Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 157/ШШ2024/00196

 

       2024         10         28                                         157/ШШ2024/00196

  

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Х аймаг Б сум 1 дүгээр баг  “С ББСБ”     ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сум, 3 дугаар баг Дэнж 407 тоотод оршин суух, Э-ийн Ш, М М нарт холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 8,999,689 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаагаар 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч танилцаад   

                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “С ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э.Ш, М.М нараас зээлийн гэрээний  дагуу үндсэн төлбөр 7,800,489 төгрөг, хүү 1,165472 төгрөг, алданги 33,728 төгрөг, нийт 8,999,689 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Э.Ш, М.М нар 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Э.Ш миний бие 2023 оны 10 дугаар сарын 05-наас 2024 оны 10 дугаар сарын 05-ныг хүртэл “С ББСБ”-иас 8,999,689 төгрөг гэрээ байгуулж авсан. 2024 оны 7 сард ажлаас гараад одоог хүртэл ажилгүй байгаа. 2025 оны 1 сараас эхлэн 24 сарын хугацаатай бага мөнгөн дүнгээр (250,000-300,000) төлөлт хийх хүсэлтийг маань хүлээн авна уу.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С ББСБ” ХХК нь хариуцагч Э.Ш, М.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,999,689 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Э.Ш, М.М нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...2025 оны 1 сараас эхлэн 24 сарын хугацаатай бага мөнгөн дүнгээр (250,000-300,000) төлөлт хийх хүсэлтэй...” гэх хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч Э.Ш, М.М нарын нэхэмжлэлийн шаардлага болох 8,999,689 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,945 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 158,945 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Э.Ш, М.М нараас улсын тэмдэгтийн хураамжид 79,472.5 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 79,472.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Ш, М.М нарт холбогдох 8,999,689 (найман сая есөн зуун ерэн есөн мянга зургаан зуун наян ес) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,945 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Э.Ш, М.М нараас  улсын тэмдэгтийн хураамжид 79,472.5 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 79,472.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Э.Ш, М.М нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                         Б.БОЛОР-ЭРДЭНЭ