| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2024/00278/И |
| Дугаар | 157/ШШ2024/00282 |
| Огноо | 2024-12-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 157/ШШ2024/00282
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “К ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.Ө-д холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 6,861,442.82 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “К ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х.Ө- нь "К ББСБ" ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 3,482,910.00 төгрөгийг жилийн 36%-ийн хүүтэй 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээл авсан болно. Хариуцагч нь зээл авсан өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй ББСБ-г хохироож байна Иймд Х.Ө-гаас үндсэн зээл 3,482,910 төгрөг, зээлийн хүү 3,033,280 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 340,252.13 төгрөг, нийт 6,861,442.82 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч ..... тоотод оршин суух, .... регистрийн дугаартай Х овогт Х-ийн Ө- шүүхэд гаргасан тайлбартаа: “К ББСБ-аас нэхэмжилсэн 6,861,442.82 төгрөгийг төлж барагдуулна, маргах зүйлгүй. 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс сар бүр 300,000 төгрөгөөр төлж барагдуулна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “К ББСБ” ХХК нь хариуцагч Х.Ө-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,861,442.82 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Х.Ө- нь 6,861,442.82 төгрөгийг “К ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 45 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ, Х.Ө-гийн зээлийн үлдэгдэлийн тооцоолол, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Ө- нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 6,861,442.82 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 6,861,442.82 (зургаан сая найман зуун жаран нэгэн мянга дөрвөн зуун дөчин хоёр бүхэл зууны наян хоёр) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,653 төгрөгийн тавин хувь 62,326.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 62,326.5 төгрөгийг, хариуцагч Х.Ө-гаас улсын тэмдэгтийн хураамж 62,326.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “К ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “К ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 6,861,442.82 (зургаан сая найман зуун жаран нэгэн мянга дөрвөн зуун дөчин хоёр бүхэл зууны наян хоёр) төгрөгийг төлж барагдуулахаар хариуцагч Х.Ө-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,653 төгрөгийн тавин хувь 62,326.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 62,326.5 төгрөгийг, хариуцагч Х.Ө-гаас улсын тэмдэгтийн хураамж 62,326.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “К ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Х.Ө- нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР