| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00387/и |
| Дугаар | 152/ШШ2024/00431 |
| Огноо | 2024-10-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 152/ШШ2024/00431
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: П.М-ийн,
Хариуцагч: С.Ж-т холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний биелэгдээгүй үүрэгт 1,387,390 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ оролцов.
Нэхэмжлэгч П.М, хариуцагч С.Ж нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Увс хүнс ХК-д нягтлан бодогчоор ажилладаг байсан. Тухайн байгууллагад ажилладаг байх үед С.Ж нь 2020 оны 7 дугаар сараас эхлэн нярваар ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа С.Ж нь бараа материал дутаасан нь тооцоогоор батлагдсан. Уг дутсан барааныхаа төлбөөрийг төөлөхгүй явсаар байсан ба тухайн асуудал нь тооцоо нийлэх үед дутагдаж, надад өр үүссэн. Би С.Ж-ыг өгчих байх гэж бодоод үргэлж нэхдэггүй байсан ба хааяа нөгөө мөнгөө нэхэхэд “би удахгүй өгнө” гэдэг байсан ч өгөхгүй байсаар өдий хүрлээ. С.Ж нь өөрөө тухайн өрийг хүлээн зөвшөөрдөг. Иймд С.Жаас 1,387,390 төгрөг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд П.Мийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Жт холбогдох худалдах-худалдан авах гэрээнийгүйцэтгээгүй үүрэг 1,387,390 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянагдаж, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 14:00 цагт шүүх хурал товлогдсон байгаа. Нэхэмжлэгч П.М, хариуцагч С.Ж бид дараах байдлаар тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж байна. Хариуцагч С.Ж би нэхэмжлэгч П.Мийн нэхэмжилсэн 1,387,390 төгрөгийг 4 хувааж буюу 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 350,000 төгрөг, 2024 оы 11 дүгээр сарын 10-ны өдөр 350,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 350,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр үлдэх 337,390 төгрөгийг төлж барагдуулах, нэхэмжлэгч П.М би хариуцагч С.Жын 4 хувааж, сар бүрийн 10-ны өдөр төлөхийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож байна. Иймд нэхэмжлэгч, хариуцагч бид дахин энэхүү нэхэмжлэлийн шаардлагаар маргаангүй, шүүхэд нэхэмжлэл гаргахгүй болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
2. Хариуцагч С.Ж нь нэхэмжлэгч П.Мийн нэхэмжлэлийн шаардлага 1,387,390 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 350,000 төгрөг, 2024 оы 11 дүгээр сарын 10-ны өдөр 350,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 350,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр үлдэх 337,390 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт нийцсэн байна.
3. Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгов.
4. Хариуцагч С.Ж нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,148 төгрөгийн улсын орлогод хэвээр үлээж, хариуцагч С.Жаас 37,148 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Мид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч С.Ж нэхэмжлэгч П.Мийн 1,387,390 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 350,000 төгрөг, 2024 оы 11 дүгээр сарын 10-ны өдөр 350,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 350,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр үлдэх 337,390 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,148 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 37,148 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА