| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2024/00253/И |
| Дугаар | 157/ШШ2024/00247 |
| Огноо | 2024-12-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 157/ШШ2024/00247
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Б- би нэхэмжлэгч “**************” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Б-т холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 6,622,975 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “**************” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М.Б- нь 2022 оны 10-р сарын 31-нд ЗГ/49356952 тоот зээлийн гэрээ байгуулж 13,207,385 төгрөгийн онлайн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 400,000 төгрөг нийт 13,607,385 төгрөгийг жилийн 18%-н хүүтэй 30 сарын хугацаатай cap бүр зээл хүү тэнцүү төлөх нөхцөлтэйгээр Хэнтий аймаг дахь **************ны Бор-Өндөр тооцооны төвөөс хэрэглээний зориулалтаар авсан зээлийн барьцаанд цалингийн орлогоо барьцаалсан. М.Б- нь 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 8,132,835 төгрөг, зээлийн хүүнд 2,184,357 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 8,904 төгрөг нийт 10,326,096 төгрөг төлсөн байна. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг төлж барагдуулахгүй 392 хоног хугацаа хэтрүүлээд байгаа тул иргэний хэргийг тусгайлсан журмаар шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр хандаж байна.” гэжээ.
Хариуцагч .... тоотод оршин суух, .... регистрийн дугаартай Б овогт М-н Б- шүүхэд гаргасан тайлбартаа: “**************наас нэхэмжилсэн 6,622,975 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “**************” ХК нь хариуцагч М.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,622,975 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч М.Б- нь 6,622,975 төгрөгийг “**************” ХК-д төлөх үүрэгтэй болох нь нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 6,622,975 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 6,622,975 (зургаан сая зургаан зуун хорин хоёр мянга есөн зуун далан тав) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,917.62 төгрөгийн тавин хувь 60,458.81 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 60,458.81 төгрөгийг, хариуцагч М.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 60,458.81 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “**************” ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “**************” ХК-ийн нэхэмжилсэн 6,622,975 (зургаан сая зургаан зуун хорин хоёр мянга есөн зуун далан тав) төгрөгийг хариуцагч М.Б- нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 120,917.62 төгрөгийн тавин хувь 60,458.81 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 60,458.81 төгрөгийг, хариуцагч М.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 60,458.81 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “**************” ХК-д лгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч М.Б- нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.Б-