографийн зураг авхуулсан. Тэгээд маргааш өглөө нь цагдаагийн байгууллагад хандах болсон гэх мэдүүлэг /хх-23/,
2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7710 тоот актын:
1. Д.Нармандахын биед тархи доргилт, эрүү ясны далд хугарал, баруун хөмсөгний гадна хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Н.Энхцолмон гэсэн дүгнэлт /хх-29/,
2.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7830 тоот актын:
1. Б.Тийн биед хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Шинжээч эмч О.Болороо гэсэн дүгнэлт /хх-31/,
2.6. Шүүх сэтгэц эмгэг судлалын 852 тоот дүгнэлтийн:
1. Б.Т нь F07,8 Tархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн эмгэг өвчтэй байна.
2. Б.Т нь хэл хөлд хожуу орсон. Сургуульд сурж чадаагүй 11 наснаас уналт эхэлж 20 наснаас уналт олширч ХЧА тогтоолгож 2008 оноос группэд орсон мэдээ баримт байна. /хяналтын картнаас авав./
3. Б.Тийн өвчний өөрт болон бусдад аюул учруулах эсэх нь өвчний сэдрэл, эмчилгээнээс шалтгаална.
4. Б.Тийн F07,8 Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн эмгэг өвчин нь бүрэн эдгэрэх боломжгүй юм.
5. Б.Т нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байна.
Комиссын дарга: С.Одонгэрэл /тэргүүлэх зэрэгтэй эмч/, гишүүн Ц.Цэрэнмөнх /тэргүүлэх зэрэгтэй эмч/, илтгэгч Б.Ерөөлт /сэтгэцийн эмч/ гэсэн дүгнэлт /хх 141-143/
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд
3.1. Хавтаст хэргээс эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-16/, дискинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-17/, Б.Тийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Б.Тийн эрүүл мэндийн карт зэрэг хувийн байдлыг тогтоосон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Т нь 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Алтжин Бөмбөгөр худалдааны төв дээр хохирогч Д.Нармандахтай “Миний үйлчлүүлэгчийг булаалаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь тархи доргилт, эрүү ясны далд хугарал, баруун хөмсөгний гадна хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Нармандахын:..Би 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өөрийн Алтжин шөнийн худалдааны төвийн түрээслэн ажиллуулдаг А-7б тоот лангуу дээр хиам өндөг, тахиа, гахайны мах зэрэг хүнсний бүтээгдэхүүнээ зараад байж байсан. Манай лангууны эсрэг талд А-7А тоот лангуун дээр Түвшинтөгс гэж зүс таних залуу лангуугаа дэрлээд унтаж байсан..... маргаан үүссэн тэгээд жаахан маргалдаж байтал Түвшинтөгс баруун гараа атгаж байгаад миний зүүн шанаа руу 1 удаа хүчтэй цохьсон. Тэгээд бид хоёр манай лангууны 2 талаас барьцалдаж аваад тойрч гарч ирээд жаахан ноцолдсон намайг өмсөж байсан цэнхэр өнгийн халаадны захаар хоолой боогоод тавихгүй болохоор нь би тавиулах гэж баахан ноцолдож байхад намайг булан руу шахаж очоод нуруугаар хана руу мөргүүлээд байсан.....гараад Алтжин шөнийн захын зүүн талд байх хогийн цэгийн гадаа очоод шууд намайг нэг удаа цохиж унагаасан. Тэгэхэд би арагшаа савж унаад босч ирсэн чинь толгой манараад, эрүү ам, толгой янгинаад унасан.....зургийг нь авхуулсан чинь миний эрүү хугарсан байсан....гэсэн мэдүүлэг / хх-20 /, гэрч М.Бурвабадрибадмаагийн:.... би 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Алтжин шөнийн зах худалдааны төвийн 7А тоот лангуун дээрээ нөхөр Түвшинтөгстэй хамт сууж байгаад нөхрөө хэсэг хугацаанд үлдээчихээд 19 цагийн үед гадагшаа гарчихаад 5-10 минут болчихоод ороод ирсэн чинь манай нөхөр Түвшинтөгс манай эсрэг талын А-7б тоот лангууны түрээслэгч Нармандахтай маргалдаад зогсож байсан.....тэгээд салчихаад манай нөхөр лангууныхаа ард орж ирээд тайвшраад байж байтал Нармандах хүрч ирээд пизда минь чи юу юм бэ эр хүн юм бол гаръя амжих уу гэж байснаа гартаа байсан цэнхэр өнгийн хуванцараа Түвшинтөгс рүү шидээд байсан. Тэгээд Түвшинтөгс Нармандах хоёр гараад явчихсан ба нэлээд хэдэн минутын дараа Түвшинтөгс Нармандах хоёр цагдаатай цуг орж ирсэн. Тэгээд Нармандах орж ирчихээд намайг хэл амаар доромжлоод байсан тул цагдаа нар больцгоо гээд аваад гарсан. Тэгээд удалгүй эвлэрчихлээ гэж орж ирсэн гэх мэдүүлэг /хх 21-22/, гэрч Ц.Ням-Эрдэнийн:...Би Алтжин бөмбөгөр худалдааны төвийн А-3 тоотод лангуу түрээслэн үсчинээр ажилладаг юм. Манай нөхөр Нармандах А-7 тоот лангуунд хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг юм. 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ажил дээрээ ажлаа хийгээд байж байтал манай хажуу талын лангууны худалдагч Наранпүрэв гэж эмэгтэй намайг дуудаад Нямка эгчээ зодоон болоод байна гэсэн намайг гүйгээд очиход Түвшинтөгс Нармандахын хүзүүг улаан эрээн болгочихсон, баруун нүдний дээд зовхи нь хавдчихсан байсан. Тэгээд би нэг дор ажилладаг хүмүүс байж яаж байгаа юм бэ гэсэн чинь Түвшинтөгс дахиж дайраад ална шулна гээд байсан. Би цагдаа дуудах гээд утсаа авахаар лангуу руугаа очоод утсаа аваад цагдаа дуудах хооронд Түвшинтөгс Нармандах хоёр гараад явчихсан байсан. Тэгээд араас нь гүйгээд гарсан чинь манай нөхрийн хувцас нил шороо болчихсон тэр хоёр хэрэлдээд зогсож байсан. Би оръё ажил төрөл болохоо байлаа гээд тэр хоёрыг эвлэрүүлэх гээд үг хэлээд тэр хоёрыг орхиод орсон ба төд удалгүй цагдаа ирээд тэр хоёрыг аваад гарсан. Удалгүй эвлэрчихлээ гээд ороод ирсэн. Орж ирчихээд манай нөхөр ухаан санаа орж гараад байна гээд муураад унасан ба эрүү өвдөөд байна толгой эргээд байна гээд байсан тул манай нөхөр Түвшинтөгс дээр очоод тэр хоёр цугтаа гэмтлийн эмнэлэг явсан. Араас нь Түвшинтөгсийн эхнэр Бадмаа бид хоёр явсан. Тэгээд бид хоёрыг очиход эрүүний зургаа авхуулчихсан эрүү хугарчихсан байна гэж байсан. Тэгээд цаашаа томографийн зураг авхуулсан. Тэгээд маргааш өглөө нь цагдаагийн байгууллагад хандах болсон гэх мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7710 дугаартай дүгнэлт, зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Тийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Т нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн нарын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 852 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна. Иймд шүүхээс Б.Тийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр асран хамгаалагчид / хууль ёсны төлөөлөгчид/ нь халамжлуулахаар шилжүүлэн өгөх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлээс хохирогч Д.Нармандахын эрүүл мэндэд
учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардал 1.108.960 төгрөг, ажилгүй байсан хугацааны өдрийн орлого 5.366.620 төгрөг, ажил үйлчилгээ явуулдаг худалдааны лангууны түрээсийн төлбөр 161.000 төгрөг нийт 6.636.580 төгрөг нэхэмжилснээс хэрэгт 1.090.000 төгрөгний баримт нотлох баримтын шаардлага хангаж байна.
Шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс 2017 оны 11 дүгээр сарын 27-ний өдөр хохиролд 1.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн, үлдэх 90000 төгрөгийг төлөөгүй байх тул шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс 90000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Нармандахад олгох,
Хохирогч Д.Нармандахын ажилгүй байсан хугацааны өдрийн орлого 5.366.620 төгрөг, түрээсийн төлбөр 161000 төгрөг тус тус нэхэмжилсэн нь хэрэгт баримт байхгүй, хэрэгт авагдсан нотлох баримт болох талбай хөлслөх 2017021801 дугаартай гэрээ, Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нь хохирогч Д.Нармандахын нэр дээр бус Цогоо овогтой Ням-Эрдэнэ гэх хүний нэр дээр байх тул дээрхи нотлох баримтуудад үндэслэн ажилгүй байсан хугацааны өдрийн орлого болон талбайн түрээсийн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.
Харин хохирогч Д.Нармандах нь нотлох баримтаа хуулийн дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол УлсынЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Манал овогт Баяраагийн Түвшинтөгсийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Төд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэхгүйгээр түүнийг асран хамгаалагчид нь халамжлуулахаар шилжүүлсүгэй.
3. Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Оюунцэцэгээс 90.000/ ерэн мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Нармандахад олгосугай.
4. Хохирогч Д.Нармандах нь нотлох баримтаа хуулийн дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
5. Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СD-ийг хэргийн хугацаа дуустал хадгалсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Төд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Манал овогт Баяраагийн Түвшинтөгсийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Төд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэхгүйгээр түүнийг асран хамгаалагчид нь халамжлуулахаар шилжүүлсүгэй.
3. Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Оюунцэцэгээс 90.000/ ерэн мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Нармандахад олгосугай.
4. Хохирогч Д.Нармандах нь нотлох баримтаа хуулийн дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
5. Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СD-ийг хэргийн хугацаа дуустал хадгалсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Төд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ