Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/21

 

                        Г.*******, М.*******, Б.Б*******

                           нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Давааренчин  лж, шүүгч Б.Эрдэнэхишиг, ерөнхий шүүгч Д.Буянжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Сүрмандах

Шүүгдэгч Г.*******ын өмгөөлөгч Р.Атарцэцэг, Г.Амартүвшин

Шүүгдэгч М.*******ийн өмгөөлөгч М.Гансүх, З. /цахим/

нарийн бичгийн Б.Мөнхзул нарыг оролцуулан,  

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл  лж, шийдвэрлэн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЦТ/18 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Г.*******, М.*******, Б.Б******* нарт   холбогдох 2031002090162 дугаартай 175/2021/018/Э индекстэй эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт *******гийн*******, Монгол Улсын иргэн, ******* оны *** дүгээр сарын ***-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл суманд төрсөн, * **настай, ***эгтэй, *** боловсролтой, ****** мэргэжилтэй, ****** ажилтай, ам бүл , эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын ***** дугаар багийн ******* гудамжны ****тоотод оршин суух хаягтай, /РД: *****/;

-Урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай 268.1-д зааснаар гэм буруутайд тооцож, 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

овогт *******, Монгол Улсын иргэн, **** оны **** дүгээр сарын ****-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, ***** настай, ****эгтэй, ***** боловсролтой, ******* мэргэжилтэй, ******** ажилтай, ам бүл ****** хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын ******дүгээр багийн ****** дүгээр гудамж, 2 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: **********/;

овогт Б*******, Монгол Улсын иргэн, ***** оны **** дугаар сарын ****-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, **** настай, ****эгтэй, ******боловсролтой, мэргэжилгүй, **********ажилтай, ам бүл ******** хамт Улаанбаатар хот, дүүргийн ***** хороо, ******* тоотод оршин суух хаягтай, /РД:*******/,

-Урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, зорчих эрхийг 6 сарын хугацаагаар хязгаарлах ял оногдуулсан.

Шүүгдэгч Г.******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 2-ний өдрийн Б/05 дугаартай захирамжаар “Ойн ар томилогдож” нийтийн албан тушаалтан буюу төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг хашиж байхдаа Авлигын эсрэг хууль, Ойн тухай хууль, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А-153 тоот тушаалын 1 дүгээр хавсралт Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм зэргийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хахууль өгөгч Б.Баттулгын хууль бус аргаар олж авсан модоо Орхон бүсийн сум дундын ******* ангид бүртгэлтэй гарал үүслийн гэрчилгээгээр тээвэрлэх зорилгоор өөрийн ашиг сонирхлын үүднээс авч ирсэн “, ” дугаартай гарал үүслийн гэрчилгээнд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж дугаартай гарал үүслийн гэрчилгээнд 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 17 цаг 50 минутанд ******* сумаас Дархан-Уул аймаг хүртэл үйлдвэрлэлийн огтлол хийсэн хэрэглээний 63 метр куб талт нарс модыг 33-13 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээр, дугаартай гарал үүслийн гэрчилгээнд 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 17 цаг 0 минутад ******* сумаас Дархан-Уул аймаг хүртэл үйлдвэрлэлийн огтлол хийсэн хэрэглээний 63 метр куб талт нарс модыг 12-90 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэх бичилт хийж улмаар Сэлэнгэ аймгийн ******* сумын байгаль орчны хяналтын улсын М.*******ээр хянуулсан тухай гарын үсэг зуруулж өгсний хариуд Б.Б*******ас хахууль өгөхийг шаардаж, Б.Баттулгын төрсөн ах Б.Алтансүхийн Хаан банкны 502283890 дугаарын данснаас өөрийн төрсөн эх Ж.Доржхандын Хаан банкны 568500251 дугаарын дансаар 2020 оны 0 дүгээр 19-ний өдөр 18 цаг 55 минутад “Таw” гэсэн утгатайгаар 500,000 төгрөгийн хахууль авсан;

-мөн Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын Ойн байранд өөрийн талийгаач болсон найз Ж.Номингийн ээж Д.д давуу байдал бий болгон 2019 оны 01 дүгээр сарын дунд үед үл таних эрэгтэйгээс хураан авсан “хаанаас, хэнээс авсан нь тодорхойгүй, ямар нэгэн бичилт хийгдээгүй” 163997 дугаартай гарал үүслийн гэрчилгээнд 2020 оны 03 дугаар сарын 03-ний өдрийн 17 цаг 00 минутанд ******* сумаас Улаанбаатар хот хүртэл хэрэглээний 5 метр куб талт нарс модыг 70-95 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэх бичилт хийж, Сэлэнгэ аймгийн ******* сумын байгаль орчны хяналтын улсын М.*******ээр хянуулсан тухай гарын үсэг зуруулсан;

-шүүгдэгч М.******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/07 дугаартай тушаалаар Байгаль орчны улсын ийн ажилд тухайн өдрөөс томилогдон төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалыг хашиж байх хугацаандаа Авлигын эсрэг хууль, Ойн тухай хууль, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/153 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм зэргийг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Б.Баттулгын хууль бус аргаар олж авсан модоо Орхон бүсийн сум дундын ******* ангид бүртгэлтэй гарал үүслийн гэрчилгээгээр тээвэрлэх зорилгоор өөрийн ашиг сонирхлын үүднээс авч ирсэн “, ” дугаартай гарал үүслийн гэрчилгээнд ******* сумын Засаг даргын тамгын газрын Ойн Г.******* Ойн тухай хуулийн 3 дүгээр зүйлийн 3.3 дахь хэсэгт “энэ хуулийн 3.1-д заасан эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” 3 дүгээр зүйлийн 3.1    дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2 дахь хэсэгт заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ******* анги иргэн, ******* нөхөрлөл, аж ахуйн нэгж, ******* мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” 3 дүгээр зүйлийн 3. дэх хэсэгт “Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 3.1-д заасны дагуу олгоно.” Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/153 тоот тушаалын 1 дүгээр хавсралт Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журмын 6.1 дэх хэсэг “Гарал үүслийн гэрчилгээний хүчинтэй эсэхэд байгаль орчны хяналтын улсын , байгаль хамгаалагч хяналт тавьж ажиллана, мөн 6.2 дахь хэсэгт “Гарал үүслийн гэрчилгээний олголтод байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Ойн судалгаа, хөгжлийн төв аймаг, нийслэлийн байгаль орчны газар, байгаль орчны хяналтын улсын хяналт тавина” 6.7 дахь хэсэгт “Мод, модон материалыг нийслэл, өөр аймаг, сум тэдгээрийн хооронд тээвэрлэх, худалдан борлуулах тохиолдолд тухайн орон нутгийн байгаль орчны хяналтын улсын гарал үүслийн гэрчилгээнд бичигдсэн эрхийн бичгийн дугаар, тухайн тээврийн хэрэгсэл, вагонд ачсан мод, модон материалын хэмжээг шалгасны үндсэн дээр хүснэгтэд тэмдэг дарсны дараа гарал үүслийн гэрчилгээг шалгасан тухай тэмдэглэл хийж “А” хэсэг болон ачсан модны хэмжээг үлдээн хүснэгтийн зохих хэсгийг таслан авч хадгална” 6.8 дахь хэсэгт: “Гарал үүслийн гэрчилгээний үлдэх хувь гэсэн хэсэгт гэрчилгээний сери, дугаар, мод бэлтгэгчийн нэр, хаяг, мод, модон материалын нэр төрөл, тоо хэмжээний талаар бичилт хийж, санхүүгийн баримт болгон үлдээнэ” гэсэн дүрэм, журмыг зөрчиж тээвэрлэх бичилт хийснийг мэдсээр байж “, ” дугаартай гарал үүслийн гэрчилгээнүүдийн хянаж шалгасан хэсэгт гарын үсэг зурж баталгаажуулан Б.Б*******д давуу байдал бий болгосон;

-мөн Г.******* нь Д.д давуу байдал бий болгон “163997” дугаартай гарал үүслийн гэрчилгээнд 2020 оны 03 дугаар сарын 03-ний өдөр 17 цаг 10 минутанд ******* сумаас Улаанбаатар хот хүртэл хэрэглээний 5 метр куб талт нарс мод 70-95 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэх бичилт хийснийг мэдсээр байж гарал үүслийн гэрчилгээнд хянаж шалгасан гэж гарын үсэг зурж баталгаажуулан Д.д давуу байдал бий болгосон үйлдлийг тус тус хийж, Г.*******ын дээрх үйлдлүүдэд гэмт хэрэг үйлдэх талаар үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцсон;

-шүүгдэгч Б.Б******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тарс” ХХК-д ажиллаж байх хугацаандаа нууц, далд аргаар цуглуулсан модоо Дархан-Уул аймаг руу тээвэрлэн зарж борлуулахын тулд Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т “Албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид ...хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх”, 7.1.2-т “Бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах...” гэснийг тус тус зөрчиж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын Ойн Г.*******ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан ******* сумын Засаг даргын тамгын газрын Ойн байранд 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 17 цаг 0-50 минутын хооронд өөрийн хууль бусаар олж авсан , дугаартай гарал үүслийн гэрчилгээнд бичилт хийлгэж, Сэлэнгэ аймгийн ******* сумын байгаль орчны хяналтын улсын М.*******ээр хянуулсан тухай гарын үсэг зуруулж өгсний хариуд 2020 счы 0 дүгээр сарын 19-ний өдрийн 18 цаг 55 минутанд Г.*******ын төрсөн эх Ж.Доржхандын Хаан банкны 568500251 дугаарын дансанд өөрийн төрсөн ах Б.Алтансүхийн Хаан банкны 502283890 дугаарын данснаас “Taw” гэсэн утгатайгаар 500.000 төгрөг шилжүүлж хахууль өгсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас:

Шүүгдэгч Г.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 22.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 22. дүгээр зүйлийн дэх хэсэг,

Шүүгдэгч М.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

Шүүгдэгч Б.Баттулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч овогт *******т Эрүүгийн хуулийн ерөнхий 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

Сэлэнгэ        аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******гийн*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай 22. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай 22.           дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж,

Шүүгдэгч      ******* овогт *******гийн*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

-Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай 22. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Шүүгдэгч овогт Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч      Г.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай 22. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 500 нэгжгэй тэнцүү хэмжээний буюу 5,00,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж,

Шүүгдэгч      Б.Б*******д Эрүүгийн хуулийн тусгай 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******, Б.Б******* нарын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч Г.*******т оногдуулсан 5,00,000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх; шүүгдэгч Б.Б*******д оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг ялтан Г.*******, Б.Б******* нарт анхааруулж,

рүүгийн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар ялтан Г.*******т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд үүрэг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг энэ өдрөөс буюу 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ын гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 500,000 /таван зуун мянга/-н төгрөгийг шүүгдэгчээс албадан гаргуулж, Улсын төсөвт орлогод оруулсугай. И.Энэхүүхэргийнулмаасшүүгдэгч Г.*******, Б.Б*******, М.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдан,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Б.Сүрмандах 2023 оны 02 сарын 17-ны өдрийн 09 дугаартай эсэргүүцэлдээ:

...Шийтгэх тогтоолыг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Шүүгдэгч М.*******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар: Шийтгэх тогтоолд Г.*******ын гэрчээр өгсөн, Г.*******ын яллагдагчаар өгсөн, гэрч Д.гийн, Б.Баттулгын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдийг дурдсан боловч эдгээр баримтуудаар яллах талын ямар нотлох баримтыг хэрхэн үгүйсгэж байгааг тодорхой тайлбарлаагүй, ойлгомжгүй байна. Мөн шийтгэх тогтоолд яллах дүгнэлт, түүний хавсралтад М.*******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг дурьдаагүй гэж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн ,5 дахь хэсэгт заасан тусгавал зохих зүйлсийн агуулга, шаардлагатай нийцэхгүй байна. Яллах дүгнэлт, түүний хавсралтад яллагдагчийн мэдүүлгийг заавал тусгахаар хуульчлагдаагүй бөгөөд, прокурор шаарлагатай гэж үзсэн нотлох баримтыг тусгадаг. Шүүгдэгч М.******* нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдээгүй гэж хэргээ хүлээн мэдүүлээгүй мэдүүлгийг прокурор яллах дүгнэлт, түүний хавсралтад тусгах шаардлагагүй юм.

Улмаар шийтгэх тогтоолд М.******* нь Г.*******тай хамжиж үйлдлээрээ нэгдсэн үйлдлийг ямар байдлаар хийсэн болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар нотлох баримтаар, хэрхэн, хөтөлбөргүй нотолсон болохыг хавтаст хэргээс хайгаад олдоггүй,

Г.******* хууль бус бичиг баримт боловсруулаад М.******* дээр очиж гарын үсэг зуруулаад ******* түүнийг мэдэж байсан гэдгийг ямар нотлох баримтаар тогтоосон юм. Дээр дурдсан Г.*******, М.******* нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгээс дүгнэвэл энэ 2 хоёулаа яллагдагч.

Яллагдагчийн мэдүүлэг хуульд зааснаар бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх, эс үнэлэхийг шийдвэрлэдэг. Үүнтэй холбоотойгоор бусад хөндлөнгийн гэрч болон бусад өөр нотлох баримт байхгүй. Ямар байдлаар дэмжсэн, хамжсан талаар огт тогтоогдоогүй тул улсын яллагчийн дүгнэлт, саналд няцаалт хийх боломжгүй байна” гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй, яллах талын нотлох баримтууд болон шүүх хуралдааны явц дахь улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт, тайлбарыг хэрхэн үгүйсгэж байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд үндэслэл, шаардлага нөхцлийг хангаагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байна.

2.Шүүгдэгч Г.******* холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн талаар:

Шүүгдэгч Г.******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын Ойн ар ажиллаж байхдаа иргэн Б.Баттулгын хууль бусаар олсон модоо тээвэрлэн зарж борлуулах зорилгоор гуйсны дагуу ******* сумын Ойн бус өөр орон нутгийн , дугаартай гарал үүслийн гэрчилгээнд, мөн иргэн Д.д 163997 дугаартай гарал үүслийн гэрчилгээнд тус тус бичилт хийж, тус сумын байгаль орчны хяналтын улсын М.*******ээр гарын үсэг зуруулж, баталгаажуулан өгч, Б.Б*******, Д. нарт давуу байдал бий болгож, Б.Б*******ас 500.000 төгрөгийн хээл хахууль шаардан авсан үйлдэл нь ажпын байрны тодорхойлолтод заагдаагүй, түүний ажил үүрэгт хамааралгүй, холбогдох хууль, журмаар хэрэгжүүлэх эрх, үүрэг олгогдоогүй үйлдлийг хэрэгжүүлсэн буюу хийх ёсгүй үйлдлийг хийсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон болно.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчийн дээр дурдсан “хийх ёсгүй үйлдлийг” хийсэн байдлыг дүгнэхдээ шийтгэх тогтоолд “ ... Эрүүгийн хуулийн тусгай 22.       дүгээр зүйлийн 2, 22. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээг дурьдаад, эдгээр зүйл, хэсгийн үндсэн шинж, ялыг харьцуулан үзвэл :22.-2 ... албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд ..., эрх хасёах ял нь 5-8 жил, 500-27000 нэгж торгох, 1-5 жил зорчих эрхийг хязгаарлах ял, 2-8 жил хорих ял шийтгэнэ.

Г.*******ын хувьд нийтийн албан тушаалтны хувьд хахууль өгөгч Б.Баттулгын ашиг сонирхлын үүднээс мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ бичилт хийж, бусдаар баталгаажуулан өгч, өөрт олгогдсон албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Эрүүгийн хуулийн 22. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан ... албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, ... гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн гэсэн шинжийг агуулаагүй” гэж үзэж, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай 22. дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй, шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүгдэгч Г.*******ын дээрх хийх ёсгүй үйлдлийг хийсэн талаар шүүх хуульд заасан агуулгаас зөрүүтэй дүгнэж, өөрөөр хэлбэл хуульд заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, ... гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн гэсэн 2 шинжийг хооронд нь холбож, уялдуулж, хамааруулан үзэж, тодруулбал албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн гэж дүгнэсэн нь хэргийн нөхцөл байдалтай тохироогүй, эдгээр ойлголтууд нь хуульд зааснаар агуулгын хувьд тус, тусдаа утгыг илэрхийлсэн, мөн “эсхүл” гэсэн үгээр таслагдаж өөр өөр агуулгатайгаар хуульчлагдсан байгааг анхаарч, зөв дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дэх заалтад зааснаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Г.******* нь нийтийн албан тушаалтан буюу төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг, М.******* нь төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалыг тус тус хашиж, ажил үүрэг гүйцэтгэж байхдаа үйлдлээрээ нэгдэж, хэн аль нь хууль, журмаар өөрт нь эрх олгогдоогүй, мөн ажлын байрны тодорхойлолтоор заагдаагүй үйлдэл /Байгаль орчин аялал жуулчлалын яамны Ойн судалгаа хөгжпийн төвийн Сэлэнгэ аймгийн ******* суманд олгогдоогүй, мөн Сэлэнгэ аймагт олгогдоогүй 3 гарал үүслийн гэрчилгээнд бичилт хийж, баталгаажуулж, бусдад өгч, хууль бусаар мод тээвэрлэх боломж олгож, бусдад давуу байдал бий болгосон/ -г хийж, “албан тушаалын байдал”-аар олгогдсон эрх нөлөөгөө ашиглаж, албан үүрэг, албан тушаалын байдлын эрх мэдэлээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж гүйцэтгэсэнийг Эрүүгийн хуульд зааснаар эрх мэдэл албан тушаалын байдлаа “урвуулан ашиглаж” үйлдсэн гэж үзэх үндэслэл бүрэн тогтоогдсон үйл баримтын талаарх прокурорын яллах дүгнэлт болон улсын санал, дүгнэлтийг шүүх няцаан үгүйсгэсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.  

Шүүгдэгч Г.*******ын өмгөөлөгч Г.Амартүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.*******ын хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, үйлдсэн хэргийн хувьд маргаангүй. ...Г.*******ын хувьд ажил үүргийн тодорхойлолтод зааснаар гарын үсэг зурж байж дараа дараагийн үйл ажиллагаа явагдах хөшүүрэг болж байгаа. Тиймээс энэ хүн Ойн гэдгээрээ баримтад гарын үсэг зураад баталгаажуулаад явснаараа хамаарч байх тул гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн гэж үзэхгүй. Хүндрүүлж байгаа зүйл заалтыг хараад гайхаж байсан. Хэрэг удаа дараа буцаад цаг хугацааны өнгөрөхөд Эрүүгийн хуулийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн тусгай 22. дүгээр зүйлийн дэх зүйл заалт байхгүй болсон. Яагаад байхгүй болсон бэ гэхээр албан тушаалын байдлаа хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн гэдэг ойлголтууд Эрүүгийн хуулийн тусгай 22.1 дүгээр зүйл рүү орсон. Тэгэхээр хүндрэх шаардлагагүй. Нэг л хамааралтай үйлдэл юм. Хэрэгжүүлээгүйг 22.1 рүү оруулаад, гүйцэтгэх ёсгүй үйлдэл гүйцэтгэхийг 22. рүү орж байгааг буруу гэж үзээд хууль тогтоогч нар хуульд өөрчлөлт оруулсан. Шүүхийн шатанд маргаж байгаад прокурорын шатанд ойлголцоод торгуулийн ял байхгүй байсан тул эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэдгээрээ хуучин хуулийг хэрэглэсэн. Ял шийтгэл бол хуулийн зүйл заалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор сүйдтэй хөнгөрсөн зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн 22. дүгээр зүйлийн .2, 22. дүгээр зүйлийн . дэх хэсэг хоёр ял шийтгэлээрээ ижилхэн. 22. дүгээр зүйлийн 2 дахь хэсэг нь 2-8 жилийн хорих ялтай, мөн хуулийн 22. дүгээр зүйлийн дэх хэсэг нь бас 2-8 жилийн ялтай, нийтийн албан ажиллах эрхийг 5-8 жил хасах зохицуулалттай. Зөвхөн торгуулийн ялд 5.000.000 төгрөгийн зөрүүтэй асуудал байгаа юм. Түүнээс прокурорын тайлбарласан шиг зүйл ангийг өөрчлөөд, ял шийтгэлийг хөнгөрүүлсэн асуудал байгүй. Өөрөөр хэлбэл Г.*******ын үйлдэл нь гүйцэтгэх ёсгүй үйлдэлд хамаарахгүй үйлдэл байна. Иймд миний үйлчлүүлэгчтэй холбоотой прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байна гэв.

Шүүгдэгч Г.*******ын өмгөөлөгч Р.Атарцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ...Г.******* гарал үүслийн гэрчилгээнд бичилт хийж, түүнийг хянуулах эрх, үүрэгтэй. Хийх ёсгүй зүйл гэж огтоос хийхгүй зүйлийг хэлнэ. Харин хийх ёстой ажлын байрны тодорхойлолтод дурдаж байгаад гарал үүслийн гэрчилгээг бичсэн үү, бичсэн. Улсын ид хянуулсан уу гэвэл хянуулсан. Ингэж бичсэний төлөө Б.Баттулгыг “...би чамд ач тусаа өгчихлөө, чи надад 500.000 төгрөг өгөөч, надад мөнгөний хэрэг байна...” гэж ахаар нь дамжуулж авч байгаа нь Эрүүгийн хуулийн 22. дүгээр зүйлийн 2-т заасан үйлдэл юм. Тэгэхээр шүүхийн зүгээс хөнгөрүүлж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай 22. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан зүйл анги нь шинэ хуулийн зохицуулалтаараа байхгүй болсон. Тиймээс Г.******* холбогдох хэргийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч М.*******ийн өмгөөлөгч М.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүх М.*******ийг цагаатгаж байгаа нь хуульд нийцсэн. Эрүүгийн хуулийн тусгай 22.1 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлээгүй байж, өөртөө болон бусдад давуу байдал олгосон гэдгээр зүйлчилсэн. Өөрт яаж давуу байдал бий болгосон юм гэдгийг нотлоогүй. Бусдад давуу байдал олгосон гэж хоёр хүний нэрийг дурдсан. Б*******,  нарт давуу байдал олгосон гэдгээ М.******* мэдэж байсан гэдгийг улсын яллагч нотлоогүй. ...Б.Сүрмандах прокурорын гаргаж байгаа ялын саналыг ойлгохгүй байна. Хуульд байхгүй 9 жилийн ял онооё гэж байна. Би үүнийг хараад гайхаж байна. Хэрэв хэрэг буцах юм бол миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал ингэж дордох юм байна. Өөрөө мэдээгүй байж байгаад 500.000 төгрөгийн авлигын хэрэгт холбогдоод 9 жилийн хорих ялыг сонсох юм байна. хуульд байхгүй эрх хасах ялыг сонсох юм байна. Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна гэв.

Шүүгдэгч М.*******ийн өмгөөлөгч З. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Прокурор эсэргүүцэл үндэслэлгүй байна. Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. М.*******т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг 3.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь хуульд нийцсэн. Энэ хүний үйлдэл холбогдол үнэхээр нотлогдоогүй. Улсын яллагчийн зүгээс М.*******ийн Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт холбогдсон тул заавал шийтгэх ёстой  гэсэн байр сууринаас дахин дахин эсэргүүцэл бичиж оруулж ирээд байна. ... Прокурор өөрөө М.*******ийн үйлдлийг ямар баримтаар нотлоод байна вэ гэдгээ ярихгүй. Хавтаст хэрэгт нотолсон баримт байхгүй. Тиймээс шүүх зөв дүгнэлт хийсэн. Улсын яллагчаас асуумаар байна. М.*******ийг яллах гээд байгаа бол ямар нотлох баримтаар нотолж байгаагаа давж заалдах шатны шүүх хурал дээр хэлж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай 22.1 дугаар зүйлд заасан гэмт хэрэг шууд санаатай шунахай сэдэлтээр үйлдэгддэг. Тэгэхээр шүүх М.*******ийн үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийсэн.  Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан. Эсэргүүцэлд дурдсан асуудал нь шийтгэх тогтоолын бичилтүүдийг шүүмжилсэн асуудал байна лээ. Хэрэв гэм буруутай гэж үзэж байгаа бол прокурор нотлох баримтуудаа дурдах ёстой. Тиймээс эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Г.*******, М.*******, Б.Б******* нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.*******ыг  Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* ар ажиллаж байхдаа албан тушаалын  байдлаа урвуулан ашиглаж тус хуваарьт бус гарал үүслийн гэрчилгээнд бусдын гуйлтаар худал мэдүүлэг бичиж, тус сумын байгаль орчны улсын аар  гарын үсэг зуруулж баталгаажуулан Б.Б*******, Д. нарт давуу байдал бий болгож, тухайн үйлдэл хийснийхээ хариуд Б.Б*******ас 500,000 төгрөгийн хахууль авсан гэх Эрүүгийн хуулийн ерөнхий 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай 22.1 дүгээр зүйлийн 1, 22. дүгээр зүйлийн дэх  хэсэгт заасан,

 Шүүгдэгч М.*******ийг сумын байгаль орчны улсын аар ажиллаж байхдаа Г.******* хүсэлтээр тус ******* хуваарьт бус гарал үүслийн гэрчилгээг хуульд заасан журмын дагуу шалгахгүйгээр баталгаажуулж  Б.Б*******, Д. нарт давуу байдал бий болгосон гэх Эрүүгийн хуулийн Ерөнхий 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Шүүгдэгч Б.Б******* нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Г.*******т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 500.000 төгрөгийн хахууль өгсөн гэх Эрүүгийн хуулийн тусгай 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

3. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.*******т Прокуророос зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч М.*******ийн гэм буруутай үйлдэлд холбогдох хавтаст хэргийн хүрээнд хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгаж, нягтлан дүгнэсэн боловч түүнийг гэм буруутайг нотлох баримт байхгүй,  нотлон тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шүүгдэгчийг цагаатгаж тус тус шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй  гэх үндэслэлтэй байна.

. Шүүгдэгч М.*******ийн үйлдлийг анхан шатны шүүхээс цагаатгасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:  

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалагдсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж үйлдэгддэг, төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх ёсыг гажуудуулж байдагт оршдог.

Шүүгдэгч М.******* бусдын гуйлтаар ажил үүргээ хуульд заасан журмын дагуу гүйцэтгээгүй, түүний үйлдлийн улмаас хууль бусаар  мод тээвэрлэх боломж олгосон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байхад шүүгдэгчийн тухайн үйлдлийг шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан гэсэн үндэслэлээр  түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.   

Энэ нь шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын шинж чанар, тэдний хоорондын болон хэргийн хамаарал, хуульд заагдсан арга хэрэгсэл, шаардлагын дагуу цугларсан эсэхийг дүгнэж, улмаар баримтуудыг харьцуулан шинжилж, эсрэг болон холбогдогчтой нэг ашиг сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн агуулга, нотолгооны тэнцвэр, хэргийн нөхцөл байдалтай хэрхэн уялдаж байгаа зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлээгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

5. Шүүгдэгч М.*******ийн өмгөөлөгч нараас ....М.*******ийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, Г.*******тай урьдчилан үгсэн тохиролцоогүй, түүний хувьд гүйцэтгэвэл зохих үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нь гэмт хэргийн шинжгүй, давуу байдал олгосон гэх Б.Б*******, Д. нарыг огт таньдаггүй, ямар нэгэн харилцаа байхгүй тул тэдэнд давуу байдал олгосон гэх боломжгүй, түүнчлэн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй тул нотлох баримтын хүрээнд үнэлэх боломжгүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэж тайлбарласан.

6. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоолоор Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнийг шинжээчээр томилж шинжээч Н.Эрдэнэцогт, хэргийн оролцогч Г.*******, М.******* нарт танилцуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлийн 1-д заасан эрхийг тайлбарлан, гарын үсэг зуруулжээ. /1-р хх-ийн 16-18-р ху/

Улмаар 2020 оны 06 дугаар 19-ний өдөр шинжээч Н.Эрдэнэцогт нь шинжээч томилох тогтоолд заасан үүргийн дагуу өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргахаас татгалзах буюу эсвэл санаатайгаар худал дүгнэлт өгвөл Эрүүгийн хуулийн тусгай 21. дүгээр зүйлд заасан хариуцлага хүлээлгэхийг урдьчилан сануулсны үндсэнд №18-0-003/16 тоот шинжээчийн дүгнэлтийг гаргаж 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хэргийн оролцогч Г.*******, М.******* нарт танилцуулахад оролцогч нарын зүгээс “санал хүсэлт байхгүй” гэсэн тайлбар хийж гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул дүгнэлтийг хууль бус гэж үзэх боломжгүй байна. /1-р хх-ийн 19-15-р ху/

7. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай 263 дугаар зүйлд Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, 26 дүгээр зүйлд Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, 272 дугаар зүйлд Албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандах гэмт хэргүүдийн шинж, бүрэлдэхүүнийг тодорхойлон зааж материаллаг бүрэлдэхүүнтэй байхаар хуульчилжээ.

2015 онд батлагдаж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн зохицуулалтаар авлигын гэмт хэргийн үндсэн хэлбэрийн нэг болох албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэргийн шинжийг материаллаг бүрэлдэхүүнтэй байх, түүнчлэн албан тушаалаа урвуулан ашигласан, эсхүл эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх шинжээр тус тусад нь тодорхойлж ирсэн эрүүгийн эрх зүйн уламжлалт чиг хандлагыг өөрчилж тухайн төрлийн гэмт хэргийг авлигын эсрэг олон улсын конвнцийн агуулга, үзэл санаанд нийцүүлэн 22.1 дүгээр зүйлд “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг шинээр хуульчлан тодорхойлсон.

Тухайн гэмт хэргийн шинжийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэж томьёолж уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай бол хүлээлгэх хариуцлагын хэлбэр, хэмжээг тогтоосон байна.

8. Шүүгдэгч М.******* Сэлэнгэ аймгийн ******* сумын Байгаль орчны улсын ар ажиллаж байхдаа Ойн тухай хуулийн 3 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлж, мод бэлтгэх, тээвэрлэх, худалдан борлуулах үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулахтай холбогдсон мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг олгох, хэрэглэхэд үүссэн харилцааг зохицуулах зорилгоор гаргасан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А-153 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журмын 6.1-д “Гарал үүслийн гэрчэлгээний хүчинтэй эсэхэд байгаль орчны хяналтын улсын , байгаль хамгаалагч хяналт тавьж ажиллана”, 6.7-д “Мод, модон материалыг нийслэл, өөр аймаг, сум тэдгээрийн хооронд тээвэрлэх, худалдан борлуулах тохиолдолд тухайн орон нутгийн байгаль орчны хяналтын улсын гарал үүслийн гэрчилгээнд бичигдсэн эрхийн бичгийн дугаар, тухайн тээврийн хэрэгсэл, вагонд ачсан мод, модон материалын хэмжээг шалгасны үндсэн дээр хүснэгтэнд тэмдэг дарсны дараа гарал үүслийн гэрчилгээг шалгасан тухай тэмдэглэлийг хийж “А” хэсэг болон ачсан модны хэмжээг үлдээн хүснэгтийн зохих хэсгийг таслан авч хадгална” 6.8-д “Гарал үүслийн гэрчилгээний “үлдэх хувь” гэсэн хэсэгт гэрчилгээний сери, дугаар, мод бэлтгэгчийн нэр, хаяг, мод, модон материалын нэр төрөл, тоо хэмжээний талаар бичилт хийж, санхүүгийн баримт болгон үлдээнэ” гэсэн заалтуудыг зөрчин ******* сумын Ой Г.*******ын олгосон тухайн сумын Ой ангид хуваарилагдаагүй , ,163997 дугаартай гарал үүслийн гэрчилгээнүүдийг зохих журмын дагуу олгогдсон эсэх, хүчин төгөлдөр эсэхийг шалгаж тогтоон зөрчилтэй нөхцөлд холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авалгүйгээр хянан баталгаажуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай 22.1 дүгээр зүйлд заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа... эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон”  гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

  9.Хэдийгээр М.******* нь Г.*******тай урьдаас үгсэн тохиролцоогүй, Б.Б*******, Д. нарыг огт таньдаггүй гэх боловч Г.*******ын хууль бусаар олгосон гарал үүслийн гэрчилгээнүүдэд холбогдох хууль, журмаар олгогдсон эрх, үүргийн хүрээнд хяналт тавилгүйгээр шууд  баталгаажуулсан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлээгүй үйлдлийн улмаас төр, нийгмийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол ноцтойгоор зөрчигдсөн, эдгээр хүмүүст хууль бусаар мод, модон материал тээвэрлэх давуу байдал олгогдсон байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.

10.Шүүгдэгч М.*******ийн үйлдэл, гэм буруугийн талаар  анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй гэж үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгаа тул давж заалдах шатны шүүх прокуророос шүүгдэгч Г.*******ын үйлдэлд зүйлчлэн ирүүлсэн  хуулийн зүйл, хэсэг, гэм буруугийн асуудлаар ямар нэгэн эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно

Иймд давж заалдах шатны шүүхээс прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/18 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ