| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2024/00808/И |
| Дугаар | 130/ШШ2024/00937 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 130/ШШ2024/00937
| 2024 оны 11 сарын 28 өдөр | Дугаар 130/ШШ2024/00937 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын 6 дугаар багт оршин суух, У овогт Б.Е.
Хүсэлтийн шаардлага: Б аймаг дахь Техник туслалцааны барилгын 4 дүгээр трест, “С” ХК-д 1988 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мужаанаар ажиллаж байсан байдлыг болон Хилийн ба дотоодын цэргийг удирдах ерөнхий газрын 0130 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан байдлыг тус тус тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Б.Е,
Орчуулагч Т.Х,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н-т 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр /баримт №9/ мэдэгдсэн боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.Е нь Б аймаг дахь Техник туслалцааны барилгын 4 дүгээр трест, “С” ХК-д 1988 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мужаанаар ажиллаж байсан байдлыг болон Хилийн ба дотоодын цэргийг удирдах ерөнхий газрын 0130 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан байдлыг тус тус тогтоолгохыг хүссэн байна. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Миний бие 1981 онд Б аймаг дахь Барилгын техник мэргэжлийн сургуулийн мужааны ангид элсэж, 1984 онд тухайн сургуулийг төгссөн.
1.2.НАХЯ-ны сайдын 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар хугацаат цэргийн албанд татагдаж, Хилийн цэргийн 0130 дугаар ангид алба хааж, 1988 оны 06 дугаар сарын 12-ны өдөр халагдсан.
1.3.Цэргээс халагдаж ирээд Барилга ба барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Б аймаг дахь Техник туслалцааны барилгын 4 дүгээр трестийн даргын 1988 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 182 дугаар тушаалаар мөн оны 7 дугаар сарын 3-ны өдрөөс И-ийн бригадад мужаанаар томилогдож 1994 оныг дуустал ажилласан.
1.4.Барилга ба барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Б аймаг дахь Техник туслалцааны барилгын 4 дүгээр трест Б аймгийн АДХГ захиргааны өмч хувьчлалын комиссын шийдвэрээр 1992 онд С ХК болж өөрчлөн байгуулагдахад тус компанид үргэлжлүүлэн ажилласан,
1.5.Би энэ жил 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор холбогдох материалуудыг бүрдүүлж архивын байгууллагад хандахад миний Б аймаг дахь Барилгын техник мэргэжлийн сургуульд суралцсан, Б аймаг дахь Техник туслалцааны барилгын 4 дүгээр трест, С ХК-д ажиллаж байсан үеийн холбогдох тушаалууд гарч ирсэн боловч тухайн тушаалуудад миний нэрийг хоч нэр болох Б.Е нэрээр гаргасан байв.
1.6.Мөн цэргийн алба хаасан хугацааны лавлагаа авахаар тус газрын архивд хандахад Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0801/658 дугаартай архивын лавлагаанд “Б.Е нь Б аймгаас НАХЯ-ны сайдын 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 364 дугаар тушаалаар 0130 дугаар ангид цэрэгт татагджээ.Хилийн ба ДЦУЕГ-ын 0130 дугаар ангийн 1988 оны халагдсан цэргийн бүртгэлийг тус архивд шилжүүлж ирүүлээгүй тул Б-ийн Е-ны цэргээс халагдсан талаарх архивын лавлагаа гарахгүй болно” гэсэн хариу ирсэн. Дээрх архивын лавлагаанд миний нэр мөн Б.Е гэж зөрүүтэй бичигдсэн байна.
1.7.Би эдгээр материалуудаар тэтгэвэр тогтоолгохоор аймгийн Нийгмийн даатгалын газрын тэтгэврийн байцаагч нарт хандахад хөдөлмөрийн дэвтэр байхгүй, ажилд томилогдсон холбогдох тушаалуудад болон цэргийн алба хаасны архивын лавлагаанд нэр зөрүүтэй, мөн халагдсан талаарх архивын лавлагаа гарахгүй талаар лавлагаанд дурдсан учир мужаанаар ажилласан, цэргийн алба хаасан байдлаа шүүхээр тогтоолгох чиглэл өгсөн.
1.8.Иймд миний хүсэлтийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж Б аймаг дахь Техник туслалцааны барилгын 4 дүгээр трест, С ХК-д 1988 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мужаанаар ажилласан байдлыг болон 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Хилийн ба дотоодын цэргийг удирдах ерөнхий газрын 0130 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн улсын дээд, тусгай дунд, техник мэргэжлийн боловсролын хорооны харъяа Б аймаг дахь Барилгын техник мэргэжлийн сургуулийн захирлын 1981 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 76 дугаартай тушаал хавсралтын хамт, 1984 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 45 дугаартай тушаал хавсралтын хамт, БНМАУ-ын Барилга ба барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Б аймаг дахь Техник туслалцааны барилгын 4-р трестийн даргын 1988 оны 07 дугаар сарын 18-ний өдрийн 182 дугаартай тушаал хавсралтын хамт, Б аймгийн Алтан гадас одонт техник туслалцааны барилгын 4 трестийн даргын 1990 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 39 дугаартай тушаал хавсралтын хамт, 1990 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаар тушаалын хавсралтын хамт, “С” ХК-ийн захирлын 1992 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 124 дугаар тушаал хавсралтын хамт, Б аймгийн Техник туслалцааны барилгын 4-р трестийн 1993 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийн 45 дугаар тушаал хавсралтын хамт, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0801/658 дугаартай лавлагаа, Б.Е, Б.З, М.Е, Ж.Х нарын нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Ж.Х-ийн 00004 дугаартай цэргийн батлахын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн 130/ШШ2023/00624 дугаар шийдвэр, Х.Р-ийн 00000 дугаартай олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1148, 1149 дугаартай, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1222 дугаартай албан бичгүүдийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 28ний өдрийн 12/1119 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Б.Е болон түүний эх Х.Р, мөн 1988-1994 оны хооронд төрсөн хүүхдүүдийн ХААТР маягтууд, тус аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 468 дугаартай албан бичгээр С.Н-т олгосон итгэмжлэл, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0801/593 дугаар албан бичгээр ирүүлсэн тус архивын мөн өдрийн 0801/3157 дугаартай архивын лавлагаа, Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 359 дугаар албан бичгээр ирүүлсэн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1972 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 35 дугаар Зарлиг хавсралтын хамт, Бүгд Найрамдах Монгол Ард улсын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1981 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаартай Зарлиг хавсралтын хамт, Б.Е, М.Е, Б.З нарын гэрчийн мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
4.Хүсэлт гаргагчаас дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн учир нийгмийн даатгалын байгууллагад хандсан. Гэтэл цэргийн алба хаасан болон улсад ажилласан хэдэн жил маань тогтоогдохгүй байна. 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд, Мэргэжил сургалтын үйлдвэрлэлд сурсан. 1985 оноос 1988 он хүртэл Ховд аймгийн Булган сум дахь Дотоодын цэргийн 0130 дугаар ангид цэргийн алба хаасан. Цэргийн албанаас халагдаж ирээд, 1988 оноос 1994 он хүртэл Техник туслалцааны барилгын 4 дүгээр трест болон С компанид мужаан, барилгачнаар ажилласан. Манай өвөөгийн нэр Е байсан учир манай ээж намайг Е гэж дуудсан байна. Энэ нь заншаад холбогдох бичигт баримтын заримд нь Е, заримд нь Е гэж янз бүрээр бичигдсэн байна. Иймд миний шүүхэд гаргасан хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
5.Хүсэлт гаргагч Б.Е нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.14 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу улсад ажилласан байдал болон цэргийн алба хаасан байдлыг тус тус тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
6.Хүсэлт гаргагч Б.Е нь Б аймаг дахь Техник туслалцааны барилгын 4 дүгээр трест болон “С” ХК-д 1988 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүртэл барилгачин, мужаанаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
6.1.Б аймаг дахь Барилгын техник мэргэжлийн сургуулийн захирлын 1981 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 76 дугаартай “Сурагч элсүүлэх, хоолны мөнгө, хувцас олгох тухай” тушаалын нэг дэх заалтаар БНМАУ-ын ДТДТМБУ Хорооны харьяа Б аймаг дахь Барилга техник мэргэжлийн дунд сургуульд 1981-1982 оны хичээлийн жилд 6 төрлийн мэргэжлийн гурван жилийн сургалттай ангид элсүүлэх 152 сурагчийг нэгдүгээр хавсралт, 7 төрлийн мэргэжлээр хоёр жилийн сургалттай ангид элсүүлэх 209 сурагчийг хоёрдугаар хавсралт ёсоор баталсан ба тушаалын 1-р хавсралт Мужаан 1-а ангийн сурагчдын бүртгэх гэх хэсэгт Б-ийн Е, хүйс: эр, нас: 17, үндсэн захиргаа: ОСГ-8 хороо ... гэж бичигдсэн байна.
6.2.Мөн Техник мэргэжлийн сургуулийн захирлын 1984 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 45 дугаартай “Сургууль төгссөн сурагчдыг Улс ардын аж ахуйн салбарт хувиарлах тухай” тушаалын нэг дэх заалтаар 1983-1984 оны хичээлийн жилд сургууль төгсөгчдийг шалгалтын улсын комисс багш нарын зөвлөлгөөний шийдвэрээр Улс ардын аж ахуйн салбаруудад хувиарласан хувиарыг хувиарлалт ёсоор баталсан ба тушаалын хавсралтын 13-рт Бугыбай Е ... гэж бичигдсэн байдал,
6.3.Б аймаг дахь Техник туслалцааны барилгын 4-р трестийн даргын 1988 оны 07 дугаар сарын 18-ний өдрийн 182 дугаартай “Ажилд томилох ба буцалтгүй тусламж олгох тухай” тушаалын нэг дэх заалтаар урьд тус байгууллагад ажиллаж байгаад цэрэгт явж ирсэн болон шинээр Барилгын ТМДС төгсөж хуваарилагдсан нэр бүхий 16 хүнийг 7-р сарын 3-ны өдрөөс эхлэн хавсралтад дурдсан бригадуудад мэргэжлийн дагуу авч ажиллуулсан ба тушаалын хавсралтын 3-рт нэрс: Б.Е, мэргэжил: мужаан, аль бригад: Инирбай, авах буцалтгүй тэтгэмж: ******* ... гэж бичигдсэн байдал,
6.4.Б аймгийн Алтан гадас одонт техник туслалцааны барилгын 4 трестийн даргын 1990 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 39 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын нэг дэх заалтаар 1990 оны ээлжийн амралтаа авах хавсралтуудад нэр бүхий ажилчдыг 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ажиллуулахаар тогтоосон ба тушаалын хавсралтын 9-рт овог нэр: Б.Е, мэргэжил: мужаан, улсад ажилласан жил: 4, барилгад ажилласан жил: 4, амрах хоног: 15, албан тушаалын нэмэгдэл: 7, бүгд хоног: 22 .... гэж бичигдсэн байдал,
6.5.Мөн Техник туслалцааны барилгын 4 трестийн даргын 1990 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаартай “Ээлжийн амралтын зөрүү хоногийг олгох тухай” тушаалаар хавсралтад нэр бүхий урьд амралт авсан ажилчдад дээрх тогтоолын дагуу нэмэгдсэн хоногийг нөхөн амруулахаар шийдвэрлэсэн ба уг тушаалын хавсралтын 24-рт Б.Е ... гэж тусгагдсан байдал,
6.6.“С” ХК-ийн 1992 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 124 дугаартай “Шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалаар хавсралтад нэр бүхий ажилтан ИТА-ыг 5-р сарын 01-ний өдрөөс эхлэн тус компани мэдэлд шилжүүлсэн ба тушаалын хавсралтын 12-рт Е гэж бичигдсэн байдал,
6.7.Мөн компанийн захирлын 1993 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийн 45 дугаартай “Шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалаар аймгийн Засаг даргын 1993 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 76-р захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор нэр бүхий 35 хүнийг М.М ахлагчидтай зохион байгуулан 5-р сарын 1-ний өдрөөс Цагаан-нуурын барилгад 3 сарын хугацаагаар шилжүүлсэн ажиллуулсан ба уг тушаалын хавсралтын 17-рт Б.Е-түр гэж бичигдсэн байдал зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
6.8.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн 12/1119 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Б.Е-ын Овог нэр өөрчилснийг мэдэгдэх хуудас буюу ХААТР-13 (А) маягтыг 2002 оны 03 дугаар сарын 21-ний өдөр бүртгэсэн байх ба уг бүртгэлд ... 5.Өөрчлөхийн өмнөх овог, нэр: Б.Е, 6.Байнга оршин суух аймаг: Б, Ө сум, 2. Регистрийн дугаар: 000000, 3.шинэ овог: Б, 4.шинэ нэр: Е, 8.төрснийг бүртгэсэн аймаг, сум: Б, Ө, гэрчилгээ№:00000, 13.эцгийн овог нэр: Н Б, 17.эхийн овог нэр: Х.Р ... гэж тус тус бүртгэгдсэн байна.
6.9.Гэрч Б.Ержанат, Б.Зоя нарын нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүхэд гэрчээр асуухад өгсөн мэдүүлэгт ... Миний аавын нэр Б юм. Бид эцэг эхээсээ 10-лаа төрсөн. Тэд М, С, Е, К, Е, Е, Р, З, А, Е гэсэн ах дүү 10-лаа байгаа. Манай гэр бүлд өөр Е гэх нэртэй хүүхэд байхгүй. Бидний 3 дахь том ах болох Е-ыг бид Е гэж дуудаж мэддэг. Гэхдээ түний бичиг баримтад байгаа албан ёсны нэр нь Е мөн. Ах Е-ын хоч нэр нь Е юм. Бид түүний багаасаа Е гэж дууддаг б айсан. Миний мэдэхээр Е гэх нэр нь бидний өвөг дээдсийн нэр байсан ба тийм ч учраас эцэг эх маань түүнийг Е гэж хоёр нэр өгөөд тэдний дагуу бүгдээрээ Е гэж дууддаг болсон ... гэсэн байна.
6.10.Хүсэлт гаргагч Б.Е-ын эх нь болох Х.Р-ийн Олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн дэвтрийн 5-р хуудсанд Б аймаг, 6-р бригад ОСГ-ын хорооны харьяат олон хүүхэдтэй эх Х овогтой Р-д АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны тэтгэврийн байнгын комиссын 1972 оны 4-р тогтоолыг үндэслэж олгов гэх ба мөн 6-7 дугаар хуудсанд Эх: Р, хүүхдийн овог нэр: Б.М, төрсөн он сар өдөр: 1960-04-10, Б.С, төрсөн он сар өдөр: 1962-05-07, Б.Э 1964-04-03, Б.Х, төрсөн он сар өдөр: 1967-08-10, Б.Е, төрсөн он сар өдөр: 1971-07-30, Б.Е, төрсөн он сар өдөр: 1974-05-19, Б.О, төрсөн он сар өдөр: 1975-09-12, Б.З, төрсөн он сар өдөр: 1979-05-20, Б.А, төрсөн он сар өдөр: 1984-11-05, Б.Е, төрсөн он сар өдөр: 1985-09-06, Б.Ж, төрсөн он сар өдөр: 1990-09-01 ... гэж тус тус төрсөн хүүхдүүдийн мэдээлэл бүртгэгдсэн байна.
6.11.Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 359 дугаар албан бичгээр ирүүлсэн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1973 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 35 дугаартай “Б аймгийн харьяат эхчүүдийг “Алдарт эх” одонгоор шагнах тухай” зарлигаар олон хүүхэд төрүүлэн өсгөж, бойжуулсныг тэмдэглэж Б аймгийн харьяат дор дурдсан эхчүүдийг “Алдарт эх” одонгоор шагнасан ба “Алдарт эх” хоёрдугаар одонгоор шагнагдсан эхчүүдийн 137-рт Х.Р-ийн нэр бичигдсэн ба эх Х.Р-ийн мэдээлэл бичигдсэн хэсэгт ... 1.М 12 настай сургуульд, 2.С 10 настай сургуульд, 3.Э 8 настай сургуульд, 4.Х 5 настай гэрт, 5.Э 1 настай гэрт ... гэж тусгагдсан байна.
Мөн Бүгд Найрамдах Монгол ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн 1981 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаартай “Зарим эхчүүдийг алдарт эх одонгоор шагнах тухай” зарлигаар олон хүүхэд төрүүлэн өсгөж бойжуулсан явдлыг тэмдэглэж, Б аймгийн харьяат дор дурдсан эхчүүдийг Алдарт эх одонгоор шагнасан ба Алдарт эх нэгдүгээр одонгоор шагнагдсан эхчүүдийн 135-рт Х.Р гэж хүсэлт гаргагчийн эхийн нэр бичигдсэн ба эхийн мэдээлэл бичигдсэн хэсэгт ... М 20 настай Улаанхуст, С 18 настай ТМС-д, Э 16 настай сургуульд, К 13 настай сургуульд, Е 9 настай сургуульд, Е 6 настай гэрт, Р 5 настай гэрт, З 1 настай гэрт ... гэж бичигдсэн байна.
6.12.Дээрх хэрэгт авагдсан хүсэлт гаргагч Б.Е-ын эх нь болох Х.Р-д Алдарт эхийн 1, 2-р одон олгосон Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1973 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 35 дугаартай болон Бүгд Найрамдах Монгол ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн 1981 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаартай зарлигуудад эхийн мэдээлэл бичигдсэн хэсэг болон түүний 0000 дугаартай Олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн дэвтрээс үзэхэд тухайн эхэд 1964 онд төрсөн Е гэх хүүхэд байсан ба 1964 онд төрсөн Е гэх өөр хүүхэд байхгүй болох нь тогтоогдож байна, Е, Е нэр нэг хүн байна гэж дүгнэлээ.
Хүсэлт гаргагчаас миний хоч нэр Е байсан учир зарим бичиг баримтуудад миний нэрийг Е, Е гэж хоёр янз бичигдсэн байна гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэ нь гэрч Б.Е, Б.З нарын мэдүүлэг, Б.Е-ын Овог нэр өөрчилсөн мэдэгдэх хуудас болон хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар давхар тогтоогдож байх тул Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас хуулбарлаж ирүүлсэн Б аймаг дахь Барилгын техник мэргэжлийн сургуулийн захирлын 1981 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 76 дугаартай, 1984 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 45 дугаартай тушаалууд, Б аймаг дахь Техник мэргэжлийн туслалцааны барилгын 4-р трестийн даргын 1988 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 182 дугаартай, 1990 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 39 дугаартай, 1990 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаартай тушаалууд, “С” ХК-ийн захирлын 1992 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 124 дугаартай, 1993 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 45 дугаартай тушаалууд нь хүсэлт гаргагч Б.Е-ын ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагад хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримт гэж дүгнэлээ.
8.Харин хүсэлт гаргагчаас Б аймаг дахь Техник туслалцааны барилгын 4 дүгээр трест болон “С” ХК-д 1993 оны 07 дугаар сарын 28-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мужаанаар ажилласныг тогтоолгохыг хүссэн боловч дээрх хугацаанд мужаанаар ажилласныг нотлох баримтгүй байх тул хүсэлтийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
9.Хүсэлт гаргагч Б.Е нь Хилийн ба дотоодын цэргийг удирдах ерөнхий газрын 0130 дугаар ангид 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан болох нь дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
9.1.Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0801/658 дугаартай Архивын лавлагаанд Бугыбайн Е нь Б аймгаас НАХЯ-ны сайдын 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар 0130 дугаар ангид цэргийн албанд татагджээ. Хилийн ба ДЦУЕГ-ын 0130 дугаар ангийн 1988 оны халагдсан цэргийн бүртгэлийг тус архивд шилжүүлж ирүүлээгүй тул Бугыбайн Еы цэргийн албанаас халагдсан талаарх архивын лавлагаа гарахгүй болно гэсэн байна.
9.2.Хүсэлт гаргагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Цэргийн батлахын ll.Цэргийн алба хаасан байдал, Б аймгийн цэрэг татлагын комиссоос цэргийн албанд татав, ... Батлан хамгаалах яамны сайдын 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/308 дугаар тушаалаар хугацаа дууссан учир бэлтгэлээр халж Б аймагт явуулав ... гэж бичигдсэн байна.
9.3.Гэрч Ж.Х-н ... намайг Хилийн цэргийн 0130 дугаар ангид хоёр дахь жилийн цэрэг байхад Ө сумын иргэн Б.Е нь 1985 оны 06 дугаар сард хугацаат цэргийн албанд татагдаж ирж 2 жил нэг ангид хамт алба хаасан. Би 1987 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хугацаа дуусч халагдахад Б.Е нь ангид үлдэж цэргийн албаа үргэлжлүүлэн хаагаад 1985 оны 06 дугаар сард халагдаж ирсэн нь үнэн болно гэх,
Гэрч М.Е-ын ... Миний бие Ховд аймгийн Булган суманд байдаг Хилийн 0130 дугаар ангид 1985-1988 оны хооронд хугацаат цэргийн алба хааж байсан болно. Энэ хугацаанд Ө сумын иргэн Б.Е нь тус ангид надтай хамт цэргийн алба хааж байсан нь үнэн. Тухайн үед бид түүнийг Бугыбайн Е гэж дуудаг байсан гэх нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүхэд гэрчээр асуухад өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн байна.
9.4.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 12/1119 дүгээр албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Б.Е-ын Иргэний үнэмлэх авах өргөдөл буюу ХААТР-21 (А) маягтын ... 19-рт Цэргийн алба хаасан эсэх: Хаасан ... гэж бүртгэгдсэн байна.
10.Дээрх бичгийн баримтуудаар хүсэлт гаргагч Б.Е нь Хилийн ба дотоодын цэргийг удирдах ерөнхий газрын 0130 дугаар ангид 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан болох нь тогтоогдож байна.
11.Иймд дээрх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Б.Е нь Б аймаг дахь Техник туслалцааны барилгын 4 дүгээр трест болон “С” ХК-д 1988 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүртэл барилгачин, мужаанаар ажиллаж байсныг болон Хилийн ба дотоодын цэргийг удирдах ерөнхий газрын 0130 дугаар ангид 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан байдлыг тус тус тогтоож, хүсэлтийн үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
12.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан Уах шахай овогт Б.Е нь Б аймаг дахь Техник туслалцааны барилгын 4 дүгээр трест болон “С” ХК-д 1988 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүртэл барилгачин, мужаанаар ажиллаж байсан байдлыг болон Хилийн ба дотоодын цэргийг удирдах ерөнхий газрын 0130 дугаар ангид 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан байдлыг тус тус тогтоож, Б аймаг дахь Техник туслалцааны барилгын 4 дүгээр трест болон “С” ХК-д 1993 оны 07 дугаар сарын 28-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Е-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК