| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2024/00912/И |
| Дугаар | 130/ШШ2024/00997 |
| Огноо | 2024-12-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 130/ШШ2024/00997
|
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б*************-т оршин суудаг, утас ***********, З.П,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б***********-т үйл ажиллагаа явуулдаг, регистрийн *********** дугаартай, Баян-Өлгий Н газар (дарга М.Армия, утас 70422785)
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Тийн газарт тоног төхөөрөмж хариуцсан инженерээр 1996 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1999 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тасралтгүй ажилласан болохыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч З.Пын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос,
(Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус газарт Хяналт шалгалтын улсын байцаагч ажилтай С.Н-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хүсэлт гаргагчийн хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч З.П анх шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэд Б аймгийн Тийн газарт тоног төхөөрөмж хариуцсан инженерээр 1996 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1999 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл тасралтгүй ажилласан байдлаа тогтоолгохыг хүссэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн шаардлагыг дахин тодруулан өөрчилж хүсэлт гаргагч З.П Б аймгийн Тийн газарт тоног төхөөрөмж хариуцсан инженерээр 1996 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1999 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлаа тогтоолгохыг хүссэн. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1.Миний бие 1990 оноос эхлэн С ХК-нд механик инженерээр ажлын гараагаа эхлүүлсэн. Тус компанид ажиллаж байхад аймгийн Б аймгийн Тийн газарт тоног төхөөрөмж хариуцсан инженерээр 1996 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1999 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тасралтгүй давхар ажилласан.
1.2.Миний бие тэтгэвэр тогтоолгохоор бичиг баримтаа бүрдүүлж аймгийн архиваас Б аймгийн Тийн газарт 1996 онд ажилд орсон, 1999 онд ажлаас гарсан тушаалаа хайсан боловч олдоогүй. Харин нийгмийн даатгалын шимтгэл хугацаандаа төлөгдөж байсан байна.
Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн Б аймгийн Тийн газарт тоног төхөөрөмж хариуцсан инженерээр 1996 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1999 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тасралтгүй ажилласан болохыг тогтоож өгнө үү гэсэн байна.
2.Хүсэлт гаргагчаас хамт ажилласан Х.А, Х.М, А.А нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, тэд нарын Иргэний үнэмлэхийн хуулбар болон Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гаргуулан авсан Иргэний үнэмлэхийн лавлагаа, 1995 оны 01 дүгээр сарын 15-ны өөр нээлгэсэн №************ дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 342 дугаартай архивын лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
3.Шүүхийн санаачилгаар тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1261 дугаартай албан бичгийн дагуу Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 12/1240 дугаар албан бичгээр З.П болон түүний эхнэр, 1986-1999 оны хооронд төрсөн хүүхдүүдийн ХААТР маягтуудыг шүүхэд хүргүүлсэн байна.
Мөн тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1262 дугаартай албан бичгийн дагуу Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 361 дугаар албан бичиг, мөн тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1294 дугаартай албан бичгийн дагуу Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 2024 оны 12 дүгээр сарын 09-ний өдрийн 01/221 дугаар албан бичиг, мөн тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1261 дугаартай албан бичгийн дагуу Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 577 дугаартай албан бичиг болон Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 369 дугаартай архивын лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлт хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын заримыг хангаж заримыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
5.Хүсэлт гаргагч З.П дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие С ХК-нд ажиллаж байхад аймгийн Б аймгийн Тийн газарт тоног төхөөрөмж хариуцсан инженерээр 1996 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1999 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тасралтгүй давхар ажилласан. Аймгийн архиваас Б аймгийн Тийн газарт 1996 онд ажилд орсон, 1999 онд ажлаас гарсан тушаалаа хайсан боловч олдоогүй. Харин нийгмийн даатгалын шимтгэл хугацаандаа төлөгдөж байсан байна. Иймд Б аймгийн Тийн газарт тоног төхөөрөмж хариуцсан инженерээр 1996 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1999 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тасралтгүй ажилласан болохыг тогтоож өгнө үү
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1.Баян-Өлгий аймгийн архивын тасгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 361 дугаартай албан бичигт: Тийн газрын даргын 1996-1999 онуудын тушаалуудыг архивд шилжүүлээгүй тул иргэн К.Пд холбогдох баримт гараагүй гэсэн байна.
6.2.Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 2024 оны 12 дүгээр сарын 09-ний өдрийн 01/221 дугаар албан бичигт: Тус газрын архивд 1996-1999 онуудын Тийн газрын даргын тушаалууд байхгүй гэсэн байна.
6.3.Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 577 дугаартай албан бичигт: Өлгий сумын Тийн газар нь (НД-7-8)-аар 1996, 1997 онуудад Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байсан болно. 1998,1999 онуудад (НД-7-8)-аар нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан лавлагааг гаргаж хүргүүлэв. Мөн З.П (РД:**************) 1998 оны 6 дугаар сараас 1999 оны 12 дугаар сар дуустал нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан лавлагааг гаргаж өгсөн гэсэн байна.
6.4.Энэхүү Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 369 дугаартай архивын лавлагаагаар З.П нь 1998 оны 6 дугаар сараас 1999 оны 7 дугаар сар дуустал хугацаанд сарын хөдөлмөрийн хөлснөөс Төрийн өмчийн газраас нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан байна.
6.5.Хүсэлт гаргагч З.Птай хамт ажилласан Х.А (РД:**********), Х.М (РД:**********), А.А (РД:****************) нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Өлгий сумын 3-р багийн иргэн З.П нь 1996 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1999 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл аймгийн Тийн газарт хамт ажиллаж байсан нь үнэн гэсэн байна.
6.6.Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 12/1240 дугаар албан бичгээр хүргүүлсэн хүсэлт гаргагч З.Пын 1997 оны 6 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү П.Бахытжаны Төрсний бүртгэх анкет-ийн 11-д эцэг нь Зулай П, ажилладаг байгууллага: С ХК, эрхэлдэг ажил: Механик гэж бичигдсэн байна
7.Хүсэлт гаргагч З.П нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Иймд дээрх хамт ажилласан хүмүүсийн тодорхойлолт болон Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 369 дугаартай архивын лавлагааг үндэслэн хүсэлт гаргагч З.П Б аймгийн Тийн газарт тоног төхөөрөмж хариуцсан инженерээр 1998 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан болохыг тогтоох нь зүйтэй байна.
Харин хүсэлт гаргагч З.П нь Б аймгийн Тийн газарт тоног төхөөрөмж хариуцсан инженерээр 1996 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ажилласан гэж хамт ажилласан хүмүүс тодорхойлсон боловч энэ нь хөндлөнгийн бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Мөн Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ********* дугаар албан бичгээр хүргүүлсэн 1997 оны 6 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү П.Бахытжаны Төрсний бүртгэх анкет-ийн бичилтээр хүсэлт гаргагч З.П 1997 оны 6 дугаар сарын 25-ны өдөр С ХК-нд механикаар ажиллаж байсан нь тогтоогдож байгаа тул үүгээр хүсэлт гаргагч З.П 1997 онд Тийн газарт ажиллаж байсан гэсэн нь үгүйсгэгдэж байна.
Мөн хүсэлт гаргагч З.П 1996 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1997 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Тийн газраас цалин хөлс олгож байсан эсэх нь тодорхойгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй тул хүсэлтийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан хүсэлт гаргагч З.П Баян-Өлгий аймгийн Б аймгийн Тийн газарт тоног төхөөрөмж хариуцсан инженерээр 1998 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан болохыг тогтоож, хүсэлтийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч З.Пын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК