| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2024/00252/И |
| Дугаар | 157/ШШ2024/00242 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 157/ШШ2024/00242
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “**************” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ө.А-д холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 7,717,872.6 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “**************” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Ө.А- нь **************ны Хэнтий салбарын Бор-Өндөр тооцооны төвөөс 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр №31752860237 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 10000000 /арван сая/ төгрөгийн зээлийг сарын 1,3 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай хэрэглээний зээлийн зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээл нь хугацаа хэтэрч, /124 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул 2023 оны 09 дугаар сарын 12-ний өдрийн №31752860237 тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж зээлийн нийт төлбөр 7717872,60 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138436 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна.” гэжээ.
Хариуцагч ...... тоотод оршин суух, .... регистрийн дугаартай Ц овогт Ө-ийн А- шүүхэд гаргасан тайлбартаа: “Ө.А- миний бие нь **************инд 7,717,872.6 төгрөгийн зээлтэй үүнээс хугацаа хэтэрсэн 1,900,000 төгрөгөөс 2024 оны 11 дүгээр сарын 29-нд 1,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл буюу 900,000 төгрөгийг 12 дугаар сард багтааж төлнө гэж **************ны эдийн засагч Л.Стой тохиролцсон. Үлдэгдэл зээлээ заасан цаг хугацаандаа төлөлтөө хийгээд явах тул миний тайлбарыг хүлээж авна уу” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “**************” ХК нь хариуцагч Ө.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,717,872.6 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Ө.А- нь 7,717,872.6 төгрөгийг “**************” ХК-д төлөх үүрэгтэй болох нь нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 7,717,872.6 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 7,717,872.6 (долоон сая долоон зуун арван долоон мянга найман зуун далан хоёр бүхэл аравны зургаа) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,436 төгрөгийн тавин хувь 69,218 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 69,218 төгрөгийг, хариуцагч Ө.А-аас улсын тэмдэгтийн хураамж 69,218 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “**************” ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “**************” ХК-ийн нэхэмжилсэн 7,717,872.6 (долоон сая долоон зуун арван долоон мянга найман зуун далан хоёр бүхэл аравны зургаа) төгрөгийг хариуцагч Ө.А- нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 138,436 төгрөгийн тавин хувь 69,218 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 69,218 төгрөгийг, хариуцагч Ө.А-аас улсын тэмдэгтийн хураамж 69,218 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “**************” ХК-д лгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ө.А- нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР