Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/17

 

                                          *******т холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай      

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор П.Даваасүрэн /цахим/

Хохирогчийн өмгөөлөгч Д.Даваахүү /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж шийдвэрлэн 2023 оны 0******* дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор *******т холбогдох 2233000000090 дугаартай, *******50/2023/0005/Э индекстэй ******* хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* ******* овгийн *******ийн *******, Монгол улсын иргэн, *******963 оны 08 сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймаг Түшиг суманд төрсөн, 60 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хоолны бизнес хийдэг, ам бүл 2, эхнэрийн хамт, Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дүгээр багт оршин суух хаягтай /РД:МХ63080**************5/

Шүүгдэгч ******* нь 2022 оны *******0 дугаар сарын 2*******-ний өдөр Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт түр оршин сууж байгаа эрүүгийн 2233000000066 дугаартай хэргийн насанд хүрээгүй хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч ******* нарт худал мэдүүлэг өгүүлэх, урьд өгсөн мэдүүлгээс нь буцаалгах зорилгоор нөлөөлж ятгасан, дарамталсан гэмт хэрэгт холбогджээ.

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас: Б.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.5 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:

******* ******* овогт *******ийн *******ыг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж хохирогчид хууль бусаар нөлөөлөх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.5 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.5 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******60 дугаар зүйлийн *******60.*******-д зааснаар торгох ял болох дөрвөн зуун тавин ******* төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор ******* төлж барагдуулж,

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн бол торгох ялыг хорих ялаар солихыг *******т мэдэгдэн,

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан,

Шийтгэх       тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гарах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:  

...Анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолд хэд хэдэн ойлгомжгүй зүйлүүд байна. Тухайлбал:

*******.Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...******* нь 2022 оны *******0 дугаар сарын 2*******-ний өдөр Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт түр оршин сууж байгаа 2233000000066 дугаартай хэргийн хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч ******* нарт худал мэдүүлэг өгүүлэх, урьд өгсөн мэдүүлгээс нь буцаалгах зорилгоор нөлөөлж ятгасан, дарамталсан болох нь хохирогч *******, насанд хүрээгүй гэрч , шүүгдэгч ******* нарын мэдүүлэг, 2022 оны *******0 дугаар сарын 28-ны өдөр цагдаагийн байгууллагад хандаж гаргасан хүсэлт зэргээр хангалттай нотлон тогтоогдож байна” гэсэн атлаа "...шүүгдэгч ******* нь 2022 оны *******0 дугаар сарын 2*******-ний өдөр Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт түр оршин сууж байгаа эрүүгийн 2233000000066 дугаартай хэргийн насанд хүрээгүй хохирогч ийн сургууль дээр очиж түүнтэй уулзахдаа хэргийн талаар ярилцаагүй болох нь ийн ...би өвөө *******тай 4 сар гарангийн өмнө уулзсан юм. Тэрнээс хойш огт уулзаагүй. Намайг ******* өвөө айлгасан дарамталсан худал мэдүүлэг өг гэж шаардсан зүйл байхгүй гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна” гэж тус тус дүгнэсэн нь ******* нь насанд хүрээгүй хохирогч ийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан уу, ятгаагүй юу, өөрөөр хэлбэл энэ гэмт хэргийг ******* үйлдсэн үү, үйлдээгүй юу гэдэг талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байна.

Мөн шүүхээс *******ыг худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, дарамталсан болох нь ...нотлон тогтоогдож байна гэж дүгнэсэн хэдий ч хэрхэн ятгасан, дарамталсан болохыг нь үндэслэл бүхий дүгнэлт хийж тогтоож чадсангүй. Дээрх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Зб.7 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсхүл гэм буруугүй бол цагаатгах гэсэн 2 л шийдвэр гаргах тухай хуулийн зарчмыг зөрчсөн байна.

2.Шүүгдэгч *******ын холбогдсон хэргийн нотлогдсон байдал нь зөвхөн эрүүгийн 223300000066 дугаартай хэргийн насанд хүрээгүй хохирогч ийн хууль ёсны төлөөлөгч *******ийн учир битүүлэг, ойлгомжгүй, гэр бүлийн харилцаатай хүмүүсийн хоорондын өдөр тутмын энгийн харилцааны шинжтэй харилцан яриаг үндэслэл болгосон, түүнчлэн ******* нь худал мэдүүлэг өгүүлэхээр зориуд ятгаж, дарамталсны улмаас насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эрүүгийн 2233000000066 дугаартай хэрэгт худал мэдүүлэг өгсөн бодит үр дагавар үүсээгүй байдлыг шүүх огт анхаарч үзээгүй. Мөн энэ хэрэгт нотлох баримтаар хураагдсан дуу бичлэгийг нотлох баримтаас хассан зэргээс үзэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдож, *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой байсан.

3.Эрүүгийн 223300000066 дугаартай хэргийн насанд хүрээгүй хохирогч ийн хууль ёсны төлөөлөгч *******ийг эрүүгийн 2233000000090 дугаартай хэргийн хохирогч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд хууль ёсны төлөөлөгч гэх субьектийг тусгайлан хуульчилсан тул насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Эрүүгийн хуулийн 2*******.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогч болох үндэслэл болохгүй юм.

4.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан ноцтой зөрчсөн байна.

Прокуророос *******ыг эрүүгийн 2233000000066 дугаартай хэргийн насанд хүрээгүй хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч ******* нарыг худал мэдүүлэг өгүүлэхээр зориуд ятгасан, дарамталсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байхад шүүхээс *******ыг зөвхөн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийг худал мэдүүлэг зориуд өгүүлэхээр ятгасан гэж дүгнээд насанд хүрээгүй хохирогч ийг ятгасан, дарамталсан, *******ийг мөн дарамталсан үйлдлийг хэрхсэн эсэх нь шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсгээс харагдахгүй байна.

Иймд хуулийг илтэд ноцтой зөрчсөн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 0******* дүгээр сарын 24-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

“...шүүгдэгч шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Эрүүгийн 20330000066 дугаартай хэргийн холбогдогч Г.Машбатын аав ээж нь хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын араас тэдний амьдарч буй Булган аймагт очиж насанд хүрээгүй хохирогч тэй уулзах оролдлого хийж сурч буй сургууль дээр нь 2022 оны *******0 дугаар сарын 2*******-ны өдөр очсон байсан ба /тухайн үед ангийн багштай нь холбогдож чөлөө өгүүлээгүй, уулзуулаагүй байдаг/ улмаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг мэдүүлэгээсээ буц гэж ятгаж, “надад гэр бүлийн хүчирхийлэл үзүүлдэг байсан гээд гэр бүлийн хүчирхийлэлээр нь явуулчих, гэр бүлийн хүчирхийлэл үзүүлдэг учир би салахын тулд худлаа мэдүүлэг өгсөн” гээд гомдлоо гаргаад өмнөх өргөдлөө татчих, тэгэхгүй бол *******5-с дээш жил, бүх насаар нь хорих ялтай, олон жилийн ял авна шүүх тулгаад таслана, хаалттай хорих ангид очих гээд байна, Мишээлийг нэр цэвэр авч үлдэх хэрэгтэй, хүчингийн хэрэг биш л болчих юм бол Мишээлийн нэр цэвэр үлдэнэ, гэх мэтээр ятгах, гуйх зэрэг байдлыг гаргасан нь тодорхой нотлон тогтоогдсон. Хохирогч ******* нь охиноо эмээ өвөөтэй нь уулзуулахгүй байх арга хэмжээг авсан учир түүнтэй тав тухтай уулзаж, ятгаж чадаагүй гэж үзэж байна. Шүүгдэгч *******ын Булган аймагт очоод хэлж ярьсан, ятгасан яриаг хохирогч нь утсан дээр бичиж өмгөөлөгч рүүгээ явуулсан, уг бичлэгийг сонсоод ятгаж гуйсан байдал нь бодитой байсан тул зөвлөгөө аваад, гэрээний дагуу Сэлэнгэ аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт танилцуулаад цагдаагийн хэлтэст гомдлоо гаргасан байдаг. Гомдол гаргахаасаа өмнө бичлэгийг Б.Машбатын хэргийн мөрдөгч рүү явуулсан ба *******т холбогдуулан гомдол гаргасны дараа эрүүгийн хэрэг үүсгэх явцад мөрдөгч утаснаасаа уг яриаг СД дээр бичиж бэхжүүлж, хэрэгт хавсаргасан байсан боловч шүүх хурлын явцад яриа нь сонсогдохгүй, техникийн шаардлага хангахгүй байсан учир нотлох баримтаас хассан юм. Энэ бичлэг нь өмгөөлөгчийн болон хохирогчийн утсан дээр одоо ч хадгалаатай байгаа. Харин зүгээр байсан бичлэг яагаад техникийн шаардлага хангахгүй болсонд маш их гайхаж байна. *******0 сард хийсэн ил задгай байгаагүй бичлэг СD дээр хуулсаны дараа 3 сарын хугацаанд хатахгүй нь ойлгомжтой.

Уг бичлэг бүрэн эхээрээ нотлох баримтын хэмжээнд үнэлж болохуйц хэмжээнд сонсогдож байсан бол шүүгдэгч *******, хохирогч буюу Эрүүгийн 20330000066 дугаартай хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын хооронд яригдсан яриа, үйл баримт, шүүгдэгч Б.Машбатын үйлдлийг завдалтаар зүйлчилсэн асуудлыг үл зөвшөөрч гаргаж байсан хүсэлт болон үүнтэй холбоотой асуудлын талаар бүх зүйл маш тодорхой болох байсан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь 2022 оны *******0 дугаар сарын 2*******-ны өдөр болж өнгөрсөн үйл баримт шүүгдэгч, хохирогч нарын хооронд болсон яриаг *******ийн учир битүүлэг, ойлгомжгүй гэр бүлийн харилцаатай хүмүүсийн хоорондын өдөр тутмын энгийн харилцааны шинжтэй харилцан яриаг үндэслэл болгосон гэсэн гомдол гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. /шаардлагатай бол утсан дээрх бичлэгийг сонсож, *******ын дуу хоолой мөн эсэхт дуу хоолойг таниулж дүгнэлт гаргуулж болно/ Хэрэв уг бичлэг техникийн шаардлага хангахуйц хэмжээнд сонсогдож байсан бол шүүгдэгчийн өмгөөлөгч түүний гэм бурууд эргэлзээд, давж заалдах гомдол гаргаад явахгүй байсан гэдэгт эргэлзэхгүй байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нь эрүүгийн 223300000066 дугаартай хэрэгт худал мэдүүлэг өгсөн бодит үр дагавар үүсээгүй байдлыг шүүх огт анхаарч үзээгүй гэсэн нь үндэслэлгүй юм. Эрүүгийн хуулийн 2*******.5 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бодит хохирол үл шаардах, материаллаг бус бүрэлдэхүүнтэй хэрэг юм. Өөрөөр хэлбэл заавал ятгалаг, дарамтанд орж худал мэдүүлэг өгсөн байхыг шаардахгүй юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийг *******.******* дэх заалтыг үндэслэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийтгэх тоггоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.5 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогддог. *******ийн хохирогчоор өгсөн мэдүүлгийг зааж, ******* үнэхээр ийм яриа болсон юм гэж баталдаг. Хүүхдээ  гэмт хэргээс гаргахын тулд ийм яриа болсон гэж баталж мэдүүлдэг. Энэ нь бусад нотлох баримтаар тогтоогддог. ...Анхан шатны шийтгэх тогтоол үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.******* дүгээр зүйлийн *******, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн 2233000000090 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгчийн зүгээс гаргасан “...Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийж чадаагүй, намайг үндэслэлгүй хэрэгт ял шитйгэсэн, мөн гарсан шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******ын гэм бурууг хэлэлцэж, түүнийг 2022 оны *******0 дугаар сарын 2*******-ний өдөр Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт түр оршин сууж байгаа эрүүгийн 2233000000066 дугаартай хэргийн насанд хүрээгүй хохирогч ийн хууль ёсны төлөөлөгч *******т худал мэдүүлэг өгүүлэх, урьд өгсөн мэдүүлгээс нь буцаалгах зорилгоор нөлөөлж ятгасан, дарамталсан нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Үүнд:

*******.Хохирогч *******ийн “...Тэгтэл намайг чи өгсөн мэдүүлгээ өөрчил, тэгээд манай нөхөр намайг байнга дарамталж зоддог байсан тэгээд би айсандаа Машбатаас салах гээд худал мэдүүлэг өгсөн юмаа гээд хэлчих, тэгвэл Машбат охиноо хүчиндсэн биш харин гэр бүлийн хүчирхийллээр шорондоо явж ял нь хөнгөрөх юм. Тэгвэл охин чинь хүчиндүүлсэн гэх нэрнээс салах юм гэж ятгаад байсан ...” гэх /хх-ийн 07-08/,

2.Насанд хүрээгүй гэрч ийн “...2022 оны *******0 дугаар сарын 2*******-ний өдөр хичээл дээрээ байж байхад манай эмээ аав Машбатын ээж болох Нарантуяа манай анги дээр ирээд намайг гараад ир гээд дуудсан...” гэх /хх-ийн 24-25/,

3.Хохирогч *******ийн Цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гомдол  /хх-ийн 3/,

4.Шүүгдэгч *******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Он сар өдрөө сайн санахгүй байна. Эцэг хүний хувьд 3 хүүхдийг нь бодож л тэгж хэлсэн. Дарамталж барьсан асуудал байхгүй...” гэх мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн чанартай нотлох баримтууд зэрэг болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй.

Шүүх шүүгдэгч *******ын үйлдлийг тогтоогдсон үйл баримтад тулгуурлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.5 дугаар зүйлийн *******-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэж,  450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч ******* нь өөрийн хүү Б.Машбатад хөнгөн эрүүгийн хариуцлага оногдуулахад анхаарч ач охин ийн хууль ёсны төлөөлөгч *******ийн мэдүүлгийг өөрчлүүүлэх зорилгоор 2022 оны *******0 дугаар сарын 2*******-ний өдөр тэдний түр амьдарч байсан Булган аймгийн Булган суманд зорьж очин тэй уулзах оролдлого хийсэн, түүнчлэн *******т “гэр бүлийн хүчирхийлэл дарамтанд амьдарч байсны улмаас гэр бүлээ цуцлуулах зорилгоор охиноо хүчиндсэн мэтээр худал мэдүүлсэн гэж мэдүүлгийг өөрчлөөд өг”  гэж ятгасан идэвхтэй үйлдэл үзүүлсэн, уг гэмт хэргийг шууд санаатай үйлдсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх хуралдааны шатанд шүүгдэгч *******ын зүгээс 3 хүүхдийг нь бодож тэгж хэлсэн гэж өөрийн ятгасан үйлдлээ үгүйсгээгүйг анхан шатны шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон гэж дүгнэн түүнд хуульд заасан хамгийн хөнгөн төрлийн ял буюу 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял сонгож оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон гэж үзэв.  

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.9-д заасан шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 0******* дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн *******, *******.*******, 2-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

*******. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 0******* дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                           ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                                ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ