Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/18

 

*******, *******, ******* нарт

                                холбогдох эрүүгийн хэргийн тухай        

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Эрдэнэчимэг

Яллагдагч *******, *******

Яллагдагч нарын өмгөөлөгч Ч.Атарболд

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,  

Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж, шийдвэрлэн 2******* оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2*******/ШЗ/17 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн яллагдагч нарын өмгөөлөгч болон прокурорын эсэргүүцлээр *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2*******00661097 дугаартай, 149/2*******/0007/Э индекстэй ******* хавтас эрүүгийн хэргийг 2******* оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ******* *******, Монгол улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, *******2 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилга, аж ахуйн мэргэжилтэй, ам бүл , эхнэр, ******* хүүхдийн хамт амьдрах, хот ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ аж ахуйн албаны шуурхай ажил хариуцсан ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:/

овогт гийн , Монгол улсын иргэн, 198******* оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, ам бүл , эхнэр, ******* хүүхдийн хамт амьдрах, Дархан-Уул аймаг Дархан сумын дугаар баг, дугаар хороолол, *******-26 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ 1 дүгээр ангийн ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:ЧЖ8*******121470/

 овогт    ,  Монгол  улсын  иргэн,  1980  оны   дүгээр сарын -ний өдөр төрсөн, 4******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, техникч мэргэжилтэй, ам бүл , эхнэр, ******* хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг сумын 1 дүгээр баг, тоотод оршин суух, энэ хэрэгг холбогдох үедээ 1 дүгээр ангийн дүгээр хэсэгт ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:МЭ807/

Яллагдагч ******* нь *******, ******* нартай бүлэглэн 22 оны 10 дугаар сарын 1-наас 22 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд 1 дүгээр ангийн дүгээр хэсгийн бараа материалын агуулахаас байгууллагын хөрөнгө болох Р-0 хэрэгцээний хуучин хөөлтийн тээг 04 ширхэг, Р-0 хэрэгцээний хуучин ивүүр 800 ширхгийг завшиж 7447 төгрөгийн хохирол учруулсан,

*******, ******* нар нь *******тай бүлэглэн 22 оны 10 дугаар сарын 1-наас 22 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд 1 дүгээр ангийн дүгээр хэсгийн бараа материалын агуулахаас байгууллагын хөрөнгө болох Р-0 хэрэгцээний хуучин хөөлтийн тээг 04 ширхэг, Р-0 хэрэгцээний хуучин ивүүр 800 ширхгийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж 7447 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Тээврийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

*******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхээс:

Яллагдагч *******, *******, ******* нарт холбогдох 2*******00661097 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагааг хийлгэхээр Тээврийн прокурорын газарт буцааж,

Яллагдагч *******, *******, ******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Тээврийн Прокурорын газрын прокурор 2******* оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №07 дугаартай эсэргүүцэлдээ: Шүүгчийн захирамжийг 2******* оны 01 дүгээр сарын -ны өдөр хүлээн авч танилцаад, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж нь хууль дүрэм, гэрээ хэлцэл, албан ажил, үүргийн хүрээнд болон бусад тусгай даалгавраар тодорхой эд хөрөнгийг эрхлэн хариуцах эрхийг эдэлж байгаа этгээд энэ байдлаа ашиглаж, тухайн эд хөрөнгийг өөрийн болон бусдын өмчлөлд дур мэдэн шилжүүлэх зэргээр захиран зарцуулсныг ойлгоно.

Дээрх гэмт хэргийг “Албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” гэдэг нь хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээний үндсэн дээр албан үүргийн хувьд олгогдсон эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан итгэмжлэн   хариуцуулсан   эд   хөрөнгө,   эд   хөрөнгийн  эрхийг  хууль  бусаар,  үнэ

төлбөргүйгээр өөртөө авсан, бусдад шилжүүлэн завшсан үйлдлээр тайлбарлагдана. Мөн нөгөөтэйгүүр дээрх гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн субъект нь “Нийтийн албан тушаалтан” байхаар, 22.4 дүгээр зүйлд заасан “Хахууль авах” гэмт хэргийн субъект нь “Нийтийн албан тушаалтан, нийтийн албан тушаалтны ангилалд хамаараагүй төрийн албан хаагч, хувийн хэвшлийн худалдаа, арилжаа, банк, бизнесийн байгууллагын албан тушаалтан, улс төрд нөлөө бүхий этгээд” байхаар, 22. дугаар зүйлд заасан “Хахууль өгөх” гэмт хэргийн “Диспозит”-д “...албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн...” хууль бус, хориглосон зан үйлийн горимыг хуульчилсан ба “нийтийн албан тушаалтан” гэдэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан албан тушаалтан хамаарахаар байна.

Гэтэл анхан шатны шүүхээс ...*******, С.БатОчир, ******* нар нь санаатай нэгдэж, байгууллагын эд хөрөнгө завшсан гэмт хэргийг үйлдсэн байтал тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл, 22.4 дүгээр зүйл, 22. дугаар зүйлийн аль тохирох зүйл, хэсгээр давхар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхээр “даалгаж” байгаа нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан бусад гэмт хэргээс нийтийн албан тушаалтны ангилалд хамаарах этгээд нь нийтийн албаны эрх мэдэл, эрхэлж буй албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг нийтийн ашиг сонирхлын эсрэг үйлдсэн байдгаараа ялгагдах гол онцлогтой байтал шүүхээс “Авлигын гэмт хэрэг”-ээр гэм буруутайд тооцох нь зүйтэй гэх дүгнэлтийг гаргасан нь учир дутагдалтай байна.

2.Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн гэрч ийн ...мэдүүлэг/1хх-79-8*******, 89-90 тал/, Гэрч ын ...мэдүүлэг /1хх-91-97, 98-101тал/, Гэрч *******ын /гэрчээр мэдүүлэхдээ/ ...мэдүүлэг, Гэрч *******ын /гэрчээр өгсөн/ ...мэдүүлэг, *******ын /гэрчээр өгсөн/ ...мэдүүлэг зэрэг хавтаст хэрэг авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нь урьдны танил т уг бараа материалыг дотоодоос нийлүүлэх боломж байгаа эсэх талаар судалж өгөхөөр танил *******тай холбогдсон болох нь үйл баримтуудаар тогтоогдсон байтал анхан шатны шүүхээс т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22. дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол нэмж яллагдагчаар татан ирүүлэхээр даалгаж, хэт нэг талыг барьж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд эрүүгийн 2*******00661097 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2******* оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2Э/ШЗ/17 дугаартай захирамжийн үндэслэлийг хянуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **************.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

Яллагдагч нарын өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “...шүүгчийн зүгээс хэргийн бодит байдлыг шууд өөрийн үзэмжээр тогтоон миний үйлчлүүлэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж субьектив байдлаар дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Учир нь Авилгын эсрэг тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-т “авлига гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.*******- т “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” гэж хуульчилжээ. Миний үйлчлүүлэгч нарын хувьд энэхүү хуулийн тодорхойлолтонд заасан эрх бүхий албан тушаалтан биш бөгөөд хавтаст авагдсан Авлигатай тэмцэх газрын лавлагаар ХАСХОМ-ын мэдүүлэг гаргаж мэдүүлдэггүй талаарх лавлагаа авагдсан болно.

Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр заасан зүйл ангийг аль хэсэг аль үйлдэлээрээ хангаж байгаа нь эргэлзээтэй юм.

Шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан үйлдэл тухай бүрт нь эрх зүйн дүгнэлт хийх замаар ялгамжтай байдлаар дүгнэлгүй, үйлдэл болон хохиролын хооронд шалтгаант холбоо байгаа эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүй хэт явцуу хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох талаар хуульчилж өгсөн бөгөөд хэрэгт хяналт тавьж буй прокурор нар нь хэргийн үйлдэл бүрийг нэг бүрчлэн шалгаж шүүхийн дурьдсан ажиллагаануудыг мөрдөн байцаалтын шатанд хангалттай хийж гүйцэтгэж тогтоосон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан.

Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгийн хуралдааны явцад шүүх хуралдаанд шүүгдэгч нар тухайн хэргийн оролцооны талаар хангалттай яригдсан ба хийсэн бүх үйлдэлүүд нь тодорхой байхад шүүх энэ нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүй, хэргийг давхар зүйлчилж ир гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2******* оны 01 сарын 09-ны өдрийн №17 тоот хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Яллагдагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхэд гомдолтой байна.  Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна гэв.

Яллагдагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна гэв.  

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.1 дүгээр зүйлийн 1, ******* дахь хэсэгт зааснаар яллагдагч нарын өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор  *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2*******00661097 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

2.Тээврийн Прокурорын газраас яллагдагч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн  2.1-т  зааснаар  тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны

шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорт буцааж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

*******.Яллагдагч *******, *******, ******* нарт холбогдох хэргийг шүүгч хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **************.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар шүүх өөрийн санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэж 2******* оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 17 тоот захирамжийг гаргажээ.

Захирамжинд яллагдагч нарт холбогдох хэрэгтэй шүүгч танилцаад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч дахин нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх агуулгыг тусгасан байна.

Ийнхүү хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэж байгаа нь дараах хуулийн зохицуулалтыг шүүх буруу тайлбарлаж хэрэглэжээ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **************.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар мөн хуулийн **************.1 дүгээр зүйлийн 6.1-ээс 6.17-д заасан асуудлуудын талаар талуудын санал хүсэлтийг сонсож яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр хуульчилсан.

Өөрөөр хэлбэл дээрх хуулинд заасан мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан алдаа, зөрчил, хэргийн оролцогчдыг солих, хэргийн тов тогтоох, шүүх хуралдаанд оролцогчдыг тогтоох, шүүх хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах эсэх, нотлох баримтыг цуглуулахдаа хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдол, хохирол нөхөн төлүүлэх, хялбаршуулсан журмаар хэргийг хэлэлцэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зэрэг хүсэлтүүдийг хэлэлцэж хэрхэх талаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт юм.

Гэтэл дээрх шүүгчийн захирамжаар хэрэгт авагдсан нотлох баримтуудын агуулгыг шүүгч үнэлж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцаах санал гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгад нийцээгүй зөрчилтэй байдлыг бий болгожээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **************.1 дүгээр зүйлийн -д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй”, мөн хуулийн *******4.16 дугаар зүйлийн -д “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн **************.1 дүгээр зүйлийн 6.1*******, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж, 6-д “Шүүх энэ зүйлийн -д заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах бол энэ хуулийн **************.1 дүгээр зүйлийн 6.1*******, 6.14-т заасан гомдолд тусгасан асуудлыг шийдвэрлэх, шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэж, 7-д “Энэ зүйлд заасан үндэслэлээр шүүх хуралдаан хойшлогдсон тохиолдолд шүүх хуралдааныг энэ хуульд заасан журмаар эхнээс нь явуулна. Энэ зүйлд заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулсан шийдвэрт гомдол гаргахгүй” гэж тус тус заасан ба шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг зарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудаа хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээн дээр үндэслэн яллагдагч нарыг гэм буруутайд тооцож шийдвэрлэх боломжгүй эргэлзээтэй байдал тогтоогдвол шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж, дээрх   хуулийн   заалтын   дагуу   ажиллагааг   явуулуулахаар   хэргийг  Прокурорт шилжүүлж шийдвэрлэх боломжийг олгосон байна.

4.Иймд  яллагдагч нарын өмгөөлөгч болон улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2******* оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2*******/ШЗ/17 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

.Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс гарсан захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, уг асуудлаар гэм бурууг хэлэлцэх боломжгүй тул шүүгчийн захирамжинд тусгасан агуулгыг давж заалдах шатны шүүх хянах боломжгүй болохыг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9. дугаар зүйлийн 1, 1.*******, *******9.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2******* оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2*******/ШЗ/17 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2.Яллагдагч нарын өмгөөлөгч болон прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

*******.Хэргийг анхан шатны шүүхэд очтол *******, *******, *******   нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ