Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 39

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор,

Улсын яллагч Ш.Хосбаяр,

Шүүгдэгч Б.С /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/,

Хохирогч Ч.Лхагвасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1711014330349 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Түвшин овогт Б.С, 1981 оны 12 дугаар 4-ний өдөр  Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сийлбэрчин мэргэжилтэй, гэрээрээ сийлбэр хийдэг гэх, ам бүл 1, Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн нарангийн  13 гудамж 139а тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгүүлж байгаагүй, ....................................................

Шүүгдэгч Б.С нь 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 4 дүгээр гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Лхагвасүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

     Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Би 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Өнөрбаяр, Алтантүлхүүр нартай уулзсан. Өнөрбаяр манай нэг найзынд очъё гэж хэлсэн. Тэгээд хохирогчтой утсаар яриад уулзахаар болсон. Бид нар караокед орох гэсэн боловч хаасан байсан. Хохирогч дэлгүүрээс нэг шил архи авч, манай гэрт очъё гэж өөрөө хэлсэн. Гэвч хохирогч манай гэрт очоод архи уувал буцах таксины мөнгөгүй юм чинь гудамжиндаа архиа ууя гээд гудамжинд архиа уусан. Өнөрбаяр их согтсон байсан учир Алтантүлхүүр бид хоёр гэрт нь оруулж өгөөд хашаанаас нь гараад явж байхад ардаас хохирогч гүйж ирээд миний хажууд явсан Алтантүлхүүрийг цохисон. Алтантүлхүүр хорт хавдартай, хагалгаа хийлгэсэн хүн байдаг. Алтантүлхүүрийн баруун чих нь сонсдоггүй, нэг нүд нь хардаггүй, чамархайн яс нь цөмрөөд орчихсон ясгүй байхад хохирогч толгой руу нь цохиод авахад малгай нь унасан. Би хохирогчийг салгахад хохирогч намайг цохисон. Тэгээд зодоон болсон. Миний хоёр нүд хавдсан, толгойны орой ялзарсан байсан. Маргааш нь хохирогч намайг ирж уулз гэж хэлсэн. Би очиж уулзаагүй. Тэгээд 11 дүгээр сард цагдаагийн байгууллагаас залгаад танд холбогдуулж гомдол гаргасан байна гэж надтай утсаар ярьсан” гэв.

      Хохирогч Ч.Лхагвасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр бид нар кароаке орсон боловч хаалттай байсан. Тэгээд нэг юм авч өгье гээд дэлгүүрээс архи авч, гудамжинд хувааж уусан. Би нилээн согтсон, биеэ хянах чадваргүй болчихсон байсан. Шүүгдэгч намайг доороо хийгээд нүдэж байхад би сэрсэн. Хажууд нь Алтантүлхүүр гэх хүн байсан. Би тухайн үед босч чадахгүй байсан. Миний цээж шалбархай болчихсон байсан. Манай эхнэр нүүрийг маань угааж өгсөн. Би 2-3 хоног гэрээсээ гарч чадахгүй хэвтэрт байсан. Миний зүүн талын нүд дээшээ, доошоо харахад юмсыг давхарлаж хардаг болчихсон. Намайг хагалгаа хийлгэх шаардлагатай гэж хэлсэн. Хагалгаа хийлгэхэд 2.000.000 төгрөг болно гэж хэлсэн” гэв.

Хохирогч Ч.Лхагвасүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “.. манай гэрийн гадаа  хамт ажиллаж байсан Өнөрбаяр гэх залуу найзтайгаа ирчихсэн намайг хүлээж байсан.  Ингээд бид нар бүгд манайд орцгоосон. Би Өнөрбаяр болон 2 найзын хамт 4-үүлээ Соёрхол нэртэй 0.75 литрийн хувааж ууцгаасан. Би дөрөв архиа ууж дуусаад замын цаана байх Хийморь төвийн караокед орохоор очтол хаалттай байсан тул би Хийморь төвийн хажуугийн дэлгүүрээс Соёмбо нэртэй 0.75 литрийн архи зээлж авсан ..дөрвүүлээ Хийморь төвийн эсрэг талын гудамжинд уугаад дуусах үед би нилээд согтчихсон. Хэсэг хугацаанд юу болсоныг мэдэхгүй байна. Ямарч байсан сэрэхэд Өнөрбаярын найз Сүхээ гэх залуу намайг газар унагачихсан дээр дэвсээд нүүр рүү өшиглөсөн ..Сүхээд өшиглүүлэх үед миний зүүн талын нүд оногдсон. Тухайн үед миний зүүн талын нүд улайж, цус хураад битүү хавдартай болсон, цээж нүл хөндүүртэй болсон байсан тул би 3-4 хоног босож чадалгүй гэртээ хэвтсэн. Миний баруун талын доод хэсгийн 1 хавирга хугарсан гэж бодож байна..” гэсэн мэдүүлэг /хх-10/,

Гэрч Б.Ононтуул  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:”.. гарснаас хойш 4-5 цагийн дараа нөхөр Лхагвасүрэн маань цус нөжиндөө хутгалдсан, нүд нь хавдаж хөхөрсөн, хоолой нь боолгуулсан мэт зулгарсан, газар чирүүлсэн бололтой цээж, гар хөл нь шалбарсан байдалтай орж ирсэн. Уруулыг нь сэт цохисон байсан болохоор уруулнаас нь нилээн цус гарсан байсан. Би юу болсон талаар нөхөр Лхагвасүрэнгээс  асуухад тэрээр “Өнөбаярын найз нь намайг зодчихсон” гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-11/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №14796 тоот дүгнэлтэнд:

            1. Ч.Лхагвасүрэнгийн биед зүүн нүдний ухархайн доод ханын гайморын хөндий цөмөрсөн хугарал гэмтлийн улмаас нүдний алимны зөөлөн эдийн хавчигдаж нүд хонхойж эхлэж буй нь тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогооох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд /2017.07.13/-д үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-15х/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.С нь 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 4 дүгээр гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Лхагвасүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Хохирогч Ч.Лхагвасүрэнд учирсан гэм хорын хохирлын талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй байх тул тэрээр холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.