| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2024/00260/И |
| Дугаар | 157/ШШ2024/00249 |
| Огноо | 2024-12-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 157/ШШ2024/00249
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч П.Нт холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 3,039,043 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7101974296 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 2,463,544 төгрөг, 7102454568 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 566,999 төгрөг, нотариатын төлбөрт 8,500 төгрөг, нийт 3,039,043 төгрөгийг хариуцагч П.Нээс гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч ..... тоотод оршин суух, ................. регистрийн дугаартай Б овогт П-ийн Н шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие П.Н нь А ББСБ-д 3,039,043 төгрөгийг төлж барагдуулна. Маргах зүйлгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК нь хариуцагч П.Нт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,039,043 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч П.Н нь 3,039,043 төгрөгийг “А ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Р20166245 дугаартай хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 7101974296 дугаартай цахим зээлийн гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 7102454568 дугаартай цахим зээлийн гэрээ, П.Нийн зээл, зээлийн хүүгийн тооцоолол, нотариатын үйлчилгээний төлбөрийн баримт, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Н нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 3,039,043 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 3,039,043 (гурван сая гучин есөн мянга дөчин гурав) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,576 төгрөгийн тавин хувь 31,788 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 31,788 төгрөгийг, хариуцагч П.Нээс улсын тэмдэгтийн хураамж 31,788 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 3,039,043 (гурван сая гучин есөн мянга дөчин гурав) төгрөгийг хариуцагч П.Н нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 63,576 төгрөгийн тавин хувь 31,788 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 31,788 төгрөгийг, хариуцагч П.Нээс улсын тэмдэгтийн хураамж 31,788 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч П.Н нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР