Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/20

 

                                       *******д холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай   

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Эрдэнэдэлгэр

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж шийдвэрлэн 202******* оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 202*******/ШЦТ/1******* дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор *******д холбогдох эрүүгийн 22*******100*******1902*******6 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 202******* оны 02 дугаар сарын 28-ны хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* ******* овогт *******гийн *******, Мон улсын иргэн, оны дугаар сарын -ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, *******1 настай, эрэгтэй. Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, ******* хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* тосгон, ******* дүгээр байрны 1******* тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД.МТ811*******/,

Шүүгдэгч ******* нь экскаватор, гитаран буу /алт угаах төхөөрөмж/ зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан 2022 оны 07 дугаар сарын 16-наас 21-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт ойн сан бүхий газар газарт хамаарах Сангийн нэртэй газарт 0,19 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт маптмапын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 9,**************6,*******02 төгрөгийн хохирол, *******,*******25,200 төрөгийн хор уршиг  учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: *******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхээс:

Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******гийн *******ыг хорих ял оногдуулахгүйгээр  2 /хоёр/ жил  хугацаагаар тэнсэж,  2 жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зөрчин явахдаа  хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.******* дугаар зүйлийн *******.5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн  шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг  үйлдсэн бол  шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар  ял оногдуулахыг  тус тус анхааруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  ******* нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар  ял оногдуулахыг мэдэгдэн,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар *******ы тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн *******,*******-д зааснаар шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 9000.000 төгрөгөөр үнэлэгдсэн  шар өнгийн Hyundai 00 маркийн экскаватор, 7500.000 төгрөг үнэлэгдсэн шар өнгийн Hyundai 210 LC-*******” маркийн тээврийн хэрэгслийг хураан авч  тус тус улсын орлого болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн  тодорхой өнгөгүй,250.000 төгрөгөөр үнэлэгдсэн гитаран буу буюу алт угаах төхөөрөмжийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хураан авч  устгахыг  Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1-д зааснаар шүүгдэгч *******аас 8871.502 төгрөгийг гаргуулж  Байгаль орчин уур амьсгалын санд олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.******* дүгээр зүйлийн  1 дэх хэсгийн 1.5, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  хураагдсан эд хөрөнгө болон эд мөрийн баримт устгахтай холбогдуулан гаргах зардлыг шүүгдэгч *******аас гаргуулж,

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдан,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ял оногдуулж. 2 эксковаторыг хурааж алт угаах төхөөрөмжийг устгахаар шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ гэм буруу, хохирол төлбөрийн асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдаанаар хөрөнгө хураах албадлагын арга хэмжээний асуудлыг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн юм.

Мөн шүүхийн шийтгэх тогтоолоор хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн 2 эксковатар нь гэх хүний шударга эзэмшилд байгаа болохыг яллагдагч, гэрчүүд болон худалдах, худалдан авах гэрээгээр болон бусад бичгийн баримтаар нотлогдсон байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхен төлөхөд зарцуулна” гэж заасан.

Харин *******д холбогдох хэрэгт битүүмжпэгдсэн техник хэрэгсэл нь тэдгээрийн өмчлөлд байсан болох нь тогтоогдоогүй, бусдын эзэмшилд байсан нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй, энэ талаар хийсэн дүгнэлт нь баримтаар тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, битүүмжилсэн эд хөрөнгийг шударга эзэмшигчид олгуулж өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ******* нь гэм буруугийн талаар маргаагүй. Өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч танилцахад тухайн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх тээврийн хэрэгслйг улсын орлого болгон хураасан. Тээврийн хэрэгслийн өмчлөгч, иргэний нэхэмжлэгчтэй холбоотой гомдлыг асуудлыг ярьж байна. 62-*******7 УБГ улсын дугаартай экскаваторын эзэмшигч нь “...минийх юмаа...” гэж иргэний нэхэмжлэгчээр тогтоосон. Тухайн тээврийн хэргэслийг Авто тээврийн үндэсний газраас лавлагаа авахад Толгойт ХХКомпанийн нэр дээр бүртгэлтэй байдаг нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогддог. ... 202******* оны 01 дүгээр сарын 20-ны өдөр анхан шатны шүүхээр хянан хэлэлцэхэд нь худалдаж авсан гэх гэрээ хавтаст хэрэгт авагдаагүй. ...хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд ын тээврийн хэрэгсэл гэдгийг нотолж чаддаггүй. ******* Хюндай С маркийн тээврийн хэрэгслийг өөрийн өмч гэдэг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй. Хэний өмч гэдэг нь тодорхойгүй. ...Анхан шатны шүүхээс ын гэх тээврийн хэрэгслийг улсын орлого болгож хураах шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны гарсан. Мөн ******* өөрийн гэх тээврийн хэрэгслийг нотолж чадаагүй тул эзэмшигч ашиглагч нь тодорхойгүй тээврийн хэрэгслийг ашиглаж гэмт хэрэг үйлдсэн тул улсын орлого болгох нь зүй ёсны байна. ...Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.1 дүгээр зүйлийн 1, ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр *******д холбогдох эрүүгийн 22*******100*******1902*******6 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

 2.Шүүгдэгч *******  нь 2022 оны 07 дугаар сарын 16-наас 21-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт ойн сан бүхий газар газарт хамаарах Сангийн нэртэй газарт 0,19 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт маптмапын эрэл хайгуул, олборлолтыг техник, машин механизм ашиглаж үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд  болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч ,   , Б.Одхүү нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон  байна.

*******.Шүүгдэгч ******* нь ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахдаа  шар өнгийн Hyundai 00 маркийн экскаватор,  шар өнгийн Hyundai 210 LC-******* маркийн экскаватор, гитаран буу буюу алт угаах төхөөрөмж  зэргийг ашигласан, шүүгдэгч нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж хууль бусаар газрын хэвлийд халдсан үйлдлийн улмаас байгаль орчинд 9,**************6,*******02 төгрөгийн бодит хохирол, *******,*******25,200 төрөгийн хор уршиг учирсан нь “Ойн бүс” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 22/0******* дугаартай шинжээчийн дүгнэлтээр, мөн гэмт хэргийн улмаас байгаль экологид 2.06*******.97******* төгрөгийн хохирол учирсан нь тогтоогджээ.

*******.Анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн шүүгдэгчээс гэм буруугийн болон ял шийтгэл ногдуулсан талаар давж заалдах гомдол гаргаагүй байна.

5.Харин шүүгдэгч түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх гэм буруу, хохирол төлбөрийн асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдаанаар хөрөнгө хураах албадлагын арга хэмжээний асуудлыг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэжээ.

6.Шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шар өнгийн Hyundai 00 LC маркийн экскаваторыг хэрэгт  иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон   нь өөрийн эзэмшлийнх гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан материалаар “ ” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй болох нь тогтоогдсон, харин  шар өнгийн Hyundai 210 LC-******* маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч өөрийн өмчлөлийнх гэж байгаа боловч  энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

Дээрх хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний эрх бүхий байгууллага  Hyundai 00 LC маркийн экскаваторыг 9.000.000, Hyundai 210 LC-******* маркийн эксковаторыг 7.500.000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд  хөрөнгө орлогыг  хураан авах албадлагын арга хэмжээ авах зохицуулалтыг тусгасан. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж тодорхойлсон бөгөөд тухайн хөрөнгийг хураан авч  хохирлыг нөхөн төлөх, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт оруулахаар  хуульчилсан.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх ба давж заалдах шатны шүүхээс  бусдын өмчлөлийн  хөрөнгийг хураан авахыг хориглоогүй боловч  нэгэнт хөрөнгийн өмчлөгч нь бусдаас хөрөнгөө гаргуулах шаардлага гаргаж байгаа тул тухайн хөрөнгийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулж, хохирол нөхөн төлүүлэх боломжтой гэж үзлээ.

 Харин шүүгдэгч нь Hyundai 210 LC-******* маркийн эксковаторыг өөрийн өмчлөлийн хөрөнгө гэж мэдүүлж байгаа боловч хөрөнгийн өмчлөгч гэдгээ нотлоогүй тухайн хөрөнгө эрхийн бүртгэлгүй, техникийн баримт бичиггүй тул түүнийг шүүх хураан авч улсын орлого болгосон нь хууль зөрчөөгүй байна.

8.Иймд  анхан шатны шүүхийн шийдвэрт  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “ ” ХХК-ийн өмчлөлийн Hyundai 00 LC маркийн экскаваторыг өмчлөгчид буцаан олгож, экскаваторын үнэ 9.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн зохих заалтад өөрчлөлт оруулж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын заримыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.9 дүгээр зүйлийн 1, 1.*******, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 01 дүгээр сарын 20-ны  өдрийн 202*******/ШТЦ/1*******  дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн  

6 дахь заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, *******, 5 дахь хэсэгт зааснаар шар өнгийн Hyundai 00 LC маркийн экскаватор “ ” ХХК-нд буцаан олгож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 7.500.000 төгрөгөөр үнэлэгдсэн шар өнгийн Hyundai 210 LC-******* маркийн экскаваторыг хураан авч, улсын орлого болгосугай.” гэж,

8 дахь заалтыг :

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “ ” ХХК-ийн экскаваторын үнэ 9.000.000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулан гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 250.000 төгрөгөөр үнэлэгдсэн алт угаах төхөөрөмж болох  гитаран бууг  шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болмогц хураан авч устгахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгасугай.”  гэж тус тус  өөрчилсүгэй.

2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.  

 *******.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                     ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН