| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00410/и |
| Дугаар | 152/ШШ2024/00424 |
| Огноо | 2024-09-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 152/ШШ2024/00424
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: Ж.Эын ,
Хариуцагч: Б.Гд холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 6,347,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь иргэн Б.Ггаас 2,000,000 төгрөгийн үнэтэй хашааны газрыг 1,800,000 төгрөгийг бэлэн өгч, 200,000 төгрөгийн дараа өгөхөөр тохирч худалдан авсан. Уг газрыг худалдан авахтай холбогдуулан 2,000,000 төгрөгийг иргэн Өлзий-Оршихоос 2023 оны 11 дүгээр 22-ны өдөр зээлдэж авсан бөгөөд зээлдсэн мөнгөө эргүүлэн төлөх хүртэл сард зээлийн хүү 200,000 төгрөг төлж байх нөхцөлтэйгөөр амаар гэрээ хийж авсан. Одоогоор зээлдсэн мөнгөө төлөөгүй байгаа бөгөөд зээлийн хүү 8 сарын хугацаанд 1,600,000 төгрөг төлсөн байна. Мөн түүнчлэн иргэн Б.Ггаас худалдаж авсан газар дээрээ шинээр хашаа барьсан бөгөөд тус хашаанд 2 метрийн 200 ширхэг банз, 16 ширхэг шон, гарниз татах 5 метрийн 4 ширхэг банз, 15 хайрцаг шрүп тус бүр орсон. Уг хашааг барихад 5 хүн 2 өдөр 1,000,000 төгрөгийн цалинтай ажиллуулсан. Хашаа барихад орсон эд материалын зардал буюу үнийн дүнг дараах жагсаалтаар гаргав. Үүнд: 2 метрийн 1 ширхэг банз 8,000 төгрөг буюу нийт 200 ширхэг банзны үнэ 1,600,000 төгрөг, 1 ширхэг шон 12,000 төгрөг буюу нийт 16 ширхэг шонгийн үнэ 192,000 төгрөг, 5 метрийн 1 ширхэг банз 20,000 төгрөг буюу нийт 4 ширхэг банзны үнэ 80,000 төгрөг, 1 хайрцаг шрүп 5,000 төгрөг буюу нийт 15 хайрцаг шрүпний үнэ 75,000 төгрөг, бүгд үнэ 1,947,000 төгрөгийн зардал гарсан байна. Хашаа барих ажлыг гүйцэтгэсэн 1 хүний өдрийн ажлын хөлс 100,000 төгрөг буюу 5 хүний 2 өдрийн ажлын хөлс бүгд үнэ 1,000,000 төгрөг гарсан. Гэтэл шинээр барьсан хашаандаа өөрөө нүүж орж амжаагүй байтал иргэн Г өөр айлд уг хашааг худалдан борлуулсан байна. Иймд иргэн Ггаас хашааны газар худалдаж авсан 1,800,000 төгрөг, алданги 1,600,000 төгрөг, нийт үнэ 3,400,000 төгрөг, хашаа барихад орсон эд материалын нийт үнэ 1,947,000 төгрөг, 5 хүний 2 өдрийн ажлын хөлс 1,000,000 төгрөг буюу бүгд үнэ 6,347,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ж.Эын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Гд холбогдох 6,347,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянагдаж байгаа. Нэхэмжлэгч Ж.Э, хариуцагч Б.Г бид дараах байдлаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Нэхэмжлэгч Ж.Э би нэхэмжлэлийн шаардлага болох 6,347,000 төгрөгөөс 1,800,000 төгрөгийг хариуцагч Б.Ггаас 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэхэд гаргуулан авах, үлдэх 4,547,000 төгрөгөөсөө татгалзаж байна. Хариуцагч Б.Г би Ж.Эын 1,800,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож байна. Иймд нэхэмжлэгч, хариуцагч бид дахин энэхүү нэхэмжлэлийн шаардлагаар маргаангүй, шүүхэд нэхэмжлэл гаргахгүй болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Ж.Э, хариуцагч Б.Г нар нь 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дараах нөхцлөөр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлжээ. Үүнд:
Нэхэмжлэгч Ж.Э худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 6,347,000 төгрөг гаргуулахаас 4,547,000 төгрөгөөсөө татгалзаж, 1,800,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэхэд хариуцагч Б.Г нэхэмжлэгч Ж.Эт бүрэн төлж барагдуулах,
3. Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
4. Зохигчид эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, зохигчдод тэнцүү хэмжээгээр хариуцуулахаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Ж.Эын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,502 төгрөгөөс 58,251 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 58,251 төгрөгийг, хариуцагч Б.Ггаас 21,875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.Эт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Э нь Ж.Э худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 6,347,000 төгрөг гаргуулахаас 4,547,000 төгрөгөөсөө татгалзаж, 1,800,000 төгрөгийг хариуцагч Б.Ггаас гаргуулах, хариуцагч Б.Г нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэхэд 1,800,000 төгрөгийг төлж барагдуулсан байх нөхцөлөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Эын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,502 төгрөгөөс 58,251 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 58,251 төгрөгийг, хариуцагч Б.Ггаас 21,875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.Эт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.8 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА