| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2017/0457/Э |
| Дугаар | 124 |
| Огноо | 2018-01-19 |
| Зүйл хэсэг | 12.1.2.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,
нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч М.Эрдэнэзаяа,
шинжээч эмч О.Болороо,
насанд хүрээгүй хохирогч Д.Номингийн хууль ёсны төлөөлөгч М.Алтангэрэл, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин,
насанд хүрээгүй хохирогч Б.Эрдэнэцацралын хууль ёсны төлөөлөгч Р.Батсүх,
шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,
өсвөр насны шүүгдэгч У.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Ундармаа, тэдгээрийн өмгөөлөгч О.Баяраа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч У.Б, шүүгдэгч Г.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2017 2501 1019 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1.Өсвөр насны хүрээгүй ш
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх дүү нарын хамтаар Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 16 дугаар гудамжийн 861 тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг холбогдох үедээ “Меетинг” бааранд дижигээр ажиллаж байсан, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ПЮ91022510, хэрэг хариуцах чадвартай, Арлынхан овгийн ГО.
/Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/
Өсвөр насны шүүгдэгч У.Б нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лионс” зочид буудалд 2017 оны 3 дугаар сарын 11-нээс 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрүүдэд арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй Д.Номинг архи согтууруулах ундааны зүйл хэрэглүүлэн биеэ хамгаалж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулж хүчиндсэн,
шүүгдэгч Г.О нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лионс” зочид буудалд 2017 оны 3 дугаар сарын 11-нээс 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрүүдэд арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй Б.Эрдэнэцацралыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглүүлэн биеэ хамгаалж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулж хүчиндсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч У.Б мэдүүлэхдээ: “….Би хичээлийнхээ хажуугаар зөөгч хийдэг байсан. Би ерөнхийдөө Д.Номин, Б.Эрдэнэцацрал нарыг танина урьд хамт шоуддаг байсан. Тэгээд найзууд болсон. Би өмнө нь Д.Номинтой үерхэж байсан. Тэгээд тэр өдөр Б.Эрдэнэцацрал аавтайгаа муудсан гээд эхний нэг хоногт нь Цогоо дагуулаад явсан.Тэгээд дараагийн өдөр нь бас хонох газаргүй харьж болохгүй гээд байхаар нь Г.Отэй хамт бид хэд нэг буудалд орсон. Буудалд ороод нэг кола, архи уугаад унтсан. Тэгээд маргааш нь Г.О утсаа ломбардаад буудлын цагаа сунгуулсан. Тэгээд орой ажил дээрээ хоцроод 8 өнгөрөөгөөд иртэл Б.Эрдэнэцацрал, Д.Номин нарын ээж аав нь ирсэн байсан. Гэтэл хамгаалагч надад “энд бөөн юм болоод байна, Г.О хаана байна” гэхээр нь мэдэхгүй гээд буцаж буудалдаа очсон. Тэгээд очоод Б.Эрдэнэцацралд “ээж аав нар чинь хайгаад бөөн юм болж байна” гээд хэлтэл “Г.Од битгий хэлээрэй” гэсэн. Г.О угаасаа Б.Эрдэнэцацралын насыг мэдэхгүй байсан. Анхнаасаа Г.Отэй танилцахдаа оюутан гэж хэлж байсан. Тэгээд удалгүй Д.Номин, Б.Эрдэнэцацрал нарын аав ээж гээд бөөөн хүмүүс ирсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм хэрэгт холбогдохгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О мэдүүлэхдээ: “….Тухайн үед хохирогч нар 2017 оны 3 дугаар сарын 8-наас хойш 3 хоног дарааллаад манайд бааранд орж ирсэн. Тэгээд хамгаалагчтай хамт 9-нд цуг явж байгаад маргааш дахиад бааранд ирсэн. Тэгээд тэр өдөр танилцаад У.Б бид 2-той Д.Номин, Б.Эрдэнэцацрал 2 хамт буудалд ороод 1 шил архи аваад ороод 4-үүлээ хувааж уугаад талд торуулаад унтсан. Тэгээд өдөр босч ирээд буудлын хугацаа нь дуусахаар нь би утсаа ломбарданд тавиад буудлын цагаа сунгуулаад буудал руугаа эргэж орсон. Тэгээд 12-ныхоо орой хохирогч нарын аав ээж хайгаад байна гээд байсан. Тэр үед Б.Эрдэнэцацрал би аавтайгаа хэрэлдсэн. Нэгмөсөн маргааш гэртээ харъяа өнөөдөр эндээ хоноод явъя, манай аав ээж нар хайх ёсгүй гээд байсан. Тэгээд маргааш иртэл цагдаа хайгаад байна гэсэн….Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч У.Бат-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ундармаа мэдүүлэхдээ: “….У.Бэс би эцгээс аваад өөрөө өсгөсөн. Ийм хэрэгт холбогдсон би үнэхээр их гайхаж байна. Би тэр үед нь Говь-Алтай руу явчихсан байсан. Тэр үед араас хэлээд тэгээд би ирсэн. Ийм хэрэгт өмнө нь орж байгаагүй. Би группынхээ зээлийг аваад 1.500.000 төгрөг төлж болно гэж хэлсэн байгаа.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Алтангэрэл мэдүүлэхдээ: “….2017 оны 3 дугаар сарын 8-ны өдөр манай охин “ээж би найзуудтайгаа кино үзэж болох уу” гэхээр нь би “тэг” гэсэн. Найзууд нь болох Сарангэлэл, Энхцацрал, Аззаяа, Номин нар хамт явсан. Тэгээд би ойр ойрхон залгаж хаана байгааг нь асуухад “удахгүй очно” гэж байсан. Ингэж явсаар оройн 20 цаг болоод утас нь холбогдохгүй болсон. Тэгээд 2017 оны 3 дугаар сарын 9-нөөс 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Эрдэнэцацралын аав бид хэд охидоо хайсан. Тэгээд 2017 оны 3 дугаар сарын 12-ны үдээш хойш 17 цагийн үед Сарангэрэлийн гэрт холбогдох хүнээр дамжуулан мэдэх хүний тухай яриулаад тэгээд гэрийг нь хүнээр заалгаад очсон. Тэгээд асуутал “Миттинг” гэдэг бааранд орсон тухай сонсоод орой 20 цагийн үед тухайн бааранд очтол тэнд ажилладаг хүмүүс Г.О, У.Б нар 2 охинтой явсан талаар ам уралдан ярьж байсан. У.Б яг тухайн үед цалингаа авна гээд ажил дээрээ ирээд бид хэдийг охидын хайж байна гэдгийг сонсоод хойд хаалгаар зугтсан. Тухайн бааранд ажилладаг Цогоо гэх залуутай бид нар охидыг хайхад олдоогүй. 2017 оны 3 дугаар сарын 13-ны үүрийн 03 цагийн үед охидоо зам хөндлөн гарч байхад нь олсон. Маргааш нь цагдаа дээр очтол 51 дүгээр сургууль руу очоод цуг явсан хүүхдүүдтэй нь уулзсан боловч У.Б ирээгүй байсан. Бүх багш нар нь ам уралдан У.Б хэрэг их тарьдаг гэж хэлж байсан. Тэгээд би санаандгүй ангийнх нь ард талын өрөөнд бид нар багш нартай нь уулзсан. Тэгээд би охиныхоо хүзүүг нь хартал хүзүү нуруу бөгсийг нь шимчихсэн байсан, хонгоны махыг нь хазаад зүү орох завсаргүй улаан эрээн болчихсон байсан. Би У.Бат-Эрдэнийг мэднэ миний охинтой үерхдэггүй, манай дэлгүүрээс тамхины мөнгө гуйгаад явж байдаг байсан. Сэтгэл санааны хямралд маш их хэцүү байна. Энэ хугацаанд миний охин амиа хорлох гэж хичээсэн. Би бага насны хүүхэдтэй эдийн засаг, нэр хүндээрээ үнэт зүйлээ алдсан. Сэтгэцийн эмгэгтэй, гэр бүл хагаралтай болсон. У.Б манай гэрийн гадаа сүүлд ирээд намайг их доромжилсон. Миний охин өмнө нь У.Бтэй бэлгийн харьцаанд ороогүй. Шүүхийн шинжилгээний дүгнэлт гарсан байгаа, намайг хүн гэдэг утгаар нь хараагүй. У.Б надаас уучлалт гуйгаагүй, маш их дарамттай байна. Үнэхээр хохирсон…. Одоо би хүүхдээ бодож байна. Миний хүүхэдтэй л адилхан хүүхэд учраас одоо надад гомдол санал байхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Батсүх мэдүүлэхдээ: “….Би анх энэ хэрэг гарах болсон шалтгаан бол У.Бат-Эрдэнээс болсон байх гэж бодож байна. Манай охин 3 дугаар сарын 8-нд гэртээ ирээгүй. Тэгээд маргаашнаас нь хайж эхлээд ангийх нь Сарангэлэээс асуугаад “Миттинг” гэсэн баарыг мэдээд очоод асуухад хэлсэн. Тэгээд үүрийн 4 цагаас зам дээр явж байхаар нь охидуудаа олсон гэв. Миний хувьд Г.Од бол гомдолтой, У.Бд энэ бүгдийг уруу татсан учир гомдолтой байна….Одоогоор миний охин болон надад гомдол санал байхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч мэдүүлэхдээ: Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл байсан. Тэмбүү өвчний хувьд шинжилгээгээр илрэхгүй ч байж болно. Аливаа өвчинд нууц хугацаа гэж байдаг. Тухайн хүний биеийн онцлогоос хамаарч өвчин далд хэлбэрээр явагддаг. Журманд 14 хоногоос дотогш учирсан гэмтлийг шинэ гэмтэлд тооцдог. Хэрэгт авагдсан бусад дүгнэлтүүдийг өөр шинжээч нар гаргасан учраас хариулах боломжгүй.” гэв.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтын явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаас насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нарын Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /1хх-5/, дэвтрийн хуулбар /1хх-7/, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-8/, насанд хүрээгүй хохирогч Б.Эрдэнэцацралын нас тоолсон тухай тэмдэглэл /1хх-15/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Батсүхийн өгсөн тайлбар /1хх-16/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоох тогтоол /1хх-18/, насанд хүрээгүй хохирогч Б.Эрдэнэцацралын өгсөн мэдүүлэг /1хх-21-22, 23/, насанд хүрээгүй хохирогч Д.Номингийн нас тоолсон тухай тэмдэглэл /1хх-26/, насанд хүрээгүй хохирогч Д.Номингийн өгсөн мэдүүлэг /1хх-32-33, 34/, Г.Баярцогтын гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-38-40/, Б.Билгүүний гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-42-43/, гэрч Ч.Нямчулууны өгсөн мэдүүлэг /1хх-44/, шинжээч эмч О.Болороог байцаасан тухай тэмдэглэл /1хх-48-49/, гэрч Н.Батхуягийн өгсөн мэдүүлэг /1хх-51/, Ч.Ундармаагийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-52/, гэрч Б.Банзрагчийн өгсөн мэдүүлэг /1хх-54/, гэрч Г.Батдөлгөөний өгсөн мэдүүлэг /1хх-58/, шинжээчийн дүгнэлтүүд /1хх-64, 69/, хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 38903, 3908 дугаартай шинжилгээний дүгнэлтүүд /1хх-83, 86/, шинжээчийн 2774 дугаартай биолгийн шинжилгээ /1хх-89/, шинжээчийн 1694 дугаартай дүгнэлт /1хх-86/, өсвөр насны шүүгдэгч У.Бат-Эрдэнийн нас тоолсон тухай тэмдэглэл /1хх-118/, өсвөр насны шүүгдэгч У.Бат-Эрдэнийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-120/, өсвөр насны шүүгдэгч У.Бат-Эрдэнийн ял шалгах хуудас /1хх-123/, өсвөр насны шүүгдэгч У.Бат-Эрдэнийн хувийн байдлын тухай баримтууд /1хх-124-126/, шүүгдэгч Г.Огийн хувийн байдлын тухай баримтууд /1хх-131-140/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Батсүхийн шүүхэд өгсөн хүсэлт /2хх-10/, шинээр насанд хүрээгүй хохирогч Д.Номингийн эмчийн үзлэгийн тэмдэглэл, иммунологийн шинжилгээ, төрсөний гэрчилгээний хуулбар, хохирол мөнгө хүлээлцсэн тухай баримт зэрэг 10 хуудас зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгч У.Б нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лионс” зочид буудалд 2017 оны 3 дугаар сарын 11-нээс 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрүүдэд арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй Д.Номинг архи согтууруулах ундааны зүйл хэрэглүүлэн биеэ хамгаалж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулж хүчиндсэн,
шүүгдэгч Г.О нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лионс” зочид буудалд 2017 оны 3 дугаар сарын 11-нээс 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрүүдэд арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй Б.Эрдэнэцацралыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглүүлэн биеэ хамгаалж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулж хүчиндсэн болох нь:
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Б.Эрдэнэцацрал мэдүүлэхдээ: “…Тэгээд У.Б хүлээгээд байж байсан. Тэр үед миний ухаан орж гараад байсан нэг мэдсэн чинь таксинд сууж байсан. Тэгтэл нэг буудалд очсон байсан. Тэр үед би “буудалд орохгүй” гэсэн чинь “караокедоод явъя” гэж У.Б хэлсэн. Тэгээд бид караокед ороод тэр үед архи авчихсан байсан. Тэгтэл нөгөө архиа “уух уу” гээд шахаад байсан. Тэр үед би бүр орон гарантаад нөгөө караокенээс яаж гарсанаа санахгүй байна. Тэгээд би буудалд орчихсон байхаасаа сэргэсэн. Тэгтэл дахин архи авчихсан намайг архиар шахаад “уухгүй” гэсэн “уу” гээд шахаад бүр хэрэлдсэн. Тэгээд би Шумуул /Г.О/-тай баймааргүй байна гэсэн чинь У.Б “тэгвэл чи надтай унтах юм уу” гээд тэрнээс болж бас хэрэлдээд тэр буудалдаа байсан. Тэгээд Д.Номин бид хоёр нэг орон дээр хальт унтаад сэрсэн чинь нөгөө хоёр архи ууж байсан. Тэгж байтал Шумуул буюу Очирхүүгийн хоёр найз ирсэн. Тэр хоёр ирэхдээ мөн хоёр шил архи авч ирсэн. Тэгээд уг архиа мөн шахаад “уухгүй” гэсэн чинь намайг Г.О алгадаад байсан. Тэгтэл Г.О “хажууд ирж хэвт” гээд мөн хүчээр хэвтүүлсэн. Тэгээд архиа уугаад байсан буудлаас гарах гэхэд гаргахгүй цүнх булааж аваад байсан. Тэгж байтал баарны хамгаалагч нар ирээд “Д.Номин та хоёрыг аав ээж чинь хайгаад байна” гэж хэлээд бид хоёр буудлаас гараад хаашаа явж байсанаа санахгүй нэг мэдсэн чинь аавтайгаа таарсан юм…Тухайн үед надтай Г.О нь надыг тэвэрч аваад үнсэж бариад байсан. Би тэгээд холдуулаад байсан. Тэрнээс яг бэлгийн харьцаанд орсонооо санахгүй байна. Урьд нь бэлгийн харьцаанд орж байгаагүй.”/1хх-21-22/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Д.Номин мэдүүлэхдээ: “…Уг бааранд ажилладаг У.Б, Г.О хоёр Б.Эрдэнэцацралыг “явъя” гэсэн. Тэгээд уг хоёрын ажил тараад бид гадаа гарч такси барьсан. Тэгээд хөдөө аж ахуйн буудлын тийш явж нэг буудалд орохдоо нэг шил архи авсан байсан. Тэрийгээ дуусгаад бид хоёр унтах болсон. Тэгээд Б.Эрдэнэцацрал бид хоёр цуг унтсан. Тэгж байгаад би унтсан байсан. Маргааш өглөө босоод харсан чинь Цацаа нөгөө орон дээр У.Б миний хажуугаар унтаж байсан. Өдрийн 12 цагт сэрээд тэр үед У.Б, Г.О хоёр буудлаас гарч дахин дэлгүүр явж архи авчирсан. Тэгээд буудлаас орой 18 цагт гарах байтал Г.О “дахин буудал сунгуулъя, дахин хоночих” гэсэн. Тэгээд буудлынхаа хугацааг сунгуулсан гаднаас хоёр шил архи авчирсан. Тэгж байхад Г.Огийн хоёр найз ирж архиа хувааж уугаад бид “караоке оръё” гээд буудлын хажуу талын караоке орсон. Тэндээ бид дахин нэг шил архи уугаэд Б.Эрдэнэцацрал уг архинаас ууж тасраад би Цацааг дагуулан буудалд оруулж унтаж байгаад нөгөө хэд орж ирээд мөн Г.Огийн хоёр найз архи уугаад тасарчихсан У.Б болохоор найз охиноо дуудлаа гээд нэг охин дуудаж авчирсан. Тэгээд уг охиныг ирсэний дараа “дахин караоке оръё” гээд бүгд буудлаас гарч дөрвөн замын тэнд очиж караокенд орсон. Тэндээс буцаж буудалдаа ирээд Г.Огийн нэг найз нь тасарчихаад тусдаа буудалд өрөө аваад У.Б болохоор нэйз охиноо хүргэж өгнө гээд явсан. Би нэг орон дээр унтаад Б.Эрдэнэцацрал, Г.О, Г.Огийн найз нь цуг нэг орон дээр унтсан. Тэгээд маргааш өдөр болоод босоод ирсэн чинь дахиад архи авчирсан. Тэр үед Цацаа бид хоёр архи уухгүй гээд нэг орон дээр тэврэлдээд хэвтэж байтэл Цацааг Г.О ирж алгадаад “архи уу” гэж хэлсэн. Тэгээд уг архи уугаад нөгөө хэд тасарч унаад У.Б болохоор гурван охин дуудсан. Нөгөө гурав ирээд такси мөнгө байхгүй гээд У.Бийн утсыг найз охин авсан. Тэр үед Г.О нөгөө гурван охиныг архиар шахсан. Тэгтэл уг охидууд “архи уухгүй” гээд У.Бат-Эрдэнийг дагуулан гарсан. Тэгээд байж байтал орой 18 цагийн үед У.Б буцаж буудалд ирээд тэгээд байж байтал У.Б “Меетинг орлоо” гээд явсан. Тэгээд хоёр цагийн дараа буцаж ирээд “Меетинг”-ийн хоёр хамгаалагчтэй ороод ирсэн....Би тухайн үед нилээн согтуу байсан болохоор асуудлаа санахгүй байна. У.Б надтай бэлгийн харьцаанд орсон. Урьд нь бэлгийн харьцаанд орж байгаагүй. Намайг эхний буудалд ордог шөнө У.Б намайг оролдоод байхаар нь “яв” гээд явуулсан. Тэр үед У.Б яваад өгсөн. Тэгээд би тасараад унтчихсан тэгээд маргааш өдөр нь сэрэхэд миний өмд хамд цус болчихсон байсан. Би маш их гомдолтой байна. Намайг бие хамгаалах чадваргүй болтол согтоогоод бие эрхтэнг ашиглаж хохирол учруулж эрх эрх чөлөө зөрчсөн тул гомдолтой байна.” /1хх-32-33, 34/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч А.Сарангэрэлийн өгсөн: “….2017 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Б.Эрдэнэцацрал, Д.Номин бид гурав 15 цагийн үед Б.Эрдэнэцацралын байрны гадаа уулзсан. Тэгээд бид гурав ярилцаж байгаад кино үзэхээр болоод 16 цагийн киног тэнгист очиж үзээд 18 цагийн тараад би гэр рүүгээ харьсан. Тэгээд би гэртээ байж байтал орой 22 цаийн үед Б.Эрдэнэцацрал, Д.Номин хоёр манай байрны гадаа ирээд дуудаад байхаар нь би гэрээсээ гарч байрны гадаа Б.Эрдэнэцацрал, Д.Номин хоёртой юм ярилцаж байгаад эргээд гэртээ орсон. Тэгээд маргааш өглөө гэртээ байж байтал Д.Номин над руу утсаар залгаад “танай байрны гадаа байна гараад ир” гэж дуудсан. Тэгэхээр нь би гадаа гарсан. Тэгтэл Д.Номин Б.Цацаа хоёр байсан. Бид гурав орцонд орж хэсэг байж байгаад би гэр рүүгээ орсон. Тэр үед би хороолол яваад эргээд гэр рүүгээ ирсэн чинь манай орцонд Д.Номин, Цацаа хоёр сууж байсан. Тэгээд хэсэг юм ярилцаж байгаад Д.Номин Цацаа хоёр гэр рүүгээ харилаа гээд явсан. Би ч гэсэн гэртээ орсон. Тэрнээс хойш ерөөсөө уулзаагүй. 2017 оны 3 дугаар сарын 8-ны орой Б.Эрдэнэцацрал, Д.Номин хоёртой цуг талбай яваагүй. Тэр “Меетинг” бааранд ч ороогүй би энэ талаар мэдэхгүй байна. Би ямар ч хүнтэй уулзан гэж утсаар яриагүй. Тухайн үед Б.Эрдэнэцацрал, Д.Номин хоёр надтай уулзаад “Меетинг бааранд хоноод ирлээ” гэж байсан. Тухайн үед эрүүл байсан. Тэгэхдээ пиво үнэртэж байсан.” /1хх-35/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Г.Баярцогтын өгсөн: “….Би 2017 оны 2 дундуур сарын эхээр надтай цуг ажиллаж байсан У.Б надтай Б.Эрдэнэцацрал, Д.Номин нарыг манай арван жилд цуг суралцаж байсан охидууд гэж анх танилцуулж байсан. Би одоо “Их засаг их сургуулийн хууль зүйн 4 дүгээр курст сурдаг. Тэгээд суралцахын хажуугаар төлбөрийн мөнгө олох зорилготой шөнийн цагаар ажил хийдэг байсан юм. “Меетинг” бааранд 2017 оны 2 дугаар сараас эхэлж хамгаалагчаар ажиллах болсон. Тэгж байхад уг бааранд ажиллаж байсан У.Бат-Эрдэнэ надад уг Б.Эрдэнэцацрал, Д.Номин нарьг танилцуулаж байсан. Тэрнээс хойш таних болсон. Б.Эрдэнэцацрал, Д.Номин хоёр манай гэрт нийт гурван удаа очиж хоносон. Эхний удаад бол анх 2017 оны 2 дугаар сарын эхээр анх миний ажиллаж байсан. “Меетинг” бааранд Б.Эрдэнэцацрал, Д.Номин хоёр ирээд У.Бат-Эрдэнээр дамжуулан танилцсан юм. Тэр өдөр Б.Эрдэнэцацрап Д.Номин хоёр баар хаатал байж байгаад манай баар хаагаад би гэр рүүгээ харих гээд баарнаас гарсан чинь гадаа Б.Эрдэнэцацрап, Д.Номин хоёр байсан. Тэгээд архи дарс уусан юм чинь очих газар байхгүй яах уу гээд байхаар нь би Б.Эрдэнэцацралд “чи тэгвэл манай гэрт очиж хонохгүй юу” гэж хэлсэн чинь “тэгье” гээд манай очиж хоноод өглөө нь явсан. Дараа нь У.Бат-Эрдэнэ нэг аваарт орсон юм яг өдөр сарыг нь мэдэхгүй байна. Хоёрдугаар сард тэгэхэд Б.Эрдэнэцацрал нэг охинтой цуг “Меетинг” бааранд ирээд У.Бат-Эрдэнэтэй уулзаад явъя гэсэн. Яг тэр үед “Меетинг” баар хааж байсан. Тэгээд Б.Эрдэнэцацрал надад танай гэрт очоод У.Бат-Эрдэнийг хүлээж байъя гэж хэлээд манайд очсон юм. Тэгээд хамгийн сүүлд 2017 оны 3 дугаар сарын 9-ний шөнө манай бааранд орж ирсэн байсан. Тэр шөнө Б.Эрдэнэцацрал, Д.Номин, Азаа гэх охин энэ гурав бас очиж хоносон юм. Тухайн үед Б.Эрдэнэцацрал, Д.Номин нар анх танилцахдаа 18 настай гэж хэлж байсан.” /1хх-40/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Х.Аззаяагийн өгсөн: “…2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хичээлдээ суугаад өдөр хичээл тараад 15 цагийн үед сургуулиасаа би найз Сарангэрэлтэй уулзахаар Сарангэрэлийн гэр рүү явж очтол Сарангэрэлийн гэрт Б.Эрдэнэцацрал, Д.Номин хоёр Сарангэрэлтэй цуг байж байсан. Тэгээд 16 цаг 30 минутын үед Сарангэрэлийн гэрээс гарч орой 18 цаг хүртэл гадаа байсан. Тэгээд бид байрны орцонд орж сууя гээд байрны орц руу орж тэндээ бид орой 21 цаг хүртэл юм ярьж сууж байгаад бид хоорондоо ярилцаад талбайн тэнд байдаг “Меетинг баар оръё” гэж хэлээд бид талбайн тийш алхсан. Тэгээд андуудын тэнд алхаж байтал “Сараагийн эгч залгаад байна” гээд гэр рүүгээ явсан. Харин Б.Эрдэнэцацрал, Д.Номин бид гурав талбайн тийш алхаж “Меетинг” бааранд очиж орсон. Бааранд ороод бид гурав пиво авч ууж байгаад шөнийн 02 цагийн үед “Меетинг” баарнаас Цогоотой цуг гараад тэндээсээ Цогоогийн гэрт нь очиж хоноод маргааш өглөө 10 цагийн үед Цогийн гэрээс гараад бид гурав 25-д өглөө 10 цаг өнгөрөөд ирсэн. Тэгээд бид гурав Сарангэрэлийн гэрийн гадаа очиж Сараатай бас юм ярьж байгаад өдөр 13 цагийн үед Б.Эрдэнэцацрал, Д.Номин бид гурав 25-д байдаг писи тоглоомийн газарт очоод би тэндээсээ Б.Эрдэнэцацрал, Д.Номин хоёроос салаад гэр рүүгээ явсан. Харин Б.Эрдэнэцацрал, Д.Номин хоёр уг писид ороод үлдсэн. Тэрнээс хойш Б.Эрдэнэцацрал, Д.Номин хоёртой уулзаагүй. Бид гурав тухайн үед нэг нэг шил пиво уусан. Цогоотой “Меетинг” бааранд таарсан юм. Өмнө Сарангэрэл, Б.Эрдэнэцацрал, Д.Номин бид дөрөв “Меетинг” бааранд орохдоо 51 дүгээр дунд сургуульд сурдаг У.Бээр дамжуулан Цогоотой танилцсан юм. Бид хэд тэгээд 2017 оны 3 дугаар сарын 9-ний орой “Меетинг” бааранд Б.Эрдэнэцацрал, Д.Номин бид гурав Цогоотой уулзаад тэгээд бид хэд өөрсдөө Цогоогийн гэрт очиж хоносон юм. Цогоогийн гэрт очиж хоноход хэн нэгэн санаа гаргасан зүйл байхгүй бүгд ярилцаж байгаад Цогоогийн гэрт очсон Цогоогийн гэрт очиход Б.Эрдэнэцацрал, Д.Номин, Цогоо бид дөрөв байсан юм. Урьд нь гадуур нэг удаа хонож байсан.” /1хх-46-47/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Банзрагчийн өгсөн: “…2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр урьд цуг ажиллаж байсан Г.Бат-Дөлгөөнтэй цуг гадуур хамт явж байтал найз Г.Очирхүү над руу залгаад “хүрээд ирээч би бөхийн өргөөний хажууд найз охинтойгоо байна хүрээд ир” гэж хэлэхээр Г.Бат-Дөлгөөн бид хоёр тухайн өдрийн орой 18 цагийн үед найз Г.Огийн утсаар ярилцаж байгаад бөхийн өргөөний урд талын автобусны буудал дээр уулзсан. Тэгтэл Г.О “өчигдөр уг буудалд орсон чинь хугацаа дууссан, тэгэхдээ би утсаа ломбарданд тавиад буудлаа дахин сунгах гэж байна” гэж хэлсэн. Тэгээд надыг “ганц шил архи аваад хойноос ороод ир” гэж хэлсэн. Тэгээд Дөлгөөн бид хоёр дундаасаа нэг шил архи аваад Г.Огийн байгаа буудалд орсон. Буудлын өрөөнд ороход Г.О бас нэг нүдний шилтэй банди хоёр охинтой цуг байсан. Эдгээр улсууд бас нэг шил архи гаргасан архи ууж байсан. Г.Отэй цуг байсан улсуудыг би урьд харж байгаагүй цуг ажилладаг гэж байсан. Тэгэхээр нь цуг ажилладаг юм байна гэж бодсон. Тэд нар буудалд байхдаа инээлдэж наргиж цэнгээд хөзөр тоглоод байж байсан. Дотны найзууд шиг л байсан. Тэгээд Г.Бат-Дөлгөөн бид хоёр нөгөө хэдтэй нилээн сууж байгаад байж байтал У.Бат-Эрдэнэ найз охин гэж бас охин ирсэн. Оройн тэгээд бид хэд буудлаас гарч сансарт ирж “Парис” бааранд орсон. Эргээд буудалдаа очсон шөнө нь буудалд ороод шөнө Г.Бат-Дөлгөөн У.Б найз охин хоёр гэр рүүгээ явлаа гээд яваад өгсөн. Тэгээд бид хэд буудалдаа унтаж амарсан. Тэгээд маргааш нь бид хэд өдөр босоод Г.Очирхүү надаас 50.000 мянган төгрөг зээлээд бид хэд дахин архи авч уусан. Тэр өдрөө буудалд байсан. Тэгж байтал орой Г.Огийн ажлын хамгаалагч нар ирээд “Г.Отэй цуг байсан хоёр охины ар гэрийнхэн улсууд хайгаад бөөн юм болж байна” гэж хэлээд бид хэдийг буудлаас гаргаж бид хэд салаад явсан юм. Уг хоёр охин согтуу байгаагүй зүгээр найз охин шиг байсан дотно харьцаатай байсан. Уг хоёр охины биед ямар нэгэн ил харагдах шарх сорив байгаагүй.” /1хх-54-55/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Г.Бат-Дөлгөөнийн өгсөн: “2017 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг өнгөрч байхад цуг ажиллаж байсан найз Б.Банзрагчтай уулзаад бид хоёр гадуур ажил хөөцөлдсөн. Тэгээд хөөцөлдөх ажлаа хийгээд 17 цагийн үед найз Г.О рүү Б.Банзрагч бид хоёр ярьсан. Тэгтэл Г.О “Хөдөө аж ахуйн тэнд буудал байна” гэж хэлээд бид хоёр “Хөдөө аж ахуйн” урд талын буудал дээр найз Г.Отэй уулзсан. Тэгээд Б.Банзрагч бид хоёр Г.Огийн байгаа буудал руу орохдоо нэг шил архи авч орсон. Буудалд ортол Г.О найз нар гээд нэг залуу хоёр хүүхэнтэй байсан. Тэгээд бид архиа уугаад буудлаас гарч хажуу талын караоке орж нэг цаг дуулаж байгаад тэндээсээ Сансарын “Парис” гэх нэртэй диско бааранд орж бүжиглэж наргисан. Тэгээд бид бөөндөө баарнаас гарч Г.Огийн байсан буудапд очоод би тэндээ удалгүй байж байгаад гэр рүүгээ явсан. Уг буудалд Г.О буудалд байсан гурван найзын хамт мөн Б.Банзрагч согтчихоод буудалд унтаад үлдсэн. Ийм зүйл болсон тэрнээс хойш би Г.Отэй холбоо бариагүй юу болсон талаар мэдэхгүй. Намайг байх үед ямар нэгэн хэрүүл маргаан зодоон цохио болоогүй. Г.Отэй байсан гэх хоёр охин зүгээр хэвийн дунд зэргийн согтолтой хоорондоо дотны найзууд шиг харьцаад байсан уг улсууд. Анх буудапд ороход Б.Банзрагч бид хоёр авч орсон нэг шил архийг уусан. Тэндээс гарч караоке баар болон диско бааранд орсон уг тооцоог Г.О болохоор караоке баарны тооцоог хийгээд би болохоор диско бааранд орсон тооцоог хийсэн. Г.О бид хоёр тооцоог хийсэн юм. Тухайн уед буудалд ороход буудалд байсан хоёр охинд ямар нэг ил харагдах шарх сорив гэх зүйл ажиглагдаагүй уг хоёр охин хэвийн энгийн харьцаатай байсан.” /1хх-58-59/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Билгүүний өгсөн: “...Тэгээд надтай цуг ажилладаг Цогоо гэх хамгаалагч залууг хайж, нэг ах, ээж гэх эгч нар орж ирээд танай хамгаалагч хийдэг Цогоо манай охидуудтай хамт гадуур явж байгаа сураг байна гэрээсээ гараад 4-5 хоног байхгүй гэж сургалж орж ирсэн. Тэгэхээр нь би манай бааранд ажилладаг гэж хэлээд хамгаалагч Цогоо руу утсаар залгаж дуудаж өгсөн. ... Манай бааранд зөөгч хийдэг У.Б орж ирсэн. Тэгээд цуг явсан охидууд чинь хаана байна гэж асуухад мэдэхгүй гэхээр нь ганц нэг цохиод цуг явж байгаа охидууд чинь ар гэрийхэн хайгаад байна гэж хэлсэн. Тэгээд У.Б буудалд байгаа гээд барнаас хамгаалагч Г.Нямчулуун бид хоёр У.Бат-Эрдэнийг дагуулж буудалд очсон. Тэгтэл “Хөдөө аж ахуйн яам”-ны ард талд байдаг буудалд очсон. Тэгээд шууд өрөөнд нь орсон. Тэгэхэд уг өрөөнд Г.О 2 охинтой бас нэг банди байсан. Тэгэхээр нь би нөгөө хоёр охинд хандаж “танай гэрийнхэн чинь та 2-ыг хайгаад яваад байна, эцэг эх рүүгээ утсаар залгаж харьцаа” гэж хэлсэн. /1хх-42-43/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Г.Нямчулууны өгсөн: “... Хөдөө аж ахуйн тэнд нэг буудалд байгаа гэхээр нь У.Бат-Эрдэнийг цуг дагуулж очсон. Тэгтэл уг буудалд дижи Г.О, нөгөө хайж байсан хоёр охинтой, бас нэг залуу байсан. Тэгээд бид нар гэрээс чинь хайгаад байна гэж хэлээд уг буудлаас бүгдийг нь гаргасан юм. /1хх-44-45/ гэх мэдүүлэг,
Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 3782 дугаартай дүгнэлтэд:
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хх-61/ гэх дүгнэлт,
Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 3804 дугаартай дүгнэлтэд:
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй
4. Б.Эрдэнэцацралын охин хальс 6-н цагийн цэгт урагдалтай байна.
5. Б.Эрдэнэцацралын үтрээний арчдас наалдац дээр эр бэлгийн эс үрийн шингэн илрээгүй байна.
6. Б.Эрдэнэцацрал нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.” /1хх-64/ гэх дүгнэлт,
Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 3783 дугаартай дүгнэлтэд:
1. Д.Номингийн биед цээж хүзүүны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хх-69/ гэх дүгнэлт,
Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 3803 дугаартай дүгнэлтэд:
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй
4. Д.Номингийн охин хальс 7-н цагийн цэгт урагдалтай байна
5. Д.Номингийн үтрээний арчдас наалдац дээр эр бэлгийн эс үрийн шингэн илрээгүй байна.
6. Д.Номин нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.” /1хх-72/ гэх дүгнэлт,
Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2789 дугаартай дүгнэлтэд:
Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 4135
дугаартай дүгнэлтэд:
Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 3908 дугаартай дүгнэлтэд:
Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1694 дугаартай дүгнэлтэд:
-Б.Эрдэнэцацралын гэх ягаан дотоожинд гарсан 40мм, 20мм, 36мм хэмжээтэй уранхайнууд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус гарсан хуучин ханзарсан уранхайнууд байна.
-Д.Номингийн улаан дотоожинд гарсан 40мм, 50 мм хэмжээтэй уранхайнууд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр ту тус гарсан шинэ уранхай байна. /1хх-86/ гэх дүгнэлт,
-Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-87-88/,
-Насанд хүрээгүй хохирогч Б.Эрдэнэцацралын нас тоолсон тэмдэглэлд: “Хохирогч Б.Эрдэнэцацрал нь 15 нас 5 сар 10 хоногтой болохыг тэмдэглэж байна.” /1хх-15/,
-Насанд хүрээгүй хохирогч Д.Номингийн нас тоолсон тэмдэглэлд: “Хохирогч Д.Номин нь 14 нас 9 сар 10 хоногтой болохыг тэмдэглэж байна.” /1хх-26/,
-Өсвөр насны шүүгдэгч У.Бат-Эрдэнийн нас тоолсон тэмдэглэлд: “У.Б нь 16 нас 11 сар 5 хоногтой болохыг тэмдэглэж байна.” /1хх-118/,
-“Лионс” зочид буудлын ресепшины дэвтрийн хуулбар /1хх-7/,
-Бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-8/,
-Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1хх-9/,
-Шүүгдэгч нарын ял шалгах хуудас /1хх-123, 143/,
-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-152, 153-155/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Ийнхүү шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар өсвөр насны шүүгдэгч У. Б нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лионс” зочид буудалд 2017 оны 3 дугаар сарын 11-нээс 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрүүдэд арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй Д.Номинг архи согтууруулах ундааны зүйл хэрэглүүлэн биеэ хамгаалж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулж хүчиндсэн, шүүгдэгч Г.Очирхүү нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лионс” зочид буудалд 2017 оны 3 дугаар сарын 11-нээс 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрүүдэд арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй Б.Эрдэнэцацралыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглүүлэн биеэ хамгаалж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч нарт хуульд заасан ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.О, өсвөр насны шүүгдэгч У.Б нар нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лионс” зочид буудалд 2017 оны 3 дугаар сарын 11-нээс 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрүүдэд тухайн гэмт хэргийг үйлдсэн бөгөөд 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр хуульчилжээ.
Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь Нэгдсэн Үндэстний байгууллагын ивээл дор 1966 онд батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлд заасан заалт болон Үндсэн хууль, үндэсний хууль тогтоомжид тусгалаа олсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй үзэлд нийцсэн зарчим байдаг.
Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй дислозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрхзүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.
Иймд өсвөр насны шүүгдэгч У.Бд холбогдох үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4-д зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нараас насанд хүрээгүй хохирогч нарт хохирол төлбөрийг төлсөн, насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нар гомдол саналгүй гэсэн хүсэлтээ шүүхэд илэрхийлсэн тул шүүгдэгч Г.О, өсвөр насны шүүгдэгч У.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Г.Од ял шийтгэл оногдуулахдаа нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирлоо нөхсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг хөнгөрүүлэхээр шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгч У.Бд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 12.2.4-д заасан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулахаар тогтов.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй байх бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулинд зааснаар хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалахаар шийдвэрлэснийг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас өсвөр насны У.Бд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4-д зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.
2. Өсвөр насны шүүгдэгч У.Бат-Эрдэнийг насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн, шүүгдэгч Г.Ог 14-18 насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Өсвөр насны шүүгдэгч У.Бд Эрүүгийн хуулийн /2015/ ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4-д зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн /2015/ ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.Ог оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, Эрүүгийн хуулийн /2002/ ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч У.Бд оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
7. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх
хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч У.Бд оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эцэг, эх, түүний хууль ёсны төлөөлөгчид хариуцуулсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, өсвөр насны У.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Од авсан цагдан хорих, өсвөр насны У.Бат-.Эрдэнэд авсан урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС